ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би түүнд “Хоосон ирэв ээ” гэж сануулж байж л хүүхэддээ бэлэг сэлт авчирдаг

Миний амьдрал  | 2015 / 10 / 31

Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Товчхондоо гэвэл би оюутан байхдаа нөхөртэйгөө учраад хүүхэдтэй болсон, одоо 2 настай бид 2 удахгүй их сургуулиа төгсөх оюутнууд юм л даа. Манай нөхөр элдэв муу зуршил байхгүй хүмүүжил сайтай айлын хүүхэд гэхдээ үнэхээр халамжгүй хайнга хүн л дээ.

Би түүнд “Хоосон ирэв ээ” гэж сануулж байж л хүүхэддээ бэлэг сэлт авчирдаг

Хүүхдээ төрөхөд нь ч хажууд байгаагүй бас өнөөдрийг хүртэл харж хандсан удаа үнэхээр цөөхөн, би өөрийнхөө гэрт төрөөд сургууль завсардсан, одоо хүүхдээ ээж аавдаа хөдөө орхиод хичээлдээ явж байгаа. Манай гэрийнхэн нөхрийг маань оюутан юм чинь дээ гээд нэг ч удаа хүүхдийн сүү нэхэж үзээгүй, хадмууд ч ялгаагүй ээ жилдээ ганц сүү, бантангийн мах өгвөл их юм болдог байсан. Тэглээ гээд гэрийнхэн юм хэлэхгүй, би бол мөнгө нэхдэг л байсан. Тэгээд тэр нь сүүлдээ хэрүүл болно. Өөрийгөө ганц өмөөрдөг юм нь сургуулиа төгсвөл та 2-ыг тэжээнэ л гэдэг. Тэглээ гээд би ч гэсэн эцэг эхээ зулгааж хүүхдээ өсгөж байж хүн юм байна даа сардаа ядаж сүүнд нь нэмэрлэ гээд 20.000 төг өгч болно доо гэж бодохоор уур хүрдэг байлаа. Хүүхдээ эргэж ирж байж бэлэг сэлт авчрахгүй би хоосон ирэв ээ гэж хэлж байж юм авчруулна, уг нь тийм ч боломжгүй айл биш.

Гэхдээ ганц нэг ажил хийгээд надаа юм авч өгдөг гэхдээ л мөнгөтэй болуул өөртөө тийм юм авна гээд төлөвлөчихсөн тэгсэн хэрнээ хүүхэддээ гэж юу ч төлөвлөөгүй байдаг, би бас ажил хийгээд унах шахаад ядраад ирэхэд аяга хоол цай ч байхгүй интернет ороод л сууж байдаг, хөл аймар өвдөөд хайраа ус хийгээд өгөөч гэвэл чадахгүй, ханиад хүрээд өндийж чадахгүй уух ус гуйхад бас уурлаж байж л өгдөг, ер нь намайг өвдлөө үхлээ гэвэл тоохгүй, за тэгээд энэ халамжгүй хувиа хичээсэн зангаас нь болж зөндөө л муудсан, нэг ч удаа надаас уучлалт гуйж байгаагүй ээ, би л буулт хийдэг байлаа, хэрэлдээд олон хонож байхад нэг ч хүүхдээ асууж, намайг асууж залгадаггүй тийм хатуу сэтгэлтэй хүн л дээ.

За, энэ бүхнийг нь тэвчээд уучлаад байж байтал 9-р сарын биений юм ирдэггүй ээ, жирэмсэн болчихож гээд хоёулаа эход харуулсан чинь одоохондоо ургийн цэврүү шиг жижигхээн юм саванд чинь байна, 7 хоногийн дараа ир гэсэн, бас биений юм ирэх дөхөхөөр ингэж харагддаг гэсэн. Тэгээд л энэнээс болоод жинхэнэ хүн чанараа таниулсан. Шууд намайг эм уу, авахуул гээд би яагаад гэсэн чинь хоёулаа өмнөх хүүхдээ тэжээж чадахгүй байж дахиад хүүхэдтэй болохгүй гэнэ ээ. Энэ хүүхэд гарахад бид 2 сургуулиа аль хэдийн төгсчихсөн байна чи ажилд орчихно, тусдаа гарчихна, яагаад болохгүй гэж гэсэн чинь үгүй ээ авахуул гээд дайраад байх юм. Би хүүхдээ авахуулахаар тийм том нүгэл хийх л байсан бол оюутан байхдаа л эхний хүүхдээ авхуулаад чамтай ингэж зууралдахгүй байсан гэдгээ ч хэлсэн. Би үнэхээр авахуулж чадахгүй зүрх хүрэхгүй. Тэгээд би асуудлаа ээж аавдаа хэлье, хэрвээ манай ээж аав гарга аа, ээж аав нь өсгөөд өгье гэвэл яахуу гэсэн чинь угаасаа гаргахгүй авахуул гээд байх юм. Одоо сүүлдээ яагаад гэсэн чинь шалтгаан байхгүй гэнэ ээ. Тэгвэл энэ хүүхдээ авахуулаад бүр мөсөн салъя, би хүүхдийг минь алсан хүнтэй амьдарч чадахгүй гэсэн чинь бараг салах л юм шиг байна авахуулна л гээд байна.

Тэгсэн өчигдөр биений юм маань ирчихсэн нөхөртөө хэлээгүй байгаа жирэмсэн болоогүй гэсэн үг биз дээ? Би уг нь нөхрөө халамжгүй хайнга л болохоос надад хайртай гэж боддог байсан дандаа уужуу ханддаг байсан одоо хүртэл яахаа мэдэхээ байгаад байна энэ хүнээс салах ёстой юу надад зөвлөөч. Надад хайртай гэдэгт нь итгэдэг байсаан. Хуурч байгаагүй ч гомдоосон нь арай л их тэгээд намайг уурлахаар яагаад ганц удаа аргадаж болдоггүй юм бэ гэсэн чинь албатай юм уу гэсэн үнэхээр муухай надад чин сэтгэлээсээ зөвлөж зөв замыг сонгоход минь туслаач.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Ачаа үүрч үзээгүй хүн хир хүндийг нь мэдэхгүй гэсэн үг зохих мэт санагдаж байна. Та аавд нь ачаа үүрүүлээгүй учраас зовлон яриад тэр таныг ойлгохгүй л болов уу. Мөн таны байнгын гомдоллох нь түүний сэтгэл санаанд хүнд байдаг байж болох талтай. Эрэгтэй хүн аав болсон гэдэг мэдрэмжийг хамгийн түрүүнд хариуцлага гэж хүлээж авдаг учраас их нухацтай ханддаг. Харин тэр сэтгэлзүй дээр нь таны байнгын шахалт нь түүний сэтгэлзүйд шууд нөлөөлнө.

Манай сэтгэлзүйн төв дээр ирж байгаа аав нарын хэлдэг асуудлуудын нэг нь гэр бүлийн үл ойлголцлын үндэс нь тэд сарын, улирлын хагас жилийн зүйлийг урьдчилан төлөвлөдөг, харин эхнэрүүд нь өнөөдрийн өдөр тутмын зүйлээ тулгаад түүний бодол санааг сарниулдаг гэсэн тайлбарыг өгдөг. Гэхдээ энэ нь 2 талтай юм. Маргааш буюу цаг сайхан болох үед бөөндөнө гэж аавууд боддог бол өнөөдөр нэг нэгээр нь гэдэг бодол ээжүүдэд түлхүү байдаг. Эндээс үл ойлголцол үүсдэг байна.

Хүүхдээ аавтай нь хамт хоёулахныг нь үлдээгээрэй гэж танд зөвлөе. Тэр хүүхэдтэйгээ дотносно. Мөн таныг ойлгож эхлэнэ. Асуудлаа эвээр ярилцаарай. 20 000 төгрөгнөөс өөр тус байхгүй гэж хандахаасаа өмнө миний хүү аавтайгаа хамт хожим нь байвал гэсэн үүднээс бодоорой. Хүүхдээ аавтай нь хамт байлгахыг хичээгээрэй. Гэр бүл төлөвлөлт гэдэг тоглоом биш. Хэн нэгний нэр хүндийн асуудал гэж харахаасаа өмнө үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн адил тэгш үүрэг хариуцлагаа сайн ойлгож нэгэнтэйгээ ярилцаж сурах хэрэгтэй. Нэгэнт хүүхэдтэй болох бодол ойрын хугацаанд байхгүй гэж байгаа бол хамгаалалтын талаар сайтар ярилцаж ний нуугүй байх хэрэгтэй шүү.

Эх сурвалж: goolingoo@gmail.com хаягт ирсэн захидлуудаас
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(406)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ирвэс.   2015-11-01
Үүх энд сэтгэгдэл бичиж байгаа эмэгтэйчүүд бүхнийг мэддэг юм шиг нэгэнт өнгөрсөн зүйлийн хойноос чамайг улам шаналгахаар л зүйл бичиж. За хоёулаа эдгээр хүмүүсийн хэлсэн үгийг баллуурдъя. Бичсэн нэг нүүр үгнээс чинь эдгээр хүмүүс таныг яг хэн гэдгийг бүрэн мэдэхгүй. Та өөрийгөө ухаантай бүхнийг дээрээс харж байна гэж төсөөл. Хоёулаа Нөхрийнхөө оронд өөрийгөө тавиад үзье, би эр хүн байсан бол тэгэх байсан гээд битгий төгс юм яриарай гуйя. Ямар нэг зүйл тээглэж мэдрэгдэж байна уу, тийм ээ муухай байгаа биз. Нөхөр хүн алдаагаа мэдэрдэг хэрнээ засч болохоо мэддэггүй, одоо дүүрсэн нэгэнт өнгөрсөн гээд улам залхуурах хандлагатай. нөхцөл байдлынхаа гарцыг олох хүн нь та өөрөө юм шүү, иймэрхүү эмэгтэйчүүдийн үгийг сонсоод дагах гэж үзнэ, харин хариу өмнөх адил байдгаараа л байна. Та өөр бусад хүмүүсээс үргэлжлүүлж асууж эхэлнэ, цаашлаад өөрийн амьдарлын замыг бусдаас асуугч болж хэн нэгнээс хариат болох эосдэл яг энэ замд байдаг. Тэхээр танд хэрэгтэй зүйл бол 1. Чимээгүй байх бага ярьж, бүхнийг урьдаас эр хүн шиг тооцоолж ярь, хий. 2. Гэр бүлийн, эрчүүдийн тухай ном чимээгүйхэн унш. Муусайн эрчүүдийн доодхоор л бид захирч чаддагаараа бид хүчтэй байдаг байх. Тархи нь ажилдаг гэж бид найдсаар цөхөхдөг. Учир тархиа олигтойхон ажиллуулдаг цөөн эрчүүд л бии.

Зочин: mgl.   2015-11-01
aav boloh yamar ch beltgelgui bas husel bhgui ued ni huuhed gargachih yumdaa buh eregtei humuus father type bish bdag yum tegeed ch ta 2 nileen zaluuhan yum shig bna eregtei huniig huuhdeer uyana gevel teren shig hudlaa yum bhgui shuu

Зочин: Танихгvй хvн.   2015-11-01
Хангалттай бухимдал ихтэй нийгэмд амьдарч байгаа бидэнд биесээ шvvмжлэх шаарлага байхгvй хэдий ч охид залуус минь хvнээ маш сайн таниж байж дотносож vp xvvxэдтэй болж байгаачээ. Цуг унтаж сэрчихээд залуу нь: бvcгvй минь таныг оройн хоолонд урьж болох уу гэтэл эмэгтэй хvний нэрийг эхэлж асуучихаад дараа нь уриач гэдэг онигоо шиг л байцгаах юм.

Зочин: Hmmm.   2015-11-01
Minii bodloor bol salah bol buruu shiidver um shig sanagdaj bn hun bolgon uur uur orchind usuj tornison bhad genet l neg hun tes uur hun bolgoh gd uzeed bhar hetsuu bgaa bh tged ch huuhedtei boloh beltgel bgagui l um shig bn joohon harj huleej dasah bolomj olgoh heregtei um shig bn huuhdee uur dree avj nuhurteiguu iluu dotnosgoh heregtei um shig sanagdlaa

Зочин: zochin.   2015-11-01
<> Өдөрт ердөө 10-15 минут зарцуулахад л хангалттай хичээл болон ажлынхаа хажуугаар хийх бүрэн боломжтой өдөрт 30-40$ ийн давхар орлоготой болно гэсэн үг. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу. https://neobuxmongolia.wordpress.com/2015/10/16/1/

Зочин: hkh.   2015-11-01
би арай өөр өнцгөөс харъя л даа. энэ эхнэр нь хэт үглээ, байнга шүүмжилдэг өөнтөгч юм биш үү. ер нь эр нөхрөө эхнээс нь зөв хүмүүжүүлэх ёстой байсийн. эцэг эх нь багад нь зөв л өсгөсөн байх, тэрнээс цааш яаж авч явах нь хажуудах эмэгтэйгээс л их шалтгаална даа. бусдыг хүн чанаргүй гэхээсээ илүү өөрийгөө өөрчил гэж хэлмээр байна. манай 1 ах хүнтэй суухаасаа өмнө бас хоол ч хийж үзээгүй амьдралдаа хувцсаа ч угааж үзээгүй хүн байлаа. тэгээл эхний хүүхэд нь гараад мань хүн шөл хийгээл даавуу угаагаад л хүн үнэхээр өөрчлөгддөг юм билээ. энэ бүсгүйн хувьд 1 л зүйлийг буруу хийсэн. Хүүхдээ эцэг эхээрээ харуулах биш, харин өөрсдөө л үүрч дүүрч хүн болгох ёстой байсийн. хичнээн сайхан залуухан боломжтой аав ээжтэй байсан ч нөхөртөө бас өөртөө ачаа үүрүүлж сургах ёстой. тэгж байж амьдралыг хамтдаа туулна. анхнаасаа нөхрөө хэт бэлэнчлээд сургацан, дараа нь нөхрийгөө анх удаа харж байгаам шиг гайхаад үзэн ядаад

Зочин: Zzzz.   2015-11-01
1. Хүнээ таниагүй байж арай л эрт хүүхэд гаргаж дээ чи 2. Наад хүн чинь чамд тийм ч их хайртай биш юм шиг байна 3. Наад хүн чинь бас хүүхдийн эцэг болоход сэтгэл зүйн хувьд ямар ч бэлтгэлгүй байсан юм байна 4. Чи өөрөө л энэ халамжгүй хүйтэн байдалд нь дасаж амьдардаггүй юм бол хэцүү л юм. 5. Одоо занг нь таньсан юм бол хэсэг хугацаанд араас нь гүйлгүй холбоогүй байгаад ажигла. Тэр чигтээ явах нь уу, гуйгаад ирэх нь үү. Энэ хугацаанд хичээл номондоо шамд. Бүхэл бүтэн нэг хүний өмнө хариуцлага хүлээж байгаа хүн чинь алсын бодолтой, тэвчээртэй байх хэрэгтэй шүү Эцэст нь хэлэхэд чиний л амьдрал учраас чи л шийдвэр гаргах тул олон талаас нь бодоорой. Уг нь чи ухаантай сайн охин бололтой. 2 дах хүүхэд бол арай болоогүй нь үнэн. Хамгаалалт хэрэглэ. Тэгэхгүй бол чи 2 хүүхэддээ хүлүүлээд сурсан зүйлгүй, ажил төрөлгүй гэр сахисан хүүхэн болно. Сайхан эцэг эхтэй юм хайрлаж халамжлаарай. Амжилт хүсье

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com