ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ярилцах сэдэв: Хүнийг найз нөхдөөр нь дүгнэх нь зөв үү? Яагаад?

Чөлөөт цаг  | 2015 / 10 / 22

Би саяхан найз залуутай болсон. Тэр минь сайн залуу. Гэхдээ түүний найзууд нь надад үнэхээр таалагддаггүй. Тэд соёлгүй, шоучин, хувиа бодсон, хүүхэмсэг залуус байдаг юм билээ. Хэд хэд уулзахад л их сайн анзаарагдсан. Хүн хэнтэй нөхөрлөнө, өөрөө яг тийм байдаг гэдэг дээ. Тэгээд л би түүнийгээ найзуудаар нь шинжих эсэх дээр их эргэлзэж байна. Бүсгүйчүүд та нарт ийм зүйл тохиолдсон бол яах байсан бэ?

Ярилцах сэдэв: Хүнийг найз нөхдөөр нь дүгнэх нь зөв үү? Яагаад?

- Надад яг ийм зүйл тохиолдож байсан. Харин би тэр үед найзуудаар нь дүгнээгүй гэж хэлэхэд болно л доо. Яагаад гэхээр би түүнийгээ найзуудынхаа дунд хэн бэ гэдгийг нь харсан. Энгийн үедээ найзууд нь жаахан бүтэлгүй, шоучин, том том ярьсан залуус байдаг ч аливаа асуудал дээр хайртын маань үгийг дагадаг, эсэргүүцэж сөргөөцөлддөггүйг нь үерхээд 2 сарын дараа олж мэдсэн. Найзууд дундаа л удирдагч нь манай хүн. Тийм болохоор ажил дээрээ ч аливаа юмыг сайн зохицуулчихдаг, мундаг гэгддэг. (28 настай О)

- Өө яг үнэн юм билээ. Нэг залуутай би найзынхаа хуриман дээр танилцсан юм. Тэр өдрөөс хойш надад дурласан гээд бараг 2 жилийн турш фэйсбүүкээр юм бичсэн. Би огт хариу бичихгүй байхад л өөр юу ч хийгээгүй. Ядаж дугаараа нууцлаад залгачих, гэрийг маань олж мэдээд хүрээд ирэх ч сүйхээгүй. Тэгээд нэг удаа аргагүй байдлаас болж утас руу нь залгаад уулзсан юм. Тэгсэн чинь найзуудтайгаа хамт байна гээд бараг бүтэн өдөржин хамт байсан юм. Тэгээд найзууд нь гэж бас яг таарсан юмнууд гэдгийг мэдсэн. Ярьж байгаа юм нь ч гэж юм болгоныг бүтэхгүй, болохгүй гэсэн талаас нь хардаг, уулзаж худлаа охин ярихаас цаашгүй. Тэгээд л үнэхээр найзуудаар нь дүгнэ гэж үнэн юм даа гэж бодсон шүү. (24 настай Д)

- Манай нэг найз бүсгүй байдаг юм. Анх ажилд орж танилцаад найзалж эхэлсэн л дээ. Тэр маань их нийтэч, танихгүй хүнгүй бүсгүй. Хаа ч явсан танидаг хүнтэй нь тааралдаж, 7 хоног алгасахгүй шахам тийм ч найз ийм ч танилын төрсөн өдөр, хурим, арга хэмжээ гээд л тасрахгүй шүү дээ. Анх би тиймийг нь бүрэн мэдээгүй байхдаа нэг найзынх нь төрсөн өдөрт хамт явсан юм. Үнэхээр хөөрхөн, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байсан ч жаахан явдалтай гэмээр байсан л даа. Манай хүн ч дунд нь ороод л баруун солгойгүй эрчүүдийн тухай, яаж дажгүй залуу уургалах, уургаласан, уулзсан талаараа яриад л байв. Би ч за энэ миний байх газар биш байна. Бас энэ бүсгүйтэй цаашдаа найзлах хэрэг байна уу гэсэн юм бодоод арай гэж дуусгаад харьсан. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирээд хамт цайндаа орж байхад найз маань ингэж хэлсэн юм. “Өчигдөрийн бүсгүйчүүд чамд таалагдаагүйг би сайн мэдэж байна. Духан дээр чинь бичээстэй байсан. Харин би лав чиний оронд байсан бол тэгэж муухай царайлж суухгүй байх байсан. Хаана ч байсан уур амьсгалд тааруулж, хүмүүстэй сайхан харьцаж байх хэрэгтэй гэж би боддог. Бас олон төрлийн хүмүүстэй найзалж нөхөрлөх ч дуртай. Өөр шигээ хүмүүстэй насаараа найзлах сонирхолгүй шдээ. Бас танилтай хүн талын чинээ гэдэг биз дээ?” (29 настай Л)

Харин чи юу гэж боддог вэ?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(312)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: dream.   2015-10-31
Minii bodloor uur humuus bsn ch sanal bodol niildeg bol nzlaad ireheeree ayaandaa biy biydee uuschihdag ym shig sanagdsaan. Ghdee hun hun uuriin gsn ontslog zan chanartai bolohoor yg nzaar n 100% dugnene gdg hudlaa. Kinon dr hurtel gardag shdee. :)

Зочин: zaya.   2015-10-23
Uuruusuu harahad uzel bodol niildeg ymuu oiroltsoo humuustei niilehees gadna amidraliin tuvshin bs oiroltsoo humuustei sn uchiraa olj naizalchihaad bdag.

Зочин: Raya.   2015-10-22
er n bol naizaar n dugnene gesend sanal niildeg shuu. nadaa ch bas tiim yawdal tohioldoj l bsan.

Зочин: Таны нэр.   2015-10-22
gehdee hondlongiin halit uulzsan humuus sain naiz n esvel busad torliin naizuud esehiig n medehgui. sain naizaar n bol bagtsaalj boloh bh. gehdee arai ch arhi uuh chadvariig n dugnehgui blgui. hunii zan bair suuri, uzel bodol talaas n l bagtsaalj bolno.

Зочин: миракл.   2015-10-22
Асуудалтай л юм. Би хэд хэдэн найзын хүрээлэлтэй. Их сургуульд хамт сурч, найзалдаг найзууд маань одоо өндөр албан тушаалтай мундаг бүсгүйчүүд бий. Харин 10н жилийн хэдэн найзууд маань гадаадад мөнгөний төлөө ажиллаж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд бизнес хийж унаж босч, гадаадад сургууль төгсч ирээд хувийн компанид ажиллаж бгаа. Хар багын хэдэн сайн найз маань архидаж, шоудаж болох бүтэхгүй бүхнийг хийгээл явж бна. Гэхдээ би бүгдэнтэй нь л найзалдаг. Хэдийгээр уудаг ч хүн чанартай, миний ард ёстой нөгөө асаалттай танк гэдэг шиг л бдаг болохоор багынхаа найзуудтайгаа уулзаж яг л хүүхэд насанд бсан шигээ арзаганаж, маазрах, 10н жилийнхээ найзуудтайгаа хааяа сууж амьдралын тухай ярих, их сургуулийн найзуудтайгаа оюутны хөгжилтэй амьдрал, ажил амьдрал дээр тулгарч бгаа зарим нэг асуудлынхаа тухай ярилцах гээл. Энэ 3н хэсэг найзуудтай минь 3н тусад нь бхыг харсан хүмүүс намайг 3н өөрөөр дүгнэх бх. Гэхдээ би алинтай нь ч бхдаа хуурамч худлаа дүр гаргадаггүй үргэлж өөрийнхөөрөө л бдаг

Зочин: Зочин.   2015-10-22
Би 2 хоногийн өмнө гэрлүүгээ харьж яваад буудал дээрээ буугаад алхтал нэг залуу дагаад буулаа.. Тэгээд утасныхаа дууг солих гэж байгаад хөл дээр н гэшгээд уучлаарай гэж хэлээд өнгөртөл нэг зүг рүү юм байна хамт алхая гээд танилцаад алхлаа.. Тэгээд ойр зуурын мэнд мэдэж сургууль соёл гэж ярьсаар нөгөө залуу чин манай эрэгтэй найзуудын найз болж таараад арван жилд манай дээд анги байсан болж хувирсан. Тэгсэн чин тэр залуу гэрт хүргэж өгөөд салахдаа чи тэгүүл аягүй сайн архи даадаг байхдаа гэж хэлсэн. Тэгээд л юу билээ гэж бодсон чин манай эрэгтэй найзууд нээрээ л сайн уудаг, сайн шоуддаг хүмүүс бсан. Тэрийгээ ч анзаарахгүй хамтдаа найзлаад л олон жилийг үдчихэж.. Үүнээс дүгнэхэд тэр залуу бол намайг найзуудаар нь дүгнээд өөрийнхөө дүгнэлтийг хийчихсэн. Би муу хүн болсон... Дахиж уулзах боломж бас олдоогүй.

Зочин: so.   2015-10-22
za yag uneheeriin sn nzaar ni bol bolno. bas ehner yumuu nuhruur ni dugnej bolno. ternees bish tuhain tsag uyiinhee l uur amisgald ni taaruulaad nuhurluud yavj bgaa ch yumuu tegej nzalsan, yag chin setgeleesee buhnee neej huvaaltsdaggui nzaar bol bolohgui bhaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com