ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хонуулаад идэх “овьёостой өглөөний цай”-ны 5 жор

Хоол хүнс  | 2015 / 11 / 06

Цагаан гурилан нарийн боов, шарсан өндөг зайдаснаас өөр өглөөний цайны санаа олдохгүй байна уу? “Өдрийн хамгийн чухал хоол”-ыг эрүүл, тэжээллэг, эслэг өндөртэй, жин нэмэхгүй зүйлээр бүрдүүлэх нь маш чухал. Тиймээс чамд овьёосоор хийж болох өглөөний хоолны санаануудыг танилцуулж байна. Эдгээрээс гадна өөрийнхөөрөө зохиомжлоод яаж ч хийж идсэн болно.

Хонуулаад идэх “овьёостой өглөөний цай”-ны 5 жор
1. Кокос, анартай овьёос
1 жижиг аяга тараг
1/4 аяга хэмжээтэй овьёос
1 хоолны халбага гүнжидийн үр
1/2 цайны халбага ванилийн охь
2 цайны халбага анар жимс
2 цайны халбага кокосны сүү
Бүх орцоо аяга юм уу, шилэнд хийж хонуулаад иднэ.
2. Уургаар баялаг овьёос
3 жижиг аяга овьёос
4 жижиг аяга бүйлс самрын сүү
2 халбага ваниллийн амттай хуурай уураг
2 цайны халбага гүнжидийн үр
Чимх давс
1/2 тослоггүй тараг
Тарагнаас бусад бүх орцоо саванд хийж холиод хөргөгчинд хонуулаад идэхийнхээ өмнө таргаа холино.
3. Нэрс, самрын тостой овьёос
1/2 аяга нухсан гадил
1/2 аяга овьёос
1/4 бүйлс самрын сүү
1 цайны халбага гүнжидийн үр
Кремэнд:
1/2 гадил
1/4 аяга нэрс
1 нандин чавга
2 цайны халбага самрын тос
2-4 цайны халбага ус (сүү)
Овьёосны хоолны орцуудаа саванд хольж тавина. Харин кремээ бэлдэхдээ кремнийхээ бүх хольцыг блендэрт хийж смүүти шиг болгоод аяга эсвэл шилэн стаканд овьёосоо хийгээд дээрээс нь кремээ нэмнэ. Хооронд нь холилгүйгээр хөргөгчинд хийж хонуулаад иднэ.
4. Гүзээлзгэнэтэй овьёос
3/4 аяга овьёос
2/3 аяга бүйлс самрын сүү
1 цайны халбага ваниллийн охь
1/4 цайны халбага цөцгийн тос
Тал аяга хөлдөөсөн гүзээлзгэнэ (хэрчсэн)
Гүзээлзгэнээс бусад бүх орцоо нэг саванд хийж холиод, хамгийн сүүлд хэрчсэн гүзээлзгэнээ хийж хонуулна.
5. Зөгийн бал, самартай овьёос
1 аяга цэвэр тараг
½ аяга сүү
½ аяга овьёос
2 хоолны халбага бор элсэн чихэр
Чимэглэл:
Жимс
Хэрчсэн бүйлс
Зөгийн бал
Синнамон
Үзэм
Чимэглэлээс бусад бүх орцоо холиод, дээр нь хүссэн хэмжээгээрээ чимэгээд хонуулна.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(636)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2015-12-22
telmend 2 ni1gj butarai too bxad xagas ayaga

Зочин: Таны нэр.   2015-11-15
honuulaad gej honuulah btugai tsagiig n ongoroohod nyaltsaigaad hun idehiin argagui zawaan yum boldog. samriig l buren shingeeye gevel honuuldag yum

Зочин: mikai.   2015-11-09
Tiim aimar unetei bish bna shu de.ene materialuud tiim unetei bish.negiig avaad zunduu olon udaa hereglene gej bodood une ji dundjaar neg ports 2000~4000 tugrugnii hoorond bolj bna. Ugluunii hooloo uurtuu gedegdee.

Зочин: telmen.   2015-11-08
ayga gd bgaa ni halbaga bishuu 12 ayga banana 23 ayga guils, samriin tos gd

Зочин: hoho.   2015-11-07
haha, yostoi l neeree mongoliin nohtsold arai l bish yumaa

Зочин: bbbb.   2015-11-06
baychuud l ingej hiij ideh bhdoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com