ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний шинэхэн нөхөрлөлөөсөө сурсан шинэ зүйлс

Чөлөөт цаг  | 2015 / 11 / 05

Хүүхэд байхдаа ямар нэгэн амьтан тэжээхийг хүсдэг байсан л биз дээ? Би бол нохой тэжээхийн туйлын хүслэн байлаа. Аав ээж хоёрт хэлэхээр загас эсвэл яст мэлхий, тоть, зараа гээд л ихэнхдээ жижигхэн амьтан авч өгнө. Харин миний хувьд аварга том нохойтой болохыг л хүсч байсан юм. Эцэс сүүлд нь би “эмийн цээ”-нд хүрч өөрийн гэсэн гэр оронтой болсон хойноо өнөөх хүсэл мөрөөдлөө биелүүлэн аварга том нохой тэжээхээр боллоо.

Миний шинэхэн нөхөрлөлөөсөө сурсан шинэ зүйлс

Эхлэл хэзээд л хэцүү байдаг ч гэлээ нөхөрлөл бүхнийг амархан болгосон. Нохойтойгоо нөхөрлөсөн дөрвөн сарын хугацаанд хачирхаж дуу алдмаар их олон сайн зуршилтай болжээ би. Мөрөөдлөө биелүүлж сайн найзтай болсон доо хязгааргүй их баяртай байгаа шүү.

1. Үүрийн 5 цагт бид хамтдаа салхилдаг. Найз маань ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байдаг учраас хар үүрээр бид хоёр хамтдаа гадагш гардаг. Унтлагын өрөөний хаалгаар үсэрч орж ирээд л хөнжилний минь нэг булангаас угзчиж хэд хэд хүчтэй хуцаж намайг сэрээдэг амьд сэрүүлэг манайд бий. Би бээрэх шахан түүнийг хүлээж тэр тухтай гэгч нь биеэ засдаг. Бас тэр намайг гүйхийг шаардаж ийшээ тийшээ зугтааж араасаа хөөлгүүлнэ. Хорин жил амьдрахдаа нэг ч удаа өглөө гүйж байгаагүй намайг өглөөний хүн бол гэж байгаа юм даа. Тэгээд бие засч дуусаад орцны үүдэнд очоод томоотой суучихна. Тэр нь “За одоо гэртээ орж хоолоо идье!” гэсэн царай. Ер нь хэн нь хэнийгээ салхилуулаад байгаа юм бүү мэд.

2. Би үргэлж түүнийг дайлдаг. Тэр өдөр бүр л миний буйдан дээр гарч суугаад яг л гэрт минь саяхан орж ирсэн зочин аятай л аашилдаг. Хэрвээ тоохгүй царайлах юм бол дэргэд ирж суугаад Шрекийн муурны өрөвдөлтэй том нүд гаргана. Өгөхгүй гүрийх гэхээр бага багаар, аажим аажмаар хошуу нь миний гар руу дөхөөд л нэг мэдэхэд хэлнийх үзүүр бяцхан цухуйж байгаа юм чинь. “Ядаж долоолгуулчих л даа” гэсэн өлөн царайг яана вэ? Тэгээд өдөр бүр, хором бүхэнд миний гараас амттай шимтэй гэсэн болгоныг эелдгээр булааж иднэ гээч. Гэхдээ тэр намайг өнгөрсөн цаг хугацаанд харамч бас харалган амьдарсаар ирсэн болохыг алхам тутамд минь мэдрүүлдэг. Бусадтай хуваалцах ёстой гэдгийг үргэлж сануулна.

3. Гадуур гаргаж дэмий тэнүүлэлгүй эдийн засгийг минь хэмнэдэг. Түүнтэй хамт дэлгүүр ороход хүндрэлтэй. Хоолны газар уруу бүр цухуйх ч эрхгүй. Нохойгоо дагуулаад зүгээр гадуур алхаж байхад л хүмүүс чөтгөр харсан юм шиг орилно. Зарим нь бүр нохойг маань өшиглөж байсан ч удаатай. Дөнгөж л гуравхан сартай гөлөгний хоншоорыг нь хавдтал өшиглөсөн гээд бод доо. Өөдгүй, сүржин бас амьтан хайрлах зүрхгүй хүмүүс их байдаг юм билээ. Өмнө нь бол би аль хэдийн нэг тухтай рестораны амттай хоол захиалаад сууж байх байтал одоо ингээд нохойндоо болон өөртөө өөрийн гараар хоол хийгээд зогсож байна. Хэмнэлт хийж байж л найздаа хоол бас өөр бусад зүйлсийг нь авч өгөх учраас сүүлийн үед өөрийн эрхгүй л би мөнгөө үрэхээс татгалздаг болсон байна билээ. Хэмнэлт хийхийг хүсээгүй байсан ч хэмнэх тохиргоон дээр тэр намайг хүргэчихсэн л байдаг.

4. “Шалаа угааж гэрээ цэвэрлэхгүй бол би долоогоод цэвэрлэнэ шүү” гэж сүрдүүлдэг. Хэдхэн хоног л гэрийн шал муухай байх юм бол бараг л тоос сорогч шиг хамартаа үс ноос, хоолны үртэс наачихсан явж байна. Заримдаа шалан дээр маань “Ямар том баадаг эрвээхэй вэ?” гэсэн царай гаргаад өмхий үнэртүүлээд сууж байх тохиолдол ч бий. Ингээд л би шалаа угаана даа. Ээж манайд ирэхээрээ шалаа угаа гэж гуйгаад гуйгаад гар хүргээгүй байтал найз маань намайг ганц үйлдлээрээ л гэрийн ажилд ханцуй шамлан оруулдаг. Тэгээд өөрөө хаан аятай хараад сууна.

5. Дургүй хүн нь эсвэл онцгүй хүмүүс манайд ирвэл шууд л уурлаж надад сануулга өгнө. “Нэг л биш” санагдсан бол тэр хэзээ ч зөн совиндоо эргэлзэхгүй. Хэн нэгэн өөрт нь таалагдахгүй байгаа бол тэвчиж хүлээлгүй шууд л дургүйцлээ илэрхийлнэ. Гол нь нохойнд мэдрэмжээ хүн шиг нуух шаардлага огт байхгүй. Би дургүй ч гэлээ тал засах шахан худлаа үнэн инээмсэглэдэг үл бүтэх нөхдийг бол бүр байхгүй болтол нь сүрдүүлнэ шүү дээ. Одоо тэд нар над уруу харах ч үгүй яаран зөрдөг.

6. Юунд ч тэгтлээ их санаа зовоод хэрэггүй. Нэгэнт л чи шийдэж чадахгүй юм бол гэмшил, зовлон, сэтгэлийн шаналанд өөрийгөө удаан даатгах шаардлагагүй гэдгийг би нохойгоо хараад ойлгодог. Хэрвээ ямар нэг зүйл эвдэж сүйтгэсэн бол нохойны гэмшил ердөө тав эсвэл арван минут л үргэлжлэнэ. Тэгээд л юу өөрт нь хөгжилтэй санагдана тэр зүйлийнхээ хойноос гүйгээд явчихна. Аргагүй шүү дээ, нэгэнт л өөрөө юу ч засч чадахгүйгээс хойш дэмий зовж суухаар жаргалтай байсан нь хамаагүй дээр биз.

7. Хэзээд хамтдаа. Нөгөө хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг дууны эзэн чинь манай нохой байхгүй юу! Заримдаа хөлд тээгэлдээд төвөгтэй ч гэлээ ганц бие бүсгүйн гунигт амьдралыг хамгийн их сэргээж өгдөг зүйл шүү дээ. Өдөр шөнөгүй миний харуул хийж, шүд угаахад, гэрээ цэвэрлэхэд, дэлгүүр гарахад гээд хаана л явна хэлээ гозолзуулаад л намайг дагана. За тэгээд, хоол хийж байх үед бол бүр ч хүндэт харуулын үүрэгтэй юм шиг л загнана. Гал тогооны өрөөрүү өнгийх л юм бол “Нэгээ, нэгээ эзэн буйдангаасаа хөдөллөө” гээд л дагаад гүйчихэж байгаа юм чинь. Гэхдээ найзын маань энэ үнэнч зан чанар намайг үргэлж инээлгэж, аз жаргалд хөтөлж байдаг юм.

8. Миний хамгийн сайн сонсогч. Би хараал урсгана, үглэнэ, яншина, уур уцаараа гаргаж орилно. Харин ингэж галзуурах үед тэр намайг зүгээр хараад л сонсоод суудаг. Заримдаа би түүнийг сэтгэл зүйч юм болов уу, гэж боддог шүү! Өөр хүн байсан бол миний тэнэг зан араншинг шоолж, дооглож, шүүмжилж, загнах байсан. Тэр нохой тулдаа тэгээд намайг мэддэг учраас зүгээр л “Би чамайг ойлгож байна” гэсэн шиг хараад сууна. Эсвэл “Чи ч ёстой тэнэгтэж өгч байна даа!” гэж байгаа юм шиг толгойгоо эргүүлээд цоо ширтэнэ. Гэхдээ л түүний намайг хүлээцтэй сонсоод суух тэр өхөөрдөм төрхөнд нь би дуртай. Бүр уур уцаар гараад нэг л мэдэхэд тайвширчихсан байна. Нэг бодлын зүгээр л намайг хэн нэгэн хүн сонсох нь надад тайвшрал өгдөг бололтой.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гэрлээ асаа
Дараах мэдээлэл
Burberry Prorsum - Энэ намрын загварууд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(217)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zaya.   2015-11-19
Ymar hoorhon ym be. buur nohoi tejeemeer sanagdchihlaa.

Зочин: Тэгшээ.   2015-11-07
Ymar xuurxun ymbe :} Eniig unshad bich bs noxoitoi blmor sanagdchlaa. Bayrlalaa

Зочин: AUGUST.   2015-11-07
Хөөрхөн юмаа бүүүр нохойгоо саначлаа

Зочин: Дариа.   2015-11-06
Нохойгоо бяцхан гөлөг байхаас нь тэжээсэн. Нялх хүүхдийн асаргаа шиг л юм болж байгаа юм чинь. /Ээж ирэхээрээ бараг л хүүхэд төрүүлэх үедээ чи дадлагатай болчихлоо гэж хэлсэн удаатай :P/ Яг л дээрх зүйлсийг ЭРХ ШАР минь надад мэдрүүлсэн дээ. Гэр лүүгээ яарах шалтгаан минь болж, ажил тарсны дараагаар хурдхан харьж гаргана, хооллоно, тоглоно гээл... НОХОЙНД ХАЙРТАЙ, НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС л ойлгоно, мэдрэнэ, хайрлана. ИТГЭЛТЭЙ, ҮНЭНЧ НӨХӨР минь шүү дээ :)

Зочин: moogii.   2015-11-05
Nohoi uneheer hunii unench and gj unen shuu. Nohoitoi baisanii huvid bi sn medne. Tsaanaa l ng hoorhon, hultsengui, uhaantai, egduutei amitad shuu. Hamgiin unen hartsig nohoinoos olj harj bolno gj bi boddog, buh setgelin ilerhilel n nudnes n haragddag. Mini nohoi nmg oroitoj gerte ireh ued tsonhon dere hoorhon harad suuj bdg bsishd. Tgel namaig harad god usreed l alga bolno, ali hedin uuden dr irtsen bj bn. Buur nohoigo sanaad nudend haragdchihlaa.

Зочин: Ganaa.   2015-11-05
yuuy yamar ix xvsch bna geech noxoitoi bolxiig

Зочин: tsoomoo.   2015-11-05
Yamar hoorhon zurag ve he he...Nohoi ail gert tosoolohiin argagui ovormots, haluun dulaan uur amisgal avchirdag.Nohoi tejeej bsan, nohoind hairtai hun l medne dee

Зочин: bn.   2015-11-05
Ajildaa yvahdaa tgd nohiogoo gertee orhiod yvna gsn uguu? Goyiimaa bi bas tejeemer bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com