ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зөөхий ашиглан хийж болох 7 амттаны жор

Хоол хүнс  | 2015 / 10 / 23

Бүхий л цагаан идээнүүдийг амтаар нь жагсаавал зөөхий нэлээн дээгүүр байранд орох байх. Тийм сайхан эдийг зөвхөн талхан дээр түрхэж идэх хангалттай гэж үү? Зөөхийг ашиглан олон төрлийн кекс, бялуу, мусс хийх боломжтой. Хөргөгчиндөө байгаа зөөхийг өнөөдөр 7 өөр төрлөөр ашиглах аргыг сурцаая.

Зөөхий ашиглан хийж болох 7 амттаны жор

ХАНБОРГОЦОЙ, ЦӨЦГИЙТЭЙ БЯЛУУ5 минутын дессерт:• 600 гр лаазтай буталсан ханборгоцой (crushed pineapples)• 1 аяга Сай...

Posted by САЙН on Monday, October 19, 2015

ЦӨЦГИЙ, КОФЕТОЙ МАФФИН12 хүний порц• 2 аяга гурил• ½ аяга бор элсэн чихэр• ¼ цайны халбага давс• 1 цайны халбага ш...

Posted by САЙН on Monday, October 19, 2015

Шведийн уламжлалт зөөхийтэй амттангийн жор6 хүний порц Найрлага• 1 хоолны халбага желатин• ¼ аяга хүйтэн ус• 2 ая...

Posted by САЙН on Tuesday, October 20, 2015

1. Цөцгийгөөр бүрсэн чийзкейк
Суурь:
1,5 аяга жигнэмэгний үйрмэг
1/3 аяга хайлуулсан цөцгийн тос
1/4 аяга элсэн чихэр
Бялуу:
250 гр крем бяслаг (cream cheese)
2 өндөг, хутгасан
2/3 аяга элсэн чихэр
2 аяга ванилийн охь
Бүрэлт:
1 1/2 аяга Сайн- Зөөхий
4 хоолны халбага элсэн чихэр
2 цайны халбага ванилийн охь
Хийх арга:
1. Суурь: Шарах шүүгээгээ 350 градуст урьдчилж халаа. Сууринд орох бүх орцыг нийлүүлж хутгаад 9 инчийн бялууны тэвшний ёроолыг доторлож тавина.
2. Бялуу: Крем бяслагийг зөөлөртөл нь дангаар нь хутгаж байгаад өндөг, элсэн чихэр, ваниллийн охио нэмж ахин сайтар хутгаад суурин дээрээ юүлнэ. Шарах шүүгээндээ 15 минут орчим жигнэнэ.
3. Бүрэлт: Бяслагтай бялууг жигнэж дуусмагц гаргаад, шарах шүүгээний хэмийг 450 градус хүртэл ихэсгэнэ. Сайн – Зөөхий, элсэн чихэр, ванилл гурваа холиод бялуун дээгүүрээ тарааж 7 минутын турш ахин жигнэнэ.
2. Гүзээлзгэнэтэй бутрамтгай бялуу
520 гр бялууны зуурмагны бэлдэц (cake mix)
1⅓ аяга дээд гурил
1 аяга элсэн чихэр
¾ цайны халбага давс
1⅓ аяга ус
2 хоолны халбага ургамлын тос
1 цайны халбага ванилийн охь
1 аяга Сайн - Зөөхий
4 том өндөгний цагаан
2 аяга хэрчсэн гүзээлзгэнэ
Чимэглэл
⅓ аяга сахарын нунтаг
3 нимбэгний шүүс
2-3 хоолны халбага ус
Хийх арга
1. Шарах шүүгээгээ фарангейтийн 325, цельсийн 160 градуст урьдчилан халаана
2. Том саванд бялууны бэлдэц, 1 аяга гурил, элсэн чихэр, давсаа хийж холино.
3. Дээр нь ус, тос, ванилл, Сайн – Зөөхий, өндөгний цагаанаа нэмж 2 минутын турш сайтар хутгана.
4. 1,5 аяга хэрчсэн гүзээлзгэнийг үлдсэн гурилтайгаа хольж байгаад зуурмаг дээрээ нэмнэ.
5. Тосолсон тэвшиндээ зуурмагныхаа талыг юүлээд, үлдсэн гүзээлзгэнээ тарааж тавина. Дээрээс нь үлдсэн зуурмагаа юүлээд 40-50 минут жигнэнэ.
6. Бялуугаа хөрсөн хойно сахарын нунтаг, нимбэгний шүүс, ус гурваа хольж байгаад дээгүүр нь асгаж хатаагаад олгоно.
3. Цөцгий шанзтай шарвин
12 шарвингийн порц
Шанзтай соус
4 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос
1/4 аяга бор элсэн чихэр
2 хоолны халбага цагаан элсэн чихэр
1 цайны халбага шанц (cinnamon)
Шарвин
1 аяга дээд гурил
3 хоолны халбага элсэн чихэр
2 цайны халбага дрожж
1/2 цайны халбага хүнсний сод
1/2 цайны халбага давс
1 аяга Сайн -Зөөхий
1/4 аяга Сайн – Цэвэр сүү
4 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос
1 өндөг, хутгасан
Хийх арга
1. Халуун цөцгийн тос, бор элсэн чихэр, цагаан элсэн чихэр, синнамон дөрвөө нэг саванд хийгээд сайтар хутгана. Кремний уутан дээр юүлүүр барьж байгаад хутгасан хольцоо дотор нь хийж хөргөнө.
2. Гурил, элсэн чихэр, сод, дрожж, давсаа нэг саванд хийгээд хутгана. Дээр нь зөөхий, хайлуулсан цөцгийн тос, өндөг, сүү дөрвөө хийгээд ахин хутгаарай.
3. Зуурмаг өтгөн, нягт болоод ирмэгц нь аяганы ¼-ийн хэмжээтэйгээр тасалж хайруулын тавган дээр тавина. 2 минут халж, бэхжээд ирмэгц нь дээгүүр нь кремний нарийхан хошуугаар бэлдсэн шанцаа мушгируулан асгана. Тэгээд шарвингаа нөгөө талаар нь эргүүлж 7 минут болгоод таваглана. Үлдсэн бүх шарвинг энэ маягаар хийж олгоорой.
4. Медовик буюу 8 давхар зөгийн балтай бялуу
Бялуун давхарга:
4 хоолны халбага зөгийн бал
¾ аяга элсэн чихэр
2 хоолны халбага цөцгийн тос
3 том өндөг, хутгасан
1 цайны халбага сод
3 аяга гурил
Цөцгийн хавчуурга:
900 гр Сайн – Зөөхий
2 аяга сахарын нунтаг
1 аяга крем
Хийх арга
Бялуун давхарга:

1. ¾ аяга элсэн чихэр, ¼ аяга зөгийн бал, 2 хоолны халбага цөцгийн тос гурваа нэг саванд хийж холиод дунд зэргийн гал дээр хамтад нь хайлуулна. 5-7 минутын турш хутгангаа хайлуулаад гал дээрээс авмагцаа хутгасан өндгөө нэмж, тасралтгүй хутгана. Дээр нь сод, 3 аяга гурилаа тасалж хийгээд шавар шиг бүтэцтэй зуурмаг болгоно.
2. Зуурмагаа 8 тэнцүү хэсэгт хуваагаад хэсэг бүрийг 9 инчийн дугуй болгож элдэнэ. Фарангейтийн 350 градус, цельсийн 175 градуст хоёр, хоёроор нь 4-5 минут жигнээд хөргөнө.
Цөцгийтэй хавчуурга:
1. 1 аяга кремээ хутгана. Тусдаа саванд 900 гр зөөхий, 2 аяга сахарын нунтгаа хийж хутгаж байгаад кремээ нэмж ахин хутгана.
Бялуугаа бэлэн болгох:
1. Болсон бисквитийнхээ завсар бүрт 1/3 аяга зөөхийтэй шанз түрхэж, дээрээс нь зөөлөн дарна. Бисквитүүд зөөхийгөө өөртөө шингээж наалдах ёстой учир дээр дээрээс нь давхарлаж дууссаныхаа дараа хөргөгчинд хийж хонуулаарай. Гадуур нь талхны үйрмэгээр чимэглэж болно.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн болон Сайн брэнд хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(101)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com