Сайн уу, Гоолингоо?
Чамайг мэддэг, чамаас урам зориг авдаг болоод олон жил болжээ. Яг хэрэгтэй үед минь дандаа хамт байдагт чинь чин сэтгэлээсээ баярладаг шүү. Энэ удаа би Гоолингоо болон үнэнч уншигчид ухаалаг бүсгүйчүүдээс зөвлөгөө авах гэсэн юм.
Би гэж хүн 25 настай энгийн нэгэн эмэгтэй. Маш сайн халамжтай нөхөртэй 2 настай хүүхэдтэй. Гол асуудал надад л байгаад байна. Би өдий болтол ганц ч удаа ажил хийж үзээгүй. Сургуулиа төгсөөд хүүхдээ энэ жил цэцэрлэгт ортол нь харсан гээд бодохоор бараг 3 жил гэртээ сууж байна. Одоо олон газар анкет бөглөж байгаа ч ажлын туршлага байхгүй өмнө нь ажил хийж байгаагүй болохоор бас гэртээ удаан суусан гал цоггүй, өөртөө итгэх итгэл 0% болчихсон байгаа болохоор орж чадахгүй байна .
Хэдхэн жилийн өмнө надад маш олон найз нөхөд байсан бол одоо надад үлдсэн найз гэж алга даа. Хаа ганц надруу залгана. Юу хийж байна?, Ажил төрөлд орсон уу? гэдэг дандаа асуудаг асуулт нь одоо надад маш хэцүү санагдаж байна. Бараг л тэгж асуувал хэлэх үггүй санагдаад утсаа ч авмааргүй байх юм. Ээжтэйгээ бүр харьцахаа ч байсан . Байнга л гэрийн авгай боллоо гэж загнана. Гэхдээ би биш ээж л надтай харьцахаа больж байна дөө. Намайг залгахаар урдаас бүтэн үг ч солихгүй утсаа тасална, чамтай ярих юм алга гэнэ. Би өөрийгөө өөрчилж байгаа хүүхэд гаргаад нэмсэн жингээ бүгдийг хаяад маш гуалиг болсон. Гэрээр биеэ даагаад орос хэл сурч байгаа .
Уучлаарай жаахан утгагүй биччих шиг боллоо. Та бүгд надад зөвлөөч. Яавал өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олох вэ? Яавал ажилд хурдан орох вэ? Яавал нэгэн хэвийн амьдаралаа өөрчилж болох вэ? Над шиг 25 хүрчихээд анх ажилд орох гэж байгаа хүн байдаг болов уу? Надад жаахан л эрч хүч хайрлаач! Баярлалаа ТА БҮХЭНД баярлалаа ГООЛИНГОО.
Сэтгэл зүйчийн зөвлөгөө:
Юуны өмнө чи үнэхээр ухаалаг бүсгүй юм. Энэ бүх зүйлс өөртөө итгэх итгэлээс үүдэлтэй гэдгийг мэдэж байгаа чинь бас илүүдэл жингээ хаяж, бие даан шинэ зүйл сурч байгаа чинь ч магтууштай сайн хэрэг. Харин миний зөвлөх зүйл бол эхлээд өөртөө байхгүй зүйлс дээр биш байгаа дээр нь анхаарлаа хандуулаарай. Надаас зөвлөгөө авахыг хүсдэг ихэнх бүсгүйчүүд гэр бүл, нөхөртэйгөө ямар нэг асуудалтай байгаа тухайгаа ярьдаг. Харин чамд тийм зүйл алга. Халамжит ханьтайгаа аз жаргалтай амьдарч байна шүү дээ. Бас хөөрхөн хүүхэд, гэр орон гээд сайн сайхан зүйлс амьдралд чинь өчнөөн байна. Тэднийгээ бодоод инээмсэглэж, гал цогтой бай. Тэгээд гэртээ байж хүүхдээ харсан он жилүүдээ өөрийнхөө дутагдалтай тал гэж битгий бод. Ажлын ярилцлага дээр очоод ажил хийж байгаагүй гэдгээ өөрөө түрүүлж тодотгоод байвал өнөөх хүний нөөцийн ажилчид шууд л чамайг тэгж харна. Тиймээс өнгөрсөн 3 жилийг түр хойш тавиад сургуулиа төгсөөд шууд л ажилд орох гэж байгаа мэт тус компанийг судалж, шинэ санаачлага гарган, өөрийнхөө давуу талуудыг илүү тодотгож өг.
Харин найзуудын тал дээр бол юу хийж байгаа тухайгаа ярилцах л гэж тэд байдаггүй шүү дээ. Бие биенээ дэмжиж, хайрлах гэж найзууд байдаг. Тиймээс бодит байдалтай нүүр тулаад тэдэнтэйгээ уулз, битгий зугт. Уулзаад үнэнээрээ байж тэднээсээ урам зориг ав. Уулзалт тийм сайхан байхгүй байсан ч юунд ч битгий санаа зов. Тэднийг буруутгалгүй өөрийн замаараа урагшлаарай. Эцэст нь ээжийгээ юу ч болж байсан хайрла. Хайрлах гэдэг бол үйл үг шүү дээ. Түүнд гомдолгүй зүгээр л хайрлаад бай.
Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Сэтгэгдэл (43) | Хэвлэх | Үзсэн тоо: 28065 | | | |
Өмнөх мэдээлэл Эрүүл амттан хийх хялбархан жорууд |
Дараах мэдээлэл Тэр ямар зорилготой тэгж хэлэв? |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мария 2018 оны 2-р сарын 2-нд GAA-д Колумбын Колумбийн Колумби хотод болсон