ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна - Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ үе

Мэдээлэл  | 2015 / 10 / 27

Монгол залуусын мэдлэг, чадвар, шинийг хийх хүсэл эрмэлзэл нь одоо жинхэнэ “шатаж” байна. Сүүлийн үед “Нээрээ манайхан хийсэн гэж үү?” гэмээр маш олон бүтээгдэхүүнүүд төрж, брэндүүд ургаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд үнэхээр урамтай болсоор байгаа. Тэдгээрээс саяхан нүдэнд маань туссан, 5 шинэ брэндийг танилцуулж байна. Тэдэнд хувийнхаа зүгээс “орлого оруулцгаая”:

Гоолингоо зөвлөж байна - Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ үе
Бүгдээрээ тун удахгүй толгойноосоо хөл хүртлээ монголоороо гангарч, монголоо хэрэглэх цаг ирж байна. Тэр үед монголд үйлдвэрлэгдсэн ямар нэг бүтээгдэхүүнийг харсан хүн “Гадаадынх юм шиг л болж” гэж хэлвэл “Үгүй ээ, гадаадынхаас ч илүү” гэж хариулаад бардам зогсох болно.
1. Монголыг “таниулах” залуусын бүтээлч хэрэглээ- Хөсөг
“Хөсөг”-тэй анх танилцаад толгойд орж ирсэн бодол “Амжилттай, шижигнэсэн залуу бүрийн гарт энэ байх ёстой”. Дэлхийн өнцөг булан бүрт монгол оюунаараа шагшигдаж яваа зуу зуун залуучууд өдөр тутмын хэрэглээгээрээ хүртэл нүүдэлчин соёлыг гайхуулж яагаад болохгүй гэж? “Хөсөг” брэндийн бүтээгдэхүүнүүдийн төрөл ч бас ийм бодол орж ирэхэд нөлөөлсөн гэж болно. iPad-ын гэр, утасны гэр, тэмдэглэлийн дэвтэр (миний шуналыг хамгийн их хөдөлгөсөн нь), үзэгний сав, түрийвч зэрэг зөвхөн соёлч, ажил хэрэгч бүтээгдэхүүнүүд гаргадаг учраас эх орныхоо нүүр царай болох ирээдүйтэй залуусын сонгох зүйл яг мөн дөө гэж бодогдож байлаа. Өөрийнхөө бахархаж явдаг хэнд ч өгөх маш тохиромжтой бэлэг мөн шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг : http://husug.mn/
2. “Босго өндөр”-тэй сүүн бүтээгдэхүүн – Сайн
Энэ брэнд хэдийнэ бидэнд танил болсон ч Монголын анхны бүрэн автоматжуулсан сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдгийг нь саяхан мэдээд жагсаалтандаа оруулахаар шийдлээ. Бүрэн автоматжуулсан гэдэг бол хүний хүчин зүйлээс хамаарах чанарын алдаа гарахгүй бүтээгдэхүүн гэсэн үг. Бүрэн автоматжуулсан гэдэг бол дээд зэргийн цэвэр, ариутгалтай, мөн найдвартай гэсэн үг юм. Сүүгээ хүлээн авах үйл явцаас эхлээд савлах хүртэлх бүх дамжлагууд өндөр шалгууртайгаар явагддаг учраас бусад үйлдвэрийнх шиг “Үе үе чанар нь мууддаг” гэсэн ойлголт байхгүй юм билээ. Мөн Tetrapak-ын дараагийн үе болох Ecolean савлагааг ашигласан гээд манай улсын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шинэ шат руу аваачсан брэнд гэдгээр нь бахархаж байгаа. Гоолингоо “Сайн”-ыг зөвлөж байна.
Fb хуудас нь: https://www.facebook.com/SainAPU
3. Монгол брэндийн iPhone холбогч – Nomadd
Apple-аар шалгагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эрхтэй iPhone –ийн USB холбогчийг монгол залуус “бүтээжээ”. Брэндийн үйлдвэр нь биш ч, “цохилох зүрх” нь Монголд байдаг Nomadd-ын онцлог нь арьсан кабельтай (амархан сэмэрч, тасрахгүй), аноджуулсан хөнгөн цагаан бүрхүүлтэй (илүү бат бөх) юм байна. Мөн тэд худалдаж авсан холбогч бүрт 6 сарын баталгаат хугацаа олгож байгаа нь талархууштай. Цаашдаа зөвхөн USB-нээс гадна төрөл бүрийн электрон барааны туслах хэрэгслүүдээр өргөжих Nomadd брэндийг энэ долоо хоногт “цүнхэндээ хийгээрэй”.
Fb хуудас нь: https://www.facebook.com/nomaddmn/
4. Үндэсний залуу, “загварлаг” үйлдвэрлэгч -Deer
Чи яг одоо нэг боломжийн материалтай ноосон цамц, нэг чөлөөт куртка, хоолойтой пальто хайж байна гэж бодъё. Ийм хувцаснуудыг гадны орноос оруулж ирэн худалдаалж байгаа маш олон дэлгүүр бий. Гэхдээ яг адилхан, тэдгээр хувцаснуудыг эх орондоо үйлдвэрлэж байгаа монгол шошготой брэнд ч бас бий. Алийг нь сонгох нь тодорхой биз дээ? Залуучуудын сонирхож эхэлсэн загваруудаар цаг алдалгүй бараагаа сэлгэдэг Deer брэндийг Гоолингоо онцолж, бас зөвлөж байна. Тэд чанар, загвар, боломжийн үнэ гурвыг хэзээд давуу талаа болгоно гэсэн.
Fb хуудас нь: https://www.facebook.com/DEER-Brand-779244825443602/
5. Монголын анхны зангианы үйлдвэр - Reda Fashion
Үргэлж “цэмбэгэр” хувцасладаг жентельмэн нөхөртөө цорын ганц зангиа бэлэглэхийг хүсдэг бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. Цэвэр торго ашиглан гар аргаар үйлдвэрлэсэн зангианы Монгол брэнд бий болжээ. Хурим, шинэ жилээр түүнийгээ өөр ямар ч залуугаас илүү гангалахыг хүсдэг бол эрвээхэй, урт хоёр төрлийн зангианы аль нэгийг хүссэн өнгө, загвараараа захиалан хийлгүүлээрэй. Зөвхөн зангианаас гадна торгон энгэрийн алчуур, хүзүүний алчуур ч бас хослуулан хийлгэх боломжтой юм байна.
Fb хуудас нь: https://www.facebook.com/Redafashion
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(590)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Bataa.   2016-01-15
Интернэтэд байдаг л загварууд шүү дээ. Felt laptop, ipad case гээд Google.com - хайж болно.

Зочин: Хуурч байна.   2016-01-15
Зах дээр байдаг Хятад нелонтой саарал цулхай, Хятад хар тууз л байна шүүдээ. Яаж 100% Монгол ноос Монгол брэнд гэж худлаа ярьж чадаж байна. Хэрэглэгчдийг хуурч л байна даа. Эрээн дээр ийм материалууд их байдаг. Монголд ийм эсгий хавтгай хийдэг үйлдвэр байхгүй. Байдаг ч хийдэггүй шүү дээ.

Зочин: Bujin.   2015-11-01
Мундаг юмаа. Үнэхээр сайн. Гэхдээ Сайн сүү найруулсан сүү байдаг болохоор авдаггүй. Тэрнээс биш гое харагдаад л байдаг.

Зочин: KaTaNa.   2015-10-27
Manai zaluuchud unrheeer mundag boljeee. Undesni uildwerlee demjetsgei.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com