ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэлгүүр хэсье зөвлөж байна: Онлайнаар чанартай худалдан авалт хийхэд туслах 7 арга

Дэлгүүр хэсье  | 2016 / 01 / 08

Онлайнаар худалдан авалт хийх нь хэдий амар ч үнэхээр яг зурган дээрх шигээ харагдаж, чанартай байж чадах болов уу гэх эргэлзээ хүн бүрт байдаг. Зарим нь ч үнэхээр “Зурган дээрх шигээ л бай л даа” гэж өөрийн эрхгүй хэлмээр. Тэгвэл бидэнд санал болгож байгаа тэр олон бүтээгдэхүүн дундаас хэрхэн сайныг нь шилж авах вэ? Хэрхэн харамсахааргүй худалдан авалт хийх вэ?

Дэлгүүр хэсье зөвлөж байна: Онлайнаар чанартай  худалдан авалт хийхэд туслах 7 арга

Дэлгүүрээ сонгохдоо:

1. Тогтсон үйлчлүүлэгчидтэй
Юун түрүүнд өөрийн гэсэн тогтсон үйлчлүүлэгчидтэй, олон дагагч, like, хандалттай дэлгүүрийг сонгох хэрэгтэй. Хэзээнээс эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа, хүмүүсийн бүтээгдэхүүнүүдийнх нь дор бичсэн сэтгэгдлүүд ямар байгааг хар. Бүр админуудынх нь өгч байгаа хариултуудыг ч хараад хандлагыг нь мэдэх боломжтой. Хэрвээ түргэн шуурхай, хүн бүрийн тавьсан асуултуудад тохирсон хариуг өгсөн, зарим нэг шүүмжлэлүүдийг эелдгээр хүлээн авч байвал ажилдаа хариуцлагатай, захиалгаас болж ямар нэгэн асуудал үүсвэл “Надад хамаагүй” гэж хэлэхээргүй, найдвартай хүн байх магадлал өндөр. Үйлчлүүлэгчиддээ хэрхэн зөв сонголт хийх, юунд анхаарах гэх мэт зөвлөгөө өгч ажилладаг бол бүр сайн.

2. Хүмүүсийн сэтгэгдлүүдийг хар
Зарим онлайн дэлгүүрүүд review буюу үйлчлүүлэгчид нь авсан барааныхаа зургийг тавьж, сэтгэгдлээ бичих боломжтой буланг үүсгэсэн байдаг. Ийм хэсэгтэй дэлгүүр байвал өөрийн худалдаалж байгаа бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ итгэлтэй байгаагийн шинж. Хэр олон хүнээс сайн, онц сайн гэсэн үнэлгээ авсан байна төдий чиний найдвартай гэсэн үг.

3. Модель болоод зургийг хэт зассан байвал эргэлзээтэй
Хувийн туршлагаасаа дуулгахад хятад модель бүхий зураг тавьсан дэлгүүрүүдийн бүтээгдэхүүний чанарт 100% итгэх хэрэггүй. Ялангуяа хиймлээр хөлийг нь уртасгаж, тэр чигт нь цайруулсан мөн чанар муутай бүрсгэр зураг тавьсан байвал эргэлзээтэй шүү. Манай зах зээл дээр БНХАУ-аас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг дэлгүүрүүд маш их байдаг ч тэдгээр нь чанарын хувьд хоорондоо ялгаатай гэдгийг санах хэрэгтэй. Байнгын үйлчлүүлэгчидтэй болчихсон сайн дэлгүүрүүд ч бий болохоор сайн бодож үзэн 1 дугаарт бичсэн зөвлөгөөг дагаад үзээрэй.

Бүтээгдэхүүнээ сонгохдоо:

4. Google.mn – ээс зургаар нь хай
Тухайн дэлгүүрийн вэбсайт, фэйсбүүк, инстаграм хуудсандаа байршуулсан зургийг татаж аваад google.mn – ээс зургаар нь хайж үз. Ингээд гарч ирсэн илэрцүүдээс харж байгаад бүтээгдэхүүний жинхэнэ үнэ болоод аль улсаас оруулж ирдгийг нь олж мэд. Бүрэн мэдэж чадахгүй байж болох ч багцаалдаж чадна. Нэг үгээр хэлбэл БНХАУ-аас оруулж ирдэг бүтээгдэхүүнээ АНУ-ийнх гээд зарж байвал мэдэх боломжтой гэсэн үг. Хэрхэн зургаар хайхыг мэдмээр байвал ЭНД дараарай.

5. Материалын хувьд...
Мэдээж чи сонгосон бүтээгдэхүүнээ зурган дээрх шигээ гоё харагдахуйц, сайн материалтай байх эсэхийг мэдэхийг хүсэж л таарна. Хэрвээ asos.com, forever21.com, mango.com, zara.com гэх мэт Америк, Англи сайтад зарагдаж байгаа бүтээгдэхүүн байвал томруулж, өнгө, оёдол зэргийг нь сайтар харах боломжтой байдаг шүү. 6. Үнийн хувьд...
Дээр дурдсан аргаар бүтээгдэхүүний жинхэнэ үнийг мэдсэний дараа үүнийгээ дэлгүүрт байгаа үнэтэй нь харьцуулж бодож үз. 30$ - ийн үнэтэй гутлыг 200,000₮ -өөр зарж байвал арай үнэтэй байна гэсэн үг. Мэдээж энэ жишээ тийм ч хүнд биш бараанд хамаатай. Гаалиар бүтээгдэхүүн оруулж ирэхэд хүндийн жингээс хамаарч мөнгө төлдөг учраас хэдий боломжийн үнэтэй ч хүнд жинтэй зүйл худалдаж авбал үнэ нь нэмэгдэж болно. Ойролцоогоор 1кг бүрт 8$-15$ нэмсэн байвал боломжийн гэж үзэхэд болно. Гадаад сайт дээрх яг тэр үнээр нь бараагаа захиалаад, Монголд ирэх үед тээврийнх нь зардлыг нэмж төлөөд л авчихдаг дэлгүүр ч бас байдаг шүү.

7. Брэнд бүтээгдэхүүн бол үнэд анхаарлаа хандуул
Онлайнаар худалдаа хийж байгаа болохоор барьж, өмсөж үзэх боломжгүй. Тиймээс өөрийн хэмжээнд бүтээгдэхүүний чанарыг судалж чаддаг болох хэрэгтэй. Louis Viutton, Burberry, Prada гэх мэт алдартай брэндийн бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалдаг дэлгүүрүүд бий. Гэхдээ тэдний ихэнх нь жинхэнэ бүтээгдэхүүн биш юм. Жинхэнэ бүтээгдэхүүн биш ч чанартай хуулбарууд гэж бий. Тийм хуулбаруудыг авчихсан байхад ер нь бол харамсахааргүй. Жинхэнэ бүтээгдэхүүний үнийг тухайн брэндийн албан ёсны вэб сайтаас харж болно. Тэр үнээс хэтэрхий зөрүүтэй, байж боломгүй хямд байвал мөнгөө өгөөд дэмий л болов уу.

Эцэст нь лангуун дээр бэлэн зарагдаж байгаа Америк, Англи, Австралиас авчирсан бүтээгдэхүүнийг авахаасаа өмнө брэнд, загвар зэргийг нь тогтоож байгаад, интернэтээс хайж үндсэн үнийг нь мэдчихээд байхад илүүдэхгүй. Ингэвэл дээр хэлсэнчлэн хөөрөгдсөн, хэт өндөр үнээр худалдан авалт хийхээс тодорхой хэмжээгээр сэргийлж чадна.

Дэлгүүр хэсьетэй хамт байж онлайнаар дэлгүүр хэсдэг байхыг хүсвэл:

Харин одоо чиний туршлагаасаа хуваалцах ээлж.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(975)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: haliuna.   2016-01-24
hergetei l yum bna bas unen medeelel bna. minii uilchluuldeg www.cityno5.com emegtei huvtsasnii online delguur ih naidvartai shu site ruu ni orood uzeerei yag goy zurag shigee irdiin bnalee. bas ihnaidvartai eyeldeg hariltsaatai.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com