ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гангаар амталсан жимсний салат

Хоол хүнс  | 2015 / 10 / 09

Ойрдоо ажил ихтэй, завгүй гүйгээд ядарч байна уу? Сайн хооллож амжихгүй бие чинь сульдаад байгаа бол энэхүү салатыг гэртээ хийгээд идээрэй. Дан амин дэм ихтэй жимсээр хийх болохоор сульдаж ядарсан биеийг чинь тэнхрүүлээд өгнө.

Гангаар амталсан жимсний салат
1. Орц: 4-5 хүний порц
4ш гүйлс
4ш тоор
1 жижиг аяга нэрс
2 цайны халбага жижиглэж хэрчсэн ганга
1 цайны халбага нунтагласан цагаан гаа
Аяганы 14 хэмжээгээр нимбэгний шүүс
1 цайны халбага үрж жижиглэсэн нимбэгний хальс
Тал аяга ус
Аяганы 14 хэмжээтэй элсэн чихэр (жимснүүд нь зөөлөн амттай болохоор хийсэн ч болно хийхгүй байсан ч болно)
Эсвэл ус, элсэн чихрийн оронд зуун настын шүүс байсан ч болно
2. Хийх дараалал:
Хэрвээ элсэн чихэр устай хийхээр төлөвлөсөн бол холиод буцалгана. Дөнгөж буцлангуут нь гаргаж хөргөөд сироп шиг болгох юм.
Тоор, гүйлсээ хэрчээд нэрстэйгээ хольж хутгаарай.Дээрээс нь хөргөж бэлдсэн сиропоо нэмж хийнэ. Мөн дээрээс нь ганга, нимбэгний шүүс, үрж бэлдсэн нимбэгний хальс, нунтаг цагаан гаа зэргээ хийж хутгаад тагтай саванд хийгээд хөргөгчид тэг цагийн турш байлгачихээд идээрэй.
Хэрвээ ус, элсэн чихрээр биш зуун настын шүүсээр хийх гэж байгаа бол буцалгалгүй шууд хийгээрэй. Ингээд хялбархан бөгөөд амттай зууш бэлэн болох нь тэр. Хүнд хоолны дараах гайхалтай даруулга болох болно.
3.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(980)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com