ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Капсул” шүүгээ: Өөр хоорондоо төгс зохицдог 37 хувцас

Загвар  | 2016 / 01 / 06

“Өмсөх юм алга аа” – гэдэг үгийг чи ахин хэзээ ч хэрэглэхгүй.
Тренд үүсгэгч хувцас загварын блоггерууд алдаршихын хэрээр тренд дагахыг зөвлөдөггүй, капсул шүүгээ бүрдүүлэгч блоггерууд ч зэрэг алдарших болжээ. Энэ юу гэсэн үг вэ? Тав тух, амар хялбар, моодноос хамааралгүй хувцаслалт хэзээ ч өөрөө “моод”-ноос гарахгүй аж.

“Капсул” шүүгээ: Өөр хоорондоо төгс зохицдог 37 хувцас

Капсул шүүгээ гэж юу вэ?
“Капсул шүүгээ” гэдэг нэр томьёог анх 1970-аад оны үед Лондонгийн “Wardrobe” бүтикийн захирал Сюзи Фаукс гаргаж иржээ. Сюзигийн томьёолсноор “капсул шүүгээ” гэдэг бол хэзээ ч хоцрогдохгүй цөөн хэдэн хэрэгцээтэй хувцаснаас бүрдсэн шүүгээг хэлдэг. Энэхүү санааг дизайнер Донна Каран 1985 онд 7 ширхэг хоорондоо сольж, хольж зохицуулах боломжтой ажлын хувцасны “капсул коллекц” гэж гаргаснаар олон нийтэд илүү түгээжээ.

Энгийнээр ойлговол, цөөн хувцсаар “олон ээлжийн хувцаслалт” бий болгох буюу хоорондоо өнгө болон стилээр нь холин яаж л бол яаж зохицуулж өмсөх боломжтой “түлхүүр” хувцаснуудыг цуглуулах аргыг хэлнэ.

Эмэгтэйчүүд бид шүүгээ дүүрэн хувцастай. Тэгсэн мөртлөө түүндээ бүрэн сэтгэл ханамжтай байх нь цөөхөн. Үе үе “өмсөх хувцасгүй” болж, эсвэл нөгөө л нэг өмсдгөө шүүрч авсаар өөрийгөө толинд харахаас хүртэл уйтгартай санагдах болсон бүсгүйчүүд ч бий.

Хэрвээ чи үр ашигтай худалдан авалтууд хийж, шүүгээгээ цөөхөн хэрнээ хаанаас нь ч хамаагүй шүүрээд гаргахад хоорондоо зохицож шинэ төрх бүрдүүлэх хувцаснуудаар бүрдүүлэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай.

Капсул шүүгээ бүрдүүлэх нь ямар ашигтай вэ?
1. Моод хөөхөөс илүү өөрийнхөө стилийг тодорхойлж, түүндээ үнэнч хандсанаар өөрийгөө хувцаслалтаараа илэрхийлж сурна. “Стил хэзээ ч хоцрогддоггүй” гэж Коко хатагтайн хэлснийг санаарай.
2. Яаж ч ремикс хийсэн дажгүй харагдах хувцаснуудтай болно.
3. Өдөр бүр юу өмсөж гарахаа илүү хурдан шийдэх чадвартай болно.
4. Түрийвчээ хоослолгүйгээр дуртай хувцаснуудаа цуглуулж чадна.

1. Өөрийнхөө капсул шүүгээг яаж бий болгох вэ?
Ихэнх загварын мэргэжилтнүүд 1 бүтэн улиралжингаа өмсөх капсул шүүгээг 37 хувцаснаас бүрдүүлэх дүрмийг баримталдаг. Үүнд юбка, өмд, цамц, даашинз, гутал, гадуур хувцас бүгд багтсан гэсэн үг. Гэхдээ чинийх хэд ч байж болно.
Төсөөллийн самбараа үүсгэ
Энэ алхамд pinterest-ийг ашиглахыг зөвлөж байна. Pinterest дээрээс “winter outfit”, “street fashion 2015” зэрэг тохиромжтой үгсээр хайлт хийж гарч ирсэн зурагнуудаас өөртөө хамгийн нийцтэй санагдсан, таалагдсан, дууриаж өмсмөөр, чиний стильд таарсан хувцаслалтын зурагнуудыг капсул шүүгээний самбартаа pin хий. Мөн зөвхөн хувцас биш өөрийнхөө дуртай, сэтгэл татагдсан цэцэгсийн зургийг, гоё өнгөтэй зургийг ч “хатгаж” болно. Цуглуулсан бүхнээ эргээд харахад чи өөрийнхөө стиль имижийн талаар бүрэн төсөөлөлтэй, жанжин шугамтай болж чадна.
2. Олон давтагдаж байгаа шинжүүдийг анзаар
Чиний цуглуулсан хувцаслалтууд дунд судалтай срочкон цамц хэд хэд байна уу? Богино юбка ч бас уу? Магадгүй савхин өмд ч олон давтагдсан байж болно. Чиний ухамсаргүйгээр сонгосон, зүгээр л хараад таалагдсан сонголтууд дотор чинь чамд хэрэгтэй тэрхүү “цөөн хэдэн хувцас”-нууд байгаа. Зөвхөн хувцас ч биш, бүдэг ягаан өнгө их давтагдаж байвал түүнийг ч бас тэмдэглэж, винтаж хээ их давтагдаж байвал тэр талаар бичих хэрэгтэй. Ингээд чиний шүүгээний гол “шинж чанар” юу болох нь тодорхой боллоо.
3. Өөртөө таалагдах өнгөний палетыг бүрдүүл
Чиний угаасаа дуртай өнгөнүүд дээр болон цуглуулсан зурагнуудад чинь голлож буй өнгөнүүдээс оновчтой палет гарах болно. Өнгөний палетанд чинь 3 суурь буюу үндсэн өнгө, 2 саармаг буюу бусад өнгөө тэнцвэржүүлэх өнгө, 4 акцент буюу чимэг нэмж, татах өнгө, нийтдээ 9 өнгө хэрэгтэй.
4. Хэд хэдэн “заавал байх” хувцас сонго
Чиний нүдэнд хамгийн их өртөж буй, чамд хамгийн их өмсөгдөх хувцсыг сонго. Үүнийгээ төсөөллийн самбар дээрээсээ харж болно. Жишээ нь: Жинсэн яак.
5. Дараа нь “заавал байх” хувцаслалтаа сонго
Цамц + богино юбка, футболк+пиджак гэх мэт хамгийн их давтагдаж байгаа хослолуудыг сонгож бичээрэй.
6. Өөрийнхөө амьдралын хэв маягт дүгнэлт хий
Долоо хоногийн турш чи юу юуг заавал хийдэг вэ? Хүүхдүүдтэйгээ агаарт гардаг, ажилдаа явдаг, болзоонд явдаг, хүлээн авалт дайллаганд оролцдог гэх мэт- амьдралдаа олон давтагддаг зүйлсийг жагсаагаарай. Тэгээд самбар дээрх хувцаснууддаа болон өөртөө байгаа хувцаснуудаа эдгээрт хэр тохиромжтой байгааг хараарай.
7. Үнэхээр хэрэгтэй юм байна гэж сонгосон 37 хувцсаа сонго
Цамц, даашинз, гадуур хувцас, гутал, өмд, юбка гээд бүгдийг нь оролцуулахаа мартуузай. Мөн хувцас бүрээ тодорхой бич-хар дэрвэгэр юбка, тренч цув, нарийхан блейзэр, цагаан сул кофт гэх мэт. Дараа нь тэдгээрээс өөртөө байгааг хасаад, байхгүй буюу шинээр авах шоппинг жагсаалтаа гаргаарай. Хэрвээ илүү хялбархан бүрдүүлье гэж бодвол Polyvore.com сайтыг ашиглахыг зөвлөж байна. Тэндээс хүссэн хувцсаа бичиж хайгаад талбар дээр өрөн бүрдүүлж болно.
8. Жишээ капсул 1:
Энэ бол хавар, намрын улирлын классик ажил хэрэгч, эмэгтэйлэг капсул. Энэ 29 ширхэг хувцсаар 34 өөр өөр төрлийн төрхийг бий болгох боломжтой.
9. Жишээ капсул 2:
Анхлан суралцагчдад илүү тохиромжтой. Ажлын-чөлөөт хэлбэртэй 16 хувцас-40 өөр төрх.
10. Жишээ капсул 3:
Зурган дээр капсул шүүгээгээ зөв бүрдүүлж чадвал ямар цөөхөн хувцсаар олон төрх бүрдүүлж болохыг бодитоор харуулсан байна.
11. Жишээ капсул 4:
Харин эндээс яг ямар өнгөнүүдийг сонгохоо мэдэхгүй байгаа бүсгүйчүүдэд бүдэг болон тод өнгийн 12 боломжийн хослолыг харж болно. Дараах линкээр орж капсул шүүгээний 36 өөр өнгөний палетуудыг хараарай: http://into-mind.com/2014/08/25/how-to-choose-a-versatile-colour-palette-for-your-wardrobe-incl-36-sample-colour-palettes/
12. Жишээ капсул 5:
Зуны улиралд тохиромжтой 30 төрлийн хувцаслалт.
13. Жишээ капсул 6:
Хоорондоо зохицуулахад 40-өөс дээш төрлийн хувцаслалт гарч болохуйц 29 хувцасны жагсаалт. Зургийг жаахан гүйлгэж харахад л тэр даашинз энэ гуталтай, тэр цамцыг энэ юбка эсвэл энэ өмдтэй гэх мэтчилэн хослуулж болох олон төрлийн санаанууд бэлээхэн нүдний өмнө харагдаж байгаа биз? Энэ мэтчилэн зурагнуудыг үзэж, өөртөө байх ёстой гэж бодсон хувцаснуудынхаа жишээг цагаан дэвсгэрээр хадгалж аваад хоор хооронд нь янз бүрээр тохируулж үзэн бүтэн сарынхаа өмсөх хувцасны төлөвлөгөөг урьдчилан гаргаж болно.
14. Сүүлийн зөвлөгөө: Stylebook app
Өөрийнхөө капсул шүүгээний ерөнхий дүр төрх, байх хувцаснуудыг тодорхойлсны дараагаар чи Stylebook аппликейшныг ашиглан ажлаа илүү хялбарчлах боломжтой. Appstore дээр байдаг энэ аппликейшн дээр өөртөө байгаа хувцаснуудын зургийг цулгай дэвсгэр дээр аваад цагаан дэвсгэртэй зураг болгож болно. Тэгээд байгаа хувцаснуудыг хүссэнээр нь өрөн, зохицуулж өөрийн гэсэн хувцаслалтын галерейтэй болох боломжтой. Мөн гадны онлайн дэлгүүрүүд дээрх цагаан дэвсгэртэй хувцасны зургуудыг татаж аваад зохицуулан өрж ч болно. Тэгэхээр өөртөө байгаа болон шинээр авахаар төлөвлөж байгаа бүх 37 хувцсаа энд оруулж байгаад 40, 50 ширхэг хувцаслалт өрж тавьж болно гэсэн үг. Нэг удаа бүгдийг нь өрөөд цомог үүсгэчихвэл дараа нь гарахдаа галерейгээ гүйлгэж үзэж байгаад тухайн өдрийн цаг агаар, сэтгэл санааны байдал, үйл явдалд яг тохирсон хувцсалалтаа гялс олчихож болно. Гоё байгаа биз?
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(588)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Жижи.   2016-06-17
Гоолингоо үнэхээр шилдэг нь шүү :-*

Зочин: Oyu.   2016-06-16
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа Гоолингоо

Зочин: lucy.   2016-01-06
Stylebook app-iig tatax linkig oruulj boloxuu @goolingoo zowxn iphoned zoriulsn app bish bizde #help_goolingoo_ladies

Зочин: :).   2016-01-06
Ene ih goy medeelel bn bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com