ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Даврахаас нь өмнө дарж ав

Чөлөөт цаг  | 2016 / 01 / 10

Гурван жилийн өмнө билүү. Намайг угсруулан гурван удаа найтаалгахыг харсан эгч маань “Миний дүү, наад ханиадаа яг одоо гялс дар. Би бол хамар загатнаж эхлэв үү, үгүй юу, бүх арга хэмжээг авчихдаг. Тэр нь амар байдаг юм” гэж зөвлөж байсан юм. Юу ч бодолгүй, зүгээр л санаагаараа хэлчихсэн энэ үг нь надад дараа нь их олон удаа хэрэг болсон юм даа. Зөвхөн ханиад хүрэх дөхсөн үед ч биш...

Даврахаас нь өмнө дарж ав

Хариуцаж авсан ажил дээр маань асуудал үүсэж эхлэв үү, үгүй юу, түүний эсрэг аргуудыг хэрэглэн аюулаас цэвэр мултарч байсан тохиолдол олон. Нөхөртэйгөө эхлүүлсэн маргаан маань дэврэх шахаж, бие биедээ хэлэх муу үгийн “улаан шугам”-ыг хэтрүүлэхийн даваан дээр нь шууд зогсож, гэр бүлээ ч бас муу дурсамжаас аварч байсан үе бий. Хэн нэгний талаарх адын муу бодол толгойд орж ирээд, тэр нь яван явсаар хяналтаа алдахдаа тулах үед ухамсраараа өөрийгөө зогсоож, түүний талаарх бодлуудыг format хийж шинээр эхлүүлж байлаа. Дэмий залуутай дэндүү дотносохоос минь хүртэл хамгаалж, нэг өдөр ч алдалгүй харьцаагаа таслахад маань тусалсан зарчим энэ байсан юм.

Мөн мэдээж, зөвлөгөөний анхны зорилго болох өвчнийг даврахаас нь өмнө нам дарж авах тал дээр ч үргэлж хэрэг болдог хэвээр. Хамар жаахаан шуухитнаж эхлэх тэр л мөчид бүхнийг орхиод эмийн сан, хүнсний дэлгүүр орж чацарганы шүүс, ургамлын гаралтай эм авч уугаад, орой нь сармистай битүү шөл, дархлаагаа дэмжих олон төрлийн витаминаар зэрэг зэрэг “бөмбөгдөн”, хоолойгоо содтой усаар утаад унтдаг юм. Вирусыг миний бие дотор бүрэн нэвтэрч, “тухалж” амжихаас нь өмнө хэдэн талаас нь дайралт хийдэг гэсэн үг. Жирэмсэн байхдаа, хэвлийгээр эвгүй оргиж, өнгийн зүйл үзэгдэж эхэлмэгц булчин сулруулах эмнүүдээ ууж, гэр лүүгээ бушуухан харих юм уу байгаа газартаа 1 цаг хэвтдэг байлаа. Энэ мэтчилэн ямар ч өвчний шинж тэмдэг өчүүхэн цэгийн төдий мэдрэгдэхэд л “Нэг минут ч алдаж болохгүй” гэж бодогдох болжээ.

Үнэхээр зарим тохиолдолд нэг минут ч алдаж болдоггүй. Учир нь аливаа юм хором хормоор даамжирч, секунд секундээр даварч байдаг. Бид нар “За, гайгүй биз дээ” гээд “анхааруулах тэмдэг”-ийг тоолгүй өнгөрүүлсээр байгаад бүр болохоо байгаад ирэхээрээ арга хэмжээ авдаг, түүнийгээ ч буруу гэж боддоггүй хүмүүс. Гэтэл аливаа зүйлийг эхлэх үед нь л дарчихсан бол маш их мөнгө, эрүүл мэнд, сэтгэл зүй, цаг хугацааг аврах боломжтой байдаг шүү дээ.

Гай зовлонг “хэлж ирдэггүй хийсч ирдэг” хэмээдэг ч, ихэнх асуудал гэв гэнэтхэн л “туйлын шат”-андаа хүрчихсэн байх нь ховор. Өмнө нь хангалттай олон удаагийн сануулга, анхааруулга, сэрэмжлүүлэг, шинж тэмдгүүд илэрдэг байтал бид тэдгээрийн хажуугаар өнгөрсөөр байгаад эцэст нь хүргэчих нь бий. Заримыг нь зүгээр л анзаардаггүй, заримыг нь анзаарсан ч “тухайн үеийн нөхцөл бололцоо”, “залхуу зан”, “хэт зөөлөн хандлага”, “арчаагүй” өөрөөр хэлвэл “өөртөө хайргүй” муу зангуудаасаа болоод гайгүй биз хэмээн үргэлжлүүлэн алхсаар байх нь олонтаа.

Өвчин, муу зуршил, өр шир, санхүүгийн асуудал, харилцааны асуудал... Чамайг ямар нэг зүйлд дандаа л “хэт дарлуулсан”, шаналсан байдалтайгаар өөрийгөө олоосой гэж би хүсэхгүй байна. Ядаж л “Бүр тэгчихээгүй нь яамай даа” гэж өөртөө хэлэх зүйл, шугамаас нааш бага ч болов зай үлдээдэг байцгаая.

Бид өөрсөддөө жаахан анхааралтай байвал асуудлуудыг дайрахын ирмэг дээр тойроод өнгөрч болно. Тиймээс одооноос сэрэмжтэй байж, даврахаас нь өмнө нам дарж авах алтан зарчмыг баримтлаарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(411)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ooriigoo xaigch.   2016-01-11
Xun tegeed ooroo l ym ymiig toxiruulad ywax xeregtei bxda. Neg taliig xet barix n ugasa l tuilshral bdag xoino, amidral chn ta bidnii tosoolsnoos ch iluu olon taltai shude. :)

Зочин: lulu.   2016-01-11
Eniig tegeed umnu ni oruulj bsniig yu gehev. Goolingoogiin maani setguulch busguichuud ch bas niigmiin setgel zuig ajiglaj ter chigleld niitlelee bichdegiig anzaarlaa. Gehdee bayarlalaa. Dandaa uhaaral hairlaj bdag shuu. http://www.goolingoo.mn/index.php?c=8337

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com