ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гарын булчиндаа санаа зовохгүй болоход чинь туслах 8 төрлийн дасгал

Гоо сайхан  | 2016 / 01 / 13

Магадгүй чи одоо залуу, идүүдэл жингүй учраас гарандаа биш хөл, өгзгөө чангалах талаар л түлхүү бодож байгаа байх. Гэтэл нас ахих тусам дасгал хөдөлгөөнөөр чангалж, чийрэгжүүлэхэд хэцүү болдог нь гарны дотор талынх буюу 3 толгойт булчин байдаг.

Гарын булчиндаа санаа зовохгүй болоход чинь туслах 8 төрлийн дасгал

Биеийн бусад хэсгээрээ илүүдэл махгүй, хэвийн жинтэй хэрнээ гарны булчин хавиараа сул мах унжаад, ханцуйгүй даашинз цамц өмсөж чаддаггүй бүсгүйчүүд байдаг даа? Тийм асуудлыг өөртөө үүсгэхгүйн тулд доорх дасгалуудыг одооноос хийж эхлээрэй.

1. Өргөөд буулгаад, өргөөд буулгаад...
Энэхүү дасгалыг хийхэд чамд төхөөрөмж огт хэрэггүй бөгөөд шалан дээр юм дэвсэж байгаад л хийчихнэ. Гарын чинь ар хэсэгт хуримтлагдсан өөхийг арилгах, өөхжүүлэхгүй байхад тустай дасгал юм.
Яаж хийх вэ:
Шалан дээр суугаад хөлөө нугалаад, хөлийнхөө тавхайг шаланд хүргэлгүйгээр өсгийгөөрөө тулна. Гараа ардаа тулаад тэгшхэн байлгах хэрэгтэй. Эхлээд зүүн гарынхаа тохойг нугалаад баруун гараа шулуун хэвээр нь байлгана. Гараа нугалаад тэнийлгэхдээ өгзөгөө шалнаас хөндийрүүлээд буулгана. Нөгөө гарандаа мөн адил давтаж хийгээрэй. Гар тус бүрт 10 удаа хийнэ.
2. Дээшээ доошоо, дээшээ доошоо...
Энэхүү дасгалыг гэртээ 60 см өндөртэй сандал эсвэл ширээ ашиглан хийх хэрэгтэй. дасгалын үеэр чиний биеийн бүх жин гаранд чинь шилжих учраас маш үр дүнтэй байдаг шүү.
Яаж хийх вэ:
Сандалаа байрлуулаад урд нь нэг метр орчим зайтай зогсоорой. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, зурган дээрх шиг гараараа тулж хойш сууна. Нуруугаа аль болох тэгшхэн байлгаж гараа нугалан, тэнийлгэх маягаар суниана. Өдөрт 20-иор 3 удаа хийвэл үр дүнтэй.
3. Хажуу талаараа алх
Энэ дасгал нь эхний дасгалтай төстэй гэж хэлж болно. Гарт хуримтлагдсан өөхийг хайлуулж булчин чангалах дасгал юм.
Яаж хийх вэ:
Шалан дээр хоёр гараараа тулаад хөлөө нийлүүлээд хойш нь шалтай параллель буюу яг суниах гэж байгаа юм шиг байрлал авна. Ингэхдээ гол нь нуруугаа тэгшхэн байлгаж, гартаа мөрний хэмжээтэй зай аваарай. Баруун гараа зүүн гарынхаа урдуур оруулж зүүн хөлөө зүүн тийш нь болгоно. Яг үүнтэйгээ адилханаар зүүн гар баруун хөлд дээрээ хийнэ. Мөн 20 тоонд өдөрт 3 удаа хийвэл сайн.
4. Суниа
Суниалт нь гарын булчингийн хувьд шалгарсан дасгал юм. Хэрвээ чамд суниахад хэцүү байдаг бол бүр илүү хичээж хийх хэрэгтэй гэсэн үг шүү.
Яаж хийх вэ:
- Хэрхэн суниахыг чи сайн мэдэх байх. Гэхдээ тохой шулуун ба гэдсээ газарт хүргэхгүй байх ёстойг анхаараарай. 10 удаагийн давтамжтай 3 удаагийн оролтоор өдөр бүр хийснээр гаранд чинь гайхалтай өөрчлөлт орох болно.
5. Зүүн баруун, зүүн баруун…
Энэхүү суниалт нь гарын гурван толгойт буюу дотор талын булчин руу чиглэнэ.
Яаж хийх вэ:
- Эхлээд суниах байрлалаа аваад зүүн тохойгоо нугалаад биеэ зүүн тийш хазайлгана. Буцаад зүүн тохойгоо тэгшилж, биеэ тэнцвэртэй болгоод баруун тохойгоо нугалж биеэ баруун зүг рүү хазайлгана. Энэ маягаар дасгалаа аль болох олон хийж байж гаранд чинь хүссэн хэмжээний өөрчлөлт гарах болно.
6. Налуугаас суниа
Энэ суниалт нь үндсэндээ энгийн суниалттай ижилхэн. Ганцхан ялгаа нь бэлтгэх байдал авахдаа ширээ эсвэл сандал дээр тулахад л байгаа юм.
Яаж хийх вэ:
- Суниалтын бэлтгэх байдалаа ширээн дээр авч, мөн хөлөө нийлүүлээд гартаа мөрнөөс илүү өргөнтэй зай авна. Нуруу болон мөрөө тэгш байлгаж дасгалын ачааллыг гаран дээр төвлөрүүлнэ. Ингээд энэ дасгалыг 20 удаагийн давтамжтай 3 удаагийн оролтоор хийгээрэй.
7. Бугуйгаа эргүүл
Хамгийн энгийн хэрнээ үр дүн сайтай дасгал. Ширээ, 0,5кг жинтэй ачаа хэрэгтэй болно. (Ус ашиглаж болно шүү)
Яаж хийх вэ:
- Гар тус бүртээ хагас кг ачаагаа бариад гараа алдалж байгаад Тэгээд бугуйгаа цагийн зүүний дагуу ба цагийн зүүний эсрэг чигээр эргүүлэх хөдөлгөөнийг хийнэ. Ингэхдээ нэг чигт хийх хөдөлгөөнийг 60 секундээр хийгээрэй. Энэхүү дасгалыг сайн хийснээр гарын илүүдэл жин маш сайн арилдаг юм шүү.
8. Хайч
Хайч бол маш сайн нөлөөтэй, эрчимт төрлийн дасгал юм. Өөрийгөө бүрэн дайчилж чадвал гайхалтай үр дүн үзүүлнэ.
Яаж хийх вэ:
- Гараа өргөөд мөрнийхөө түвшинд урагш чиглүүлж барина, ингээд хоёр гарын хооронд эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг хийнэ. Хайчийг ангалзуулж байгаа мэт хөдөлгөнө. Гэхдээ аль болох хурдан хэмнэлтэйгээр 40 секундын турш хийгээд 3 удаа давтаарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(978)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com