ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гашуун үнэн: Үнэн сэтгэлээсээ дурласан үeд “араар тавилт” нь алдаа биш

Хайр & секс  | 2015 / 12 / 18

“Хэрэв чи хоёр хүнд нэгэн зэрэг дурлавал хоёр дахийг нь сонгоорой. Учир нь эхний хүндээ үнэхээр л хайртай байсан бол хоёр дахид нь дурлахгүй байх байсан юм.” -Жонни Дeпп
Бидний амьдрал хачирхалтай, сонин зүйлсээр дүүрэн. Тэр бүү хэл хэзээ ч хийхгүй гэж байсан зүйлээ хийх тохиолдол ч гардаг. Амьдрал баялаг шүү дээ. Магадгүй чи өөрийгөө муу найз бүсгүй биш, хайртыгаа хэзээ ч хуурахгүй хүн гэж бодож байтал нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол өөрийгөө буруутгаж, сэтгэлээр уналгүй, бүхнийг зөвөөр хүлээж аваад урагшаа явахыг зөвлөх гэж энэ нийтлэлийг бичлээ.

Гашуун үнэн: Үнэн сэтгэлээсээ дурласан үeд “араар тавилт” нь алдаа биш

Хэрвээ үнэнч байж чадаагүй л бол чи түүнд хайргүй байжээ. Өөрийн ухамсартайгаар хайртыгаа хуурч, араар тавина гэдэг бол түүндээ хайргүйн илрэл юм. Намайг уучлаарай, гэхдээ энэ бол үнэн. Хүмүүс алдаа гаргадаг шүү дээ гэж өөрийгөө өмөөрч байна уу? Хонгорхон минь дээ, үнэн сэтгэлээсээ дурласан үeд “араар тавилт” нь алдаа биш юм.

Хэдэн жилийн өмнөх би юу хүсэж байна түүнийгээ л хийдэг, сайхан залуустай болзож өөрийнхөө гоо сайхныг мэдрэх дуртай, оргилуун бүсгүйчүүдийн нэг байлаа. Миний сэтгэлийг булаах сайхан залуу байгаагүй ч хамтдаа хоол идэж, кино үзэж, биe биe рүүгээ тэмүүлэх“тийм нэг” хүнтэй байх дуртай байсан юм. “Тийм нэг” хүнтэй зэрэгцээд түүнээс илүү “тийм нэгэн” гарч ирвэл түүний урилгаас хэзээ ч татгалзаж байсангүй.

Яагаад тэр вэ? Учир нь би хэзээ ч тэдэнд хайртай байгаагүй юм. Тиймээс л би эдгээр харилцаа дуусгавар болох үед хэзээ ч гэмшиж үзээгүй, ганц ч дусал нулимс унагаж байсангүй. Магадгүй бүсгүй хүн бүрийн амьдралд ийм үе байдаг байх.

Дахин хэлье. Хэрвээ чи хэн нэгэнд үнэхээр хайртай бас түүнийгээ хүндэлдэг бол хэзээ ч хуурах бодол толгойд чинь орж ирэхгүй. Учир нь үнэн сэтгэлээсээ дурласан үeд “араар тавилт” нь алдаа биш юм.

Хүндлэлийн талаар ярьцгаая
Хүндэлж байна гэдэг нь хайрын илрэл. Хүндэлдэг хүндээ бид хууралт, араар тавилтын гашуун амтыг мэдрүүлэхийг хүсдэггүй. Хэдэн жилийн өмнө би анх удаа нэгэн залууд ухаангүй дурлаж байлаа. Энэ үeрхлийн онцлог нь би тэр хүнийг хүндэлдэг байсан юм.

Тэр маань үнэхээр романтик, эмэгтэй хүнтэй их сайхан харьцдаг, хэрэгтэй үeд үргэлж дэргэд маань байдаг, яг л мөрөөдлийн минь ханхүү байлаа. Бас сайн найз минь байсан юм. Тэр үeд би өөрийгөө өөр хэн нэгэнтэй болзох нь байтугай, хамт кофе ууж байгаагаар ч төсөөлж чаддаггүй байсан. Хүндэлдэг хүнээ гомдоох талаар бодох нь байтугаа энэ талаарх санаа нь л миний зүрхийг өвтгөдөг. Би тэгж байгаагүй, тэгэх ч үгүй.

Хэрвээ чи найз залуу/охиноо хуурсан бол түүнийг хүндэлдэггүй гэсэн үг. Тиймээс түүнийг хайрлаж хүндэтгэх нэгэн рүү нь эртхэн явуулаарай. Өөрийн чинь үнэнч биш байдал та хоёрыг тохирохгүй хүмүүс гэдгийг хангалттай харуулчихлаа шүү дээ. Гэхдээ ийм зүйл болсонд өөрийгөө хэтэрхий ихээр буруутгаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Мэдээж сайхан зүйл биш ч зүгээр л өөрийгөө түүнд хайргүй гэдэгтэй эвлэрээд цааш яваарай.

Хайр болон шохоорхлыг ялга
Бага насанд л шохоорхлын тухай яригддаг юм биш. Чамд хэн нэгэн таалагдаж, түүний талаар бодож, уулзмаар санагдана гэдэг ч өөрөө шохоорхол байж мэднэ. Үүнийг хайр дурлал гэх ариун нандин зүйлтэй андуурах хэрэггүй. “Хайр мөн үү?, шохоорхол ч байж болно шүү дээ” гэсэн өнцгөөс бодож үзэн хариултыг нь олоорой. Хэрвээ бүхий л зүрх сэтгэлээрээ нэг хүнийг хайрлаж байгаа бол хэзээ ч хоёр дахь хүн гэж байдаггүй. Хоёр дахь хүний талаарх бодол ч орж ирэхгүй.

Олон жилийн турш нандигнан хадгалж ирсэн цорын ганц харилцаагаа үгүй хийж, бууж өгөхийг хүсэхгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ нэг л зүйлийг санаарай. Тэр нандин үeрхлийн үнэ цэнийг ойлгодог бол, үнэлдэг бол хэзээ ч хэн нэгэнд хүрэх тухай, сeкс хийх тухай бодол төрдөггүй юм шүү.

Төгсгөлд нь дахин хэльe, үнэн сэтгэлээсээ дурласан үeд “араар тавилт” нь алдаа биш юм.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Анира
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(225)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nana.   2016-12-12
hi uneher bayrlaa setgeliig mine zowooj bsn asuult bugd end bn hariig husej temuuldeg mortloo ymarch zaluutai uchirsan gants bie bsan ch uerhdeg bsan ch bolzoond ybj sex hideg blaa hachirhaltain bi tedniig huurch bga ene setgel zowooson medremjend durtai uuchlaarai zalusa ta nart bi hairgui bsn yum bn dandaa shine hun garch ireh ued beelii shig solchihdog bj bilee

Зочин: Zochin.   2016-01-12
nz zaluutaigaa 3n jil uyerhej udahgui hurim hiij huuhedtei bolno doo geed l buun bayar teged l tuuniige denduu ih hairlaj untaj bhad ni hurtel nudee salgahgui shirteed l bmaar bdag blaa. Tegsen neg udur ter mini uur busguitei 2 ch udaa untsan gedeg ni bArigdaad hamag itgel naidvar talaar unasan ch tuuniige yavuulj chadahgui hairaa zogsooj chadahgui hamt baiya gej hichneen shiidsen ch teselgui gomdood yavuulchihsan. Daanch ter odoog boltol nmaig gehgui uuchilalt guigaad ireh bolov uu gej udur bur huleeh yum yer alga :( Tiimee nadad hairtai bsan bol uur huniig yaaj hushev nadad hairtai bsan bol udiid uuchilalt guigaad ireh bsan biz.. Gomdmoor yum tiim huniig bi nadad hairgui nmaig hundeldegguig medseer bj bainga sanaj huleh yum :(

Зочин: busgui hun.   2016-01-03
bi bas yag uuniig l asuuj medmeer sanagddag. erchuud uhaanaa aldan duralj hair zarlan uhen hatan gvij guisaar bgad avch suuchihaad neg l udur aldaa bailaa gedeg neriidleer ehneree huursan bdag.yagad ter uu?neg l udaa hiisen ter uildel chin hairtai emegteigiinhe amidraliig tam bolgon huvirgadgiig ta buhen medehu? erchuud amidralda neg ch udaa araar tavilgui nasan turshaa busgui hun shig unench baij uzsen er hvn bnu? yag unendee oldohgui shu

Зочин: zochin.   2016-01-03
medehgui ymdaa.manai nohor buur oor huuhentei 3-4jil yvaldaad dundasa huuhedtei bolson bsn.bi huuhduudee bodood uchilsan.hamt bga.gehdee ter hun minii amidarliig tam bolgosnoo oilgohgui bga ymda.bi bas az jargaltai l dur esgedeg.unen heregtee nadad mash hetsuu bna.eniig unshaad nohor mini nadad hairgui uchras iim zuil hisn bn gj bodj bn.erchuud ygd iluu harj biluu doloodog,emegteichuud hunii byatshan ursiig orovdohgui.adilhan busgui huniig zovoohoosoo ichihguiger yvalddag bnaa.ter hunii zaluu nas amidarliig tam bolgoj bgaga oilgodoggui ym bhdaa.yvaldagch emegteichuud shiitgelee hezee 1 tsagt amsana bhdaa hoorhii...adilhan nohor huuhedtei bolsn uydee oilgonoo

Зочин: mikai.   2016-01-03
Manai nuhur bas arhi uudaggui hun bii. Hervee manai nuhurt iim yum tohioldood arhi uugaad huntei untssan bval bi lav nuhruu umuurnu.muu uudgui shulam shig huuhen hairan saihan uudaggui nuhriig min sogtooj bhaad uruu tataad ashiglaad haytsan bna sh dee gej bodno.hehe.

Зочин: ariuntsetseg.   2016-01-02
Сайн байна уу? Надад нэг асуулт байна. Эрчүүд та бүхэн яг үнэнээр нь хэлж өгөөч гуйж байна. Би онгон байхаасаа л нөхөртэйгөө танилцаж 2 жил хүлээлгэж байгаад (энэ хугацаанд түүний үнэн сэтгэлийг л таних гэж хичээсэн) 6 сар орчим үерхээд түүндээ дурлан хайрлаж гэрлэхээр шийдэж зөвшөөрч бид хамтдаа амьдарч эхэлсэн юм. Би удалгүй жирэмсэн болж би түүндээ бүхий л хайр халамж бие сэтгэлээ бүгдийг зориулж байсан. Түүний найз, ах дүүс түүнд ямар азтайг нь хэлж яаж чамайг ийм хөөрхөн ухаалаг охин тоосон юм бэ гэдэг гэж хаяа ганц нэг хэлдэг байсан. Гэтэл тэр намайг хуурч араар тавьсан байсныг нь би тэр явдал болсоны дараа хагас жилийн дараа мэдээд маш ихээр гашуудан шаналж үхмээр л санагдаж байсан. Салах шийдвэрээ эцэг эхдээ хэлсэн ч намайг тэвч итгэ гэж хэлээд хүүг минь өнчрүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлэх тэр мөчөөс эхлээд өнөөг хүртэл би зөвхөн хүүгийнхээ төлөө, гаднаа жаргалтай мэт харагдаж эцэг эхийнхээ сэтгэлийг шаналгахгүйн төлөө амьдарч явна. Гэтэл миний нөхөр тэр явдалыг зөвхөн архи уусны гай гэж тайлбарласан. Уг нь уудаггүй хүн. Архи муу даадаг тэр үед нэг бэлэн бор хүүхэн алцганаад байхаар нь хийциймаа гэж уйлан дуулан гуйж надаас салбал би үхнэ гэж хэд хэдэн удаа тэнэг зүйл хийсэн. Би зөвхөн үнэнийг л мэдэхийг хүсч байна. Эмэгтэй хүний хувьд зөвхөн хайртай хүнтэйгээ л харьцаа үүсгэдэг. Эрэгтэй хүн чин үнэн хайртайгаа учирсан бол эхнэрээ араар тавих тохиолдол нь үнэхээр хайр сэтгэлтэй нь холбоотой юу? Надад чин сэтгэлээсээ хайргүй болоод л өөр хзнтэй ийм зүйл хийсэн байж таарна шүү дээ тийм биш гэж үү?

Зочин: lady.   2015-12-28
2 hund zereg durlah shig zowlon bhgui bvr aliigni ch aldahiig husehgui tm hetsu songolt irehed uilchihmaar bi 10 jilee tusgdug jil angiinhaa banditai uyerhej ehelsen bid ih shan bsan bi anhnaasaa ih guilgadag bsan blhor terniig john dord uzeh handlagatai bsan ter yawaad ugwul uur shan hun taarah yum chn gj boddog bsan ghde ternees salj chadadgui bsan zvgerl uulzaj setgelee sergeehiig husdeg bsan ghde tsag hugatsaa unguruhiin hereer bi dasaj terenguigeer bj chadahaa bolison ch terniig ul tooh zan min heweerei l bsan iim bdlaar 5 jil ungurluu bid yag l 10 jild ymar bsan bahi bdgaaraa neg negendee beleg uguud baihni howor belgiin haritsaand ch barag ordoggui bi ajil hchel gd zawgui gd alga bolchihdog ter min l minii hoinoos yaachiw iichew gj bj uulzalddag bsan erni ih sonin uyerhsen bi ih muuhai hun yumaa namg bitgii orhioch gj namg argadaj uilj duulsan ch bi ternees salj ternii alt shg tsag hugatsaa uren taran hiimergui sanagdsan uur tohiroh uuriigni hundelj hairlah huniig oloosoi gsnde.Anh yagaad terniig songosonoo bodood bhad ner hund amjiltand l shunasan bololtoi bi

Зочин: man.   2015-12-25
bi nz oxintoigoo 7n jil uerhej baina. mon 1jilin omno tuuntei anh belgiin hariltsaand orson. ter ndd buhnee ogson... harin bi tuuntei ihenh tsagaa ongoroodoggui uulzah ni baga haya2 oroi udesh uulzdag bolson ene metchilen ywsaar baigaad tuuniihe setgeliig horgoj oorinho oron zaig oor hund aldsan ter oor 1 zaluutai untsan zuer ch shuud untaagui nogoo zaluu ni setgeliig ni ergulj minii tawij chadagui hair halamj bugdiig tuund min ogson ym bnle. tsag hugatsaa ch ywsan bi 1 odor tuunii fb eer orj chatiig ni unshij ene buhniig medej awsan tegeed bi mash ih uurlaj ene amidraliig orhihiig hussen ch tuungui baij chadahguige medsen tuuntei uulzsan ter min ndd buhniig helsen. bi ch bs ene bugdiin margash ni nzudtaiga gaduur garaal oor huntei untsan (uurandaa) unheer ene uguulleg ndd taalagdaj bn bs minii ene ohin namaig huursan gedeg har dursamjiig arilgaj ogohod tuslaj bn unheer emegtei hun unheer tatagdsan bol araar tawih gedgui gej unen baihaa. odoo bi tuunteigee odor bolgon uulzaj ihenh tsagiig ongorooj baigaa bas mash haluun dulaan uur amisgaltai odoo l ene hair baij iim l baih ystoi gej bi huwida bodoj bn. magadgui bi iim zuil bolsni daraa l uhaarah geed bsn ym shig bn. zaluusaa biy biydee tsag zaw aa garga bolohgui zuilee yriltsaj bai es tegwel hen hen ni har baraan dursamjtai uldene shv!

Зочин: bebe.   2015-12-22
Bi eniig unshaad tvvniig yvuulhaar shiidsen, medeej nmg huurah zorig gargaj oor hvnd tatagdsn ym chn nmg gh setgel n hudlaa l bh, bi oort n ch bs helsn yvdaa gj,

Зочин: bobi.   2015-12-20
Ene sedev ih olon yanzaar oilgogdoj boloh bh.nadad bol utga ni unen setgeleesee durlasan uede hun araar tavidaggui, araar tavilt bol aldaa bish harin songolt gesen utgaar oilgoj bna.

Зочин: tsolmon.   2015-12-20
setgeldee xairtai huntei bolhoor ene amidraldaa hiij buteeh zuil ih bainaa

Зочин: hulka.   2015-12-20
yu geh geed bgaag erooosoo oilgosongvi. Araar n tawibal tgd sal gd bgaamuu eshvvl zgr aldaa gj bodood yw geed bgaamuu?? Utgagvi ym bichhiin

Зочин: Таны нэр.   2015-12-19
sorry but sanal niilehgu bn haaha

Зочин: Таны нэр.   2015-12-19
setgegdel unshaad zov garchigiig olchloo"jinhene hairand urvalt gj baidaggui" ...nice

Зочин: hi.   2015-12-18
garchig aldaatai yu gui yu

Зочин: nnn.   2015-12-18
ёстой үнэн бичсэн байна. үнэндээ хүн өөрийгөө эхлээд олох яадаж ойлгох гэж хичээх хэрэгтэй. тэгсний дараа өөрийгөө яг ямар хүнтэй байхад аз жаргалтай байдаг, ямар алдаа дутагдлыг тэвчих хэр хэмжээний гэдгээ мэддэг болдог. үнэхээр л өөртөө үнэнч хүн өөртөө таарахгүй хүнтэй хамт байдаггүй, өөрийнхөө сонголт хайр сэтгэлд ямагт үнэнч үлдэж чаддаг. өөрийнхөө сонголтыг үгүйсгэж байвал бусдыг биш өөрийгөө таньж чадаагүйнх. бас дээрээс нь мэдээж мэдрэмж гэж маш чухал юм байгаа, мэдрэмж ч бас өөрийгөө танихтай нарийн уялдаа холбоотой... жинхэнэ хайранд урвалт гэж байдаггүй

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com