ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Өвлийн ансамбл

Загвар  | 2016 / 01 / 11

Өвөл ихэнх хүмүүс хар, бараан өнгийн хувцас өмсдөг. Харин бид яана гээч? Эргэн тойрон тэр чигтээ бүрсийчихдэг бүдэгхэн өвлөөр харин ч илүү тод, цайвар хувцаслах болно. Энэ удаагийн нийтлэлийг “цагаан шөнө” гэж нэрлэх гэж байгаад өвлийн ансамбл гэдэг нэр илүү тохиромжтой юм шиг санагдлаа. Учир нь энэ хувцаслалт өвлийн улиралаас нуугдаж, зугатах биш харин түүнтэй нэгдэн уусаж байгаа юм.

Ажилдаа юу өмсөх вэ: Өвлийн ансамбл
1. Хөлнөөсөө толгой хүртлээ дан цагаан өнгөөр дагнах тренд 2015 оны хавар, зун, мөн өвлийн турш хүчтэй байлаа. Олон зүйлгүй, цэвэр, цэмцгэр энэ өнгөний ноёрхол минималистуудыг баярлуулсан нь гарцаагүй. Цагаан өнгө даруу төлөв юм шиг хэрнээ цаагуураа бардам бөгөөд бүх гэрлийн нийлбэр тул хаанаас ч ялгарч, анхаарал татах шидтэй.
2. Өвлийн ансамблын гол төлөөлөгч нь цагаан босоо захтай цамц+бүрээн юбка билээ. Аль аль нь бариу биш учраас биеийн маш олон өө сэвийг далдлах ч дэгжин, эмэгтэйлэг, тренди харагдуулж чадна. Мөн хоёулаа олдоцтой, элбэг байдаг хувцас. Энэ хослолоо зүүлт, гутал, цүнхээрээ илүү тодотгож өгөөрэй.
3. Victoria Beckham-ийн өөрийнхөө зохиосон загвараас өмсөн итгэл дүүрэн алхаж байгаа зурагнаас арай өөр ансамблыг харж болно. Энэ бол хоолойтой ноосон, том нэхмэлтэй цамц+ноолууран эсвэл ноосон зөөлөн шулуун юбка юм. Хүйтэн оффистой бүсгүйчүүдэд тэвэр шиг дулаахан санагдаж байгаа байх. Мөн пальто, богино хүрэм, шуба гээд юу ч өмссөн дээгүүр цухуйх том хоолой, доогуур нь цухуйх шулуун хормой өөрийгөө гадуур хувцасны чинь дотор нуухгүй, гудамжинд ч загварлаг харагдуулах болно.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(898)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: blabla.   2016-01-11
Utaatai hotod iim yum omsood 2 honogt budaa budaa haha ugaagaad ugaagaad ulam l budaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com