ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ илгээх захидал: Чиний төсөөлсөнөөс илүүг чи чадна

Чөлөөт цаг  | 2015 / 12 / 07

2014 оны 12-р сард буюу жилийн өмнө ирээдүйдээ бичсэн захидалаа задлаад сууж байна. 2014 оны 9 сард би нэг ажил эхлүүлсэн ба 2015 онд тэр бизнесээ өргөжүүлж амжилтын амтыг мэдэрнэ гэж төлөвлөөд өөртөө ийм захидал бичжээ.

Ирээдүйдээ илгээх захидал: Чиний төсөөлсөнөөс илүүг чи чадна

"Сайн уу? 2015 оны амжилттай бизнесменүүдийг нэг чамд шинэ оны мэндийг хүргэе.
Би яг чиний бизнес шиг бизнестэй болно гэсэн амлалт өгч шинэ оныг эхлүүлэх гэж байна. Чиний байгаа өндөрлөгт очих өдөр захиа минь очих болохоор чамтай туршилга хуваалцах боломж даанч алга даа. Гэхдээ чиний үзсэн зүйлийг үзэж сурсан зүйлийг сурсан байх учраас захиа очих өдрийн уулзалт дээр би чамтай яг адилхан болсон байх болно.
2015 онд чамтай өрсөлдөж чамтай эн зэрэгцэх болно. Хэдийгээр дөнгөж эхэлж байгаа ч чиний орлоготой адилхан орлоготой болж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байх болно. 2015 онд чамайг даван гарахын тулд сурсан бүх зүйлээрээ бахархах болно."-үүнээс цааш хувийн захидал байна хэхэ.

Захидлын эзний сэтгэгдэл:

2015 он санхүүгийн хувьд даанч хүнд жил байлаа. Санхүүгийн эрх чөлөөндөө хүрээгүй л байна. Гэхдээ ирээдүйн өөртөө бичсэн энэ захидал дээрх олон зүйл бүтсэн байна аа. Би үнэхээр амжилтын араас цуцалтгүй тэмүүлж, олон зүйлийг сурлаа. Дөнгөж эхлүүлж байхдаа учраа олохгүй байсан олон асуултын хариуг оллоо. Хэрвээ одоогийн өөртэйгөө 2014 онд уулзсан бол үнэхээр л их туршилга солилцох байж. Хэдийгээр санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй ч түүнээс дутахааргүй үнэ цэнэтэй зүйлсийг олж авчээ. Одоо ахин ирээдүйдээ захидал бичих гэж байна. 2016 оны өөртэйгээ уулзах хүсэл бүр ч ихээр төрж байна. Харин би 2014 онд надад захидал бичсэн өөртөө зориулж нэг зүйлийг хэлмээр байна. "Тиймээ чи чадна. Чиний төсөөлсөнөөс илүүг чи чадна.

Тэд захидлаа нэг жилийн дараа задалж үзэхээр үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг гэнэ лээ. Хэрвээ чи өмнөх 2 жилийнн туршид захидал илгээсээр байсан бол үүнийг маш сайн ойлгож байгаа байх. Гоолингоо нь үүнийг нартайгаа, бүр олуулаа хэрэгжүүлж, хуваалцмаар байна. Чи ч бас 2016 оны өөртөө хандаж захидал бичээд гэртэйгээ хамгийн ойрхон шуудангийн төвөөс бидний хайрцаг руу илгээгээрэй. Мэйлээр явуулсан захидлыг тооцохгүй. Чиний гараар бичигдсэн ганцхан хувь захидал аль ч мэйлийн sent дотор хадгалагдсан байх ёсгүй юм шүү. Бид тэр захидлыг чинь 1 жилийн турш хадгалаад, ирэх жил эргүүлэн илгээх болно.

Ирээдүйн өөртөө хандан мөрөөдлөө, дурсамжаа, нууцаа, төлөвлөгөөгөө явуулаарай. Улам ухаажиж 1 жилийг ардаа үдсэн хүн өнгөрсөн жилийн өөртэйгээ шинэ өөрийгөө харьцуулах мэдрэмж үнэхээр гоё бас сургамжтай. Чиний захидлыг задлахгүйгээр дугтуйтай чигээр нь шинэ дугтуйд хийж явуулах учраас дугтуйн гадна талд
1. Овог нэр
2. Өөрийн и-мэйл хаяг
3. Утасны дугаараа бичиж явуулаарай.
Учир нь Гоолингоо захидалыг чинь буцаан явуулахаас өмнө захидал хүлээн авах хаягийг дахин лавлах болно. Чамайг хаана байсан ч, бид чам руу заавал захидлыг чинь буцааж илгээх болно.

Шуудангийн хайрцаг: Гоолингоо, Ш/хайрцаг-267, Улаанбаатар-14250, Монгол улс.
Гадаадад байгаа хүмүүс: "Goolingoo, Box-267, Post-44, Ulanbator-14250, Mongolia"
гэж хаяглаад захиагаа ирүүлээрэй. Дэлхийн аль ч орноос шуудан хүлээж авах боломжтой.

Ирэх оны өөртөө өнгөрснөөс хандаж хэлэх үгээ эртнээс бичиж эхлээрэй. Чиний Гоолингоо...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(632)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: okey .   2015-12-14
àæèëä íü àìæèëò àìüäðàëä íü ñàéí ñàéõàí á¿õíèéã õ¿ñüå õ¿íýýñ ¿ã ñîíñîîä àðààñ õóòãàëäàã õ¿ì¿¿ñ õàìãèéí ìóóõàé áàéäàã ø¿¿

Зочин: zolo.   2015-12-11
ямар гоё юм бээ заавал бичиж явуулнаа

Зочин: Gk.   2015-12-08
Waited for so long.,

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com