ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Ямар аймаар хэрэг вэ?

Чөлөөт цаг  | 2015 / 11 / 16

Хүн бүрийн ой тойнд санаанаас нь огт гардаггүй хөгжилтэй ч гэмээр, аймар ч гэмээр, аль эсвэл бүр зүгээр л нэг үйл явдал хоногшин үлддэг дээ. Магадгүй юугаараа ч онцгой биш хэрнээ чиний хувьд, чиний л уран төсөөлөлд гайхалтай мөр үлдээсэн байж болох юм. Миний хувьд бага байхад ээж зуухан дээр гал түлээд стужин буцалгаж байсан юм. Хэдэн минутийн дараа ч билээ гаргах ёстой намайг бага багаар мод нэмээд хийнэ шүү гэсэн юм. Тэгэхээр нь жаахан байж байгаад гал нэмж хоёр, гурван мод хийтэл аймар ширүүн асаад дээр нь буцалж байсан стужин нь түлэгдээд эхэлдэг юм байна.

Асуулга: Ямар аймаар хэрэг вэ?

Тэгээд л сандраад ойрхон байгаагаар нь ах руу гүйж очоод стужин түлэгдээд байна гэх гэсэн нэрийг нь мартчихаад хэлж чаддаггүй. Галыг нь эрчимтэйхэн түлчихсэн чинь шатаад байна нөгөө нэг юм чинь гэсэн чинь ах юу гэдгийн нэрийг нь хэлчих гэж миний уурыг барсаар байгаад нэлээд удчихлаа. Би нэрийг нь санахгүй сүүлдээ бөөн уур болоод л шатаад байна ш дээ гээд уурласан чинь заза гээд очтол юу ч үгүй шатчихсан байж билээ. Ахад уурлаад хүн хэлээд байхад гэсэн чинь эрчимтэйхэн шиг галладаг мартамхай хүүхэд гээд стужингүй хоцорч билээ. Яс юман дээрээ ахын буруу юм шүү дээ хүн хэлээд байхад тоогоогүй юм чинь.

Харин чиний хувьд санаанаас гардаггүй тэр нэгэн явдлаа хуваалцаач!

1. Анхны болзоог маань мартагдахааргүй болгосон хатиг
Нөхөртэйгөө болзсон хамгийн анхны болзоо маань мартагддаггүй юм. Нэг газар юм уунгаа ярьж сууж байгаад дараа нь гадуур баахан алхаад юм яриад л байсан. Тэгээд сууж амрахаар л зүгээр зүгээр би чамайгаа хүндлээд зогсож байя гээд л байлаа. Намайг хэд хэдэн удаа суугаач гэж хэлсний дараа үнэндээ байна ш дээ бөгсөн дээр маань хатиг гарчихаад өглөөхөн хагалуулсан юм гэж билээ. Тэгээд тэр нь суухаар нь өвдөөд байжил дээ. Тэгээд л суухгүй байж. Надад хатигны талаар ямар ч мэдлэг байхгүй болохоор хэлэх үг олдоогүй өө гээд л өнгөрсөн. Харин манай хүн дараа ахиж уулзахын тулд би нэг ч удаа худал хэлэхгүй бүх үнэнээ хэлж байна гээд л суухгүй байсан учраа хэлж байсан юм даа. Тэр үед харилцахад амар нээлттэй хүн байна даа гэж бодогдож билээ. Одоо бодоход очиж очиж бөгсөн дээр нь хатиг гараад байхдаа яахавдээ гэж бодогдоод инээд хүрдэг юм. Гэхдээ л анхны болзоог маань хөгтэй, санаад инээмсэглэдэг дурсамжтай өдөр болгосондоо. (29 настай эмэгтэй Б)

2. Хүүхдийнхээ толгойг нэхсэн нь
Тавдугаар ангид байл уу даа ээж, найз хоёртойгоо хамт троллейбусанд сууж яваад буух болоод тэр хоёр түрүүлээд буусан юм. Би араас нь буух гэсэн миний толгойг баахан хүмүүс харж байхад хаалгаараа хавччихаж билээ. Айхтар өвдөөгүй ч бүх хүмүүс инээлдээд. Тэгсэн ээж хүүеээ хүүхдийнхээ толгойг авъя аа гээд л хашгирч билээ. (27 настай эмэгтэй И)

3. Жинхэнэ улаан ногоон фен
Дөрөвдүгээр ангиа төгсдөг зунаа дуучин Ариунаагийн Fan show гэдэг дууны тэмцээнд оролцсон юм. Тэр үед ёстой л нөгөө улаан ногоон фэн нь байсан. Тэр үед Ариунаа МУГЖ дөнгөж аваад байсан үе нь л дээ. Дуугаа дуулж дуусчихаад аминдаа МУГЖ болсонд нь баяр хүргэе гэчихээд ардын жүжигчин болоорой гэх гэж байгаад ардын жүжигчин болсонд нь баяр хүргэе гээд хэлчихсэн. Тэгснээ тэрнийгээ араас нь засах гэж сандарч сандарч зөв болгож хэлсэн дээ. Тэгсэн Ариунаа саваад уначихсан. Жаахан байсан болохоор л тэгж их сандарсан байх даа. (23 настай эмэгтэй Б)

4. Чарлаа хүүхэд
Бага байхад гэртээ ганцаараа байж байхад маань гэрлийн байцаагч ирээд хаалга тогшиход нь онгойлгочихсон юм. Уг нь гэрийнхэн маань танихгүй хүнд хаалгаа битгий тайлж бай гэж захидаг байсан л даа. Тэгсэн би онгойлгочихсон. Тэгэхэд манайх тогны мөнгөө төлөөгүй байж таараад тог тасалчихаад явчихдаг юм байна. Гадаа гэгээ тасраад харанхуй болох гэж байхад тасалчихсан болохоор харанхуй гэрт ганцаараа айгаад орцондоо гараад байдаг чадлаараа тоггүй болчихлоошдээ би одоо яах юм бэ гэж хашгираад уйлаад унасан. Хөршүүд маань бүгд намайг аргадаж дуугүй болгох гээд хоол унд, чихэр, жимс авчирч өгөөд тэрнийг нь амаараа дүүртэл чихчихээд л тог тасалчихлаашдээ гээд л үглээд уйлаад байсан. Тэрнээс хойш байрандаа чарлаа хүүхэд нэртэй болсон доо. (20 настай эмэгтэй Б)

5. Зайрмагаар эмчлүүлсэн нь
Нэг удаа аавтайгаа хамт дүүгээ цэцэрлэгээс авах гээд явж байхдаа их л дээгүүр хараад цоглог явж байтал нэг мэдсэн траншейны нүхэнд уначихсан ч бэртэж гэмтээгүй өнгөрсөн юм. Дараа нь харин аав маань эм болгож баахан зайрмаг авч өгч билээ. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Хөл доорхоо харж явахгүй их дээгүүр харж яваад балрах дөхсөн дөө. (23 настай эрэгтэй Ж)

6. Цонхоороо орсон минь ...
Би арван нэг хоёр настай л байсан санагдаж байна. Үеэлүүдтэйгээ гадаа тоглох гэж гарахдаа гэрийнхээ түлхүүрийг авалгүй гараад түгжигдчихсэн юм. Заза гэж гүйцгээгээл баахан тоглоод л орой болоод орох гэж ирээд түгжээтэйгээ гэнэт санацгаав. Гэрт ямар ч том хүн байхгүй хэдүүлээ яах вэ гээд ярьж ярьж байгаад гэрийнхээ онгорхой цонхоор нэг нь орохоор болов. Аз болж 1 давхарт амьдардаг байсан. Насаар яривал би дээрээсээ 2 дахь нь. Миний дээд талынх бид хоёр тэр цонхоор угаасаа багтахгүй. Харин миний доод талын үеэл багын мяраалаг байсан болохоор арай бүдүүдээд хамгийн багыгаа оруулж байлаа. Тэгээд л дотроос хаалга онгойлгоод бие биедээ хэнд ч хэлэхгүй гэсэн амлалт өгөөд унтацгаасан даа. (28 настай Ө)

7. Гал унтраах гэж байгаад хөмсгөө шатаав
Би химийн технологич мэргэжилтэй. Оюутан байхад лабороторид янз бүрийн туршилт хийнэ. Нэг өдөр жижигхэн гал авалзаад бид хэрэндээ сандралдаж байтал бидний дундах хамгийн бүтэлгүй марзан нэг маань ширээнээсээ босох гэж байгаад хөмсгөө шатаачихсан. Бид нар чинь тэрүүгээр татаж унатлаа инээлдээд, гал унтраах элс авчрах хүмүүс чинь элсээ хаана байдгийг мартаад бөөн юм болж билээ. (33 настай Ю)

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(677)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: toogii.   2015-12-17
Их сургуульд ороод удаагүй байсын тэгсэн манай ангийн нэг банди надад гайгүй талтай бна өө. Тэгсэн нэг өдөр нөгөөх чинь би чамайг дөхүүлээд өгөе гэхээр нь оройтож бсан болхоор тэгэе гээл цуг элдвийг яриад алхаж явлаа. Бид 2-н урдхан согтуу бололтой дээгүүрээ нүцгэн, гүзээтэй нөхөр 2 хүүхэнтэй цуг зогсож бна. Тэгээд хажуугаар өнгөрч явтал нөгөө залууг маань өнөө нүцгэн эр чинь заамдаад авдын би ч нээх тоосон шинжгүй таньдаг хүн нь л тоглож бгаам бх гэсэн чинь цуг явж бсан залуу гарыг нь тавиулчихаад хар хурдаараа зугтаад алга болдым даа/Ядаж бхад тэр залуу сагс тоглодог хурдан гүйдэг бсныг хэлэх үү/. Би ч шоконд ороод хэсэг зогсож бсан чинь нөгөө залуу гэнэт намайг санасан бололтой аймар хол очоод зогсцон намайг даллаж бнаа. Би ч яахав инээдээ барьж ядаал гүйхчаймаан очлоо. Тэгсэн нөгөөх чинь "Би уг нь саяны муу юмыг ташчих бсын даанч согтуу блхр нь" гэж авдын зайлуул надаас санаа зовохдоо тэгэж хэлсэн л бх . Уг нь нээх гүзээтэй согтуу нөхрийг ташаад бхаар амьтан биш ээ өндөр туранхай амьтан бхгүй юу. Дараа нь муу найзыгаа "Ташдаг Б**ск* гэж хочлоод нэгсэг зовоож билээ.

Зочин: Dursamj.   2015-12-12
1-r kursdee ym bn nutgiinhaa gaigvi sanagddag bsn bandi maani oiy msj bichdeg ym bn bi ch hariug ni ogool 2sar hirtei msjlesen dee . Ter shutisd surdag . Sagsan bombogiin temtseentei geed namaig hool hiigeed ireech gediin bi ch za geel sain hj chadah hooloo hiigeel ochson ter ni shorwog tsuiwan azaar salattai bsn bolohoor amttai amtgvi ch idvvlsen dee . Haha anhnii bandid hiij ogson hool shotwog tsuiwan namaig bodool yrwaalgvi idsen bhdaa

Зочин: Хихи.   2015-12-12
Найзтайгаа буу халах ч сайхан шүү . Бид хоёр аягүй мөрөөдөмтгий . Зайсангийн тэнд нэг байрны гадаа лаг бенз хараад ооё манай найз энэ миний машин би машиндаа суулаа гээл хүнгүй гэж бодсон юм шиг байгаан хаалгыг нь лаг сугартал нь татдын өөрийн юм шиг л . Намайг хаяаад гүйчдэг юм даа бацаан чинь би ч бас гүйлгүй яахав дээ тэгсэн чинь хаха тэр нь битүү хашаатай байр давах шургах боломжгүй тэгээл нөгөө замаараа явах аргагүй . Манай найз бид хоёр нөгөө замаараа явахар боллоо .Нөгөөдөх чинь гэм хийсэн хүний шинжгүй их бавгар нөгөө бензийн хажуугаар алхаж бна аа би ичиж үхэх гэж байгаам чинь гараараа нүүрээ дараал тэр байрны гадааднаас холдсон доо

Зочин: Хаха..   2015-11-25
Худалч. Хэхэ, студень гэдэг чинь шөл шүү дээ. Хөрж царцахаараа тийм биетэй болчихдог болохоос. Тэгээд л шатаад түлэгдээд байх юмгүй. Ах нь хүүхэд байхдаа 40 мөнгөний үхрийн шийрээр зөндөө л хийж иддэг байлаа. Ширгээд л юу ч үгүй шатчихаагүй юм бол. Энийг бичсэн хүүхэн лав хоол хийж чаддаггүй байх аа.

Зочин: hehe.   2015-11-18
hehe ter bogsondn hatig gardag gdgiign unshsan chin minii anhnii bolzoo sanaand orchihloo. nohorteigee anh taniltsaad hdn sar utsaar yarij msg.jilj baigaadl neg oroi uulzahaar bolzvoo. getel neg ih ondor gangan goy zaluu ireedl /omno n dandaa ajliin huvtsastai n harj baisiin/ aan chi irchihvuu geedl nudniihee bulangaar tolgoigoo ch bohiilgolgui haraad helehedn bi aimar baidald oroodl yadaj bhad hun ihtei gazar bolzsoniigch helehuu ene yamar muuhai ih zantai amitan be gj bodood zevuu durgui hoyor zereg hureedl yavj bsan chin hoorhii mini huzuu n goyotchihood ogt hodolgoj bolohgui bantsandaa heg yog hiij haritsaad baisiin bileel dee kk odoo bodood ineed hureed bdgiin

Зочин: jess.   2015-11-18
Eej maani neg udaa emeed 2 hairtsag bakus awj ugwuu. Duu bid hoyor 6 7 toi baisan sanagdaj bna. Nuguu bakus n goy amttai sanagdaad bugdiig n uugaad dotor n us hiiged butsaaj tawitsan. Emee maani ene yasn amt muutai be geed l bsn suulde eej uuh gj baigaad medeed bid 2 saixan gowuulj bile eheheh

Зочин: jess.   2015-11-18
Eej maani neg udaa emeed 2 hairtsag bakus awj ugwuu. Duu bid hoyor 6 7 toi baisan sanagdaj bna. Nuguu bakus n goy amttai sanagdaad bugdiig n uugaad dotor n us hiiged butsaaj tawitsan. Emee maani ene yasn amt muutai be geed l bsn suulde eej uuh gj baigaad medeed bid 2 saixan gowuulj bile eheheh

Зочин: Ariunaa.   2015-11-18
humsuguu shataadag hahahaha

Зочин: Ariunaa.   2015-11-18
humsuguu shataadag hahahaha

Зочин: Таны нэр.   2015-11-18
kk hoorhiin huuhduud aimaar zalitai bdg

Зочин: B.   2015-11-17
6r angid bhdaa urd suudag ohinii sandal deer knop tavichihsan chin zuv zugeer suuchihlaa tegeed ter ohin bagshid asuugdahad n dahin 1iig nemleedee dahiad l yu ch bolsongui. Gaihaj ergelzsen minii bie partan dooguur orj yu bolov yav hugatsaa n duussan knop ashiglaagui bgaa zereg asuultuudiin hariug olohoor harval sandaliig yag saihan golluulj tavisan teror maani bainiihaa yag zavsaraar orson blaa. Bi ch shuud l 2 knopoo avaar setgel shuluudan uzegee ashiglan ajildaa orood btal nogooh maani hen 1n araas n uhaj bgaag genet mederch userch bosoh mortoo bagshaa ene minii bogsiig uhaad bn gej angiar 1 hashiharch bi gedeg hun uildel deeree garduulah ichih huur haluu shatah oroh gazaraa olj yadah ... zeregiig anh udaa amsaj bilee. Odoo ch minii nuur barag shir l dee kkkk odoo bodohoor ineed hureed bdgiin

Зочин: hi.   2015-11-17
bi baga bhdaa 8 nastai bsan gert hun bhgui gantsaaraa 12 sariin dunduur hicheeldee yavah geed gutlaa oldoggui tegeed argaa baraad sandaal omsood surguulidaa yavj bsan chin neg nastai hun ovol yugaa omsood yavj bgaa amitan ve holdoj uheh nuu geed zagnaj baij bilee. tgeed yahab dee surguulidaaa yavchihaad l oroi n haranhuid sandaltaigaa gertee harisan geriihenees hen ch medeegui. bas neg udaa zun eej maani ih hoorhon shinehen yagaan malgai oyoj ogloo teriigee avaad l huuhdiin zusland amrav. neg udaa jorlond suuj bgaad malgaigaa unagaachihsan. jorlongoos avaad baahan ugaaj bilee. gertee butsaj ochood helssen chin eej maani ter chigt n haychihgui evii evii gej bilee.

Зочин: hi.   2015-11-17
bi baga bhdaa 8 nastai bsan gert hun bhgui gantsaaraa 12 sariin dunduur hicheeldee yavah geed gutlaa oldoggui tegeed argaa baraad sandaal omsood surguulidaa yavj bsan chin neg nastai hun ovol yugaa omsood yavj bgaa amitan ve holdoj uheh nuu geed zagnaj baij bilee. tgeed yahab dee surguulidaaa yavchihaad l oroi n haranhuid sandaltaigaa gertee harisan geriihenees hen ch medeegui. bas neg udaa zun eej maani ih hoorhon shinehen yagaan malgai oyoj ogloo teriigee avaad l huuhdiin zusland amrav. neg udaa jorlond suuj bgaad malgaigaa unagaachihsan. jorlongoos avaad baahan ugaaj bilee. gertee butsaj ochood helssen chin eej maani ter chigt n haychihgui evii evii gej bilee.

Зочин: director.   2015-11-17
дүү бид хоёр 4 насны зөрүүтэй юм. Аав ээж ажилдаа яваад би дүүгээ хараад гэртээ үлддэг байлаа. Сургуульд ороогүй байсан би. Нэг удаа дүүгээ бүүвэйлж унтуулчихаад хараад байтал нээх хөөрхөн харагдаад байхаар нь сормуус хөмсгийг нь юу ч үгүй хайчлаад хаясан. Толгойны үс ургаад байдаг юм чинь хөмсөг сормуус бас ургана гээд дүүгээ их л сайхан болгох гэсэн хэрэг. Хайчилж байхад дүү сэрээд нүд рүүгээ хатгуулчихсан бол яана.. Аймаар.

Зочин: Ugi.   2015-11-17
hehe, manai aav bid 2 minii huruug emchluuleheer uvliin id huitend ih nylhas ordog bailaa. tegeed autobusaar harih geed autobus huleej suuhdaa aav maani tas hulduu zairmag avch ugdug bailaa. bi bur aimar daarsan murtluu l ih l durtai iddeg baij bileee.

Зочин: bella.   2015-11-16
ymar goe ineedtei tuuhuud ve ymar ch bsan zondo ineelgele thanks

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com