ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрэгтэй найз чинь чиний хайрт болохыг хүсэж буйн 11 илрэл

Чөлөөт цаг  | 2016 / 01 / 04

Эрэгтэй найздаа сайн болчихоод, би ч гэсэн түүнд таалагдаж байж магадгүй гэсэн бодол төрж байсан хэрнээ хэлэлгүй өнгөрөөж байсан үе байсан уу? Эсрэгээрээ чамтай зүгээр л сайн найзууд болохыг хүссэн эрэгтэй найзыгаа надад хайртай юм биш биз гэж буруу таамаглан эвгүй байдалд оруулж байсан уу? Тэгвэл тэр үнэхээр чамд татагдаад байгаа эсэхийг доорх 11 шинжээр мэдэж аваарай.

Эрэгтэй найз чинь чиний хайрт болохыг хүсэж буйн 11 илрэл

1. Бусад найзууд чинь та хоёрын дунд ямар нэгэн юм болоод байгаа юм биш биз гэж асууна.
Би нэг өдөр кафед сууж байтал нэг залуу надад “Би чамтай танилцмаар байсан ч хэлж чадаагүй. Учир нь би чамайг найз залуутайгаа явж байна гэж бодсон” гэж хэлсэн. Үнэндээ, тэр залуу миний эрэгтэй найзыг миний найз залуу гэж ойлгосон байсан. Хамгийн сонин нь гэвэл би ч гэсэн тэр эрэгтэй найзыгаа надад талтай юм биш байгаа даа гэж боддог байсан юм. Хэрвээ танихгүй хүн эсвэл найзууд чинь та хоёрыг хосууд гэж хараад байвал эрэгтэй найз чинь чамайг найз залуу шиг чинь л халамжлаад байна даа!

2. Тэр чамайг урьдынхаасаа нэг л өөрөөр тэврээд байна уу? Өмнө нь зүгээр л найзын ёсоор тэвэрдэг байсан бол одоо илүү удаан, энхрий зөөлнөөр тэврээд байгаа юм биш биз? Тэгвэл та хоёрын дунд ямар нэгэн юм байна гэсэн үг. Энэ мэдрэмж нь шинэ ч бай, үгүй ч бай, их л хүчтэй байх болно доо.

3. Та хоёр хосуудын хийдэг зүйлсийг хамтдаа хийдэг үү?
Та хоёр зүгээр л найзууд. Өдрийн хоол хамтдаа идэж, хоёулханаа кино үзэж, ууланд алхдаг энгийн найзууд. Заримдаа чи түүнийг гарыг чинь бариасай гэж нууцхан хүсдэг юм биш биз?

4. Зөвхөн та хоёр л ойлгодог онигоонууд их бий.
Санаатай ч бай, санамсаргүй ч бай тэр чамд чамтай хамт байхад хэчнээн хөгжилтэй байдаг талаараа хэлж, аажмаар “Бид хамтдаа ямар их хөгжилтэй байгааг хар л даа, бидний дунд хосуудад байж болох бүхий л шинж тэмдгүүд байна” гэж үйлдлээрээ хэлэх гэж оролдоно.

5. Энэ дэлхий дээр чамаас өөр охин байдаггүй мэт өөр охидын талаар тэр огт ярихгүй. Чи түүнийг ганц бие, царайлаг, дажгүй залуу гэдгийг мэднэ. Охид түүнд дурлахгүй байхын аргагүй. Гэхдээ чи тэр охидын талаар хэзээ ч, юуг ч олж сонсохгүй л болов уу. Охидын талаар ярихдаа тэр үргэлж л өөрт нь тохирох хэн нэгэн таараагүй байна гэж хэлнэ. Эсвэл надад хайртай эмэгтэй бий гэнэ.

6. Тэр чиний ихэнхи найзуудыг мэднэ. Найз охиныхоо найзуудтай сайн харилцаатай байх нь том давуу тал гэдгийг залуус бүгд мэднэ. Тэр эхлээд чамаар дамжуулан найзуудтай чинь танилцаад тэдэнд таалагдахыг хичээж эхэлнэ.

7. Чамтай хамт байхад ямар хөгжилтэй байдаг гээч! Хамтдаа цагийг зугаатай, хэрэгцээтэй, бүтээлч өнгөрөөх гэж л найзууд байдаг. Гэхдээ та хоёр хамт байхдаа илүү их хөгжилтэй байж, цаг хугацаа хурдан өнгөрөөд байна уу? Тэр чамд энэ талаар ярьж байна уу?

8. Тэр хэзээд чамруу хариу бичдэг. Сайн найзууд ч гэсэн үргэлж хариу бичдэг. Гэхдээ онцын шаардлагагүй бол заримдаа харчихаад хариу бичихгүй тохиолдол байдаг шүү дээ. Харин тэр чамайг үргэлж хүлээж байдаг учраас, хэр их анхаарал тавьдагаа харуулахын тулд хариу бичилгүй үлдээнэ гэж байхгүй.

9. Өөр хэн нэгэн чамайг муу хэлэх, гомдоохыг тэр тэвчихгүй. Ангийнхантайгаа юм яриад сууж байтал хэн нэгэн чамтай эвгүй харьцаж эхэлбэл тэр түрэгхэн гэгч нь ярианы сэдвийг өөрчлөхийг оролдоно эсвэл зогсооно. Чи түүнтэй хамт байх хэрэгтэй гэдгийг ойлгож амжаагүй байгаа ч тэр үргэлж чамайг бусдаас өмгөөлж, хамгаална.

10. Тэр үргэлж чамайг дэмждэг. Хэрвээ чи ямар нэгэн үдэшлэг зохион байгуулах эсвэл хандивийн мөнгө цуглуулах арга хэмжээнд оролцож байгаа бол тэр сошиал ертөнцөд мэдээллийг тарааж, энэ үйл ажиллагаа ямар чухал талаар, хүмүүс яаж оролцох талаар зааж, сурталчилна. Яагаад гэвэл тэр ч гэсэн чиний ажил бүтэмжтэй байгаасай гэж хүсэж байгаа.

11. Чиний санаандгүй хэлсэн зүйлсийг хүртэл тэр мартахгүй. Хэрвээ чамд хэцүүхэн өдөр тохиовол тэр чамд чиний өмнө нь түүнд ярьж байсан сайхан зүйлсийг чинь сануулж чиний сэтгэл санааг дэмжихийг оролдоно. Чи ч тэгж хэлж байснаа мартчихсан байхад шүү дээ.

Сайн нөхөрлөлөөс сайхан хайр бий болдог. Хэрвээ дээрхи үйлдлүүдийг эрэгтэй найз чинь хийж байвал яагаад түүнд чиний найз залуу болох боломжийг олгож болохгүй гэж ?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(270)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ану.   2016-01-24
bi eregtei nztai bsan ter maani urgelj l nmg l gedeg bsan. ter maani nadtai 1 jil dotno naizalchihaad daraa ni nadad setgelee ilchilsen ter ued bi ch gsen tuuniig haaya shohoorhdog baisnaa oilgoson. tgd bid 2 uerhedeg bolson. tegeed hed honogiin daraa bi bairniihaa bandid durlaad tuuniigee haysan daa. tgd biy biyniigee fb deer blocklood hicheel deer tanidaggvi humuus shig l bdag bolson. ene yavdald bi uuriiguu urgelj buruutgadag bolson

Зочин: Googoo.   2016-01-22
Sain naiztai bsan daanch amidraliin shaardlagaar 2 uur gazar amidarch holboo barilgui ih udaj bgaad ungursun jil uulzaad yariltsaj bhdaa hairtai bsan gedgiig ni sonsood shokond orj bilee. Odoo ch gesen setgeldee nuutshan hairlaj yavaag ni medsen. Sain naiziin neriin dor uy nuugdag bgag medhed hetsuu

Зочин: 11111.   2016-01-17
Bi ogt eregtei nztai bj uzeegui ee eregtei nztai bolj uzeh yumsan

Зочин: zochin.   2016-01-12
magadgvi l yum gehdee my eregtei nzad ene deerh shinj odoohondoo ilereegvi l bn xaxaxa

Зочин: Annie.   2016-01-05
Uneheer 2 biyendee tatagdsan naizuud hos bolhod goyoo goy..ghde neg ni sain nuguuh ni zuvhun nziin nudeer hardag hoyr bval uyrheh tuhai yrih l ym bol yuun hos baitugai naiziin holboo ch tasrah baih...nadad iim eregtei naiz baisaan dandaa hamtdaa buh ymiig hamt hiideg tsagig urgelj hugjilteiguur unguruuldeg bi ch gesen gadarlasan nadad sain ym bish bgaadaa yaanaa naiziin shn hariltsaagaa aldchihviidee gj ih aisan. Getel yg l tiim ym bolsn tsag hugatsaa ungurch nadad hairtai gj helehd bi tatgalzhaas uur yaj ch chadaagui ter uyd bi 22toi baisan.. iim zuil bolsonii daraa butsaad huuchin shigee nz baij chaddaggui ym bilee..haaya neg utsaar facebookeer haritsnuu ghees..uul ni bid hoyr 8nastaigaasaa ehelj nzalj ehelsn ym ma eejuud ih sn nzuud bolhoor bagaasaa hamt togolj ussun getel odoo ter hariltsaa min baihgui bolsondoo..nz ohiduud maan helj l bsn chi haramsahgui yu chamd iim ih hairtai hun baihd uuruur yaahiin be gj..bi haramsaagui bi tuuniig eregtei hunii nudeer hezeech harj chadahgui ym bnlee tiim bolhoor zaluuchuud busguichuuddee helhed uneneer chi sain chinii nz chmad sn gdg ni batlagdsan uyd l hos boloh yriagaa ehluuleerei nandin naiZiin hariltsaaga avch uldhiin tuld

Зочин: un.   2016-01-05
bi l tatagdaad bgaa hun n bololt iim bdl neeh haragddaggu baidag gants eregt nz blhr uur ohiduudt haritsahaar n ih haramladag yum ldaa zuer l nzn hureend l haritsij bgashd ugn tghgy bh l yost bmaar yum ene sain bolson gsn ug u bi tatagdaad l bh shg bgan nmg huleeh avahgugees hoish ......

Зочин: capyyl.   2016-01-05
iim bish umda ghed eregtei nztai bloh yumsan

Зочин: Amaglan .   2016-01-04
Gants eregtei nz min shuu de geed urgelj nairsag handaj hamaagui haritsdag haritshad chuluutui bdg blaa.bid 10 jilese bie biene medne ene hugatsaand urgelj saihan nzuud yvsan odoo 27 toi harin negel udur uerhii gej helhed n buh zuil oorchlogdson .minii huvid ter hun nz l bh bolno hezeech hairtai bolj chadahgui ,tiim bolhoor tatgalzsan.odoo uridiih shigee nzuud bish bolson do.

Зочин: zugeer nz bsn ni dr ch yum shg.   2016-01-04
jiriin nzuud gj bdj bsn bandi nar sain geh ni ih ldee, 2toi ni ch uersen. odoo ch gsn jiriin nz gj bsn zaluutaigaa uerhej bgaa, gehdee bi hairtai bvish nmg gsn setgeliig bdd ndd iim sain bh hun oldohgui gj bdd bgaa, yag unendee bie biedee hairtai hosuudiig haraad ataarhah yum, urgelj iluu harj ooriigoo bddg setgel hangaluun bj chddggui oortoo durgui ch hureh shg

Зочин: zulaa.   2016-01-04
Ter nad shig sain nz oldohgui uchir nadtai nz bhiig l husej bna gsn, Tegsen murtluu nadad hairtai gesen, tuunees gadna nz bhiin tuluu bugdiig hiine gej helj bsn ch ter yu ch hiigeegui, tiimees bid odo nzuud ch bish :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com