ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сексийн дараа зүгээр л унтаад өгөхийн оронд хийж болох 8 зүйл

Хайр & секс  | 2015 / 10 / 27

Гал халуун сексийн дараа хайрттайгаа хийх зүйлс

Хөлсөө гартал секс хийснийхээ дараа та хоёр харилцаагаа илүү гүнзгийрүүлж, хайраа дүрэлзүүлэх боломжтой байдаг гэдгийг мэдэх үү? Ийм сексийн дараагаар хүний сэтгэл санаа илүү өөдрөг, эерэг болсон байдаг ч дийлэнх хосууд энэ сайхан боломжийг зүгээр л унтаж өнгөрүүлдэг шүү дээ. Тэгэхийн оронд, хамтдаа ямар нэг зүйл хийвэл бие биендээ улам илүүгээр татагдаж дурлах болно. Сексийн дараа хайраа улам дүрэлзүүлэх 8 аргыг зөвлөж байна:

Сексийн дараа зүгээр л унтаад өгөхийн оронд хийж болох 8 зүйл

1. Идэх дуртай зүйлээ орондоо авчрах
Амны зугаа гаргах зүйлээ бэлдээд унтлагын өрөө рүүгээ марш! Гал халуун сексийн дараах алжаалаа тайлж, нэг нэгнийгээ дуртай хоолыг аманд нь хийж өгөн эрхлүүлээрэй. Секс хийх нь фитнестэй адил их хэмжээний энерги зацуулдаг учраас жимс, жимсгэнэ, сүү гэх мэт энергиэ нөхөх хоолоор бие биенээ дайл.

2. Хамтдаа селфи хийх
Сексийн дараа өөрсдийнхөө хамт байгаа зургийг дарж хадгалах нь харилцаагаа илүү гүнзгийрүүлж, бие биедээ татагдах нэг шалтгаан болно. Сайхан сексийн дараа чиний царай ч гэрэлтэж, залуужсан байдаг учраас тэр үед авсан зургууд чамд өөрт чинь ч гарцаагүй таалагдана.

3. Харилцан ярилц
Ямар нэг гэгээлэг сэдвийн талаар, бие биенийхээ талаар ярилцах хамгийн тохиромжтой үе бол сексийн дараах үе юм. Энэ нь хоорондын харилцааг чинь сайжруулахаас гадна дараагийн сексийн дур хүслийг чинь дахин өдөөж өгнө. Мөн ярианы чинь сэдэв хөгжилтэй юм уу хамтдаа ямар нэг асуудлыг шийдвэрлэсэн байвал илүү үр дүнтэй. Байр сонгох, хүүхдээ аль сургуульд оруулах гэх мэт хамтдаа нэг тийш болгох ёстой асуудлыг сексийн дараа яривал үл ойлголцол, зөрчилгүй шийдэгддэг.

4. Хайртынхаа биеийг зөөлнөөр ил
Бие биенийхээ нүцгэн биеийг “нэгжиж”, халуун арьсанд нь зөөлнөөр хүрээрэй. Илж таалах нь сексийн үеийн мэдрэмжээ дараа нь ч хадгалж үлдэхэд тусалдаг. Заримдаа жаахан хэсэгт хүрэхэд л хамаг юм ирвэгнүүлж, секс хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь ч бий. Сексийн үед нэгэн хүн болчихоод, сексийн дараа тус тусдаа хоёр тийшээ харж унтах юм уу утсаа оролдож болохгүй. Тиймээс дараа нь ч түүний биеэс гараа бүү салгаарай.

5. Кино үзэх
Аймшгийн, адал явдалт, уйлуулсан биш аль хөгжилтэй, гэгээлэг кино үзээрэй. Кино үзэж байхдаа нэг нэгнийгээ энхрийлж, тэврэх зэрэг нь та хоёрын харилцааг улам бүр бэхжүүлж өгнө.

6. Чин сэтгэлээсээ инээх
Сексийн сайхан мэдрэмжээ тэр хэвээр нь авч үлдэх бас нэгэн арга нь ямар нэгэн хөгжилтэй зүйл ярилцах эсвэл сексийн талаар сонин бодлуудаа хуваалцах юм. “Юу гээч? Чамайг чихэн дээр үнсэхээр гижиг, сэрэл хоёр зэрэг хөдлөөд инээх ч биш, гинших ч биш болчихдог. Гэхдээ ингэх нь надад таалагддаг”, “Маш өндөр, маш намхан хоёр хүн секс хийвэл яаж хийх бол оо?” гэх мэт толгойнд зүгээр л орж ирж байдаг сексийн талаарх хөгжилтэй зүйлсээ ярьж болно. Эсвэл эротик онигоо ямар вэ?

7. Ирээдүйнхээ талаар ярилц
Хэдий их ядарсан байсан ч шуудхан унтаад өгч болохгүй шүү. Хоёулаа анхаарал төвлөрүүлэхээс татгалзахгүй, сайхан ааштай байгаа дээрээ хамтын ирээдүйгээ төсөөлөн төлөвлөөрэй. Ирэх долоо хоногт хэзээ кино үзэх, дараа жил хаашаа аяллаар явах гээд юуг ч ярилцаж болно.

8. Дуг хийгээд ав
Тэр чигтээ унтаад өгөх биш шүү. Жаахаан дуг хийх тухай ярьж байгаа юм. Сексийн дараа богино хугацаанд нойроо авдаг маш олон хүн байдаг. Нэг нэгнийгээ ороож, тэврээд жаахан унтаад авах хэрэгтэй. Унтаад сэрмэгцээ ахиад гал халуун секс хийсэн ч болно шүү дээ.

Хоорондын харилцаагаа улам бүр сайхан болгох боломж нь сексийн дараах хэдэн минутанд л байдаг гэдгийг санаарай. Түүнтэйгээ дандаа тэмүүлсэн, догдолсон харилцаатай байхыг хүсдэг бол энэ боломжийг алдуузай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(772)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nadia.   2015-10-27
bugdeepee bn,goe ymaa

Зочин: KaTaNa.   2015-10-27
Mini anhni hair bid 2 uuni daraa durtai zuilse iddeed bie buene enhriildeg.ter min irzeenen chiher,bi chiprsend durtai..eldev busin yum yarisni daraa dahial mini sahilagguitah medremj turdug duuu..saixan shu!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com