ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Цор ганц цүнхээ бүтээе

Чөлөөт цаг  | 2015 / 10 / 23

Байнга үүрдэг хайртай цүнхэндээ бага зэрэг гоёо нэмээд л өөр нэг шинэ цүнхтэй болчихвол сайхан биш гэж үү? Алдартай дизайнер, брэндүүдийн сүүлийн үеийн загварууд ч өвөрмөц болоод байгааг анзаарсан биз дээ? Тэгвэл хийхэд маш энгийн бөгөөд хялбар аргыг Гоолингоо нь санал болгоё.

DIY: Цор ганц цүнхээ бүтээе
1. Чамд хэрэг болох зүйлс:
- Зурган дээрх шиг хавтгай гар цүнх
- Олон өнгийн чимэглэлүүд (бөс бараагны дэлгүүрүүдэд байна лээ)
- Цавуу
2. Чимэглэлүүдээрээ ямар дүрс гаргаж, яаж наахаа өөрөө шийдэж болно. Би энэ удаад цүнхнийхээ дээд хэсэгт олон өнгийг хольж наая гэж бодлоо.
Энд хэрэглэсэн цүнх маань хуурамч савхиар хийгдсэн байсан учраас хэт хүчтэй цавуу ашиглахад арьс нь хөөж товойгоод байсан тул цавуугаа сонгохдоо цүнхнийхээ материалнаас хамааран сонголтоо зөв хийхийг бодоорой.
3. Наахынхаа өмнө эхлээд бүх чимэглэлээ наах хэсэгтээ тавьж үзэх хэрэгтэй шүү. Болохгүй бол наах хэсэгтээ цэг тавьж тэмдэглээд явсан ч болно. Ингээд чимэглэл бүрийн доод хэсэгт шүдний чигчлүүр ашиглан цавуугаа наагаад цүнхэн дээрээ наана.
Нэг эгнээнд цэвэрхэн наахын тулд эхлээд чимэглэлээ цүнхнийхээ наах гэж байгаа газраа байрлуулаад эгнээний голд наагдах болон хамгийн төгсгөлд наагдах чимэглэлүүдийгэхлээд наачих юм бол эгнээгээ алдалгүй цэвэрхэн хийх боломжтой.
4. Хэдийгээр чимэглэл бүрийг нэг бүрчлэн наасан ч үүнийг хийхэд маш бага хугацаа зарцуулсан. Бас би ийм гоё өнгөлөг цүнхтэй болсон. Энэ маягын чимэглэлийг төрөл бүрийн арьсан бугуйвч, савхин куртка зэрэг дээр хэрэглэж ч болох юм билээ.
5. За чиний өөртөө л зориулж хийсэн цор ганц цүнх бэлэн боллоо. Амархан байгаа биз?
6. Арай өөрөөр чимэглэх санаануудыг бас өгье. Жишээ нь ямар нэг амьтны том хээг наах.
Gucci гар цүнх
7. Олон өнгийн шигтгээнүүдийг хажуу талаар нь эгнүүлэх. Бас нэг сормуус ...
Louis Vuitton гар цүнх
8. Эсвэл бүр будаж ч болох юм.
Burberry гар цүнх
9. Дуртай түргэн хоолоороо ч юм уу...
Moschino гар цүнх
10. Амьтны нүүр болгоод нүд ч хийгээд өгчихөж болно.
Fendi гар цүнх
11. Sponge Bob - той байх уу?
Ингээд харахад чи өөрийнхөө цүнхийг яаж ч содон болгож болохоор байгаа биз? Илүү бүтээлч байцгаая :-)
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Анира
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(666)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ariuka.   2015-10-25
Yostoi goy yum bn hrin yj suragchin tsvnhig chimeglehig haruulaach

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com