ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Шинэ жилээр авсан хамгийн том бэлэг минь...

Хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг хамгийн сайхан баяруудын нэг бол шинэ жилийн баяр гэдэгтэй санал нийлнэ, тийм үү? Учир нь шинэ жилийн баяр болгоноор ямар нэгэн дурсамжтай сайхан зүйл заавал болдог шүү дээ. Тэр дундаа шинэ жилээр авсан бэлэг бүр хамгийн нандин бас сэтгэлийнх байдаг. Энэ удаагийн асуулгаараа яг л энэ талаар хүмүүстэй ярилцлаа.

Асуулга: Шинэ жилээр авсан хамгийн том бэлэг минь...

1. Шинэ жилийн баяраар авч байсан бэлэгнүүд маань бүгд гоё дурсамжтай байсан. Гэхдээ мэдээж хамгийн сайхан нь наддаа гэнэтийн бэлэг болж ирсэн үр минь. Нөхөр бид хоёр хүсэн хүлээж байж хүүхдээ шинэ жилээр олсон. Урьд нь хэд хэдэн удаа оролдсон боловч бүтээгүй. Харин шинэ жилийн өглөө би өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ мэдсэн юм даа. Тэр үед амьдрал минь бүхлээрээ аз жаргал болон хувирч билээ. (27 настай, эмэгтэй А)

2. Аав, ээж маань надад нэг номын цуглуулга өгч байсан юм. Тэр хамгийн гоё санагдаж , хамгийн их баярлаж байсан санагдана. (27 настай, эрэгтэй М)

3. Нөхөр бид хоёр хамт амьдарч эхлэсэн ч өөрсдийн гэсэн гэр оронгүй айлын хажуу өрөө хөлслөдөг байв. Тэгсэн ч аз жаргалтай сайхан байдаг байсан. Мэдээж хэрэг жижигхэн өрөөнүүд байдаг байсан болохоор нэг их эд хогшил гээд байх ч зүйл байхгүй. Хоёр ширээ, хөнжил, гудас, гал тогооны хэдэн цахилгаан хэрэгсэл гээд л болчихдог байсан. Харин амьдрал маань овоо жигдэрч бид хоёр өөрсдийн гэсэн гэртэй болж авсан. Яг 12 сарын 30-нд шинэ гэртээ нүүж орж байсан юмдаг. Маргааш нь ажилдаа явчихаад гэртээ иртэл нөхөр маань өөрөө 100 айл яваад материал авч, гутлын тавиур хийсэн байсан. Тэр нь миний хувьд маш гайхалтай сайхан бэлэг байсан.Тэр тавиураа хараад би бүр уйлсан гээд боддоо хэхэ. Үнэхээр сайхан. (30 настай эмэгтэй Г)

4. Өнгөрсөн жил найзаасаа авсан түрийвч. Яагаад тийм том бэлэг гэж боддог вэ гэхээр би тэр найзтайгаа хамтраад нэг дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Надад нэг түрийвч маш их таалагдаад би өөртөө худалдаж авсан байсан боловч мөнгөний хэрэг гараад шинэ түрийвчээ зарахаар шийдээд дэлгүүртээ тавьсан юм. Мэдээж найздаа тэр талаараа хэлсэн байсан. Тэгсэн шинэ жилийн өмнөх өдөр манай найз “Өнөөдөр нөгөө түрийвч чинь зарагдсан шүү” гээд мөнгийг нь надад өглөө. Тэгэхээр нь би орлогоо аваад л мөнгөө хэрэглээд л байж байтал найз маань над руу залгаад дэлгүүр дээр нэг юм орхичихсон байгаа очоод аваарай гэсэн. Очоод хартал нээх том улаан уутанд манай дүүд шинэ жилийн бэлэг, харин надад нэг гоё хайрцганд нөгөө түрийвчийг маань бэлэг болгоод хийсэн байсан. Үнэхээр их баярлаж билээ. (22 настай эмэгтэй Э)

5. Шинэ жилээр бэлэг авч байгаагүй ээ хэхэ. Яагаад гэхээр шинэ жилийн яг өмнө нь миний төрсөн өдөр болдог юм. Ер нь манай гэрийнхэн бүгд 12 сард төрсөн Матрын ордныхон хэхэ. Хэдий тийм ч гэсэн бөөнөөрөө төрсөн өдөр гэж догдлоод 12 сар үнэхээр гоё өнгөрдөг шүү. (26 настай эмэгтэй А)

6. Намайг бүр жаахан байхаас л аав, ээж маань надад өвлийн өвгөнтэй шоколадны цуглуулга бэлэглэдэг. Дунд нь ганц удаа ч алгасаж байгаагүй. Би тэр бэлгэндээ маш дуртай. Тэрэнгүй л бол шинэ жил төсөөлөгддөггүй. Жаахан хүүхэд шиг байж болох ч гэсэн аав, ээжээсээ авдаг хамгийн нандин бэлэг. Одоог хүртэл намайг ээж, аавын бяцхан охин гэж догдуулдаг тийм л чухал зүйл гэх юм уу даа. (23 настай, эмэгтэй Ж)

7. Жаахан байхад ах бид хоёр сургууль, эн тэндхийн байгууллагын шинэ жил дээр дуулж, бүжиглээд л явдаг байлаа. Тэр үед айлуудад нэг их том хар зурагт байдаг байсан даа. Манайх бүр илүү хуучраад муудчихсан байсан юм. Яг 31-ны орой ах бид хоёр мөн л байгууллагын шинэ жил дээр байж байгаад гэртээ нэлээн оройтоод орж иртэл 21 инчийн том өнгөт зурагт гэрийн маань хойморт байж билээ. Аав, ээж хоёр маань бид хоёрыг эзгүйд авчираад тавьчихсан байсан нь тэр. Тэр зурагтаа хараад л хэчнээн их баярлаж байсан гээч! Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм их баяр. Тэр өдрөөс хойш хорин хэдэн ч жил өнгөрчихсөн байхад одоо хэр нь зүв зүгээр л гардаг, их сайн зурагт байгаа юм даа. Шинэ загварын зурагтны хажууд мөчөөгөө өгөхгүй шүү дээ хэхэ. (27 настай эмэгтэй З)

Харин чи шинэ жилээр ямар гоё бэлэг авч байсан бэ? Энэ шинэ жил гоё дурсамж үлдээж чадсан уу?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(992)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gugugu.   2016-12-04
holbootoi bie biendee taalagddag zaluudaa yu beleglevel zugeer yum boloo shine jileer beleg uguh gesiin

Зочин: misshendhamaatain.   2016-11-07
bi l lav beleg avch vzeegvi yum bna

Зочин: tsuurai.   2016-01-17
Ene jiliin suuliin udur byatshan ertunts minii dotor bii bolsoniig medsen mini hamgiin saihan beleh bailaa, 2015 on uneheer saihan jil bailaa. bayarlalaa ;)

Зочин: matrushka.   2016-01-07
5 Матрын ордны охин бид хоёр адилхан юм бн ккк. Баяраар төрөх ч тийм байдымдөө. Нээрээ шинэ жилээр бэлэг авж үзэх юмсаан. Дандаа төрсөн өдрийн бэлэг ккк

Зочин: Таны нэр.   2016-01-06
5. matriin ordniihon hoorhon yum. tom bolood beleg avdaggui.yagaad gevel beleg minii sanaand hurehgui humuus demii, mongo ureed bgaa haragddag tul bi humuust beleg avdaggui gej helsen. Harin huuhed bhdaa bol onts sursnii beleg surguulias eej aawiin ajliin gazraas nemeed dahiad eej aaviin ajliin beleg geed busad huuhduudees iluu beleg iddeg bsan.Bas baga angid bhad manai 2 naiz nileed urt gonjgor nariin uutand teer yeroold n beleg hiigeed irj bsniig yoroosoo martdaggui. hoorhon sanagddag. tortoo ideed l 31-nd japanii neg nevtruuleg tsatsagddag. teriig huleegeed neg n upload hiichihvel uzeed l ongoroodog. suuliin jiluudiin yos bolj bh shig bna.

Зочин: Odko.   2016-01-06
uvuugiin mini hamgiin suuld ugsun 9 jiliin umnuh shine jiliin beleg. Zugeer uuttai chiher chocolate bolovch jil bur avmaar sanagddag hamgiin goyo beleg.

Зочин: Хайрын од.   2016-01-06
Төгс эр хүнээс жинхэнэ хайрыг авсан.

Зочин: Sura.   2016-01-06
ene jil hairtasa Swarovski hosoor ni belgend avsan. Uneheer ih bayarlasaan. Setgel dogdlood l bsan

Зочин: С.   2016-01-06
Гэрийнхэндээ би өөрөө бэлэг болоод жил болгон гэртээ шинэ жил тэмдэглэдэгтээ баярлаж явдаг шүү. Аав ээж маань намайг ирхийг минь хүлээгээд халуун хоол цай бэлдээд суугаад байж байдаг шүү. Ээжийн минь намайг ирнэ гээд хадгалсан чихэр жимс шоколад үнэхээр их амттай :) :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com