ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ээж ээ, та ямар үзэсгэлэнтэй байгаагаа харахгүй байна гэж үү?

Гоо сайхан  | 2016 / 01 / 03

Нэгэн блоггер эмэгтэйн бичсэн түүхээс:
Хоёр хүүхэдтэй жирийн нэгэн ээж Брижит Вайт долоон настай хүүгийнхээ дарсан өөрийнхөө зургийг блог дээрээ тавьжээ. Тэрээр анх тэр зургаа хараад өөрөөсөө маш их ичиж, бас айсан байна. Гэхдээ дараа нь тэр өөрийгөө хүүхдүүдийнхээ нүдээр хараад бодлоо өөрчилжээ. Амьдралд өдөр бүр тохиолддог энгийн мэт боловч дотроо бүхнийг “нуусан” сэтгэл уярмаар бяцхан түүхийг нь хөрвүүлэн хүргэж байна.

Ээж ээ, та ямар үзэсгэлэнтэй байгаагаа харахгүй байна гэж үү?

“Утасныхаа галерейг үзэж байтал энэ зураг гараад ирлээ. Эхлээд би шууд шоконд орсон. Миний ийм аймшгийн дүр төрхийг хэн зурганд буулгаа вэ? Өөрийнхөө байгааг харахаас ч дургүй хүрч, цэрвэсэндээ нүдэнд маань бараг л нулимс цийлэгнэж байв. Delete товчийг дарж яг устгахын даваан дээр 7 настай хүү маань өрөөнд орж ирэв.
“Миний хүү, энэ зургийг хэн авсныг мэдэх үү?” гэж би түүнээс асуулаа. Утасныхаа дэлгэцийг эргүүлж түүн лүү харуултал тэр нүүр дүүрэн баясгалантайгаар инээмсэглэв.
-Бид нар Тахой руу амралтаар явсан даа? Тэр үед би таны энэ зургийг авсан юм аа. Та их гоё харагдаж байсан. Тэгээд л зургийг нь дарахгүй бол болохгүй юм шиг санагдаад.
-Миний утсаар зураг авахаасаа өмнө надаас зөвшөөрөл авах ёстой шүү дээ?
-Тийм л дээ гэж тэр гэмшсэн хоолой гаргаад
-Гэхдээ ээж ээ, та энэ зурган дээр ямар гоё гарснаа хар л даа? гэж хэлэв.
Би зургийг ахин анхаарч, түүний олж харж буйг харахыг эрмэлзэв. Тэр үед бяцхан охин маань ч бас хүрч ирээд утас руу өнгийж зургийг харлаа. Тэгснээ:
-Энэ зургаар мэндчилгээний карт эсвэл ил захидал хийж болохоор юм байна. Та ёстой үзэсгэлэнтэй харагдаж байна. Ямар гоё зураг вэ?
Энэ үгийг нь сонсоод би уртаар амьсгаа авлаа. Үүнийг л би сонсох хэрэгтэй байж. Тэгээд өө сэв, дутагдалтай талуудаа олж харж байгаа нүдээ “өөрчлөөд” өөрийгөө арай өөр талаас нь харах гэж оролдов.
Целлюлитэндээ баригдсан бүдүүн гуя минь харагдсаар л байна. Гэхдээ түүнээс гадна, надад хүүхдүүдтэйгээ цуг гол дээр хэдэн цаг тоглосныхоо дараа ядраад унтаад өгсөн ээж эмэгтэй харагдлаа.
Цулцгар гар минь хэвээрээ харагдсаар л байна.
Гэхдээ түүнээс гадна, надад дөнгөж саяхан хүүхдүүдийнхээ хөлийг өвтгөхгүйн тулд голын чулуун, халуун элсэн дээгүүр тэвэрч өргөсөн, ээж хүний хүчирхэг гар харагдаж байлаа.
Бие галбираа засч харагдуулахын тулд юбкатай залгаа, хар өнгийн усны хувцас өмссөн тарган эмэгтэй харагдах нь харагдаж л байсан.
Гэхдээ бас хүүхдүүдтэйгээ цуг хөгжилдөх дуртай, адал явдлыг эрэгч шинэлэг ээж ч нүдэнд минь өртөв.
Олон эмэгтэйчүүдийн адилаар би амьдралынхаа ихэнх үеүдэд илүүдэл жинтэйгээ тэмцэж ирсэн. Энэ бүхэн надаас хэзээ ч явж одохгүй. Надад анхнаасаа л гоолиг туранхай бие заяагдаагүй юм. Хэзээ ч тийм байж үзээгүй.
Яг одоо би сүүлийн 10 жилийнхээсээ хамгийн тарган дээрээ байна. Гэвч энэ явдлаас хойш би илүүдэл жингээ саад тотгор болгохоо больсон юм. Би бариу майк, дэрвэгэр даашинз, усны хувцас өмсдөг болсон. Би зунжингаа хүүхдүүдтэйгээ цуг гадаа гүйж харайн тоглож, өөрийгөө хааяа хааяадаа хөөрхнөөр мэдэрч байгаа.
Тийм ээ, би үнэнээсээ хэлж байна.
Би чинь хөөрхөн ээж юм байна лээ.
Би угаасаа хөгширч байгаа болохоор тэр юм болов уу? Эсвэл зүгээр л гадаад төрхнөөсөө илүү санаа зовох зүйл ихтэй болсных уу? Зүгээр л хүүхдүүд маань над руу ямар нэг гайхалтай сайхан зүйл рүү харж байгаа мэт нүдээр хардгийг олж анзаараад л тэр байх. Би одоо биеэ үзэн ядахаа больсон.Энэ бол миний хувьд хүлээн зөвшөөрөхөд маш хүнд, бараг бодохоос ч аймаар зүйл мөн. Би мэдээж дасгал хийж, эрүүл байхыг эрмэлзэхээ болиогүй л дээ. Учир нь би арай олон жил амьдрахыг хүсэж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд, ямар ч цаг хугацаанд би “одоо” өөртөө байгаа биеэ хайрлахаар шийдсэн. Хүүхдүүд минь намайг яаж харж байна, яг тэгж хардаг болохыг хүссэн юм.
Баярлалаа, үрс минь...

1. Эх сурвалж: http://bridgettetales.com/
Эх сурвалж: http://bridgettetales.com/
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(532)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: деми.   2016-01-04
Энэ хорвоогийн бүх ээж хүүхэддээ, бүх хүүхэд ээждээ хөөрхөн харагддаг. Ялангуяа ач охин минь бүр ч хөөрхөн, бүр халтар, сэгсгэр байсан ч тэр үнэхээр өхөөрдмөөр бяцхан гүнж минь

Зочин: Болор.   2016-01-04
Хеерхен юм аа

Зочин: gj.   2016-01-03
Neeree eejdee ymar huurhun haragddgiig ni heleh estoi yum bn da.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com