ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн бэлэг: Дотны хүн бүрт чинь таалагдах 7 ном

Чи бусдад ном бэлэглэх дуртай. Тиймээс ч энэ хоббигоо ашиглах алтан боломжийг анаж, шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээж байгаа нь гарцаагүй. Гэхдээ хүн болгонд тохирсон номыг олно гэдэг их цаг хугацаа, эрэл хайгуул шаардсан ажил мөн. Тиймээс бид өмнөөс чинь бодож, чиний бүтээлч, бодлогширонгуй, “улс төржсөн”, “уран сайханжсан” олон төрлийн найзууд, дотны хүмүүст тусгайлан таалагдах номнуудыг хайж оллоо.

Шинэ жилийн бэлэг: Дотны хүн бүрт чинь таалагдах 7 ном
1. “Бүр нэг” бүтээлч найздаа: “Амьтдын ертөнц”
Зохиогч: М.Маротта
Үнэ: 27,000₮

Хэрвээ тэр чөлөөт цагаараа ямар л нэгэн юм бичиж, зурж, хайчилж, нааж эсвэл хэлхэж суудаг бол энэ гайхамшигтай бэлэг болж чадна. Номын хуудас бүрт байгаль дэлхийн бүтээл болсон заан, цох хорхой, халим зэрэг үзэсгэлэнт амьтдын өнгөгүй, хээтэй, зураасан зураг байгаа бөгөөд уншигч түүнийг өөрийн төсөөлөл, мэдрэмж, ертөнцийг харах өнгөөрөө будаж стрессээ тайлангаа, тархиныхаа бүтээлч хэсгийг ажиллуулах боломжтой юм. Будсаны дараа урлагийн бүтээл мэт харагдах болно. Өнгийн бал юм уу фломастерын хамтаар бэлэглээрэй.
2. Дуугаа хураан цонх ширтэх дуртай найздаа: “ЗЭН”
Эмхэтгэгч: Дайзэн
Үнэ: 9,000₮

Эсвэл бүр эсрэгээрээ хүний үүсэл гарал, бурхан байдаг эсэх талаар мэтгэлцэх дуртай, аливаа юмны учир шалтгаан, мөн чанар, үр дагаварын талаар цаг үргэлж тунгааж байдаг бясалгалч, “эссэч” найздаа ч үүнийг бэлэглэж болно. Энэхүү товхимолоос Фэйсбүүкийн ЗЭН хуудсанд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтлэгдсэн Зэнгийн коан, хэлц үг, сургаалиуд, Зэн хандлага бүхий алдар хүндтэй хүмүүсийн онч мэргэн үгс, Зэнд суралцагч монгол хүмүүсийн сэтгэлээс гарсан үгс зэргийг уншиж сонирхож болно.
3. Яриан дундаа улс төржөөд явчихдаг найздаа: “Азийн хүлэг улс”
Зохиогч: Л.Оюун-Эрдэнэ
Үнэ: 19,000₮

Хэрвээ тэр улс оронд тулгамдаад буй чухал асуудлуудын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох дуртай, эх орныхоо хөгжлийн гарцын тухай ярилцах ундарсан их хүсэл тэмүүлэлтэй бол энэ ном давгүй сонголт болно. Учир нь тэдэнд яг түүний анхаарлыг татах сэдвийн талаар өөр нэгэн хүн юу гэж бодож байгааг унших сонин содон байдаг. “Азийн хүлэг улс” номонд Монгол улсын өнгөрсөн 25 жилийг судласны үр дүнд өмнө маань буй 25 жилийн хөгжлийн хандлагыг зохиогч өөрийнхөөрөө тодорхойлсон байгаа. Номны талаар түүхч, доктор С.Чулуун:
“Энэхүү бэсрэг бүтээл Монгол улсын ирээдүйн хөгжлийн сэжмийг өнгөрсөн бахархалт түүх, өнөө цагийн дэлхий дахины хандлагатай уялдуулах зорилгоор бичигджээ. Алс холын Харвардын их сургуулиас үндэсний давтагдашгүй онцлогт тулгуурласан монгол хөгжлийн төсөөлөлтэй ирснийг олзуурхаж байна. Үндэсний ялгарал бол оршихуйн баталгаа, түүх бол ирээдүйн толь юм.” хэмээн өгүүлжээ.
4. Аппаратнаасаа салдаггүй найздаа: “Гэрэл зураг” дэлгэрэнгүй зурагт лавлах
Үнэ: 69,000₮

Номын тухай: “Бид нүдээ аниад, харсан зүйлээсээ багахныг эргэн санадаг бол зургийн аппарат секундын дотор анивчихдаа бүх деталиудыг хадгалж авдаг. Гэрэл зураг болгонд илэрдэг энэхүү боломж нь хүний харсан зүйлийг мөнхжүүлж бидний зөн совинд утга учир бэлэглэдэг. Зургийн аппарат нь дэлхий дээр болж буй бүх үйл явдлыг толинд тусгах боломж олгож байгаа юм. Үүлэнд даруулсан уул, үзэсгэлэнт шилтгээн, хүмүүсийн дотно харилцаа, сая сая жилийн өмнөх гараг ертөнцийн гэрэл зургийг зургийн аппаратаар буулгаж болно. Гэрэл зураг нь аж үйлдвэр, шинжлэх ухаан, худалдаа, цэрэг армийн салбарт маш чухал хэрэгсэл төдийгүй ихэнх хүмүүсийн харилцааны хэлбэр болж өгдөг. Шинэ санааг танилцуулах, шинэ чиг хандлагыг түгээхэд гэрэл зургийг дэлхий даяар хэрэглэж буй агаад олон нийтийн мэдээллийн сүлжээгээр амжилттай байхын тулд гэрэл зураг хэрэглэхгүй байхын аргагүй болж байна. Гэрэл зургийн түүхэнд дэлхийг өөр өнцгөөс, шинээр харахад уриалсан гэрэл зурагчид маш олон бий. Эдгээр шинийг санаачлагч, зохион бүтээгч, мөрөөдөмтгий хүмүүсийн гэрэл зургийн түүхийг сонсоход зугаатай, санаа алдмаар, урам зориг авмаар санагддаг. Түүхэнд болсон үйл явдлыг ойлгосноор бүтээлч энергийг сэргээж, өнөөдрийн гэрэл зурагчдад ирээдүйн уран бүтээлийн сэдлийг төрүүлж өгөх юм.”
5. Уран зохиолын номонд хоббитой найздаа: “Дурлал зохион бүтээгч”
Зохиогч: Г.Аюурзана
Үнэ: 15,000₮

Тэр зохиолч Аюурзанын бүх бүтээлийг дуусгасан байж болзошгүй. Гэхдээ энэ ном сар гаруйн л өмнө хэвлэгдсэн учраас тэр азаар авч амжаагүй байж болох юм. Мэдрэмж төсөөллөөр мөнхөд цангаж явдаг найздаа үүнийг бэлэглэвэл тэр чамайг насан туршдаа “намайг хамгийн сайн мэддэг хүн”-д өргөмжлөх болно.
Номын хэсгээс: ...Ямар ч зорилгогүй, хаа нэгтээ шар айраг ууцгаан элдвийн хоосон зүйлс ярьж баясахаас өөр хийх юмгүй, залуу насанд олонтаа таардаг тийм л найзууд. Тэр орой ч бас л нэг тийм цуглаан болсон юм. Уушны газрын ширээний нэг талд зүгээр л нэгэн шөнө энгэр зөрүүлчих хүүхэн хайсан залуус. Нөгөө талд суугсдынх нь дунд ч эр нөхөр хайсан бүсгүй байсангүй. Хүүхнүүдийн инээд чангарч, залуусын яриа задгайрч, зэргэлдээх ширээнээс мөн л чанга чанга үгс бидний яриа руу ирж холилдоод, хэн ч хэнийг ч анхааралтай сонсохоо больчихсон үед гэнэтхэн: -Дурлал зохион бүтээгч! гэх содон танилцуулга чих дэлсэв...
6. Чиний хайртай тэр нэгэн бяцхан “өрөмний өт”-д: “Гэгээлэг, өөдрөг, ухаалаг хүүхэд”
Зохиогч: Г.Наранбаатар
Үнэ: 20,000₮

Энэхүү хүүхдэд зориулсан сургамжит үлгэр, өгүүллэгийн ном түүнийг сэргэлэн цовоо, зөв бодолтой хүүхэд болон төлөвшихөд нэмэр болно. 3-12 насны бүх хүүхдэд зориулагдсан энэхүү ном түүний дуртай номнуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Номын тухай зохиогчийн үг: “Та хүүхэддээ хамгийн сүүлд хэзээ ном уншиж өгсөн бэ? Муу муухай үг хэллэг, мангас, цус, дайн байхгүй эерэг сургамжит ном уншиж өгөхийг хүсэж байгаа бол "Өөдрөг, Гэгээлэг, Ухаалаг Хүүхэд" номыг маань сонгоорой. Зураг бүхэн нь таны хүүхдэд урлагийн боловсрол, түүх бүр нь ухаарал хайрлах болно”
7. Хорвоогийн хамгийн хариуцлагатай, сайн эцэг эхэд: “E-Сод боловсрол”
Зохиогч: Л.Шайло
Үнэ: 20,000₮

Дэлхийн хүн амын дөнгөж 0,1%-ийг хамардаг мөртлөө дэлхийг бараг тэр аяар нь “гартаа атгаж буй” суут үндэстний сурган хүмүүжүүлэх онцлогийн талаар өгүүлсэн энэ ном хүүхдээ өөрийнхөө хамгийн сайн сайхан чанаруудыг нээн илрүүлэхэд нь туслахыг хичээдэг эцэг эхчүүдэд маш оновчтой бэлэг болох болно. Хамгийн гол нь: “Өөрөө хариултаа хайж олдог хүүхэд болгон хүмүүжүүлэх” гэсэн байгаа юм. Номын агуулгад 1-р бүлэг “Миний оюунлаг хүүхдийн төлөө”, 2-р бүлэг “Миний халуун дулаан хүүхдийн төлөө”, 3-р бүлэг “Миний үнэнч шударга хүүхдийн төлөө” гэсэн хэсгүүд багтсан байна.
Чи өөр хэнд ямар ном бэлэглэвэл тохиромжтой гэж бодож байна?
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(826)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-12-27
haana bgaan bol oo

Зочин: Төгс.   2015-12-25
Ene nomuudiig xaanaas awch bolox we? bugd neg dor bga bolwuu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com