Хэрвээ чи нарийхан урт хүзүүтэй бол эсвэл ажил дээрээ жирийн костюм өмсөхөөс залхаад байгаа бол энэ бяцхан акссесуар чиний стильд шинэчлэл хийх болно. Энэ намар, өвлийн тренд, нарийн туузан алчуурт “хөрөнгө оруулах” хэд хэдэн шалтгаан бий. Нэгт, ямар ч энгийн хар, цагаан хувцасны харагдах байдлыг дангаараа өөрчлөх чадвартай. Хоёрт, тийм ч үнэтэй биш мөртлөө олон төрлөөр ашиглах боломжтой...

1. Нарийн туузан алчуур (skinny scarf)-ийг Chloe, Emilio Pucci зэрэг олон дизайнерууд 2015 оны намрын цуглуулгадаа ашигласан байлаа. Туузан алчууртай өргөн бариу зүүлт, эрвээхэй зангианууд хамтдаа орж ирэн хүзүүний гоо сайхныг зэрэг алдаршуулж байгаа ч бусдаасаа хамгийн содон бөгөөд танхай нь яахын аргагүй энэ мөн.

2. Нарийн туузан алчуур+Пиджак+Урт трапецан өмд
Туузан алчуурны онцлогийг хамгийн их харуулж буй хослол гэж хэлж болно. Маш олон загварын блогчид ажилдаа явахдаа ингэж хувцасласан зургаа инстаграмдаа нийтэлж байна. Бүгд хар байх нь хувцаслалтын утга учрыг илүү тод харуулах шиг.

3. Нарийн туузан алчуур+Пиджак+Урт трапецан өмд
Хэдий өмнөх зурган дээр дотуураа юу ч өмсөөгүй байгаа ч үүнээс санаа аван өөриймсөг болгон өөрчлөхдөө хар торон эсвэл энгийн майк өмсвөл илүү зохистой. Гэхдээ майк нь уналттай эсвэл гүн энгэртэй байх хэрэгтэй. Учир нь хүзүүний торгомсог алчуур чиний эгэм, цээж хэсгийг халхлангаа өөрийнхөө онцлогийг харуулах болно.

4. Нарийн туузан алчуур+Цагаан кофт+Өмд/Юбка
Цагаан өнгийн нимгэн, захыг нь задгайлж болдог кофттой хослуулвал мөн адил их амархан мөртлөө дэгжин төрхийг бүрдүүлэх болно. Өмнө нь олон удаа өмссөн цагаан кофт чинь ч дээгүүр нь ганцхан алчуур орооход танигдахааргүй харагдана. Express –ийн ажил хэрэгч коллекц дээрхтэй адилаар далайчны 6 харалдаа товчтой сул өмдтэй хослуулвал янзтай хэдий ч үүний оронд энгийн, хээтэй, бариу, трапецан гээд өөртөө байгаа ямар ч юбкыг өмсөж бас болно.

5. Нарийн туузан алчуур+Цагаан кофт+Өмд/Юбка
Нимгэн дэрвэгэр юбкатай хослуулахад ингэж харагдана. Хэрвээ яг ийм хар өнгийн нарийхан туузан алчуур олдохгүй бол зангианыхтай адил силкэн эсвэл пиджакны хар материалаар хэдхэн утас гүйлгээд, өөрөө өөртөө хийж яагаад болохгүй гэж?