ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гаагаар чимэглэсэн шоколадтай бялуу

Хоол хүнс  | 2015 / 09 / 25

Ямар нэг баяр, тэмдэглэлт өдрөөр ширээний чимэг болдог амтат бялууг ихэнхи тохиолдолд гаднаас бэлнээр худалдаж авдаг. Гэхдээ сүүлийн үед гэрийн эзэгтэй нарт маань гэртээ өөрсдийн гараар хийх хүсэл сонирхол илүү давамгайлах болсон шүү дээ. Тиймээс энэ удаа энгийн орцтой хэрнээ амттай бялууг хэрхэн хийх талаар хүргэж байна.

Гаагаар чимэглэсэн шоколадтай бялуу
1. Кексний зуурмаганд:
3/4 аяга сүү
2 амны халбага алимны шүүс
1 + 1/3 аяга гурил
1 + 1/2 аяга элсэн чихэр
1/2 аяга нунтаг какао
1 + 1/2 цайны халбага хүнсний сода
3/4 цайны халбага baking powder
1 цайны халбага давс
1/3 аяга тос
2ш өрөөний хэмд байсан том өндөг
1 цайны халбага ванилийн охь
3/4 аяга шинэхэн найруулсан халуун кофе
Кремэнд:
3/4 аяга цөцгий
2 болон 1/2 аяга нунтаг сахар
1/8 цайны халбага давс
1 хоолны халбага heavy cream (томоохон супермаркетууд болон далай ээж захаар худалдаалагддаг)
2 халбага гааны охь
1/8 цайны халбага ваниллийн охь
1/3 цайны халбага шоколадны үйрмэг
Ногоон өнгийн хүнсний будаг
1/3 аяга жижиглэсэн шоколад (choco chips)
2. Хийх арга:
Эхлээд бялууныхаа кексийг хийе. Шарах шүүгээгээ 180 хэмд тохируулж халаана. 15 см радиустай хэв бэлдээд тослоод игэн цаасаа дэвсэнэ. 240 мл хэмжээтэй аяганд сүү, алимны шүүсээ хийж сайтар холиорой. Том саванд гурил, элсэн чихэр, какао, сода, baking powder болон давсаа нийлүүлж холиорой.
Харин одоо дундаж хэмжээтэй саванд сайтар холисон сүү, алимны шүүсэн дээрээ тос, өндөг, ваниллаа нэмээд миксэрдэнэ. Миксэрийнхээ хурдыг бага дээр нь тавиад бүх орцуудаа нэмээд холиорой. Миксэрнийхээ хурдыг удаан хэвээр нь байлгаж байгаад дээрээс нь кофегоо нэм. Энэ зуурмагаа өмнө бэлтгэсэн хэвэндээ хийн 35-40 минут шарах шүүгээнд болгоорой. Болсных нь дараа хэвтэй нь гаргаж ирээд нэг цагийн турш хөргөнө. Дараа нь хэвнээсээ гаргаад бүрэн хөртөл нь байлгаарай.
3. Одоо кремээ бэлдэцгээе. Цөцгийгөө ойролцоогоор 2 минутийн турш бага хурдаар хөвсгөр болтол нь миксэрдэнэ. Дээр нь нэмээд нунтаг элсэн чихэр, давсаа хийгээд уустал нь сайтар холь. Дээр нь heavy cream, гааны охь, ванилийн охио нэмээд мөн адил хурдаар сайтар миксэрдэнэ. Харин одоо ногоон өнгийн хүнсний будагаа нэмж хөвсгөр зөөлөн болтол нь миксэрдээрэй. Харин одоо жижиглэсэн шоколадаа нэмж жаахан хутгаад крем маань бэлэн болчихлоо.
4. Одоо кремээрээ кексээ өөрийнхөө хүссэнээр чимэглээд тавиарай. Энэ зураган дээрх шиг хайнга түрхэлт ч гоё байгаа биз? Ингээд л чиний ширээг чимэх амтат ногоон бялуу бэлэн боллоо.
5.
6.
7.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(741)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com