ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог

Миний амьдрал  | 2015 / 11 / 07

Сайн байна уу? Би энэ захиаг бичих үү, яах уу гэж удаан бодсоны эцэст зориг гарган бичлээ. Би 20 гаруй насны охин байна. Учир юу вэ гэвэл надад хүнд хэлэхэд үнэхээр хэцүү том асуудал байгаа юм. Манай ээж галзуу. Гэхдээ яг галзуу гэхэд зарим юмыг эрүүл юм шиг шийднэ. Гэхдээ нэг уурлахаараа үнэхээр галзуу юм шиг болно, цохино, зодно, юм авч чулуудна, орилж хашгирна.

Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог

Тэгээд ч болоогүй намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ. Тэгээд бүх зүйлийг өөрийнхөө санаанд нийцүүлж байлгана. Нэг ёсны боолоо болгох гээд байдаг ч юм шиг.

Би ерөөсөө ээжтэйгээ таарамж муутай байдаг. Хүнд хэлэх, хэлэхгүй асуудал гэж байхад юм болгоныг мэдэх гэж улайрна. Тийм болохоор би дуугүй сууж тэвчиж чаддаггүй өөдөөс нь адилхан хэрэлдчихдэг юм. Нэг удаа тэгээд “Чамайг гаргасан юм чинь ална” гээд гар хүрсэн. Яах ёстой вэ? Үнэхээр амьдрахад хэцүү болж ирж байна. Уг нь тусдаа гармаар байдаг. Даанч оюутан болохоор боломжгүй юм аа. Би үхэх ёстой юм болов уу? Хэрвээ би хүнтэй суух болвол яах ёстой вэ? Ийм өвчтэй ээжтэй хүнтэй хүүгээ суулгах хүн олдох болов уу? Одоо би найз залуутай ч тэр минь мэдээгүй байгаа. Нэг л өдөр мэдвэл би яах вэ? Бас надад энэ нь удамших болов уу гээд хар мянган асуулт байна. Надад туслаач!

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Таны насны онцлог гэж бий. Үүрэг хариуцлага, үр дагавар хэмээх зүйлийг өмнөхөөсөө илүү ойлгож эхэлдэг нас. Бас бие даасан хараат байдлыг эрхэмлэдэг, олон нийтийн гэхээсээ илүү хувийн харилцааг эрэлхийлж эхэлдэг нас. Энэ насныхны хувьд дээрх бүгдээс үүдээд нэг бол эцэг эхийнхээ үгийг “одоо л нэг” хүлээж авч, ярьж буй зүйлийнх нь утга учир зорилгыг ойлгох, аль эсвэл өөртэй нь жаахан хүүхэд мэт харьцахаар эргэж бухимдан харилцан сөргөлдөөн үүсэх нь бий.

Монголчуудын хувьд дийлэнхдээ хоёр дахь хувилбараар буюу харилцан ойлголцолд хүрэхгүй байх нь их болжээ. Төрсөн ах, эгч дүүс, аав, ээжтэйгээ сөргөлдөх нь энэ насныхны хувьд давамгайлдаг. Учир нь энэ насныхны дэлхий ертөнцийг үзэх чиг хандлага илүү өргөн байдаг. Тэд гэр-ажил-гэр гэдэг хүрээнээс ангид оршдог учраас амьдралыг бусдынхтай зүйрлэн харьцуулах боломж, цаг хугацаа ихтэй байдаг.

Хүний сэтгэл зүйд байдаг хамгийн том давуу тал бол бодол санаагаа өөрөө удирдах юм. Үнэхээр таны зөв байсан ч тэрийг бусдад тулгаснаар эргээд ямар ч сайн үр дагавар гарахгүй, ашиггүй бол харилцаандаа сөргөлдөөнийг бүү бий болгож байгаарай. Голын усанд гүйж орохгүй л бол та норохгүй гэдэг шиг амьдралд хэрэгтэй зүйлд нь тунг нь тааруулж хандах нь л сэтгэл санаагаа удирдах арга юм.

Хүн тархиндаа бодож сэтгэж эхлэхэд ам нь түүний илэрхийлэл болж байдаг. Ээж тань таныг үргэлж дэмжихгүй, харааж зодоод байна гэхээсээ илүү ээжтэйгээ ойлголцож, маргалдахгүй байхыг л өөрийн зүгээс хичээ. Ээжийгээ бухимдсаны төлөө та ч бас өөрөө дагаж бухимдах нь буруу юм. Харилцан ойлголцож, ярилцаж сураарай. Байнга сөргөлдөөн болдог харилцаагаа байнга ойлголцолд хүрдэг болгох гэж хичээ гэсэн үг юм.

Хамтдаа амьдрах ирээдүйн хань ижил тань ч таны хандлагаас л ээжийг тань дүгнэнэ. Тэгэхээр асуудлыг шийдэж чадах хүн нь та өөрөө юм шүү. Амнаас гарч байгаа үгний цаана тухайн агшны бодол л байхаас сэтгэл байдаггүй. Үүний нэг баталгаа нь харамсал, харуусал юм шүү.

Эх сурвалж: goolingoo@gmail.com-д ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(241)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tsenguulei.   2019-04-28
sain uu hervee ene zahidliin ezen baival bi neg holbogdoh yumsan gej bodoj bn. Deerhi bichsen zuil chin yg minii amidraltai ijil yumaa. Gehdee bi sayhanaas uchriig ni olj ehelsen shuu Bi chamd ene humuusiin hudlaa toiruulaad esvel zagnaad baigaagas iluu eyereg bodit zuvluguu uguy! Zovlon negtei humuus nuhurluh yvdal baidag ym gedeg dee bi bs 20garan nasni l neg oyutan ohin Gehde buh zuild eyereg garts bdg shu ohin min nadtai holbogdooroi 89306446

Зочин: ezen.   2018-07-29
Chi setgel zuich yum bol hun shig shuud hariulj ugch sur. Yapon manjuud shig toiruulj hen ch helj chadna. Hariult chin yu yum? Erguu yumu chi Naranbaataraa! Bi chinii naad 2 nomiig hog gedegt itgeltei baina

Зочин: ттттт.   2017-02-18
Юу ч болж байсан чи эхтэйгэ хэрэлдэнэ гэж юу байдийн . залуу насаа үрэн байж чамайг төрүүлж өсгөсөн . Чи эхийгээ галүуу гэж дүгнэхээр ээжийг чинь хэн хүндлэх вээ . Төрсөн охиндоо галзуугаараа дуудуулж байгаа эх хүний гомдол галзуу мэт болгож байгаа . Эхийгээ хайрла .Тэс тэвч . халамжил . Хожмын нэгэн өдөр чи ээж болж эхийгээ зовоож байсны горыг амсах болно шүү . Чи их адаар зантай бололтой .

Зочин: ттттт.   2017-02-18
Юу ч болж байсан чи эхтэйгэ хэрэлдэнэ гэж юу байдийн . залуу насаа үрэн байж чамайг төрүүлж өсгөсөн . Чи эхийгээ галүуу гэж дүгнэхээр ээжийг чинь хэн хүндлэх вээ . Төрсөн охиндоо галзуугаараа дуудуулж байгаа эх хүний гомдол галзуу мэт болгож байгаа . Эхийгээ хайрла .Тэс тэвч . халамжил . Хожмын нэгэн өдөр чи ээж болж эхийгээ зовоож байсны горыг амсах болно шүү . Чи их адаар зантай бололтой .

Зочин: degii.   2016-12-10
Зулаад: хүний бага насны өсч төрсөн орчин ерөнхийдөө хүнийг бүтээдэг. Тийм болохоор чи өөртөө итгэлгүй өөрийгөө буруутгаж байгаа чинь зөв. Гэхдээ танай аав ухаан муутай хүн байсан байна. Мөн эгч нар болон ээж чинь ч ухаан муутай хүмүүс байсан байна. Тэгэхээр тэдний буруутай үйл хэрэг чиний амьдралд нөлөөлсөн байна. Сэтгэл судлалаар хүн хүүхэд насныхаа сэтгэлийн гэмтлийг өөрөө хичээж засаж чаддаг, хүн өөрчлөгддөг гэдэг нь батлагдсан. Тийм болохоор бясалгал хий байнга завгүй бас өөдрөг бай найз нөхөдтэй бол. Өөрөө өөрийгөө өөрчил. Хүн хичээвэл ямар ч амжилтанд хүрч чадна. Амжилт хүсэе. Чи бол амьд эрүүл байгаа азтай эмэгтэй

Зочин: U..   2016-05-03
Zulaad: Emegtei bolj tursunduu bitgii gutraarai. Sohor dogolon hulgui helgui geed chamaas hetsuu tursun humuus zunduu baigaach aimdrahiin tuld bugd temuuldeg. Hun eej aaviigaa shuuh erhgui gedeg Ene horvoo deer hun bolgoj turuulsend ni bayarlah heregtei Chamaig hedii zovooj bsan ch odoo bugd ard hotsorson Odoo saihan ireedui huleej bhad ungursunuu sanaj uuriiguu uzen yadaj busdad gomdoj suuh yamar heregtei yum Odoo harin sain saihan huntei suuj ur huuhedtei bolj tedendee uuriinhuu avch chadaagui etseg ehiin hairiig belegle. Chi l uuriiguu hairlahgui bol busad humuus hezee ch chamaig hairlahgui. tiimees uurtuu durlaj hairtai bol. Uuriiguu ungursun muuhai bugdeesee chuluuluud erh duraaraa yu hussenee hiij saihan amidar Zugeer l bugdiig mart Sanagdaad bval kino geed l bod Ter kino emgeneltei kino njee geed l bodchih

Зочин: m.   2016-05-03
ene odriin mend bi Zulaad handaj neg yum helmeer bna. Burhan hezeech bid nart davaj garhaargui zovlon amdrald ogdoggui harin bolj bgaa zuiliig davaj chadahiig maan medeedl iim zuiluud bolood bgan gej helmeer bna.Bi tiim lag burhan geed bdaggui bas humuusiig itge gej helehgui gehdee bodood bhaar unenl sanagdaad bdagiin nadad bas cham shig zuil bolj bsan bandi bish ohin bsan bolhoor tevcheedl odoo chadahguin geed aav maan bid 3iig orhiod yavsan ter yed minii burhan bsan hun tegej heleed yavaad oghod delhii ertonts nursan yum shigl bolj bsan hun bolgonl yanz yanziin yum yarij muulj baihad neg helj baihguid bas helj bsan gehdee ter yed bi neg zuil oilgosonl doo ene ih zovlon ene ih setgeliin bas zurhnii ovdolt zarimdaa shonojingoo uilj bgaa yunii toloo gej ene bugdiig hiigeedl bi l zovno bi l ovdono harin oor humuust zugeerl tsainii yarii gedegiigl medsen ternees hoish bi gedeg hun shud zuugaad bur uruulaasaa tsus garsanch tevcheedl garna gej zutgedeg bolson chamd helhed chi chadnaa bugdiig mart ongorsond odoo ingej zovood yuch oorchlogdohgui chi gants oldoh amdralaa bitgii ingej ur 30 nas saihan zaluu bna emegtei hunii nas 30 eheldeg gdgiin naiz min bitgii uil tolgoi oodoo setgel oodrog saihan amdral chamd urt udaan zam bna unheer hetsuu bval chi neg yumand bayarlaj yav ene delhiinch haa neg gazar chamaas bas nadaas hetsuu amdraltai neg hun amdrahiin toloo buur temtsej bgaa gedegiig bainga sanaarai chi chadnaa neg odor shal oor bolood goolingoogiihondoo saihan amdraliinhaa tuhai zahidal bicheeree

Зочин: m.   2016-05-03
Zulaad: Sn bnuu? Hun gedeg setgeliin amitan bolohoor urgelj uuruusuu busdaas uram avch amidardag. Hen negen teneg gej helehed l hichneen surguuli tugssun tuhain hunees hed dahin iluu baisan ch shuud uur hurdeg. Hunii helseng shuud uur deeree tusgan avch setgelee emtelj suudag.sonin bgaazdee. Huleen zuvshuurhgui zuuliig ch shuud huleej avdag. Chi ehleed yunaas yaj zovood baigaagaa sn oilgoh heregtei. Udiig hurtel chi odood meriij ireeduig buteej baigaam shig murtluu setgel chini urgelj ungursung haraad amidraad bn shuu dee. Ungursung harahdaa neg bodol orj irenguut chi uuruu nemeed tiim muu, iim archaagui, ted buruutai, bi buruutai gej ungursung chichilj suuna. Ungursung butsaah bolomjgui. Zugeer ni ungursung baigaagaar ni ungurchihsun gj huleen zuvshuuruud ungursunduu uldee. Ingeed urgelj odood tuvlurch hiij baigaa yumandaa tuvlurch ireeduidee temuulj amidar. 2t chamd mash ih uzen yadalt bn. Chi uuriiguu uzen yadaj bn. Aaviigaa, ger bulee, amidralaa bugdiig ni uzen yadaj bn. Iimd chamaas zovlontoi usuud amjiltand hursun humuusiig unsh, har, bod. Uuriinhuu amidraliig uzen yadah talaas ni harah bish eyereg talaas ni harah geed uz. Aav chini hayaagui bol, geriinhee ajliig hiidgui baisan bol, humuust chichluulj usuugui baisan bol chi amjiltand hurehgui, ajilgui, erhiin teneg baij, amidral medehgui, surguulichgui, meregjilchgui, arhichin nuhurtei amidral yamar ch bh baisiin bilee. Iimd tedend talarhaj amidar, uurtuu talrah, amidrald talrah. Talarhah tusam amidral ch chamd talarhaj baigaam shig sanagdna. Ugluu bur udur bur oroi bur talarhaj surah heregtei. Ehendee hetsuu hundii yum shig sanagdna. Tegvel bicheed uz. Amid baigaadaa, erhten butendee, amjilttai yavaadaa, ideh hooltoidoo, hund nugtsuliig davj chadsandaa, mash ih bolomj baigaadaa talarhaad neg uz. Udahgui talarhah zuilsiig harah untsug chini tomorno. 3-t humuustei oir bai. Oir bai gedeg ni naaldaad salahgui dagaad guigeed bai gesen ug bishshuu. Humuust tusla. Humuus luu urgelj ineemseglej bai. Humuusiig oilgoh gej orold. Zarim humuus durguig chini hurgej daisagnaj baigaam shig zevuug chini hurgene. Tedniig zugeer l ter uurtai ni orhichih. Chi uuruu amgalan taivan baival hen ch chamd nuluuluhuu bolchihdog yum.harin daraa ni ter humuust tuslamj heregtei bol tusalchih. Hariug ni bitgii neheerei. Uuruu uguhduu tuslahdaa az jargaliig meder. Ted bayarlaval sn l bn, bayarlaagui ch chi hund tusalsanaar iluu az jargaliig mederdeg bolohoor avah yumaa ali hediin avdan hun shig amgalan bardam az jargaltai ineemdeglej alh Suuld ni amidralaas taashaal av. Tsetseg nahialj urgaj baigaa, salhinii sevshee, narnii elch, humuusiin alhaa geed engiin zuilees nariin zuil hurtle taashaal av. Hobbytei bolj tuuneesee taashaaal av. Zugeer amisaglaad suuh ni suuldee az zargal bolno. Amidral shn shdee. Chi eyereg, az zargal deer tuvlurvul amidral yag tiim l bh bolno. Ineemseglel todruulsan, uurtuu itgeltei, erhemseg, bardam, omgolon yavj az jargaliig uuruu ch mederch busdad tugee. Amidraliin amt nuts ni endee l baigaan. Turuud uhen ni chuhal bish yaj amidarch unguruuleh ni l chuhal. Amjilt busgui mini. /Ene bugd minii zugees uguh zuvulguu ;) /

Зочин: mary.   2016-05-03
zulaad tanid gej helhed amidral hetsuu ylanguya ger buliinhen hetsuu humuus bh buur hetsuu gehdee ene buhen tanii buruu bish shu de iim setgegdeltei aaviin chin bas egch nariin tani buruu taniig dord uzdeg egch nartaauuriiguu oilguuli oilgoj chadahgui bval bugdiig hay bi lav tanii orond bsan bol bugdiig martaad buur bolohgui bol ene ulsdaa tsagaachlaad ch boltugai gantsaaraa amar amidrah bsan gants l oldoh nasandaa ungursunteigee zuuraldaj zovj amidrah shig utgagui zuil bhguie egch min humuustei tanilts nz nuhudtei bol nz zaluutai bolodoo 32 gedeg chin baga too bish shuu etsest n ta saihan amidarch huneer hairluula erhtei hun amjilt

Зочин: Zulaa.   2016-05-02
Sain baitsgaanuu. Hervee nadad ogoh zovolgoo bval ogooroi guij bna. Bi 32 nastai gants bie. Etseg eh min ood boltsgooson. Egch nar bolon duu nartai 5 jil tednartaigaa holboo barisangui. Bi ooriinhoo torson odoriig uzen yadag temdgelhee bolison. Hamgiin hetsuu odruudiin neg haramsaltai n jil bur dahin davtagdah yum.Bi ochigdor 32 hurlee. Gav gantsaaraa ongorson amidralaa bodoj uilj suulaa terneesee bolood onoodor ajildaa yvj chadsangui. Minii aav namaig huu tornoo gej huleej bsan gevch Bi ohin torson uunees bolood aav bidniig haychihsan. Aaviig hayj yavsand namaig buruutgaj osogson. Tuunees bolj egch nar min namaig gaduurhaj zoddog bailsan bi ter geriin bool tsarts bdlaar osson. 7nastaigaasaa l ter geriin hooliig hiij tserverlej ugaaj yag l bool bsan. Hamgiin hetsuu n zoduur bas hel amnii doromjlol bsan. Bi huuhed bsan bolhoor ene buhen minii l buruu gej boddog bsan. Tednii helsen buhend n itgedeg bsan. Bi bol hench bish Bi bol archiagui Bi bol hog novsh gej l boddog bsan. Joohon tom bolood amia horloh talaar l boddog blaa. Uchir n bi zovsondoo bish tednariin uuriig urgelj hurgedeg buh zuiliin buruutan n bi uchiraas ter. Harin nasand hurseniihee daraa ted naraas tsugraahiig husdeg blaa. Tegeed ch chadsan. Bi gadaad ulsad irj amidrahiin tuld tsag nargui ajilaj surj blaa. Ene hoorondoo bi neg heseg buhniig martsan bsan. 2 jil hireetei bi zavgui ajilaj ireeduig moroodoj blaa. Gevch neg l odor bi zugeer sanchihsan ted nar namig yaj bsan tuhai tegeed bodoj tungaaj ihelsen. Tednii zovuu buruu yu geh met. Hervee minii amidrald neg zuil bolohgui bnguut l tednii zov bsan yum bna bi bol archaagui amitan bi bol hench bish gej bodoh bolson. Tegeed ulam ih daramtand orj ihelsen. Ene bdal min 7 jil urgeljlej bna. Ene doloon jiliin hugtsaand bi zovhon onoodoroo l ardaa hiij yvan. Mash ih aidsad avtchihsan. bi humuuseer aij ihelsen. Bi odoo gav gantsaaraa nadad naiz bhgui naiz zaluu bhgui 5 il bolj bna. Bi gav gantsaaraa ongorson amidraltaigaa temtseldej yvna. 2 jiliin omnoos setgelzuichdeer ochson nemer garahgui l bna. Nadat zovolgoo ogooch.

Зочин: emi.   2016-03-18
sain baitsganuu goolingoo busguichuudee hhe bi er ni bodood baihad ih gantsaardsan uedee goolingoogo ih unshdag ym bn eniig unshaad uurt tohioldson zuilee bichij setgele ongoilgomoor sanagdlaa zarimdaa dotnii nzdaa ch yridaggu zuile bichmeer sanagddag shuu bi 25tai aav eejteigee amidrdag ailiin gants ldaa tged eej min haya uuchihdag ym neg udur orood irsn aavtai hereldchihsen aav bhgui eej gantsaara sogtuu bailaa tged untah getel agsan taviad untuuldaggui bj bgaad genet zodoj ehelsen bi ch aigaal uilaad zoduulj zoduulj bgaal ugluu sersen hun aima boltsn tolind harsan chin huhruugui nyatsraagui gazar gej bhgui eej margash ni gemsheegui ldee bi ch hed honogoos gaigui martaal edgereed eejiigee uuchilsan neg heseg emnelgeer ih yvsan tged odoo zugeer gehdee odoo eej namaig zaginah burt uhtlee aidag bas haya haya eejid zoduulj bn gej har darah ym ene nadaa aimar hetsuu baidag tursun eejese aij har darj zuudleh hamgiin eimar medremj ymbn lee

Зочин: Дээгий.   2015-12-09
Нэг зүйлийг орхиод биччихэж.Хүний амьдралд юуу ч тохиолдож болно. Тиймээс одоо байгаадаа нэг удаа ч болов талархаж үзээсэй гэж хэлмээр байна. Танаас илүү зовж шаналж байгаа хичнээн олон хүн байгаа бол. Эмэгтэй хүн болж төрсний оронд ямар нэг амьтан байсан нь дээр санагдмаар тийм хэцүү амьдардаг нийгэмтэй улс орнууд дэлхий дээр зөндөө бий. Биднийг эцэг эх минь яааж зовоож байгааг бишгүйдээ л нэг бодож суудаг хэрнээ эрүүл саруул, эд эрхтэн бүрэн ядаж л ЭРҮҮЛ УХААН-тай сэтгэцийн өвчингүй өсгөсөнд нь талархаж үзсэн хүн хэд бол. Үнэндээ би эмэгтэй хүн төрөхөөрөө л ээжийгээ хамгийн их ойлгодог гэдгийг наснаасаа олон сонссон ч яг төрөх үедээ тэгтлээ их огшиж ээжийгээ бодоогүй. Харин хамгийн их ээжийгээ бодож, намайг өсгөхийн тулд яг над шиг ингэж уйлж, яах учраа олохгүй хэцүү байсан байхдаа гэж ойлгож биднийг яаж ингэж тахир дутуу эсвэл элдэв өвчингүй бүрэн бүтэн өсгөвөө гэж ойлгож бүх бие сэтгэлээрээ ээжийгээ ойлгосон үе бол хүүгээ өвдөх үед, халуун зуух элдэв аюултай зүйлрүү сонирхон өөрийгөө гэмтээчих гээд байгаа хүүгээ өдөр бүр цаг минут тутамд сайн харах хэрэгтэй гэж хичээх үедээ л ойлгосон. Би их хожуу ээжийгээ ойлгосон муу охин байгааз ккк. Одоо байгаадаа талархаж ирээдүйдээ олон зүйл төлөвлөж зорилготой амьдарцгаая сайхан Гоолингоо бүсгүйчүүд минь.

Зочин: Дээгий.   2015-12-09
Сайн байцгаана уу? Та бүхний сэтгэгдлийг уншаад нэг юм хэлмээр санагдаад болдоггүй ээ. Захидлын эзэнд мөн бусад ижил төрлийн бэрхшээлээ бичсэн бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд: Би ч мөн адил бага нас гэж дурсахад сайхан дурсамж багатай та нарын бичсэний адил үеийн охидуудынхаа өмссөн зүүсэн, ээж аавдаа эрхэлж байгааг хараад атаархаж гэсэн ч би ядаж нэг зүйлээрээ тэднээс илүү байх ёстой гэж хичээлдээ мэрийж сайн сурч, аавыгаа согтуу ирэх бүрт айж чичирч ээжийгээ өрөвдөж заримдаа уурлаж салаасай гэж залбирч өнгөрсөөн бага нас минь. Одоо харин би өөрөө хүний хань, хүүгийн ээж болсон. Ээж болохоосоо өмнө "Би хэзээ ч ингэж амьдрахгүй архи уудаг хүнтэй суухгүй хүүхдүүдээ зовоохгүй ээж шигээ зовбол хүүхдүүдээ бодоод гэж салахгүйгээр тэвчихгүй өөрийнхөөрөө амьдрана гэж өөртөө тангарагладаг байлаа. Өөрөө эх хүн болж хүүхэд өсгөөд үзэхээр юу юугүй ээжийгээ ойлгоод л сүйд болохгүй ч гэлээ аль болох хүнийг ойлгохыг хичээж энэ хүний цаана ямар ч бүүр ямар ч шалтгаан байж болох шүүдээ гэж уужуу хардаг болдог юм шиг санагдсан. Бурхны авралаар би сайн ханьтай сайхан хүүтэй сайхан л амьдарч байна. Энэ амьдралаа авч явахын тулд ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС 100% биш ч гэлээ бараг 70,80% нь шалтгаалдаг юм байна гэдгийг ойлгосоон. Эмэгтэй хүн бид тэнэг юм шиг зодуулж нүдүүлээд тэвчээд амьдар гэсэн үг биш шүү. Хүн бүрт сонголт бий. Бид анхнаасаа л хүнээ таньж ханиараа сонгох хэрэгтэй. Мэдээж төгс хүн гэж байхгүй гэдгийг санаж /Та өөрөө ч төгс биш гэдгээ санаж/ ханиа сонгоорой. Нэгэнт хань ижилтэй болж үр хүүхэдтэй болсон бол танай гэр бүлийн амьдралын жаргалтай эсвэл зовлонтой байх эсэхийг Эмэгтэй таны ухаан мэднэ. Анхнаасаа л үнэ цэнээ алдахгүй өөртөө хайртай үргэлж хайртай бай. Хүнээс хайр хүссэн бол өөрөө ч эргүүлээд хариу барь/халамж энхрийлэл, ойлгох сэтгэлээр/ Тэгээд эцэст нь гэж хэлэхэд Үр хүүхэд гэдэг хүн болгонд толгой дараалан заяадаг зүйл биш юм шүү. Хөөрхөн сахиусан тэнгэртэй болохын төлөө сэтгэлээ сэмэлж яваа хүмүүс маш олон байдгыг санаж ямар их стресстэй амьдарч байлаа ч бяцхан үрээ битгий зовоогоорой. Тэд та бүхний амьдралд энэ бүх зовлонг авчраагүй та өөрөө өөрийнхөө амьдралд авчирсан сонголтуудаас үүдэлтэй. Эхнээсээ л та ямар нэг шийдвэр гаргаагүй бол энэ зовлон ирэх байснуу. Энэ асуудлууд хаанаас эхлэлтэй байгааг бодож үзэж байгаарай. Ингэж бодолгүй сэтгэлийн хөөрлөөр хандаж, өөрийнхөө гаргасан сонголт шийдвэрийн хариуцлагыг хүлээн авч чадахгүй байгаа /байсан, ирээдүйд байх/ эмэгтэйчүүд л энэ захидлын эзний бичсэн шиг ийм ЭЭЖ болж өөрийгөө ч бусдыг ч зовоож байгаа юм. Энэ бол миний л үзэл бодол дүгнэлт юм шүү. Авах гээхийн ухаанаар хандаарай. Сайхан бүхнийг ерөөе.

Зочин: Oogii.   2015-12-09
Barag buh setgegdeluudiig unshlaa bichihgui ungurch chadsangui...Dotor neg yum zangiraad...Bi odoo 30tai.Eej,aaw 2 maani 2r angid bhd salj bilee.Ternees hoish l amidraldaa nuruundaa ahadsan achaga uurseer irsen udiig hurtel...eejees bolj stresstdsser bgaad nil urchlee boljiindoo huurhii...Uneniig helehed bi eejiigee denduu ih uzen yaddag tgsn hirnee uh gd haychihaj chaddaguimaa...Buh l muu muuhai buhen eejees bolson yum shg sanagddag eej hun shg bgaad aaw eej salaagui bsn bol udiid shn ail bh bsn daa gj odo hurtel boddog.Eej aaw salsanaas hoish huurhii malgai tawibal manaih gd ybj ehelsen dee...Nzuudiinhaa eejuudiig haraad uneheer ih ataarhdag.Surguulid bhdaa etseg ehiin hurald eejiig awaachihaas icheed dandaa nziinhaa eejiig bid 2iin umnuus gd hamt suulgadag bsn.Suralag saitai bsn bhoor eldew hel amgui dandaa magtuuldag bhoor nziin eej durguitsehgui suuchihdag bsn.Aawaas tetgeweriin mungu gj awdag bsn ch angidaa barag nyan yaduud ordog blaa.Tgsn ch gsn onts surlagtan,angiinhaa terguunii suragch bsn bolood ch teruu buh bagsh nar maani nadad sn mun angidaa ner hund saitai bdag bsn.Angiin ohiduud goe goe gutal huwtsas umsuud l ...Bi gj hun hanzarsan gutal munhiin neg huwtsastgaa ybaad l bdag bjdeee...Duu bid 2iig daguulaad eej guumen ch olon hunt suuj salsan daa...Namaig 6r angi tugssun zun haa bsn huduu Bulgand 5 banditai aild hurtel urguulj blaa.Gait yum shg ter zun anhnii sariin temdeg maani irj bj bilee...Huduu gazar hun tanihgui hoid ehdee yamar heleltei ni bish tuhain uedee tgd argalaad unguruuj bsn.Anhnaasaa busad ohid shg eejtgee dotno bgaagui bhoor eejt tiimerhuu talaar umnu yrij bgaagui.Nzuudaasaa sonsoj bsn bhoor l gun shokond orhcihgui aan ene nuguu yumni bn gd medej bsn...Za tgd nuguu urguulsen aild ni zunii 2,3 sar bolloo .Ug ni ih shn aashtai humuus yumoo.Bi urgumul ohin geheesee iluu zartsiin ajil l hiij blaa ter olon hunii huwstas ugaana,unee ,gvv saana,Tsagaan idee bolowsruulna gd l....Tgsn nuguu eej,aaw,bs neg tom ah 3 ni bhgui shunu minii orond 2doh ah ni orood irdegiin bn.Aisan uilsan tgd garaad guichihsen.Tgsn chn ardaas garch ireed ah ni yaah ch ugui odoo orj unt unt....Za tgd l margaashnaas ni hurdan ter ailaas salahiin tuus bolood 7 honood hicheel ehleh bolood ybsandaa...Ene tuhai bas hend ch heleegui eejid helsen ch toohgui...Hicheeldee ter urguj awsan ailiin duugiind ni suuwoo.Bas 3 jaahan banditai.Buzart daisanii tserguud bsn.10sar garlaa ...Huduunuus eejiin duu ireed namaig urguulseniig medeed uwuud helj .Tgsn uwuu naashaa awaad ir gsn bsn.Tgd l namaig hamt huduu ybahuu gd bi ch surguuli soyoloo bodohoor ybmaargui bsn chn unende maidrah taatai orhcingui bhoor tgd ch ter ailiin huuhed bolmoorgui sanagdaad shud l ybiya gj heleed margaash ni shiljih bolsonoo bagshdaa helee d baahan uilsan....Za tgd l haa bsn 1200kmt orshih negen sumiin zug nagats ahtgaa ybsan daa...Er ni udiig hurtel daayanchaad amidraad bgaa kkkk...Eej gj hun odoo arhichin bolson...Ganstaaraa uuhgui dandaa uruusun duguinuudaa olood uuchihna...Heden tug iluuchlen bj uguhuur bhgui arhia uuchihna uguhgui bhoor turj uheh gd daarch uheh gd bgam shg yum yrina...Arhi uusan uedee hun bish adguus l gsn ug udii 50garhcihsan hun bjiij ter helj yrij bgaa ni denduu ichmeer...HEZEE ch eej shgee eej bolokhguim shuu gj uurtuu urgelj heldeg.Tiim eej bolj ur huuhdee zowooj bhaar eej bolokhgui bsn ni deer bh...Neeh goe ehiin hairiig mederch eej gedeg hunees sichij sanaa zowohgui bj uzeh yumsaan...Denduu utgagui yum bichchihlee uuchilaarai ...Eej gj hund heleh muu ug oldohguimoo

Зочин: eegii .   2015-12-04
ochigdor ohin hvv 2oo zodchihloo bi uurlahaara uhaanaa aldaad bn yah be daraa ni muuhai sanagdaj uildag hvvhdvvdeese uuchilalt guidag ene uuriig yaj bnboloh be hvvhdvvdiin uilj orilj bsan ni nvdevnd haragdaad hetsvv bnaa

Зочин: нар.   2015-12-01
би ч бас 2 хүүхэдтэй нөхрөөсөө болж их стресттдэг байсан. тэр уураа хүүхэддээ ч гаргаж байсан ч арай ч муухай үгээр болж хэлдэггүй ээ. одоо би тэр гол стресээсээ тусдаа байгаа. хүүхдүүдээ аль болох тайван сайхан байлгыхг хүсдэг хааяа уурлах юм гардаг ч зүгээр л уйлдаг гомдоллож. тэгэхээр хүүхдүүд маань их гэмшдэг. үүнийг уншаад хүүхдүүдийнхээ сэтгэлд үлдсэн хар дурсамж болохгүй юмсан гэж их бодлоо.цаашдаа илүү л хичээх хэрэгтэй юм байна ааа.

Зочин: badam.   2015-12-01
bi 3 huuhedtei urh tolgoilson emegtei negen ue buhnee zoruilj uuruusuu ah duu naraasaa iluu er nuhruu hairlaj yavlaa ter l hun bvak bugdees ni holboogoo taslaad amidrah bol yu ch bish bsan tegj amidarch blaa getel ter hun hair halamj ch ugui ur huuheddee tsag zav ch gargadaggui tiim l hun bolson huniig heterhii ih hairlaj bgaad hayagdah ni emegtei hunii setgelzuid ih huchtei nuluuldug yum bilee neg heseg uneheer ih ih uurtai bolson bsanhuudee uuraa gargaj huugee zemlej zoddog bsan daraa ni dotroo shanalaaj mun ih zovdogson. odoo bol gaigui ee amidraliinhaa hev nayagiig olson 3 huuhedteigee saihan l amidarcg bna dag/ huu maani haayahan eej min aimaar uurtai bsan shuu gehdee bi gomddoggui ee bi l eejiigee oilgohgui bol uur hen oilgoj hairlah yum be tushuh hani bhgui ch tulah huu ni bgaa shuu minii eej huurhun eejdee hairtai shuu gedeg. ene ugiig sonsood dahij hezee ch uurlahgui gej hicheedeg yumaa. gesench huuhduud maani baga bolohoor buhimdah zuil ih garnaa gantsaaraa tureesiin brnii mungu brnii tsahilgaanii mungu hool und huvtsas hunar geed buh zardlaabolgoh geed zutgej yavahad yumaa hayana geene urna tasdana evdene yer ni l bolj butehgui bgaa yum ssanagdaad uilmaar orilmoor bdag. gehdee l huuhduudiin min namaig hairlaj bgaa bdal namaig jargaltai bolgodog HUUHDUUD MIN NAMAIG HAIRLAJ BHAD NADAD UURLAH BUHIMDAH SHANTRAH ERH BHGUI ,DAHIJ HEZEE CH UURLAHGUI EE

Зочин: Suren-d.   2015-11-30
Hun bolgond songolt baidag gdgiig chi uuruu haruulj baina, ene hetsuu amidrald evderchilgui iim zuv bodoltoi baigaa chi uneheer huurhun sanagdaad bichihgui orhij chadsanguie. Zuv bodoltoi zuv huniig amidral butsaagaad shagnana, ghdee hun bolgon etseg ehee songoj tordoggui bolhoor noogdson huvi zayagaa ali boloh sainiin harj, saihnaar erguulnee gj hicheej baigaa chamaar baharhaj baina, gol ni ene zangaa bitii aldaarai. 25tai nas chatsuu yum bn, hezee ch heniig ch ene yavaa amidraldaa buruutgahgui, hair enerel huleelgui uuriiguu taivan bailgaj gerel gegeetei amidral tom zorilgotoi yavhad altsahguie gedegtee itgeh heregtei shu! zarimdaa yum buhend gomdoh ue bishgui, ghdee butsaad bosoh huch hun buhend baidag shu. Chamd mash tom amjilt husie, hamgiin sain eej hunii saihan hani bolooroi!

Зочин: Сүрэн.   2015-11-30
Ийм асуудал зөвхөн надад байдаг гэж боддог байлаа. Манай эцэг ээжийг жирэмслүүлээд л хаясан юм. Харин манай ээж бид хоёр намайг 5 нас хүртэл үнэхээр хайраар дүүрэн байлаа, ээж маань уур уцаар багатай зөөлөн аядуу байв. Гэтэл намайг 5 настайд хойд эцгийн царай харуулсан. Харин тэр нь 5 настайгаас эхэлж 18 нас хүртэл зодсон. Анх бага байхдаа болж бүтэх гэж байгаа хүмүүст би гай болоод яахав гээд ээжид ховлодоггүй байлаа. Юманд цохьсон, унасан гэж худал хэлээд л ээждээ загнуулна. Хойд эцэг агсан тавьж ээжийг цементен дээр тархиар нь савж зодоход би урдуур нь орж сарваганаж байгаад зодуулдаг байв. Ядаж ганц нэг цохиолтоос нь ч болов ээжийгээ аврах гэж л тэр шүү дээ. Эмээ өвөөдөө хэлж болохгүй гэж ээж хатуу сануулна. Удалгүй дүүтэй болоход ээжийн ааш дэндүү өөрчлөгдсөн. Нэг удаа шалихгүй зүйлээс болж намайг харааж зүхээд хувцасаа боож асрамжийн газар луу хөөгдөж ч байлаа. Орой гэрээс хөөсөн хэрнээ үүрээр л гэрт оруулж билээ. 8 настай байх үеийн анх ганцаараа харанхуйд хонож үзсэн жихүүдэс төрөм шөнийг бодохоор одоо ч би айдаг. Ээжийн бүх уур цухалыг хойд эцэг төрүүлж харин үлдсэн хайр халамжаа зөвхөн дүүд зориулдаг байв. Энэ мэт зовлонт өдөр хоногууд маш удаан урссаар... Үнэндээ би ээжийнхээ өөдөөс нэг удаа үг сөрж байсан удаагүй ээ. Одоо бодоход би амьдралынхаа бүх шийдвэрийг ээжийн төлөө, ээжийг л бодож гаргаж байлаа. 8, 10жилийн хонхны баяраар ээжийгээ бодоод орсонгүй. Дээд сургуулийн төлбөрөө ч төлж чадсангүй дундаас нь хаясан. Ажил хийвэл хичээл хөөнө, хичээлдээ явбал ажил хөөсөөр... Ажил хийж өвөө, ээж, дүү бас өнөө мөнгөний нэмэргүй ч дэндүү их иддэг хойд эцгийгээ тэжээсээр 5 жил болж байна. Хойд эцэг намайг эцэггүй золбин гэж элдэвээр л дуудна, нэг удаа машин зам дээр толгойгоор унагааж зодож, нэг удаа уруул сэт цохиж байв. Би ингэж зовсон ч ээжид энэ огт падлийгүй. Бүүр тэрэнтэйгээ муудалцахаараа намайг зодно. Үснээс гартаа сайтар ороогоод чирнэ, унагааж байгаад дээрээс чемодан шиднэ... Улиралд нэг удаа уухаараа надад л агсан тавьна. Хоол унд, түлээ нүүрс, дүүгийн хувцас битгий хэл жирэмслэлтээс хамгаалах эмийг нь хүртэл авж өгдөг ч надад ямар ч нэр байхгүй. Боломжоороо 10,20 мянган төгрөг өгнө. Тэгэхээр дараа нь увуулж цувуулж өгсөн мөнгө чинь юм болохгүй байна гэнэ. Бөөнөөр нь өгөхөөр нөгөө сайхан нөхөрөө загасанд явуулж зугаацуулна. 25тай хүүхэдтэй байж хоосон хонох гээд байна гэж уурлана. Манай ээжийн ямар хэцүү хүн бэ гэдгийг энэ ганц өгүүлбэр л харуулчих байх. Ээжийг юм хэлэхэд би сонсолгүй:- айн айн гээд хэлчихээр:- Айн айн гээд л хэрэлдэх гээд байгаагий нь хараа гээд л цамнаж эхэлнэ. -Үгүй ээ, би сонссонгүй тэгсэн юм аа гэхээр:- Нохой хуцахаас доор гээд л... Энэ өвөл ээж өмсөх куртикгүй байгаа юм. Миний мөнгөний боломж болоогүй байхад үгэлсээр л байлаа. Аргагүй дээ гэж бодоод цалин буухыг хүлээлгүй нэг хоногийн өмнө ч гэсэн түр өмсч байг гээд 60мянгаар куртик авчиртал таалагдсангүй, буцаагаад өөрийг авчиртал тэр орой би яг 4 цаг үглүүллээ. Ээж:- Чи муу ямар зэвүүн юм бэ, би ийм юм өмсөх юм шиг байна уу, архичин авгай нар өмсдөг куртик байна, хурдан үхэхгүй бол доромжлуулчих юмаа гээд л ээжээ гээд л хашгичиж баахан уйлж орилов. За би буцааяаа гэхээр:- Өмс гэж авчирсан юм байгаа биз, өмсчье тэрийг чинь за, архичингийн куртикийг чинь гээд л... Надаас заавал өө эрнэ. Манай өвөө 90 хүрсэн өнөдөр настай, тэгсэн нэг өдөр өвөө бид 2 той муудалцахдаа:- Үхэх нь үхэж, явах нь явбал би нэг амрах байх даа л гэсэн. Төрсөн эцэгтэйгээ уулзвал:- Би ямар чамайг олъё гэж олсон хүүхэд биш санаагүй, чи миний халамцуу оройн үлдэгдэл гэж хэлсэн дээ. Ээж хүртэл:- Чам шиг шээсэн шээс, баасан баасандаа дээрэлхүүлэхгүй, муу ахын минь сүнс гэж бодоод толгойг чинь илээд байхаар давраад бай, чамайг авхуулчих байсын гэж ярьна. Миний эцэг эх хоёрын хэн нь ч намайг хүсээгүй, хайрласангүй. Эгч ахгүй болохоор намайг гэх хүн үнэндээ эмээ, өвөө хоёр л байлаа. Эмээ олон жилийн өмнө өнгөрч, харин өвөө минь одоо өнөө маргаашгүй болчихоод бурхан болох цагийг нь тэмдэглэж авах гэж хэдэн шөнө нойргүй хонож байна даа. Энэ хорвоо дээр 2 хон хүн намайг гэдэг байхад би их л баян хүн явж дээ. Эцэгтээ, хүүхэний толгой эргүүлж унтаад жирэмслүүлсэнд нь баярлаж, эхдээ авахуулчилгүй төрүүлсэнд нь л баярлах юм даа. Харин эмээ өвөөгөө намайг тэжээж, хүн болгосон ачийг би хэзээ ч хариулж чадахгүй. Ганц арга бол, үр хүүхэдтэй болохоороо эмээ өвөөгийнхөө сайн сайхан чанарыг уламжуулж үлдээх, түүнээс ч цааш өвлүүлэх л байна даа. Хүн болж агаар амьсгалж, газар гишгэж төрсөн би үнэхээр азтай хүн. Амьдралд үнэхээр их хайртай учраас өөрийн амьдралыг хүн шиг хүн эх шиг эх хүн байж, харамсах зүйлгүйгээр дуусгана аа.

Зочин: Zochin.   2015-11-21
Би бас 30 хүртлээ аавтайгаа таардаггүй маргалддаг бсан. Ээж маань бсан бол ингэхгүй бсан бхдаа гэж бодно. Одоо аав минь өнгөрсөний дараа л үглээд загнаад ч болов дэргэд байдаг болоосой гэж их харамсдаг. Ээж чинь бухимдалаа чамд гаргалаа гээд цаана нь олон шалтгаан байгаа тэрийг нь чи одоо залуу омголон байгаа болхороо ойлгохгүй байгаа өөрөө гэр бүлтэй болхоороо ухаарна. Эх хүн яаж ч уурласан үр хүүхэддээ хэзээ ч муу санахгүйээ дотроо чамайг хайрлаж байгаа. Ээжийгээ ойлгоод юунаас болж уурлаж байгааг нь ойлгохыг хичээгээрэй.

Зочин: daagii.   2015-11-20
Захидлын эзэнд: Танай ээж хайр халамжаар дутагдаад байгаа болоод л ингэж байгаа юм. Ээжийгээ ойлго хайрлаад л бай. Галзуурах бүрд нь улам гөжөөд байлгүй бүр их илүү хайрлаад л бай. Тэгэхэд л аяндаа бүх зүйлс өөрчилөгдөнө. Чи ээжийгээ ойлгохгүй хайр халамжаар дутагдаад байгаа юм шиг санагдаад энэ бодлоо хаяж чадалгүй хүнтэй суувал улам л зовно шүү. Хүүхдүүддээ ч ялгаагүй энэ зангаа гаргана. Өөрийн туршилгаасаа бичив. / Уурлаж загнахад нь очиж тэвэрч аваад ээжээ хайртай шдээ битгий уурлалдаа гээд л зогсоод бай тэнэг хүн шиг. Ээж чинь аяндаа засрана. Баталгаатай шүү/

Зочин: soni.   2015-11-16
1o sar teeej turuulsun uvdult gedegee bolimoor yum. bi ch odoo 30 garsan huuhedtei hun. Sain taniagui hunteigee saltaagaa havchij chadalgui huuhedtei bolj haraan barin baij turuulchiheed tegeed yamarch hair halamjgui hamatan sadanguudaaraa usguulchiheed odo hugshirchihuud hangalttai halamjilsangui gehee bolitsgoomoor yum. Saltaagaa sain havchij yavhad yaadgiin havchij hcadaagui bol hiisen uildliih ni hariutslaga ni huudee sain usguh biz de.

Зочин: зочин.   2015-11-16
Чи ээжийгээ галзууртал нь уурлуулдаг дутагдлаа олж харах хэрэгтэй. Зүгээр байж байгаад эх хүн үр хүүхдээ галзууртлаа доромжлоно гэж арай ч байхгүй.

Зочин: астарта.   2015-11-16
ээж маань бас яг ингэдэг байсан. одоо нас нь яваад бас гайгү болоод байгаа, сэтгэцийн өвчтэй биш байхаа, би бол ээжийгээ ээжгүй өссөн болохоор хүүхдүүдээ сайн ойлгодгүй, өөрийхөөрөө явуулахыг хүсдэг болуу гэж боддог. ээж маань хараан, зодно, юм авч чулуудна, орилно, үх ч гэж зөндөө л хэлүүлж байлаа. гэхдээ өдийг хүртэл юу ч бодоогүйээ, ээж минь сайн сайхан байгаасай л гэсэндээ ингэдэг.

Зочин: Таны нэр.   2015-11-15
hajuunaas n zailah l neg arga bna. setgets udamshdag l gedeg, joohon hogshrood muuhan amidarval garch ireh biz. huuhed gargasan ch alah erh bhgui . hun aminii hergeer shorond ordog gedgiig oilgohoor zondoo jishee garlaa. uneheer setgetsiin ovchtei yum bol bolgoomjtoi bhad iluudehgui, uurandaa ooroo ch medelgui uildel hiij magad. zailj gantsaaraa amidar.

Зочин: Hen.   2015-11-13
Zarim eejuud hun esnii jamaaraa l huuhdee turuuldeg, nuhurt gardag, jiremsen boldog, huuhed gargadag bas ugsuh estoi zgr l tiim bodloor niigmee dagaj hun es tiim l bdg gdg utgaar, tgeed hairlaj chaddaggu uursduu ch hairluulj uzeegui tgsen hernee hair guihaar bi ch hairluulj uzeegui tiim um medehgui btgii nadaas shaard geh, HUN surch sudalj uurtuu dun shinjilgee hiij unshij medej sudalgaa turshiltuudiig hiij boldgiim shdee tiim hemjeenii ch setgel bhgui gju? Hun hicheegeed l bvl ter muuhai ugiig helehgui uuriiguu sudalj barij bas boldgiimshdee bi l neg eniig turuultsen gej ireel muu muuhaigaar heleh tedend yamar erh bgambe huuhed etseg ehee songoj turduggui gedeg bas unheer turuh shaardlagatai eshee ch medeh um alga bi zaaval ingej setgel sanaanii daramtand oron baij hunii huuhed bolj turuh estoi umuu?!?

Зочин: Tsetseg.   2015-11-13
Bi humuusiin olon olon setgegdeluudiig unshlaa, horvoo delkhhii deer eejdee durgui iim olon ohid busguichuud bdag gedgiig haraad mash iheer gaihlaa, Bi neg iim ug medne " Chamaig ene horvoo ertonts deer hun blgood turuulchihsen l bol chi eej gedeg hund neg muu ug helj muu sanah erhgui" gedeg, bi ch tgjil boddog. Eejeesee muuhai ug sonsoj bgaagui, eejdee muu ugeer heluulj bgaagui hun horvoo deer ih tsuuhun bhaa, Hun eron tegeed ch hamgiin hairtai hundee l hamgiin muuhai zangaa gargadag yum genelee. Setgelzuichiin helsenchlen muuhai ug uur utsaariin tsaana terhen uyiin setgel hudlul bdgaas bsh jinhen setgel n orshdoggui yum shuuu. Etsest n helehed turuulehiin tuld 10 sar hevliidee tegeed ter ih uvdult nulimsiig tevcheed chmg ene delkhii ertontsiin neg heseg blgoj turuulseniih n tuluu tuund bitgii gomdooroi.

Зочин: muu eej.   2015-11-12
би хоёр хүүхэд ганцаараа өсгөж яваа ээж байнаа. Айймаааар их стресддэг. хүүхдүүддээ гаргахгүйг мааш их хичээдэг. гэхдээ л долоо хоногт заавал ганц нэг цохиод авах үе гардаг. үнэхээр биеэ барьж чаддаггүй. гэхдээ хүүхдүүддээ аминаасаа илүү хайртай. заримдаа хэтрүүлж байсанд уучлаарай хүүхдүүд минь. энд нэг асуудал хэлэхэд миний ээж. сайн ханьтай байсан тэнэг эмэгтэй хүн хөшгирсөн ч зангаа тавихгүй юм билээ. намайг яаж зүтгэж байгааг огт ойлгодогггүй. хүүхдүүд бидний дунд яс хаяна. хүүхдүүд рүү минь надтай зэрэгцээд л дайрна. хамт байхгүй байх аргагүй. ямар хөгшин болсон ээжийгээ хөөлтэй биш. манай томыг дандаа муулна. чамайг мөн ч их зовоонодоо гэж миний дургуйг байнга хүргэнэ. миний том бол яг өвөө шигээ алсын ухаантай хэрсүү хүүхэд. уйлж бичлээ. гэхдээ ээжийнхээ агуу их тусыг мартаагүй шүү. би муу ээж биш муу охин ч юмуу

Зочин: muu eej.   2015-11-12
би хоёр хүүхэд ганцаараа өсгөж яваа ээж байнаа. Айймаааар их стресддэг. хүүхдүүддээ гаргахгүйг мааш их хичээдэг. гэхдээ л долоо хоногт заавал ганц нэг цохиод авах үе гардаг. үнэхээр биеэ барьж чаддаггүй. гэхдээ хүүхдүүддээ аминаасаа илүү хайртай. заримдаа хэтрүүлж байсанд уучлаарай хүүхдүүд минь. энд нэг асуудал хэлэхэд миний ээж. сайн ханьтай байсан тэнэг эмэгтэй хүн хөшгирсөн ч зангаа тавихгүй юм билээ. намайг яаж зүтгэж байгааг огт ойлгодогггүй. хүүхдүүд бидний дунд яс хаяна. хүүхдүүд рүү минь надтай зэрэгцээд л дайрна. хамт байхгүй байх аргагүй. ямар хөгшин болсон ээжийгээ хөөлтэй биш. манай томыг дандаа муулна. чамайг мөн ч их зовоонодоо гэж миний дургуйг байнга хүргэнэ. миний том бол яг өвөө шигээ алсын ухаантай хэрсүү хүүхэд. уйлж бичлээ

Зочин: захидлын эзэн.   2015-11-10
та бүхэндээ баярлалаа Сэтгэцийн эмнэлэгт очих ухамсартай байсан бол дагуулаад л очих байсан. Ямар ч боломжгүй ээ. Та нарын адил аавд минь уурлаж уцаарлаж чадахгүй болохоор сүүлдээ үр хүүхдүүддээ гаргадаг гэдэг нь таарч байх шиг байна. Үргэлж биш ч хааяа тэгдэг болохоор хэцүү юм

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com