ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хоолны ширээний хойдох яриаг яаж сонирхолтой болгох вэ?

Гэр бүл  | 2015 / 10 / 27

Хэдэн жилийн турш бидний оройн хоолны яриаг иймэрхүү өгүүлбэрүүд л тодорхойлсоор иржээ: “Хоолоо идэхээс нааш амттан өгөхгүй шүү”, “Хоолоороо тоглож болдоггүй юм аа”, “Амаа хааж зажилж сур л даа”, “Алив, асгалаа шүү дээ”.

Хоолны ширээний хойдох яриаг  яаж сонирхолтой болгох вэ?

Аргагүй ээ, хүүхдүүд бага байхад оройн хоолны цаг гэдэг бяцхан “тулаан”-аас өөрцгүй байдаг. Тэднийг хоолыг нь л аятайхан идүүлэхийг бодно уу гэхээс, харилцан яриа өрнүүлэх талаар санасны ч хэрэггүй байлаа. Гэхдээ хэзээнээс ч юм бүү мэд, хүүхдүүд маань хоолоо асуудалгүйгээр иддэг, хоорондоо бүр юм ярилцдаг, хуваалцдаг болчихож. Гэтэл яг цаг нь ирсэн чинь, бүгд ширээгээ тойроод, бие биенийхээ өөдөөс харан суудаг өдөр бүрийн энэ цөөхөн нандин хормуудыг бүгд зүгээр л урдахаа идээд дуусгачихаад байна. Учир нь ярья гээд ч, аахар шаахар зүйлсээс өөр яг юу ярихаа бүгд мэдэхгүй байна шүү дээ.

“Оройн хоолны яриа” гэр бүлийн уламжлалын нэг хэсэг байж болно. Нэгэн гэр бүл хэдий ч бид бүгд тус тусдаа өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго, итгэл үнэмшлийг тээж, өөр өөрийн замыг зурж яваа. Хүүхдүүд маань томрох тусам аав ээжтэйгээ гэхээсээ илүү найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхийг илүүд үзэх нь ойлгомжтой. Тиймээс ээжүүд бид, оройн хоолны цагуудыг алдаж болохгүй. Гэр бүлдээ орой бүр халуун дулаан уур амьсгалыг цогцлоохын тулд дараах аргуудаас туршиж үзээрэй:

• “Ингэх үү, тэгэх үү” тогло: Гэр бүлийн гишүүд ээлж ээлжээрээ бие биенээсээ ингэх үү, тэгэх үү гэсэн сонголттой асуулт асууна. “Ерөнхийлөгч болох уу, том бизнесмэн болох уу?”, “Шарсан элэг идэх үү, түүхий лууван идэх үү?” гэх мэт. Хөгжилдөнгөө бие биенийхээ талаар илүү их мэдэх боломж биш гэж үү?

• Түүхийн хуудсанд энэ өдөр: Хоолны ширээнийхээ дэргэд хуанли байрлуулаад, өнгөрсөн жилүүдийн энэ өдөр ямар түүхэн үйл явдал болж байсан тухай орой бүр хүүхдүүддээ ярьж өгч болно. Ялангуяа аав нь энэ тохиолдолд чухал үүрэг гүйцэтгэж хүүхдүүдийнхээ танин мэдэхүйг тэлж өгөх хэрэгтэй.

• Гэр бүлийн тэмдэглэлт үйл явдлууд: Өмнөхтэй төстэй боловч, дэлхий дахины биш харин бяцхан гэр бүлийнхээ түүхэнд төвлөрөхөөрөө онцлогтой. Удам судар, гэр бүлийнхээ үүх түүхийн тухай хүүхдүүд маш сайн мэддэг байх ёстой. Оройн хоолны үеэр “Өнөөдөр бол аав ээж хоёрынх нь анх удаа болзож байсан өдөр”, “30 жилийн өмнөх өнөөдөр өндөр ээж чинь анх удаа алдарт эхийн одон авч байсан юм”, “Өнөөдөр хөдөө байдаг Улаанаа дүүгийн чинь төрсөн өдөр шүү дээ” гээд яриад суух сайхан шүү дээ. Мөн цааш цаашдаа гэр бүлийн хувьд чухал өдөр тохиох бүрт хуанли дээрээ нэмэлт тэмдэглэгээ хийж, ярих түүхээ улам баяжуулсаар байж болно.

• Оюуны алжаалаа тайлах цаг: Хоолны цагийг өдөржин ядарсан оюуны алжаалаа тайлж хөгжилтэй бодлого, IQ сорил, сонжоо бөглөх цаг болгож болно. Хүүхдүүд ч тэгвэл хоолны цагийг тэсэн ядан хүлээнэ дээ.

• Өнөөдрийн наргиа: Их энгийн санаа л даа. Гэхдээ бүх насны хүүхдүүдэд таалагддаг онцлогтой. Гэр бүлийн гишүүн бүр өнөөдөр өөртөө тохиолдсон эсвэл хаа нэгтэйгээс олж дуулсан хөгжилтэй зүйлсээ хуваалцана.

• Өнөөгийн нийгэм, цаг үе: Сүртэй сонсогдож байгаа биз? Гэхдээ хүүхдүүдийнхээ сониуч насыг ашиглан эргэн тойронд болж өрнөж буй зүйлсийн талаар аль болох сонирхолтой байдлаар тайлбарлан таниулж, үзэл бодлыг нь төлөвшүүлж, нийгмийнх нь мэдлэгийг дээшлүүлж болно. Эсвэл газрын зураг дэлгэж тавьж байгаад өдөрт 1 орон эсвэл хотын талаар аав ээж хоёроороо яриулдаг 1 сарын аян зарлаж яагаад болохгүй гэж?

“Миний хүүгээр юу байна?”, “Өнөөдрийг яаж өнгөрүүлэв дээ?” зэрэг асуулт үргэлж бүтэлгүйтдэг гэдгийг ээжүүд надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Гэхдээ жаахан бүтээлч хандвал үнэхээр дурсамжтай, мартагдашгүй ярианууд ч өрнөх боломжтой. Өчигдөр орой л гэхэд бид охин маань ангийнхаа муу сурдаг найзыг өөртөө итгэлтэй болгохоор хичээж байгаа тухай бахархмаар мэдээг дуулсан. Бас бид шинэ жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж, 12 сарын 31 гэхэд хувь хувьдаа ямар ямар зорилт тавихаа ярьцгаасан. 1-р ангийн хүү маань 35 үсгээ цээжилнэ гэж бидэнд амласан. Бас бид нөхрийнхөө Facebook дээрээс уншсан хөгжилтэй онигоонд инээж, амттангаа хуваан идэцгээсэн. Нэг их онцгой зүйлгүй л дээ, гэхдээ л юугаар ч сольшгүй аз жаргалыг би мэдэрсэн шүү.

Хэрвээ чамд дээрх санаануудын аль нь ч таалагдахгүй, тэгсэн мөртлөө хүүхдүүдтэйгээ, нөхөртэйгөө яриа өрнүүлдэг болохыг хүсч байвал эдгээр яриа эхлүүлэх асуултуудыг туршаад үзэхэд гэмгүй:


1. Хэрвээ чи үл үзэгдэгч болвол хаашаа очиж, юу хийх вэ?
2. Чи өөрийнхөө юунд хамгийн их дуртай вэ?
3. 10 жилийн дараа хэн болмоор байна?
4. Өөрийнхөө хувьд “төгс өдөр”-ийг дүрсэлж хэл дээ?
5. Өнөөдөр тохиолдсон 1 сайхан, 1 муухай үйл явдлынхаа тухай ярьцгаая
6. Аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ? Чиний бодлоор?
7. Чиний хамгийн дуртай гэр бүлийн дурсамж юу вэ?
8. Бүгдээрээ гэр бүлийн “сүлд дуу”-тай болцгооё. Чамд санал болгох дуу байна уу?
9. Чамд үлгэрийн баатар болох боломж олдвол хэн болж хувирах вэ?
10. Хэрвээ чамд хангалттай их хүч чадал байсан бол дэлхийг яаж өөрчлөх байсан бэ?
11. Өнөөдрийн хувьд талархаж байгаа 3 зүйлээ нэрлээрэй.
12. Ямар сэдэв нойрыг чинь хулжаадаг вэ?
13. Байгальд аялахын юу нь хамгийн сайхан бэ?
14. Яг одоо ямар мэдрэмжтэй байгаагаа 3 үгээр илэрхийлэх гээд үз дээ?
15. Чи ямар ч байшинд амьдрах боломжтой гэвэл ямар байшинд амьдармаар байна? Дүрсэлж хэл дээ?

Энэ мэтчилэн хүүхдийнхээ дотоод ертөнцийг танин мэдэх ямар ч асуулт байж болно. Хүүхдүүд гайхалтай, тэд бидний санаанд ч ороогүй суут ухаантай хариултуудыг бяцхан зүрхэндээ тээх нь бий.

Танай хоолны ширээ гэр бүлийнхний чинь яаран цуглардаг хэсэг байг!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(432)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zzz.   2015-10-28
goyiin ingemer l bna daanch geriihen ingeh durgui ydartsgaasn humuus amrahiig l husdeg blhor ingej chaddguim do

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com