ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Манай найзуудын шинэ жилийн паян

Чөлөөт цаг  | 2016 / 01 / 13

Их хачирхалтай асуулга шиг санагдаж байна уу? Учир нь надад хэд хэдэн хүн ийм асуулга явуулахыг санал болгож өөрсдийнхөө түүхээс хуваалцсан юм. Өөр бусад хүмүүсээс асуутал нүүрэнд нь мишээл тодорч ирээд л шинэ жилээр найзуудтайгаа хамт будилж бас хөглөж байснаа ярьж жил бүрийн уламжлалт зан үйлийнхээ талаар хүртэл дэлгэрэнгүй ярьж өгсөн шүү. Зарим нэгийг нь бүр найзуудтайгаа хамт туршиж үзмээр санагдлаа.

Асуулга: Манай найзуудын шинэ жилийн паян

1. Бялууны дайн
Манай хэдэн харчууд дунд хөөрхөн охин нэмэгдэж орсон өдрөөс хойш бид хэд нэг ийм арга хэмжээтэй болчихсон юм. Өмнө нь шинэ жилээр уулзаж халбага пиво уугаад л салдаг байлаа. Тэгсэн манай хэдийн дундаас хамгийн толгой сайтай нь найз охиноо танилцуулна гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэгээд л бид хэд амьхандаа дажгүй мөнгөлөг, хөрөнгөлөг, өнгөлөг залуус болж харагдах гээд л нэгнийдээ ширээ засахаар боллоо. Бүдүүн Оогий гэдэг найздаа чихэр жимсний мөнгө хураалгасан юм. Гэтэл өнөө бүдүүн маань дэлгүүрээс бүх мөнгөндөө тааруулаад таван ширхэг торт аваад ирдэг юм даа. Яг шинэ жилийн уур амьсгал орчихсон он гарахаас гурван хоногийн өмнө. Ширээ дүүрэн өнгө алагласан торт нэг халуун сав сүүтэй цайгаар бид хэд анхныхаа бэрийг угтаж, анхны шинэ жилийн нийллэгээ хийсэн. Тэгээд хамгийн инээдтэй нь нөгөө зочин охиндоо цай аягалж өгчихөөд тортоо ч зүсээгүй байж зургаан залуу нэг охин руу зэрэг, зэрэг “Ид, ид идээрээ л” гээд дуу дуугаа авалцаж дайрсныг бодохоор л... Охин угаасаа таван минут ч тэсч сууж чадалгүй эрт харих ёстой гээд явахад ухаантан маань хүргэж өгөх гээд хамт явав. Гарангуут нь бид хэд торт руугаа алалцаж байгаа юм чинь. Удалгүй хаалга тогшихоор нь ухаантаныгаа чадах санаатай тортны кремээр нүүрийг нь будахаар шийдэж хаалгаа тайлж өгөөд ороод ирэнгүүт нь л нүүрэнд нь нялаад хаясан. Энэ үйл явдлаас хойш жил бүр өшөө авалтын бялууны дайн үргэлжилсээр л байгаа. Учир нь тэр хаалгаар ухаантан биш түүний маань гэргий буюу бид хэдийн наран болсон ганц хөөрхөн охин маань орж ирээд нүүрээ будуулчихсан юм. Тэгээд л жил бүр манай бэр өшөөгөө авч дайныг эхлүүлдэг юм даа. 28 настай Э, 29 настай О

2. Хүсэл хадгалдаг лонх
Найзуудтайгаа нэг будилсан шинэ жил бий шүү. Одоогоос бараг л дөрөв таван жилийн өмнө байх, бид хэд цасны баяр, шинэ жил хоёроо хамт тэмдэглэхээр хөдөө салхинд гарсан юм. Цанын бааз, коток, мөсөн үзмэр гээд их л үзэж харах юмтай дажгүй баазад бууцгаалаа. Их инээдтэй! Авдар авдраар нь архи, шар айраг авчихсан тэгээд бөөн залуучууд өвлийн олон баярыг далимдуулж уухаар л явж байгаа юм л даа, нэг ёсондоо. Уг нь долоо хонох төлөвлөгөөтэй явсан ч ичсэн нүүрэндээ нэг хоноод л маргааш нь гэр гэртээ харьсан. Ичих болсон шалтгаан нь нэгдүгээрт архи, хоёрдугаарт архины шилэн дотор хүслээ бичиж хийгээд хөлдүү котокруу шидсэн явдал юм. Харанхуй шөнө шал согтуу мөсөн коток дээр гулгах гэж очсоноо сайн санаад байгаа хэрнээ яг хэн нь тэрийг гол болгож хараад хүслээ бичиж голруу шидэцгээе гэсэн тэнэг санааг гаргасныг санадаггүй юм. Хамгийн тэнэг нь өглөө үйлчлэгч өрөөний хаалга тогшиж бид нарын нөгөө лонхыг авч ирж өгсөн. Тэр амралтын газарт байсан бүх хүмүүс коток дээр очиж гулгахдаа бидний хүслийн лонхыг задалж уншаад савж унатлаа инээцгээсэн гэсэн. Аргагүй шүү дээ, ууж халаад, хөөрчихсөн хүмүүс юу хүсэх нь тодорхой биз дээ. Жишээ нь нэг нь л гэхэд өвлийн өвөөд бичсэн байгаа юм. “Өвөө, таныг их мундаг л гээд байгаа юм. Үхсэн хатных нь мундаг байдаг юм. Намайг насаар минь л ганц бие явууллаа. Чи чаддаг юм бол энэ жил надад цасан охиноо өгчих. Харнаа чамайг!” гэх мэт. Бас нэг нь “Би турмаар байна. Тураагаад өг. Заавал турна. Гүйцээ”. Нэг нь бүр ийм хүсэл бичээд нэр, гэрийн хаяг, утасны дугаараа үлдээсэн байгаа юм, “Би өнгөрсөн жил дээдэхээ томруулж чадсан. Үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Энэ жил доодохоо томруулмаар байна.” Буруугаар битий ойлгоорой! Манай найз тасралтгүй нэг жил биеэ чийрэгжүүлж боди болсон юм. Тэгээд цээж нь сайн томроод хөл нь жижигрээд байсан хэрэг. Тиймээс л нэг иймэрхүү хүсэл бичсэн байгаа юм даа. 25 настай З

3. Айлчлал
Манай найзууд шинэ оны өмнөх өдөр нэгнийдээ гэнэт айлчилж очдог уламжлалтай. Хамгийн гол нь тэр айлдаа мэдэгдэлгүйгээр очих гэж л их зүдэрдэг юм. Манай найзууд арван жилээсээ хойш өдийг хүртэл тасралтгүй 15 жил нөхөрлөж байна. Нэг нэгэндээ гомдох, зодолдох, хэрэлдэх, атаархах, тунирхах тохиолдол бишгүй л гардаг. Гэхдээ шинэ жилийн энэ уламжлалыг хэн ч хэзээ ч мартдаггүй. Яг 30-ны өдрөө талбайн цагны дор цуглаад л энэ жил хэндээ илүү их эрч хүч, урам зориг өгөх ёстойгоо ярилцаж тохирч байгаад л гэрт нь бөөнөөрөө айлчлаад очдог юм. Хүүхэд байхад найздаа ууттай бэлэг бариад л гүйгээд ордог байж билээ. Харин одоо тэр найзынхаа хүүхдүүдэд нь бэлэг бариад ордог үе эхэлчихсэн. Энэ жил нэг найз маань машины ослоор хоёр ихэр хүүгээ алдчихсан юм. Бид хэд бүр эртнээс л тэднийд очихоор төлөвлөж байсан учраас цагныхаа доор цуглалгүй шууд л дэлгүүрээс юмаа аваад гэрт нь яваад оччихсон. Хаалгаа нээгээд л манай хүн орилоод уйлчихсан. Нөхөр нь инээд алдаад “Наадах чинь сая цагны доор та нарыг хүлээж, хүлээж байгаад ирсэн. Та хэдийг ирсэнгүй энэ жил уламжлалаа эвдчихлээ гээд л уурлаад түнтэгнээд байсан байхгүй юу!” гэсэн. Бид хэд хаалганых нь үүдэнд есүүлээ тэврэлдчихээд чанга дуугаар хөхрөлдөж, бүгд нүдэндээ цэлэлзсэн их нулимстай байсан. Аз жаргалын нулимс гэж тэрийг л хэлдэг байх. Яагаад ч юм, шинэ жил гэхээр энэ уламжлалаа л хамгийн түрүүнд боддог. Энэ жил хэнд бэлэг өгөх үү, хэнийгээ баярлуулах вэ гээд л... 35 настай Ө

4. Од харсан уу?
Найзуудтайгаа нийлж байрныхаа урд салют буудуулдаг уламжлалтай байлаа. Гэхдээ тийм ч их удаагүй. Хоёр жилийн өмнө нэг найз маань энэ үйл ажиллагааны хаалтыг бүр мөсөн хийсэн юм. Шинэ жилийн шөнө бид хэд байрныхаа урд салют, оргилуун дарс хоёроо бариад л он гарахыг хүлээж байлаа. Манай найз бид хэдээс нэлээд хол очиж ганц ширхэг урт гонзгор салютаа асаачихаад л оргилуун дарсаа тэврээд гүйгээд ирсэн юм. Бид хэд чинь хундагаа тулгах гээд л өмнөөс нь тосч гүйгээд л нөгөөтөх маань оргилуун дарсаа сэгсрэнгээ урдаас гүйгээд л байлаа. Тэгтэл яг тулаад иртэл тэнэг гар чинь өөдөөс салютаа сэгсэрчихсэн гүйж явдаг юм даа. Бид нар “Наад салютаа хая!” гэж орилсон чинь сандарсандаа бид хэдрүү шидчихсэн. За тэрнээс хойш юу болсон нь ойлгомжтой. Хамгийн өөдгүй нь өнөө салют асаадаг гар чинь бид хэдийг эмнэлэгт хүргэж явах замдаа “Яасан, та нар од харсан уу?” гэж дургүй хүргэсэн дээ. Оргилуун дарсаа газарт зоочихоод салютаа тэврээд гүйгээд ирж л байдаг. Ер нь салют дэмий, дэмий. Тэр тусмаа салютанд түлэгдэж халзрах бүр дэмий. Бөөн халзан залуучууд гэмтлийн эмнэлэгийн хаалгаар шинэ оны эхний өдөр мафи шиг л сүртэй гарцгааж байлаа шүү дээ. 26 настай О

Харин одоо чи бидэнтэй найзуудынхаа шинэ жилийн "паян"-г хуваалцаач!
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(190)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: jargalan.   2016-01-14
dandaa eregtei humuusiin dursamj bhiin :)

Зочин: ganzoo.   2016-01-14
Ha ha ah haha ter orgiluun darsuu hahhahahaha hahahhahahhahha Goolingoo bol SOLIOTEEE

Зочин: jjjjjjjjjjjjjjj.   2016-01-13
yooy xxa uhtlee ineleee ghdee ih saihan nuhurlul saihan dursamjuud yum aa

Зочин: jjjjjjjjjjjjjjj.   2016-01-13
yooy xxa uhtlee ineleee ghdee ih saihan nuhurlul saihan dursamjuud yum aa

Зочин: ganaa.   2016-01-13
haha uhtlee ineelee goy niitlel goy dursamjuud bn

Зочин: Hihihih.   2016-01-13
hahaha ih ineelee bugd huurhun umaaa uaaa

Зочин: Zolo.   2016-01-13
Ямар сайхан нийтлэл вэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com