ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би нөхрөө 13 жил хүлээсэн

Миний амьдрал  | 2015 / 11 / 28

Сайн байцгаана уу?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрт тохиолдоод байгаа асуудалдаа зөвлөгөө авахыг хүсэж энэхүү захидлыг бичлээ. Анх нөхөр бид хоёр суугаад 2 жил болоод хүүтэй болсон. 2 жилийн дараа би дахин жирэмсэн болж хэзээ мөдгүй төрөх дөхөж байтал нөхөр гадаад явлаа. 6 сар болоод ирнэ гэж яваад 13 жил боллоо.

Би нөхрөө 13 жил хүлээсэн

Энэ хугацаанд бид холбоотой хэвээрээ, нөхөр байнга утсаар ярина, хүүхдүүддээ мөнгө явуулна. Би хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан. Ганцаараа хоёр хүүхдийг өсгөх гэж хэрэндээ зүдэрлээ. Хүн харахад гадаадаас мөнгө аваад ажил хийдэггүй сайхан л амьдарч байгаа юм шиг боловч өвдөж зовох, баяр ёслол, ажил хөөцөлдөх, нүүж суух бүх л юман дээр ганцаардаад хэцүү байсан ч нөхрийгөө хүлээсэн. Гэтэл өнгөрсөн жил нөхрийн маань бичиг баримт бүтээд хууль ёсоор амьдрах эрхээ олж авсан байсан ч надад хэлээгүй. Би мэдээгүй байж байгаад энэ жил бид гурвыг дэргэдээ авах үед нь л мэдлээ. Бүтэн жил яагаад надад хэлэхгүй нуусан юм гэхэд чамайг туршиж үзсэн юм гэсэн тайлбар л өглөө.

За тэгээд 13 жилийн дараа уулзаж байгаа улсууд яах бол таарах болов уу, ямархуу болсон бол гэж би дотроо их л юм бодож битүүхэн айдастай бас их баяртай хүний нутагт ирлээ. Нөхөр маань энэ хугацаанд ямар нэг хамтран амьдрагч байхгүй ганцаараа л байсан. Уулзсан эхний өдрөөсөө л надаас өө хайгаад ч байгаа юм шиг болоод, эгцэлж харахгүй харьцаж байгаа үйл хөдлөл бүр нь нэг л сонин санагдаад эхлэв. Би ч энэ олон жил ганцаараа амьдарсан хүн зожиг байлгүй яахав гэж бодлоо. Тэгсэн орондоо ороод байдал бүр дордлоо. Би эмэгтэй юм болохоор бас олон жил уулзаагүй болохоор бишүүрхэнгүй маягтай бас эрхэлмээр байдаг гэтэл нөхөр маань үнсэх ч үгүй хөөе гэж гараас татсанаа алив дээр гар гэлээ. Би бүр гайхаад юу гэсэн чинь чи бэлэн болоогүй байгаа юм уу бэлэн болохоороо хэлээрэй гээд буруу тийшээ хараад унтаад өгдөг байна шд. Гомдсон гэж жигтэйхэн. Эр хүнтэй ойртолгүй удсаныг хэлэх үү, нөхрөө санасан сэтгэл ихийг хэлэх үү, дотроо ямар их юм бодож төсөөлж байгаад ирсэнийг хэлэх үү юу ч дуугарч чадсангүй. Гэтэл нөхөр маань мэдсэн юм уу яасан юм сэрээд нэг үнсмэр аядсанаа дээр гарч хэдхэн секунд болоод л амжуулчихсан. Би гэдэг хүн ямар ч сэтгэл хөдөл, гоё сайхныг мэдэрсэнгүй өнгөрлөө. Дөнгөж хоёр хонож байтал архи ууж ирээд агсан тавьж, шөнөжин зодож, хөөж тууж, зовоож хонолоо. Айсан ч гэж жигтэйхэн. Эр хүнтэй амьдарч үзээгүй, гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг сонсож явснаас биеэрээ үзэх юм гэж ер санасангүй. Тэрнээс хойш хэдэн сар өнгөрч байна. Байдал яг урьдын хэвээр. Нөхөр маань секс хийх биш дээшээ харж хэвтээд би л элдэв янзаар оролдож, бараг хүчээр шахуу дээр нь гарч байгаад л дуусгах юм. Оршил, хайр энхрийлэл юу ч байхгүй шүү. Хэлж багаа үг нь өдөржин ажил хийж ирчихээд гэртээ бас ажил хиймээргүй байна, би ядарч байна гэнэ. Хааяа архи ууна. Тэгээд намайг уурлахаар “Чи надаас юу хүсээд байгаа юм? би чамд бүгдийг өгсөн” гэх юм. Надад бол тэр бүгд нь хэрэггүй зөвхөн нөхрийн минь хайр халамж л хэрэгтэй байна. Би эсвэл хэтэрхий их юм хүсээд байна уу бүсгүйчүүд минь? Надад зөвлөгөө өгөөч! Яаж энэ байдлыг дээрдүүлэх вэ, би бүр учраа олохоо байлаа. Би тэгээд аягүй их бухимддаг, ууртай бүр галзуурах гэж байгаа юм шиг санагддаг болчихлоо. Монгол руугаа буцдаг юм билүү гэж бодох юм. Яавал дээр вэ?

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(721)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: heeena.   2017-02-18
сэтгэл холджээ . нөхөр чинь өөр хүнтэй байх . Зодож нүдэх нь арай ч дэндэнээ . Эсвэл чи өөрөө болсон болоогүй юм ярьж дургүйг нь хүргэсэн үү , Ярилцаад бараг замаа бодсон нь дээр дээ

Зочин: zzz.   2016-09-06
uur huntei bolchool tegj bn shde shal teneg zuwluguu ughiiin salsan dr iim olon jil uur huntei bolchood teriigee nuuj bga biz

Зочин: Mugi.   2016-09-06
Redaktsiin zurvasiig unshihaar hund zuvluguu uguh bish zugeer l buurnhiilsun sonin hariult uguhiin, ingeh baisiin bol zaaval iim zahia avah bichuuleh hereg baigaa yumuu, humuusee bitgii enend hamag setgel zurhee zoriulj bich uram hugarchihlaa, neg l hereg bolchih zuvluguu ugchih boluu geheer ugui shuu!!!!!baliar hudal huurmag, zolbin mongol zan

Зочин: l.   2016-05-25
танай нөхөр энэ 13 жил та 3 н төлөө зүтгэсэн гээд уурлаад байгаа юм боловуу санаанд нь та 3 хүрэхгүй байгаа юм боловуу за мэдэхгүй юмдаа

Зочин: Saraa.   2016-05-25
Neg oroo bair tvreeselj suuna

Зочин: Saraa.   2016-05-25
Neg oroo bair tvreeselj suuna

Зочин: Saraa.   2016-05-25
Neg oroo bair tvreeselj suuna

Зочин: Таны нэр.   2016-05-25
нөхөр чинь хөөрхий хүний газар байнга дарамтлуулж баяр баясгалангүй амьдарсаар байгаад сэтгэлзүйн асуудалтай болчихжээ. Та 2н асуудал гэхээс илүүтэй нөхрөө эхлээд зөөлөн нь хатуугаа гэдэг дүрмээр жаахан хайрлаж үзвэл яасын орхиод явахыг хэзээ ч чадна шүү дээ. тэгвэл хайран 13 жилийн хөдөлмөр... Хүний газар ажил хийх хэцүү шүү үнэхээр дургүй хүрж харимаар л санагддаг энэ олон жилд хэн нэгэн байсан л байх гэхдээ тэрийг өөрөө зогсоогоод гэр бүлээ авчирна гэдэг чинь бүр яадгаа алдсан хүн бишийг харуулж байна тэгээд ч эр хүнд хүний газар найз нөхдөөсөө хол ажил хийж ганцаардаж амьдарна гэдэг маш хүнд шүү дээ секс эдрээ түрдээ хойш тавиад өөрийг нь байгаагаар нь хүлээж авч, өөрийгөө золиослон байж энэ олон жил харж хандаж ирснийг нь үнэлж байгаагаа мэдрүүлэх гээд үз дээ, хүүхдүүд чинь том болсон юм шиг байна. Танд боломж байна, та хэцүү байсан ч таны нөхөр бүр хэцүү байсан байх гэдэг сэтгэлээр хэсэг тэвчээд үзээрэй

Зочин: Uno.   2016-01-09
Sn bnuu egchee? Tanii zahiag unshaad neg l hair dutuu huiten hundii medremj turloo, medeej ta 13 jil tuuntei uulzaagui 2 huuhdee usguh gj hund hetsuu gantsaardsan tsag hugatsaag unguruulsen ni oilgomjtoi getel nuhur tani bi ajil hiij mungu olj bna gesen shaltagtai bas bna,13 jil gedeg urt hugatsaa bolohoor bas neg negnee oilgoj huleej awahad tsag hugatsaa heregtei gehdee ene ni tanid gar hurne gsn ug ogt bish shu. tanii nuhur iim bdaltai bgaa ni medeej uchir shaltgaantai taniig uur hvntei haritsuulj baij bolohiin, bas ger bvl eej aawiinhaa yatgalgaar taniig hajuudaa awsan ch bj bolno shude, hamgiin gol ni tand gar hursen shaltgaan huiten hundii bdal ni taniig hairlahaa bolison medremj turj bna ta 3-g ymar negen shaltgaanaar ner tudii tatsan bh gj bodogdloo, medeej ene bdal udaan heweer bwal ta sharhlaad zogsohgui huuhduud ni hurtel setgeliin daramtand orj sharhtai uldene shude, tegsnees shiidwertei alham hiij, shiidwer gargaad hen heniigee zowoohgui sharhluulahgui holdoh heregtei huuhduudee bodood tewchij bgaa ch negent 2 tiish harsan huiten hundii hariltsaatai bol neg negnee sharhluulahaas oortsgui haluun dulaan ger buliig bosgoj chadahgui...hvn bodoj ywaa zuilee il gargah ni elbeg bdag egch mini yriltsaad vz herwee hvsehgui bol odoogiin nuhtsul bdal ni oorchlugduhgui bol ta ehleed shiidwer gargaarai medeej oorchlogdwol odooniihoos iluu sn harin tegehgui blaa gd tanii amidral duusaagui gdgiig sanaj uuriigoo unelj eruul zuw setgej amidraarai gj husey... Tand hamgiin sn shaniig husch bna

Зочин: Mydga.   2016-01-01
Olon jil gantsaara amidarsan humus aash zan ni turemgii bolson bdäg . Tá hoyr hoyulaa ijilhen nohtsold baina.hooroondoo yriltsaj oilgoltsoh heregtei bna .Herwee ter taniig boddoggui bol taniig naash ni awqirahgui bsan shuu. Tá setgelzuiched neteer handaj yrilts.yasan ch uurlaj bolohgui tegwel tanid l hetsuu .nohroo dagaad ajil hii arai deerdej magad. Mongo oldwol oortoo nuutsaar hadgal .

Зочин: tsolmon.   2015-12-05
Yriltsah...yriltsah bas dahin yriltsah heregtei...herhehiig tsag hugatsaa shiidverlene...yaj ch shiidverlesen bsan gsn tesch uldeh tenheetei bh heregtei... bi bol nuhruu untaj bhad ni genet asuult asuudag...hun zarimdaa noirmog bhdaa unenee helchihdeg...bas joohon halamtsuu bhad ni aytaihan naaldaj bgaad ug unagaah heregtei... sanaandgui bhad ni sambaachlah heregtei dee...ter chini tiim yum bol ene chini iim yumuu? Geed barits alduulah heregtei ... baga bagaar ug unagaasaar btal gargalgaa ni garaad irne dee terniihee daguu uuriinhuu setgel sanaag beldeh heregtei

Зочин: n.   2015-12-03
Yaaj ch bodson 13 jil yamrch hun 1,2 jiliin ch boltguai hamtragch bna gej bkuushdee. hervee baij chadsan bol odoo tanitai hamt ch bhdaa ch sex heregsehgyishdee. Iiim ur dun garn gej bodooguil gej bitgii heleerei dee. Amidral 1 yumiig ugvul nuguug ni avchil taarna shy dee. Hairaa, medremjee bodson bol yaalaal gej 13 jil hol bhv dee. Mungu ch huchtei bndaa. Tanid ch gesen mungu huchteil nuluulj dee. Admit it. tanai nuhur biee unelegchid ih avdag bsan bololtoi bas ih setgel sanaanii uurchlultttei boljee huurhii. Selling their soul. Uneheer l tegj ih huleej chadsiim bol yagad oligtoi 2 bienee oilgotol yariltsdagguig chin gaihaad olkuum. mungu l yavuulj bvl yariltsaj barih ni hamaagui gej boddg bsiimu. Utsaar yaridag bsn gehiim. Yamr 1990 on bishdee. Skype aar barag l gertee hamt bgaam shig oroig onguruulj boldg shdee. Ur huuhedteigee yariad. Udaan uulzaagui bolhoor gerevsgeed gehiim. computereer bie bienee nud nudee nuur nuuree harj yaridaggui bsiimuu? Guueemon sonin humuus bhiimaa. Mungu l yavuulj neg ni avch bval boln gej boddog bshiih ni gai daa. OLON HUN ENE JISHEENEES SURGAMJ AVH BOLOOSOI skype aar cybersex hiigeed l bolood l bdg bsiishd nuhurteigee teneg gehees uur yamrch heleh ug oldkuum.

Зочин: hm.   2015-12-03
Sex ch duursen hereg gehed zodno gedeg bol uneheer no excuse uildel shuu dee

Зочин: сараана.   2015-12-02
Таны захиаг дахин нухацтай уншихад та их уур бухимдалтай, би бараг галзуурах гэж байна гэж бичсэн байна. Би үүний учир шалтгааныг сайн мэдэж байна. Та бүх зүйлийг яг л 13 жилийн өмнөх шигээ байх ёстой юм шигээр төсөөлж байна. Би үүнд: ёстой уучлаарай та! гэж хэлэх байна. Нойрноосоо сэрж үздээ. Бүх зүйл өөрчлөгдөөд 13 жил өнгөрсөн байна. хүүхдүүд чинь нялх байсан бол одоо том охид хөвгүүд болчихсон. Та ч бас нөхөр чинь залуу хүн шиг дэрвүүн байхаа больж хашир буйртай нэгэн болсныг та мэдэж байгаа шүү дээ. Тиймээс та нөхрөө уучлах ёстой! Ядаж л өөрөө өөрийнхөө төлөө шүү! Уучлал ямар их эерэг зүйл авчирдаг гэж бодно. Хүнийг уучилдаг хүн их зөөлөн болдог. Өөрөө ч сэтгэл амар тайван болж, уурандаа уйлж гоо сайхнаа бас алдахгүй сайн талтай. Бүх зүйлийг эрүүлээр, өргөн сэтгэж , энэ байдлаас гарах арга замаа амархан олж авдаг. Бас тайван сайхан унтаж амарч чаддаг. Нөгөө хүнээ ч тайван тунгаах боломж олгон, зөв шийдвэр гаргахад нь тусалдаг. Хэрвээ уучилж сураагүй бол бүх зүйл эсрэгээрээ. Та уурандаа тайван байж чадахгүй. Лав л хоол нойрондоо муудаж нойр хүрэхээ болино. Уурласаар, уйлсаар, бухимдсаар гоо сайхан үгүй болно. Бүх зүйлийг явцуу харж, ирээдүйгээ баллаж буруу шийдвэр гаргана. Үр хүүхдэддээ уураа гаргах, эсвэл хүүхдүүд чинь та 2-ын харьцаанаас эмээн түгшүүрт автан гэр бүл бүхэлдээ замбараагүй болж, нөхөр чинь архи ууж , стрессээ тайлахыг хичээх болно. Чи бодоод үз дээ бүх зүйл ямар ч утгагүй болж ирж байгаа биз дээ. Эцэстээ та энэ бүгдийг давж гарч чадахгүй шууд бууж өгч байгаа юм байна. Би үүнийг маш буруу шийдвэр гэж бодож байна. Та шийдвэр гаргахдаа ганц өөрийнхөө өмнөөс биш хүүхдүүдийнхээ өмнөөс гаргаж байгаагаа ухаарах хэрэгтэй. Та хувцсаа чемодандаа хийхээсээ өмнө дахин тунгаан бод. Дахин харамсахгүйн тулд шүү! Танд маш олон хүн зөвлөгөө өгч байна. Зарим нь маш зөв, зарим нь маш буруу зөвлөгөө өгч байгаа. Энэ бол ганцхан таны л амьдрал, өөр хэнийх биш учраас та энд маш ухаалаг хандах хэрэгтэй. Тэгээд ч эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг бол эм хүний дотор эмээлтэй хазаартай морь, эзэнтэйгээ хамт багтдаг юм шүү дээ. Эмэгтэй хүн бүр өөртөө итгэлтэй, ухаалаг байх аваас эр хүн хаашаа ч явж одохгүй. Яагаад гэвэл өөртөө итгэлтэй эмэгтэй эрчүүдийг соронзон мэт татдаг. Амжилт

Зочин: сараана.   2015-12-02
Таны захиаг дахин нухацтай уншихад та их уур бухимдалтай, би бараг галзуурах гэж байна гэж бичсэн байна. Би үүний учир шалтгааныг сайн мэдэж байна. Та бүх зүйлийг яг л 13 жилийн өмнөх шигээ байх ёстой юм шигээр төсөөлж байна. Би үүнд: ёстой уучлаарай та! гэж хэлэх байна. Нойрноосоо сэрж үздээ. Бүх зүйл өөрчлөгдөөд 13 жил өнгөрсөн байна. хүүхдүүд чинь нялх байсан бол одоо том охид хөвгүүд болчихсон. Та ч бас нөхөр чинь залуу хүн шиг дэрвүүн байхаа больж хашир буйртай нэгэн болсныг та мэдэж байгаа шүү дээ. Тиймээс та нөхрөө уучлах ёстой! Ядаж л өөрөө өөрийнхөө төлөө шүү! Уучлал ямар их эерэг зүйл авчирдаг гэж бодно. Хүнийг уучилдаг хүн их зөөлөн болдог. Өөрөө ч сэтгэл амар тайван болж, уурандаа уйлж гоо сайхнаа бас алдахгүй сайн талтай. Бүх зүйлийг эрүүлээр, өргөн сэтгэж , энэ байдлаас гарах арга замаа амархан олж авдаг. Бас тайван сайхан унтаж амарч чаддаг. Нөгөө хүнээ ч тайван тунгаах боломж олгон, зөв шийдвэр гаргахад нь тусалдаг. Хэрвээ уучилж сураагүй бол бүх зүйл эсрэгээрээ. Та уурандаа тайван байж чадахгүй. Лав л хоол нойрондоо муудаж нойр хүрэхээ болино. Уурласаар, уйлсаар, бухимдсаар гоо сайхан үгүй болно. Бүх зүйлийг явцуу харж, ирээдүйгээ баллаж буруу шийдвэр гаргана. Үр хүүхдэддээ уураа гаргах, эсвэл хүүхдүүд чинь та 2-ын харьцаанаас эмээн түгшүүрт автан гэр бүл бүхэлдээ замбараагүй болж, нөхөр чинь архи ууж , стрессээ тайлахыг хичээх болно. Чи бодоод үз дээ бүх зүйл ямар ч утгагүй болж ирж байгаа биз дээ. Эцэстээ та энэ бүгдийг давж гарч чадахгүй шууд бууж өгч байгаа юм байна. Би үүнийг маш буруу шийдвэр гэж бодож байна. Та шийдвэр гаргахдаа ганц өөрийнхөө өмнөөс биш хүүхдүүдийнхээ өмнөөс гаргаж байгаагаа ухаарах хэрэгтэй. Та хувцсаа чемодандаа хийхээсээ өмнө дахин тунгаан бод. Дахин харамсахгүйн тулд шүү! Танд маш олон хүн зөвлөгөө өгч байна. Зарим нь маш зөв, зарим нь маш буруу зөвлөгөө өгч байгаа. Энэ бол ганцхан таны л амьдрал, өөр хэнийх биш учраас та энд маш ухаалаг хандах хэрэгтэй. Тэгээд ч эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг бол эм хүний дотор эмээлтэй хазаартай морь, эзэнтэйгээ хамт багтдаг юм шүү дээ. Эмэгтэй хүн бүр өөртөө итгэлтэй, ухаалаг байх аваас эр хүн хаашаа ч явж одохгүй. Яагаад гэвэл өөртөө итгэлтэй эмэгтэй эрчүүдийг соронзон мэт татдаг. Амжилт

Зочин: Merakli.   2015-12-01
13 shu

Зочин: Merakli.   2015-12-01
Yostoi oilgomjgvin ta tgd 23 jild yadaj gants ch nuhriinhuu hajuud ochoogvimvv gants ch uulzaagvimvv ene olon jil hvleegeed bgaa hvmvvs? Eniig l sn oilgosongvi

Зочин: х.   2015-11-30
13 жилийн турш хүүхэд авгайгаа орхилгүй аваад яваад ирсэн байна, юу хүсээд давраад байгаан, одоо л нөхрөө арчлахгүй юм бол тэр чамайг яах гэж олон жилийн турш харж хандсан байнааа

Зочин: сараана.   2015-11-30
Сайн байна уу? Захиаг чинь би уншиж үзлээ. Таныг сэтгэлээр яаран бүү унаарай гэж зөвлөх байна. Ний нуугүй хэлэхэд би таниар бахархаж байна. Та маш мундаг хүн байна. Та хоёрын хоёр хүүхэд ганцаархнаа өсгөж бас хүмүүжүүлсэн байна шүү дээ. Харин та нөхөртөө гомдох хэрэггүй. Нөхөр чинь ямар ч л байсан таныг бас үр хүүхдээ яг одоогоор хаяагүй л байна. Энэ бол та нартаа хайртай, мөн үүрэг хариуцлагаа бүрэн мэддэг хүн гэсэн үг. За яахав дээ мэдээж хол, бүр 13 жил тусдаа амьдарсан улсад бие биенээ хүлээн авахад, бас ойлголцоход тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй шүү дээ. Эрэгтэй хүн тэр тусмаа гадаадад эмэгтэй хүнгүйгээр удаан амьдрах хэцүү байсан нь хэн ч бодсон ойлгомжтой. Би танай нөхрийг их сайн хүн байна гэж дүгнэж байна. Түүнд хүүхдүүдээ өнчрүүлэх хүйтэн зүрх сэтгэл лав алга байна. Харин хоорондын нарийн харилцааны хувьд та мэргэжлийн сэтгэл судлаач дээр очих нь зүйтэй. Хүнд ямар ч хэцүү зүйл тохиолдсон ч гарах гарц заавал байж л байдаг. Харин яаж хүрч очих нь хүний өөрийн ухаан л мэдэх хэрэг. Би ч бас тань шиг нөхрөө гадаадад гэрээгээр явуулчихаад одоо 14 жил болж байна. Энэ хооронд надад зөндөө олон бэрхшээл , зовлон тохиолдож байсан ч би бууж өгөөгүй. Эхлээд зовлон тохиолдолд бүх зүйлд гав ганцаархнаа, хүүхдээ тэврээд л уйлдаг байлаа. шөнө орондоо ч бас зөндөө л уйлж хувь тавиландаа гоморхож бас нөхөртөө гомддог байсан шүү. Сүүлдээ уйлахаа больж, өөрийгөө ажлаар дарж их завгүй болгосон. Энэ бүхний ард гарахад мэдээж аав ээж эгч дүү нарын дэмжлэг их тус болсон. Ядаж л хүүхдийг минь харж өгч намайг ажил хийх бололцоотой болгосон. Би маш их ном уншдаг байсан. Би өөртөө бизнес хийж их мөнгөтэй болох зорилго өмнөө тавьсан. Яагаад гэвэл би түүнд их авъяастай байсан учраас тэр. Олоон жил яг л эр хүн шиг маш их хөдөлмөрлөсөн. маш их завгүй байсан учир надад уйлах бас уйтгарлах зав байсангүй. Одоо би өөрийн гэсэн ажлын байртай, өөрийн гэсэн амьдрах байртай болсоон. Энэ бүхний эцэст дүгнэж хэлэхэд би өөрөө өөрийгөө олж авсан шүү. Нөхрөө явахад би өөртөө маш итгэлгүй, мөнгөгүй, ирээдүйгээ нөхөртөө даатгасан нэгэн байлаа. Харин одоо бол өөрчлөгдсөн. Өөртөө маш итгэлтэй, амьдралд бас хайртай, ирээдүйдээ сайхнаар төсөөлдөг, өмнөө тавьсан зорилготой, бусдыг уучилж хайрладаг нээлттэй нэгэн болон хувирлаа. Би нөхрөө 13 жил хүлээсэн. Нөхрөө эхнэртэй болсныг 1 жилийн өмнө мэдсэн дээ. тэгээд нөхрөө уучилсан. Бас найз бүсгүйд өдий хүртэл нөхрийг минь халамжилж байсанд талархлаа илэрхийлсэн. Хүн хүнийг заавал уучилдаг байх ёстой. за миний амьдрал нэг иймэрхүү. би чамд яаран амьдралаа бүү сүйтгээсэй гэж хүсэж байна.амжилт

Зочин: zaya.   2015-11-30
Hunii gazar hel medehgui hun tanihgui bn gdg hetsuu.. amidrah argaa oloh gj heseg l zovno. Naanaa horogdoh zuilgui bol mongolruugaa butssan ni deeree. Ger buliinhen nz nohod gd humuus bn ydaj l garaad mongolooroo yrina, nohortei nohorgui yaj iigeed l amidrana. Iim olon jiliiin daraa uulzaj bj tim harakter gargaj bn gher minii l huvid nohor chini ih evdersen ym shg sanahdlaa. Huuhduudiin chni aav er nohor chni gj bodood hajuud ni bj ene buhniig oorchloh ni zov ch bas hemjee gj bh ystoi. Neg gar hursen eregtei dahij hurdeg. Nohoriin chni odoogiin baidlaar bol ulam l dordoh bh tiimees minii bodloor ta huuhduudee avaad hol bsan dr bolovuu. Huuhdiin humuujild ch ene muu

Зочин: Zaya.   2015-11-30
Baas hatavch umhiiguu tavihgui gej gadaadad olon jil bolson ch gesen muuhai mongol angaa taviagui bna daa. 13 jil tsug bgaaguidee bayarla. Tegsen bol 13 jil zoduulah bsan bna shd. Muu duraktai uzelts zoduulaad bhdaa yadag yum. Sandal, mod, shil yu bdag yum avch nuulge. Odoo shan helnii kursed yv, hel sur. Tegeed shan ajil olj hiigeed uuriin gesen sanhuugiin eh uusvertei bolood hunii gar harahgui amidar. Muu huurees yundaa aidag yum. Jaahan erch huchtei, daichin, zorigtoi bai. Emegtei hund er ni nuhurtuu avdag uuriin gesen arga hemjee bh heregtei. Muu durakuudiim uyag ni taaruulj bh heregtei.

Зочин: Enhee.   2015-11-30
Yu yugui butsah hereggui ee gej bodoj bna.Er ni gadaadad olon jil ylanguya gantsaaraa baisan humuus ih oorchlogddog ym shig anzaaragdsan.nohor chini harin ger bulee hajuudaa avch ene bol sain hereg bna.Neg hesegtee harzanaad tendee biye daaj amidrah geed uzvel yasiin ter yed ih ym oilgogdono baih

Зочин: ganzo.   2015-11-29
sain bna uu nadad zuwulguu uguuch bi 10 jiliin umnu anhnii hairtaigaa saihan bailaa tgd odoo salaad 8 jil bolj bna. my har my zan harakteraaas bolood bid 2 salj bsan yumaaa tgd bi salaad jil garnii daraaa ehner boloh hvnteigee taniltsaad tgd hvvhedtei bolood suusan yum tgd my anhnii hair boloh hvnii dvvtei ni taaraad tgd nadaas ta hvntei suusan uu gj asuuhaar ni bi suugaagvi gj helsen yum tgd udaagvi anhnii hair mine mongold irtsen gheer ni bi zalgaad yum yariwaa tgsen namaig hvntei suusan uu bi chamtai suuh gj irlee gsen utgatai yum helwee bi tuhain ved ni suugagvi gj helj boloh bsan ch bi tegj heleegvi hvntei suusan hvvhedtei bolson gj helsen tgd bid 2 holboogvi bj bgaad bi sayhan anhnii hari boloh hvnee genet aimar zvvdlej bosj ireed ternees hoish eruusuu tolgoinoos garhaa bolichihiiin tgd anhnii hairluugaaa face eer msg bicheed baahan yariltswaaa tegeed bi terneesee zgeer medmeer sanagdaad bi hvntei suugaagvi bol chi nadtai niileh bsanuu gj asuusan chin niileh bsan my anhnii hair horwoo ertunts shvv dee gj heleheer ni bvr sonin sanaa bodloos garahgvi yaahaa medehee bolichoood suuj bna odooo i yahuuu nadad tuslaach

Зочин: сэндмаа.   2015-11-29
сайн байна уу? эгч минь хэцүү л байна даа. миний хувьд танд хэлэхэд хэрвээ та эдийн засгийн хувьд боломжтой бол одоо өөртөө маш ихээр анхаар, нөхөртөө анх дурлаж байсан шиг нь сайхан мэдрэмж төрүүлэхийг хичээж, гоо сайхандаа анхаарч сэрэл нь хөдлөхгүй байхын аргагүй сайхан хөөрхөн, байхыг хичээж бас хажуугаар нь нөхөр хүүхдээ халамжил. Гэхдээ нөхрөө царайчлахгүй байхгүй юу бүх тал дээр өөрөөр хэлбэл та сайхан байгаад ихэмсэг байвл нөхөр тань аяндаа таныг анхаарч эхлэх байх аа. эрэгтэй хүмүүс гуйх тусам их юм болно оо.

Зочин: Zahidalin ezen.   2015-11-29
Sain baitsgaana uu busguichuude zovlogoo ogson ta narta mash ih bayarlala. Bi Shveded bdg um. Ene zahidaliig bicheed neleen hed honog bodloo. Mglruugaa butsaj dassan hamt olontoigo durtai ajlaa hiigeed yavsan der um bn gej shiidllee. Nuhurtuu itgej nuhruusuu uur tanij medeh hun bgui gazar irsen minii aldaa baij. Hunii nutgiin torgo ni hurtel hatuu gej unen um bn.

Зочин: tuya.   2015-11-29
Tand yamarch hairgui boljee Setgel ni ali ert uur huniih bolson bololtoi Bi tanii orond bsan bol Mongolruugaa butsah bsan

Зочин: Таны нэр.   2015-11-29
nohor ni ymar sonin hun be hogiin iim humuus uhse ni deer

Зочин: Таны нэр.   2015-11-29
nohor ni ymar sonin hun be hogiin iim humuus uhse ni deer

Зочин: zochin.   2015-11-29
ymar saihan ym be

Зочин: Kailas.   2015-11-29
Ямар сонин юм бэ нөхөр ганцаараа 13 жил байсан юмуу тэгээд энэ хооронд эхнэр нь хүнтэй байсан гэх гээ юу ??? Адилхан тал талдаа ганцаардсан байгаа яагаад эхнэр ганцаараа нөхрөө ойлгож тэрний төлөө бүх зүйлийг хийх ёстой юм? Энэ нөхөр нь одоо яачихсан юм муухайгаар хэлэхэд энэ бүх хугацаанд дандаа ийм үйлчилгээ авдаг бсан юмуу . Ёстой тэнэг санагдчлаа , үр хүүхдүүдээ хараад юм боддоггүй юмуу хаашаа юм. Харин шулуухан ярилцаад үзсэн нь зөв шүү . Юу юугүй уулзангуутаа зодоод байхдаа яадгын арайчдээ . Ярилцаад юу болоод байгааг , яагаад бгааг нь сайн ойлгож аваад , өөрийнхөө тухай энэ бүх хугацаанд бас яаж амьдарч ирсэн тухайгаа , одоо юу мэдрэгдэж байгаагаа ч бас сайн хэлж ойлгуул. Ийм байдалтай амьдрах гэж наана чинь очоогүй гэдгээ ч хэл !!!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com