ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Халуун ногоотой шарсан тахианы цээж мах

Хоол хүнс  | 2015 / 10 / 02

Гэртээ, өөрийнхөө галын өрөөнд гоё амттай шарсан тахиа бэлдэж идээрэй.

Халуун ногоотой шарсан тахианы цээж мах

4 хүний порц
- 4 амны халбага оливийн тос
- Том хэмжээний 2 ширхэг арьс яснаас нь салгасан тахианы цээж мах
- Давс, хар перец
- 2 хумс сармисыг сайтар жижиглэж бэлтгэнэ
- 1 цайны халбага нунтаг гоньд
- Цайны халбаганы талаар нунтаг халуун чинжүү
- Дундаж хэмжээний сонгиныг цагираг болгон хэрчиж бэлдэх
- Аяганы талаар ишнээс нь салгаж цэвэрлэсэн яншуй
- 2 амны халбага болон түүнээс дээш нимбэгийн шүүс
- Салатны навчийг жижиг хэсэг болгон бэлдээрэй.

Хийх дараалал
Нэг амны халбага оливийн тосоо хайруулын тавганд хийж дунд зэргийн түвшинд халаана. Махаа давс, перцээрээ амтлаад арьсны хэсгийг нь доош нь харуулаад 10-12 минутын турш хүрэн өнгөтэй болтол нь шарна. Дараа нь эргүүлээд нөгөө талаар нь 5-8 минут шарна.

Шараад махаа гаргасныхаа дараа хайруулын тавгаа цэвэрлээд үлдсэн 3 халбага оливийн тосоо хийж ахин дунд зэргээр халаана. Дээр нь сармис, гоньд болон халуун чинжүүгээ хийгээрэй. Сармисаа зөөлрөөд сайхан үнэртэж эхлэх хүртэл буюу 2 минутын турш хуурна. Галаа унтраагаад цагираглаж хэрчсэн сонгиноо нэмээд бага зэрэг давс перц нэмээд сайтар холино. Бэлдсэн яншуй, нимбэгийн шүүс, сармис, сонгиноо нэг саванд хийж холиод дээрээс нь давс, перцээ хийж сайтар хутгана. Мөн дээрээс нь бэлдсэн салатны навчаа нэмээд хутгана. Тахианыхаа махыг хэрчээд салатныхаа дээр нь тавина. Хэрэв хүсвэл нимбэгний шүүс, сармиснаас нэмж болно.

1.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(437)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com