ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Одоо миний бодож байгаа зүйл бол яавал би энэ хүнээс хүчирхэг болох вэ л гэдэг байна

Миний амьдрал  | 2015 / 12 / 05

Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хүн амьдралдаа 2 зүйлийг зөв сонгож чадвал сайхан амьдарна, тэр дундаа хань ижил гэдэг хамгийн чухал гэсэн үгийг бишгүйдээ л сонсож байсан боловч ,ухаарч ойлгохыг бодож байсангүй...

Одоо миний бодож байгаа зүйл бол яавал би энэ хүнээс хүчирхэг болох вэ л гэдэг байна

Ингээд түүнийхээ хариуг одоо амсаж сууна. Нөхөр бид 2 хамтран амьдраад бараг 7 жил болжээ. Хүү маань одоо 5 настай. Нөхөр цагдаа ,би багш. Уг нь бид 2 нэг их баян биш ч бас ядуу амьдраагүй л дээ. Цалингаа байрны, цалингийн зээл, үлдсэнийг нь гэр зуурын зүйл энэ тэргээд л тараагаад дуусдаг.

Бид 2 урьд нь нэг удаа салаад нийлсэн. Нөхөр маань хүмүүсийн нүдэнд мундаг сайхан, баян хүн болж харагдаж бусдад л таалагдаж байвал бусад нь хамаагүй байдаг. Уг нь нэг их муу хүн биш л дээ. Гэхдээ л бид 2 зарим нэг зүйл дээр таардаггүй юм. Миний хувьд би байгаагаараа байхыг л хүсдэг. Хүмүүст гоё харагдах гэж жүжиглэдэггүй тэгж ч чаддаггүй. Миний хамгийн ихээр гомдоод байгаа зүйл бол нөхөр маань эрүүлээрээ хэрэлдэж байгаад шууд л намайг цохиод авдаг. Тэгчихээд яваад архи ууж ирээд, хоол нэхэж хийсэн хоолыг идээд бөөлжөөд унтана. Өглөө сэрээд чи надад хоол өгсөнгүй намайг тухтай унтуулсангүй гээд уурлана. Өөрийнхөө аав ээж ах дүү нутаг усныхныхаа өмнө намайг инээж дольдогонож харьцсангүй, ярвайлаа гээд хэрүүл гарна. Аав ээжийгээ харвал намайг хүн гэж тоохгүй тэгснээ манай аав ээжийг харахаараа надад учиргүй хайртай хүн болоод ядарна амар, хүнд юм битгий өргө гээд тэнэгтэж өгнө. Өөрийнхөө аав ээж дээрээ очхоороо ээж амар гээд л намайг бүх ажил хийгээд бөөн юм болно. Миний цалинг надтай тооцоо хийж нэг нэгэнгүй бичүүлээд бүх тооцоо таарч байхад л үнэн ч юмуу би яаж мэдэх юм гэж дарамтална. Өнгөрсөн жил аавын маань явуулсан тамхины мөнгөнөөс 3000 төгрөг дутахаар нь нэмээд аваад өгчихье гэсэн чинь чи муу аав ээждээ нууцаар өгдөг гээд хэрүүл болоод миний гарыг хугалаад өгье гэж мушгиад би сүүлдээ уйлаад гуйж байгаад салсан. Хамрыг маань цөм цохисон гээд гар хүрсэн нь олон удаа. Тэгснээ одоо болохоор өөрийнх нь ахад 1 сая төгрөг хэрэгтэй байна олж өгнө, намайг цалингийн зээл ав гээд байгаа юм даа... Би аавээжээсээ авна уу л гэхээс мөнгө энэ тэр өгч байгаагүй. Уржигдархан гэхэд нутгийн найзуудын хажууд ярвайлаа гээд хэрэлдээд машин дотор намайг гараа зангидаж, шүдээ зуугаад алаад өгье гээд бөмбөр тоглож байгаа юм шиг зодчихоод машинаас чирч буулгана гээд дайраад байгаа юмдаа.

Тэгчихээд архи ууж ирснээ юм шидлээд уурлаад л намайг элдэв янзаар доромжлоод ахыгаа дууд, аав ээжийг чинь ална, пизда минь салаавч ид гэж дайраад, толгойруу чичлээд би урдаас нь тэмцэхээр инээгээд л ... Ямар муухай доромжилдог гээч! Тэгэхээр нь хутга аваад хутгалчихмаар санагддаг. Эсвэл зүгээр л амар амиа хорлочихмоор санагддаг. Гэвч үхтэл үр харам гэдэгчлэн хүүгээ бас том ах мааньзалуугаараа нас барснаас хойш сэтгэлийн хямралтай яваа аав ээжийгээ өрөвдөх юм. Яг иймэрхүү үед надад үхчихье л гэсэн бодол төрдөг эсвэл үүнийг алчих юмсан гэж бодогддог. Ийм л үед би нөхрийнхөө өмнө хүчгүйгээ мэдэрч гутардаг.

Бид шүүхээр салаад эргээд нийлсэн. Салах хугацаанд согтуу ирж гуйж уйлаад хэцүү байсан. Тэгэж согтуу явж байгаад осолд орсон. Тэгээд л нэг мэдэхэд эргээд нийлсэн байсан. Ээж нь их өмөөрдөг бас их хатгаж үг хэлдэг юм шиг байна лээ. Энэ бүхнээс болоод би их цочимтгой, түргэн ууртай, мартамхай, бөөн өвчинтөй болсон. Уур бухимдлаа хүүдээ л гаргах юм. Салъя гэхээр салахгүй, сайхан ойлголцоод амьдаръя гэхээр чадахгүй. Машин нь эвдрэх, ажилдаа хоцрох, дарга нараараа загнуулсан тэр бүх уураа надад гаргана. Ажлаасаа ирээд л удирлага барьж хэвтээд, хийсэн хоолыг идээд, зассан оронд орж унтана. Ажлынх нь тайлан гээд бүх юмыг би хийнэ. Нэг иймэрхүү л байна. Миний хувьд алдаа байгаа л байх. Гэвч тэр бүхнийг хамтран ойлголцъё гээд ярилцах гэхээр чи боловсролтой хүн, сайхан залуугаа олоод суу зайл гээдхашгирна. Байр машин гээд бүх эд хөрөнгөө зөвхөн өөрийнхөө нэр дээр авдаг. Өөрт нь таалагдахгүй байвал зүгээр л гараад зайл янхан минь зайлаач зайлаач гээд л инээнэ үнэхээр жигшмээр. Энэ бүхний эцэст би арчаагүй тэнэгтээ ингэж доромжлуулж байна гэсэн бодол төрж хамаг үсээ зулгаагаад хамаг эд зүйлийг хагалаад эвдлээд хаячихмаар болох юмаа. Болдогсон бол гадаад руу хаашаа ч хамаагүй хол явчих юмсан. Даанч тийм боломж нь алга. Одоо миний бодож байгаа зүйл бол яавал би энэ хүнээс хүчирхэг болох вэ л гэдэг бодол. УХААЛАГ ТА БҮХЭН МИНЬ ҮНЭТ ЗӨВЛӨМЖӨӨ ХАЙРЛААРАЙ

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(255)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Нандин.   2019-08-14
Бүсгүй минь салаачээ. Юугаа хийгээд зодуулаад хамт байгаад байгаа юм бэ. Ийм хүн хэзээ ч бүр хэзээ ч засрахгүй шүү. Чи сүүлдээ өөртөө ч дургүй чинь хүрдэг болно.

Зочин: huugii.   2017-02-18
Хүүдээ уураа гаргадаг чи тэнэг багш нарын нэг байнаа . Цагдаа нар ийм л хүмүүс тэдэнд ухамсар байхгүй , хөгийн эрчүүд цагдаа болдог юм шүү дээ . Чи салахаас өөр арга замгүй , Амиа хорломоор байна ч гэх шиг , Сална гэдэг сайхан юм байхад юугаа хийгээд наад хүнийхээ хажууд суугаад байдийн

Зочин: huu .   2017-02-02
хүүхэд ямар буруутай гэж уураа гаргадаг байнааа, бичсэн байдлаас нь харахад чи бас зүгээргүй байдаг юм бишүү, гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр нялх амьтанд уураа гаргаж байхыг бодоход чи лав зүгээргүй ээ, иймэрхүү тэнэг амьтдын гарын шүүс, уур бухимдлын бай болох гэж хорвоод мэндэлж байгаа үрс маань дэндүү хөөрхийлөлтэй байна даа

Зочин: зочин.   2016-08-07
Нөхөртөө хичнээн ууралсан ч хүүдээ уураа битгий гарга. Үр хүүхэд гэдэг чинь бидэнд байгаа хамгийн үнэтэй эрдэнэ. Нэг үгээр хэлбэл бидний бүх юм гэсэн үг. Уураа хүүдээ гаргаж байсанаас салаад л хүүтэйгээ сайхан амьдар. Үртэй хүн алзахгүй ээ. Үртэй хүн чинь үхэх төлаар бодох нь битгий хэл өвдөх ч эрхгүй байдаг юм. Танай нөхөр шиг шаарнууд энэ олон дунд хаа нэг байдаг л юм. Амьдралд битгий бууж сэтгэлийн тэнхээтэй бай өүсгүй минь.

Зочин: Мөнгөө.   2016-05-25
Салаад сайхан амьдардаг хүмүүс зөндөөл байдаг хүний эрхэнд зовохоор өөрийн эрхээр жарга гэдэг үг ортой болоол гарч байгааш дээ нөхөр гэдэг чинь хажууд түшиж тулж зовлон жаргалаа хуваалцах гэж эр эм хоёр хамт байдаг болохоос эхнэрээ дорд үзэж хүн биш мэт харицаж бай гэж байдаггүй л байх шүү, Хүний гарын шүүс болж амьдарч байхаар салаад ядаж тайван амьдрах хэрэгтэй ганц л амьдрах хорвоо ш дээ.

Зочин: zaya.   2016-03-31
A rai uur untsguus harya. Mini tom ah bas l arhind durtai Ber egchiig maani zodood l vhne Salina deeree tulaad buun l ym boldog blaa. Getel 1medhed zaluuhan ah min 40 garj tr 2odoo boltol hamt l amidarj bgaa. Hundlunguus harhad Ber Egch maani IH uhaantai ahiig maani egzgiig no olj tewchij risen. Zvgeer l hundlunguus harj bSan hvnii huwid teacher uhaan 2r l ylh bhda. Salaad saihan amidarsan hvn gej bdiimu? Bvr jaahan amitniig unchruulen barin

Зочин: otgoo.   2016-03-02
sain bn uu tanid ene odriin mend hvrgey bi odoo 26 nastai nohor 1 hvvtei omno minii nohor hvntei suuj bgad salsan nadad neg hvvhdtei gj helsen gsen odoo 2 hvvhed bolchloo neg hvvhdee miniih bish gd ter salsan avgai ni 2 laa mon gd bh ym yah ve nadad vneheer hetsvv bn salsan ehner ni aimgiin tovd bdag sayhan namaig bhgv bhad 2 hvvhdee avch irsen bnlee nadad heleegv nadad mail hayag bhgv hariugaa butsad enlvv

Зочин: otgoo.   2016-03-02
sain bn uu tanid ene odriin mend hvrgey bi odoo 26 nastai nohor 1 hvvtei omno minii nohor hvntei suuj bgad salsan nadad neg hvvhdtei gj helsen gsen odoo 2 hvvhed bolchloo neg hvvhdee miniih bish gd ter salsan avgai ni 2 laa mon gd bh ym yah ve nadad vneheer hetsvv bn salsan ehner ni aimgiin tovd bdag sayhan namaig bhgv bhad 2 hvvhdee avch irsen bnlee nadad heleegv nadad mail hayag bhgv hariugaa butsad enlvv

Зочин: tsagi.   2016-02-17
ямар зэвүүн эрийн оронцог вэ баримтуулж аваад сал харин баримтаа ажил дээрээ сайн нуугаад хадгал гэнэт шууд шүүхдээд алаад өгөөч

Зочин: ujin.   2016-02-15
salaa minii duu sal yaj ingej amidrah vede udahgui chi galzuurna shuuhdeed ed horongoo huvaagaad sal minii duu

Зочин: ujin.   2016-02-15
salaa minii duu sal yaj ingej amidrah vede udahgui chi galzuurna shuuhdeed ed horongoo huvaagaad sal minii duu

Зочин: ujin.   2016-02-15
salaa minii duu sal yaj ingej amidrah vede udahgui chi galzuurna shuuhdeed ed horongoo huvaagaad sal minii duu

Зочин: deed ailiin emegtei.   2016-02-04
salchaad yah gej niilsiin yr ni yu bodoj niilsiin uruwdluu gedyahuudee ter uyiin uruwdult chien iim ih achaa awchirch beeshdee nuhuriiguu setgetsiin uwchinteig batalaad emchluulsen deerdee

Зочин: зочин.   2016-02-04
Сайн байна уу, дандаа л сал гэсэн байна. салахаасаа өмнө чи юу хүсч байгаагаа сайн бод. Дотроо онгойтол хашгир орил, тэгээд хэд хэд сайхан урт амьсгаа ав, одоо амьдралаа сайн эргэцүүлэн бод. Хамт үлдээд эхлээд яамаар байна. Өглөө өдөр орой сайхан ширээ засаад нөхөртэйгээ хүүтэйгээ суугаад үз. Гадуур хамтдаа гар, үзвэр үйлчилгээ гэх мэт. Ийм байдалд ч тайвшрахгүй бол салах тухай чи өөрөө хүсч байвал бодож эхэл. Салаад юу хийхээ сайн төлөвлө. Хамгийн түрүүнд орох орон л хэрэгтэй байдгийн энэ асуудлаа шийд. Тэгээд цааш бол амьдраад явчихна. Архиар л найзаа хийж болохгүй шүү ,тэрнээс л тайвшрал битгий хүсээрэй.

Зочин: Mydag.   2016-01-01
Sainbainuu tand zowlohod tsagda tserguud bugdeere iim zantai bdag.ooriigoo huuhdee bodood buh yma awad yw . shuuh deer l uulzsan deer huuhdee daguulsan dohioldold shuuh ed horongiig emegtein tald ogdog´. hezeej zasarahguí iim zan ooriigo bitgii deerelhuul ,etseg ehdee zoduulj uzeegui baij hani nohor gesen hudlaa ymnuudiin gart bid uregdeh ysgui.

Зочин: Mydag.   2016-01-01
Sainbainuu tand zowlohod tsagda tserguud bugdeere iim zantai bdag.ooriigoo huuhdee bodood buh yma awad yw . shuuh deer l uulzsan deer huuhdee daguulsan dohioldold shuuh ed horongiig emegtein tald ogdog´. hezeej zasarahguí iim zan ooriigo bitgii deerelhuul ,etseg ehdee zoduulj uzeegui baij hani nohor gesen hudlaa ymnuudiin gart bid uregdeh ysgui.

Зочин: Таны нэр.   2015-12-28
Uur buhimdlaa huudee l gargah yum gedeg oguulber hamgiin aimashigtai blaa. Tanias iluu orowdolte sanagdaj bn

Зочин: saranchimeg.   2015-12-27
Hi odoo tsagt mongol zalyytai syyj amidralaa vreh hereggyi shvv gej helmeer bna. Bi nohorteigoo syygaad 13 жил болж байна. 2 Сайхан хүүтэй . Миний хоёр хүү хэнийг ч зовоож төрөөгүй. Өсөөгүй яг л бурханы бэлэг. Гэтэл нөхөр сүүлийн үед бөөн хар энерги. Өөрийн төрсөн хоёр хүүхдээ заримдаа ад үзээд тэнэгтэнэ.дагавар хүүхэд шиг загнана юу ч болоогүй байхад дандаа хардана миний жин 56 кг жаахан жин нэмбэл уурлана эмэгтэй хүн их л зориг гаргаж гаргаж амидардаг юм байна лээ. Яг зодож нүдээд байхгүй хэрнээ тэр хэлж байгаа үгийг бодохоор гомдмоор .би бүр суугаад 10 жилийн дараа хүүхдүүдээ гаргасан. Гэтэл энэ хүнийг ерөөсөө таниагүй явсан байна .

Зочин: Setgeliin sharh.   2015-12-25
Hurdan huchtei bolood naad huneesee hold. Chinii zorig tewcheer dutagdsanaas bolj huu chin her zowohiig chi mdhgui. Eregtei huuhed oor bj magadgui ch ylgaagui l bh gej bodoj bn. Bi bas iimerhuu amidrald osson. Odoo ch manai hoyr tiimerhuu l bdag. Bi tusdaa garsan hoinoo l amar amgalang medersen. Gerte uldsen duu nartai ih sanaa zowdog. Tusdaa garaad tawan jil bolj bgaach ter buh zuils setgeliin min neg muhart hadgalagdchihsan bdag um bilee. Haaya ochuuhen zuilees zarim neg dursamj sederhed zurhend zuu shiwchihsen um shig bolj nulims ooriin erhgui gardag. On jil ongoroh tusam ums martagddag hedii ch zarim zuils tsag hugatsaa ongoroh tusam ulam iluu huchtei boldog um shig. Iluuih tsag hugatsaa heregtei bh l da. Huugee l bodoj huugiinhee setgeld sharh bitgii uldeegeerei

Зочин: uran.   2015-12-22
bi salj uzsen. hashraaj ntr uzsen. gewch huuhde unjiruleh ni nadad ih hetsu aimar sanagdaj bii uurchlult bolon yawal heruul zodoon huuhemseg ntriig uurchluh we gj ih bodson. 3dahia huuhde gargahda nuhru awch orson bas hed heden uda gerte muudaltsaj garaad ajil dre ih hetsu hel amand gutgelegt orj uneheer goldoo ortol hashirsan nuhur maani. ternees hoish namaig baga hundelj hairlaj aij ehelsen hehe. zasraad bga. tegeher nuhruudiin tulhuuriig zuw oloh arga zali egtei hund mash ih heregtei bdgiin shu. nadad ter l ih tusalsam. uurt chine handaj helehed tanai hun bol zasrahgui oilgohgui hashrahgui hun bnoo. chi denduu zuuldej bn. Tmes bushuhan sal l gj helmer bn

Зочин: uran.   2015-12-22
Sn baitsgaana yy. Minii nuhur bas tsagdaa bii. bas l iimerhu zowlon uzej bla. gehde tanai nuhur buh zuil iim aimshigtei hun bish lde. huuhemseg etseg ehee iluud uzej tedniihee hajud namaig ul tooj buh yumaa haramlaj ntr haay2 uurlahara gar gar hurj ntr boldog bla.

Зочин: зочин.   2015-12-22
ийм хүмүүс хэзээ ч засардагүй юм хогийн зангаа гаргаад л байдаг.зүгээр л хаяад яв.

Зочин: зочин.   2015-12-22
ийм хүмүүс хэзээ ч засардагүй юм хогийн зангаа гаргаад л байдаг.зүгээр л хаяад яв.

Зочин: Uyanga .   2015-12-21
Tsagdaa nar neeh deerelhvv hargis bhiima taniig hvndlehgvi hairlahgvi bga hvnees hurdan sal l gj helmeer bna

Зочин: Khulan.   2015-12-20
Энэ бол хамтын амьдрал шүү дээ. Ганцхан таных биш. Өөрийгөө бод сал. Хүүхэд чинь, аав,ээж тань таны шийдвэрийг хүндлэх болноо. бас хэзээ нэгэн цагт таныг ойлгох болно. Аав ээжтэйгээ ярилцаад үз. Ямар ч эцэг эх охиноо ингэж зовоохыг хүсэхгүй. Йим ааваар яах юм бэ хүү чинь. харин ч ийм орчинд өсвөл хүүхэд уур уцаартай буруу хүмүүжилтэй болно. Зоригтой алхам хий дахиж уйлж гуйсан ч хатуу бай.

Зочин: zul.   2015-12-15
aimar yum iim zerleg emegtei huniig hairlah setgelgui er huistenguud mongold min tsuuhun baigaasai. Adguus amitanaas ch dor busdiig hairlah enereh setgelgui. Jujigchin shig zantai 1 bol uursdiigoo kinond togloj bn gj boddogiimuu iim malnuud bh gj............

Зочин: Arabell.   2015-12-14
Харамсалтай нь Монголд ийм өчүүхэн тархитай эрчүүд багагүй байх юм даа. Тэгчихээд бас гадаад хүнтэй суусан эмэгтэйчүүдийгээ муулна. Миний мэдэх нэг эмэгтэй энэнээс ч долоон дор амьдралтай байсан. Гэр бүлээрээ нөхөртөө бас хадамдаа зодуулж, дарамтлуулж, 10 жил хүчирхийлэл дор амьдарсан. Тэр там шиг амьдрал дундаас нь хажуу айлын байр түрээслэж байсан гадаад залуу аварч, өмнөөс нь шүүх цагдаагаар хөөцөлдөж байж салгаад, 2 жилийн дараа гэрлэж, одоо хоёр хөөрхөн ихэр охинтой айх аюулгүй, нөхөртөө эрхлээд хөлөндөө иллэг хийлгээд амьдарч байна. Энэ зэргийн нохойноос дор зангаа засахгүй хэрнээ Монгол эр хүн хог гаргаж хаядаггүй гэж солиороод сууж байдаг. Засрахгүй бол ихэнх залуучууд маань насаараа гоонь хэвээрээ явах биз ээ

Зочин: Soko.   2015-12-14
yagaad zoduulan barin tsug amidraad bdiin bloo salaachee tsagdaad nar yahaara iim Hargis hertsgii Bdag bnaa hvntei suuhaas aijiina

Зочин: zocchi.   2015-12-11
salaache yj ingj amidrdin er hun negl zodj exelsn bl nasaar chin zodno ymar eliini chin hair we etseg exes zayasan hairan bie e yiran boltl n zodulj doromjuld ter neg nowshin hoolig higd sudag ymar teneg tewcher we huhedde uura gargd bhda yadin chi uru uurchlugd sal sn sxn amidrlig urin garar bosgo. tim ymnud yg uhaarch haragdarai aimar ym ingj zoduld amidrch bolku shu bvsgui min. eo bi law nuhur maani zoddog bol alj bgad salnaa

Зочин: azaa.   2015-12-11
Yaanaa daa yg l bas nad shig yma bi gehdee hvvhedgvi 27 nz zaluu maani l daa bi ter hvnd sain itgedeggvi uchiraas hashirlaad hvvhed gargaddvi ym bi bas aimar zoduuldag bsn nuugaad yu hiihvv

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com