ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цүнхэн доторх хорт хавдар: Чи яагаад парабенгүй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой вэ?

Эрүүл мэнд  | 2015 / 09 / 25

Яг одоо тос, тоникныхоо найрлагыг уншаад үз...< br> Олон гоо сайхны бүтээгдэхүүний шошгон дээр “paranben free” буюу парабен агуулаагүй гэж томоор бичсэн байдаг. Энэ нь илүү “аюулгүй” гэсэн үг гэдгийг бид мэддэг ч, яг үнэндээ худалдан авалт хийхдээ үүнд нэг их чухал ач холбогдол өгдөггүй. Тэгвэл парабен гэж яг юу юм бэ?

Цүнхэн доторх хорт хавдар: Чи яагаад парабенгүй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой вэ?
Парабен гэж юу вэ?
Парабеныг бүтээгдэхүүний насжилтыг уртасган, муудахаас хамгаалахын тулд 1950-иад оноос хойш химийн салбарт өргөнөөр ашиглаж иржээ. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн 85 хувьд парабен агуулагддаг. Парабены олон төрөл байдаг ч гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд метилпарабен, пропилпарабен, бутилпарабен, бензилпарабен гэсэн 4 төрлийг ашигладаг юм байна. Нэг бүтээгдэхүүнд нэгээс дээш төрлийн парабеныг хэрэглэх нь түгээмэл. Учир нь ингэснээр үйлчилгээ нь илүү хүчтэй болдог аж.

Ямар бүтээгдэхүүнд парабен агуулагддаг вэ?
Суганы үнэр дарагчинд хамгийн ихээр агуулагддаг. Мөн бактерийн эсрэг саван, чийгшүүлэгч тос, сахлын хөөс, шүдний оо, шампунь, биеийн лосьон, нүүр будалтын бүтээгдэхүүнүүдэд парабен бий.

Тэгээд юу нь тийм аюултай гэж?
1990-ээд оны эхэн үеэр парабеныг xenoestrogen буюу байгалийн эстрогеныг хиймлээр дууриагч бодис хэмээх таамаглал дэвшүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, парабен нь байгалийн эстрогений үйлчилгээг хиймлээр үзүүлж, эсроген хүлээн авагч эсүүдийг “хуурч” бөглөснөөр биеийн үндсэн гормоны үйлдвэржилтэнд сөрөг нөлөө үзүүлдэг юм. Ингэснээр хөхний хорт хавдар үүсч, бэлгийн бойжилт хэт эрт явагдах, эрчүүдийн спермийн тоо багасах зэрэг нөхөн үржихүйтэй холбоотой олон асуудал үүсэх магадлалтай ажээ.

Энэ таамаглал тэгэсгээд намжсан боловч 2004 онд парабен ахин хэвлэл мэдээллийн хэрэгслийг шуугиулж эхлэв. Америкийн алдарт судлаач, профессорууд эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар дотор парабен агуулагдаж байгааг олж илрүүлсэн байна. Бидний арьсан дээрээ түрхсэн парабен нь биед нэвчин хадгалагдаж удаан хугацааны дараа хорт нөлөө үзүүлж эхэлдэг байж магадгүй. Анхандаа зөвхөн суганы хөлс дарагч, антипресперантын парабеныг л шүүмжилж байж. Гэтэл хэсэг хугацааны дараа амьдралдаа нэг ч удаа суганы хөлс дарагч хэрэглэж байгаагүй эмэгтэйчүүдийн хавдраас ч парабен илэрсэн тул зөвхөн энэ биш, биеийн тос, нүдний будаг, чийгшүүлэгч лосьон гээд арьсандаа түрхэж байгаа ямар ч бүтээгдэхүүн адилхан нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Парабен шууд хөхний хорт хавдар үүсэх хүчин зүйл болох уу?
Хэдий парабены талаар сөрөг мэдээлэл хурдан хугацаанд тархаж, “парабенгүй” гэсэн шошготой, хадгалах хугацаа богинотой гоо сайхны бүтээгдэхүүнүүд олширсон ч энэ бодисыг дангаараа хорт хавдар үүсгэгч хүчин зүйл мөн гэсэн хүчтэй нотолгоо одоог хүртэл байхгүй. Европын холбооны улсуудын гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд 1 хүртэлх хувийн парабен агуулахыг зөвшөөрдөг аж. Бидний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд ихэвчлэн 0.03-0.05 хувийн парабен агуулдаг бөгөөд энэ нь эстрогений үйлдвэржилтэнд нөлөөлж чадахааргүй, хүч султайд тооцогддог юм байна. Тиймээс 36 цаг тутамд 10 сав тос түрхдэг эмэгтэйд л үнэхээр парабены хорт хавдрын нөлөөлөл илэрч магадгүй аж.

Тэгсэн ч парабенаас татгалзмаар санагдаж байгаа биз?
Хэдий дээрх судалгаануудтай танилцсан ч “дэмий юм дэмий л байдаг” гэж бодогдоод салахгүй байвал орчин үед парабен агуулаагүй гэдгээ бардмаар зарладаг олон брэндүүд бий болсон гэдгийг санаж тайвшраарай.

Магадгүй одоо угаалгын өрөө, гоо сайхны цүнхэн дотор чинь байгаа ихэнх бүтээгдэхүүний найрлаганд хэд хэдэн парабены нэр харагдах л байх. Гэхдээ тэднийг шууд хогийн сав луу чулуудах шаардлага байхгүй. Хэрэглэж дуусчихаад дараагийн худалдан авалтаасаа л анхаарахад болно.

Парабенгүй брэндүүд:
Дэлхий дахинаа хэдэн зуун паранбенгүй, органик брэндүүд байгаа ч тэдгээрээс алдартай нь гэвэл Aveda, Burt’s bees, Korres, Jurlique, Tarte зэргийг нэрлэнэ. Эдгээрээс гадна органик, химийн найрлагагүй, байгалийн гаралтай хэмээх шошгыг наасан бүтээгдэхүүнүүд парабенгүй байх өндөр магадлалтай. Мөн олон брэндүүд бүхэлдээ биш ч, зарим бүтээгдэхүүнээ “Paraben free” маягаар гаргасан байдаг. Хамгийн гол нь найрлагыг нь сайн харж байгаарай. Ingredients буюу найрлага гэсэн хэсэгт нь дээр дурдсан Methylparaben, Propylparaben гэх мэтээр бичсэн байдаг.

Жич: Зарим үйлдвэрүүд найрлаган дээрээ парабен гэдэг үгний оронд үүний химийн нэршил болох parahydroxybenzoic acid –аар орлуулж бичсэн байдаг гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(478)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tuyahan.   2015-09-26
Yag ene torliin medeelel emegteichuuded maani ih heregtei baigaa. Uchir ni goo saihnii buteegdehuunees harshlaad batga garah esvel ulaih zereg shinj temdeguud mash ih baidag bogood buteegdehuunees, tuund orson nairlagaas harshiltai gedgee medehguigees uuden eruul mend bolon bie setgel, mongo sanhuugeere ih hohirch baina. Ta buhen daraaiinhaa niitleld goo saihnii buteegdehuunii nairlagand ihevchlen tohiolddog arsiand harshil uusgedeg yamar nairlaga, himii bodis, orts baidag talaar delgerengui medeelel hiivel ih olon busguichuuded amidrald ni boditoi hereg boloh zovlogoo boloh bolov uu gej bodoj bn. Amjilt husie ~^^

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com