ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чихэвчтэй хөгжим байнга зүүвэл сонсгол муудах уу?

Эрүүл мэнд  | 2016 / 01 / 22

Beats –ийн чихэвчээ зүүж орчлонгоос тасрахын сайхныг дуу хөгжимд дуртай бүсгүйчүүд сайн мэдэх байх. Гэхдээ сайхан юм болгон золиос шаарддаг гэдгийг бид мартаж болохгүй нь. Хэрвээ чи гэртээ, ажил, хичээл дээрээ, алхахдаа ч, автобусанд ч гээд хаа сайгүй чихэвчтэй хөгжим зүүдэг бол энэ нийтлэлийг заавал анхааралдаа аваарай.

Чихэвчтэй хөгжим байнга зүүвэл сонсгол муудах уу?

Чихэвчтэй хөгжим байнга сонссоноор сонсгол муудах, насан туршдаа сонсголгүй болох хүртэл сөрөг нөлөөг дагуулдаг.

Яагаад чихэвчний хөгжим сонсголд муугаар нөлөөлдөг вэ?
Залуу хүмүүсийн сонсгол муудах нь ихэвчлэн чихний дотор талд байрлах өчүүхэн жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтсэнээс үүдэлтэй байдаг. Төрөлхийн сонсголын бэрхшээлээс ялгаатай нь, ийм шалтгаанаар нэгэнт сонсголгүй болсон бол буцаж сэргэх боломжгүй.

Одооноос хэдэн арван жилийн өмнө сонсгол муудах магадлалтай хүмүүсийн тоонд зөвхөн үйлдвэрт болон зам засварын ажил хийдэг хүмүүс л хамаардаг байжээ. Харин одоо үед байнга чихэвчтэй хөгжим сонсох зуршилтай хүн болгон тэдгээр үйлдвэрийн ажилтнуудтай адил өндөр эрсдэлтэй төрөлд багтаж байна. Зөвхөн чихэвчний хөгжим ч биш шөнийн клубын спикерний хажууд удаан байнга зогсдог хүний ч сонсгол аажмаар муудна. Мөн гэнэтийн чанга дуу чимээ буюу салют, буудлагын чимээ зэрэгтэй хэт ойр байснаас чихний эсүүд гэмтэх боломжтой.

Бид ямархуу хэмжээний дуу чимээнд өдөр болгон өртдөг вэ?
Дуу чимээний долгионы хэр хүчтэй, чанга эсэхийг хэмждэг нэгж нь децибел (dB) юм. dB-ийн тоо өндөр байх тусам дуу нь чанга гэсэн үг. 105dB-ээс дээш ямар ч чимээг долоо хоног бүр 15-аас дээш минут сонсвол яваандаа сонсголгүй болох магадлал өндөр гэж эмч нар үздэг. Мөн өдөрт 8 хүртэл цаг сонсвол 80dB-ээс их ямар ч дуу чимээ насан туршийн сонсголын гажиг үүсгэж болно. Чамд баримжаа өгөх зорилгоор бидэнд түгээмэл тааралддаг чимээнүүдийг dB-ээр хэмжиж үзье:

• Жирийн харилцан яриа: 60-65dB
• Дуу чимээ ихтэй завгүй гудамж: 75-85dB
• Замын түгжрэлийн чимээ: 85dB
• Гар өрөм: 98dB
• Даацын машины чимээ 7 метрийн холоос: 95-100dB
• Мотоцикл: 100dB
• Кино театр: Action киноны оргил хэсгүүд 100dB –ээс давдаг
• Шөнийн клуб/машины сигнал: 110dB
• MP3 тоглуулагч чанга дээрээ: 112dB
• Цахилгаан хөрөө: 115-120dB
• Рок тоглолт/түргэний дохиолол: 120dB

3-хан db-ийн зөрүү ч дуу чимээ хоёр дахин чангарсныг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, 85 dB-ийн чимээг өдөрт 8 хүртэл цаг сонсох, 88 dB-ийн чимээг 4 хүртэл цаг сонсох хоёр ижил сөрөг нөлөөтэй бөгөөд хоёулаа яваандаа сонсгол муутгадаг гэсэн үг. Ахин нэг жишээ авбал, бүжгийн гол талбай дээр 100dB-ийн чимээнд 15 минут бүжиглэсэн, спикернээс хол зайд буюу 95dB-ийн чимээнд 45 минут бүжиглэсэн хоёр тэнцэнэ. Тэгэхээр хэдий чанга байна, төдий чинээ богино хугацаанд сонсох ёстой. 115dB-ийн чимээнд хүн 30 секундээс илүү хугацаанд байхыг хориглодог бөгөөд ийм чимээг 15 минут тасралтгүй сонсоход шууд сонсголгүй болдог ажээ.

Тиймээс аль болох, аль болох л дууг нь сул байлгах сонголт бидэнд үлдэж байна...

Өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа яаж мэдэх вэ?
Чихэвчтэй хөгжим чангаар удаан сонссоны дараа хэдэн секундын турш чих дүнгэнэх эсвэл дүлийрэх шинж тэмдгүүд илэрдэг дээ? Энэ бол чихнийхээ мэдрэлийн эсүүдийг тодорхой хэмжээгээр гэмтээж цочроосны шинж тэмдэг юм. Гэхдээ ийм шинж илрэхгүй байсан ч 80-аас дээш dB –г байнга сонсох нь аажмаар чих муутай болгож хүний хэлснийг сонсдоггүй, зурагтаа хүртэл заавал чангаар үзэх гээд байдаг муу талтай болгоно.

Ямарваа нэг дуу чимээг хэр чанга эсэхийг мэдэхийн тулд 2 метрийн цаана байгаа хүний яриа сонсогдож байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ хашгирахаас нааш сонсогдохгүй байвал дуу чимээ хэт чанга төрөлд орно гэсэн үг.

Иймэрхүү энгийн анализийг хийснээр өөрийгөө эрсдэлд оруулж байгаа эсэхээ дүгнэж дуугаа тэр даруй сулруулж хэвшицгээе.

Сонсголоо хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?
Юм сонсох бүртээ dB-г нь тооцоолох, хэмжих боломжгүй. Тиймээс чи ямар бодит, амьдралд ойр аргууд хэрэглэж болохыг танилцуулж байна.

1. Чихэвчний хөгжим сонсох 60:60-ын дүрэм
Хөгжимнийхөө чангыг 60 хувь дээр нь тохируулах эсвэл өдөрт 60-аас илүү минут сонсохгүй байхын аль нэгийг сонго. Ухаалаг утасныхаа хөгжмийг чангалах гэхээр “Үүнээс илүү чангалвал сонсголд чинь муугаар нөлөөлөх магадлалтай” гэдэг бичиг гарч ирдэг дээ? Учиртай болоод л тийм бичиг гарч ирж байгаа шүү.

2. Толгойдоо зүүдэг чихэвч сонго
Ядаж ажил, гэр хоёртоо чихэндээ хийдэг биш, толгойдоо зүүдэг хавтгай чихэвч хэрэглээрэй. Энэ нь гадны дуу чимээг илүү сайн тусгаарладаг учраас чамд хөгжмөө тултал нь чангалах шаардлага гаргахгүй. Бас volume-ийг яг адилхан тааруулсан байхад ч толгойндоо зүүдэг чихэвчнээс, чихэндээ угладаг нь 3-6 dB-ээр илүү чимээг хүртээдэг. Гэхдээ тийм чихэвч зүүсэн ч байнга завсарлага авах хэрэгтэй гэдгийг санаарай.

3. Сулруул
Зурагт, радио, машины хөгжимнийхөө дууг сулруул. Бага зэрэг л сулруулахад эрсдэл хэд дахин багасах боломжтой.

4. Амьд хөгжмийн тоглолт үзэх гэж байгаа бол чихний бөглөөстэй ор
“Тэгвэл амьд хөгжмийн тоглолт үзээд яадаг юм?” Чи надаас ингэж асуух л байх. Гэхдээ чихний бөглөөстэйгөөр ч гитарын гайхалтай дуугаралтыг нь мэдрэх боломжтой шүү дээ. Өөрийгөө хайрладаг бол энэ аргыг заавал хэрэглээрэй. Чихний бөглөөс нь дуу чимээний хохирлыг 15-35 dB-ээр бууруулдаг.

5. Чихээ амраа
Хэрвээ шөнийн клубын спикерний хажууд удаан бүжиглэсэн бол дараагийн хоёр өдөр нь заавал чихээ амрааж бай. 100dB-ийн чимээнд 2-оос дээш цагийг өнгөрүүлсний дараа 16 цаг чимээ багатай, энгийн орчинд байж чихээ амрах ёстой аж.

Зөвхөн сонсголоос гадна чихэвчний хөгжмийг удаан хугацаанд зүүснээр чихэн дэх ашиггүй нянгийн тоо өсдөг. Тиймээс чихэвчээ ариутгаж хэрэглэж байгаарай. Мөн өөрийн чихэвчээ өөр хүнд аль болох дамжуулж хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(553)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2018-03-17
Хэл сурах санаатай яг идэвхитэй сар гаруй сонсоход чихэнд муугаар нөлөөлж байгаа нь мэдрэгдэж дүнгэнээд эхэлж байна. Мэдсэн даруйдаа шууд больсон.

Зочин: Таны нэр.   2016-01-23
muu gej blee unshsan deer.

Зочин: Mash ih bayrlalaa Goolingoo.   2016-01-23
Goolingoo goy shuu!!! Yagaad ch ym yamar neg zuil deer zowlogoo awah heregtei bolohod, setgel sanaa jaahan tiim bhad, eswel bolohgui zuiliig sanamsarguigeer ch ymuu medehguigeer ehlej bhad (yag chihewchee changalj hogjimiin hemneliig mederch ehleed bsan ym)... geed mash olon zuil deer yag egzegiig ni olj hamgiin heregtei zowlogoog urgelj ogdogt mash ih bayrlalaa. Hediigeer ene sait emegteichuudiin sait gedeg bolowch nad shig ene saitaar bainga zochilj heregtei medeelluudiig awdag eregtei humuus zondoo bdag gej bodoj bna. Neleed heden jiliin omno bi gedeg hun neg ohind durlaad, yahaa medehgui argaa barj bailaa, deerees ni tuhain uydee emegtei humuusiig ogtoos oilgodoggui bsan. Teghed hamaatnii mini dotnii egch ene saitiig unshihiig zowloj baij bilee. Ter uyd emegteichuudiin sait ... enee teree geed baschig tooj bgagui ch uneheer ter ohiniig, emegtei hunii yortonts ymar bdagiig medehiig hussen uchir hamgiin anh 2 jiliin omno zochilj bilee. Ternees hoish ene saitiin talaarh minii bodol ogtoos oor bolson ym. Udguu Goolingoo.mn ni internet heregledeg buhii l emegteichuudiin orood gardag odor tutmiin sait, uunees iluu hamgiin dotnii online naiz, zowloh, bas sonsogch boljee. Tegwel Goolingoo zowhon busguichuudiin ch bish nadtai adilhan mash olon erchuudiin ch bas naiz gej bodoj bna. Ene saitiig hotlon yawuuldag, urgelj unshigchidaa eyreg zuileer tseneglej, uhaaral hairlaj bas amidraliin asar ih zowlogoog unegui hurgedeg adminuudad chin setgeleesee talarhsanaa ilerhiiley. Ta nar uneheer mundag busguichuud shuu. Mash ih bayrlalaa. :D

Зочин: pupu.   2016-01-22
yes of course, thank you bi neg medeellees bas unshihad adnroid utasnii 15 volume ongots buuhadtai adil duitsdeg gj unshij bsan ym bna odoonoo heregleegee bagasgiidaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com