ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Швед аргаар амталсан махан бөмбөлөг

Хоол хүнс  | 2015 / 09 / 18

Гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад идэхэд хамгийн тохиромжтой хоолны нэг бол махан бөмбөлөг. Ямар нэгэн баяр ёслолын үеэр ч юм уу гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тань туслана гэдэгт итгэлтэй байна. Хийх арга нь хялбархан бөгөөд хурдан болдог, амттай хоол шүү.

Швед аргаар амталсан махан бөмбөлөг
Орц
Махан бөмбөлөгт
- 2 амны халбага масло
- 1 том сонгино хальслаад том нүхтэй үрүүлээр үрж бэлдэх
- Жижиг аяганы 23 хэмжээтэй сүү
- 4-5 хэрчим талх, үүнийгээ үрж бэлдэнэ
- 2 ширхэг өндөг
- 450 гр машиндсан гахайн мах
- 680 гр машиндсан үхрийн мах
- 2 цайны халбага давс
- 2 цайны халбага хар перец
Сүмсэнд
- Жижиг аяганы 13 гурил
- 6 амны халбага масло
- Давс
- 900 гр үхрийн махны шөл
- Жижиг аяганы 1/2 –ээс 3/4 хэмжээтэй исгэлэн цөцгий
- 2-4 амны халбага хад, бөөрөлзгөнө, цангисний аль нэг нь.

1. Хийх дараалал:
Хайруулын тавганд маслоо хийж дунд зэргийн гал дээр хайлуулна. Хайлсных нь дараа сонгиноо нэмээд 3-4 минутийн турш зөөлөртөл нь хуурна. Дараа нь хөргөж тавина. Одоо үрсэн талхаа том саванд хийгээд сүүтэйгээ сайтар хольно. Талхандаа сүүгээ бүрэн шингэтэл буюу 20 минутын турш байлгаарай. Хөргөж тависан сонгиноо талхтай сүүн дээрээ нэмж хийгээд сайтар холино. Дараа нь машиндсан гахайн мах, үхрийн мах, давс, перецээ дээрээс нь нэмнэ. Эдгээрийг сайн холихын тулд гараараа базаарай. Сайтар хольж базсан махаа жижиг хэсгүүдэд хувааж бөмбөлөг хийнэ. Ойролцоогоор 40-50 ширхэг бөмбөлөг болно.
Галаа дунд зэргээр халаагаад 6 амны халбага маслоо хайруулын тавгандаа хийгээд хайлуулна. Бүрэн хайлмагц нь бөмбөлөгнүүдээ хийж шарна. Олноор хийлгүйгээр цөөн тоогоор хийгээрэй. Бөмбөлөгөө тал бүрээс нь удаан шараарай. Бөмбөлөг бүх талаараа шарагдаад бор өнгөтэй болмогц нь хайруулын тавганаасаа гаргана. Дараа нь ахиад сүмстэйгээ хамт шарах учраас бүрэн болгох шаардлагагүй шүү.
2. Масло хайлаад дуусмагц гурилаа хийгээд хуурна. Гурил маслаа бүрэн холилдтол сайтар хутгана. Шингэн болтол нь зөөлөн гал дээр байлгаж сайн хутгана. Үүн дээрээсээ үхрийн махны шөлөө нэмж хийгээд зөөлөн буцалгаарай.
3. Одоо дээрээс нь бөөрөнхий махнуудаа нэмж хийнэ. Ойролцоогоор 10 минут орчим буцалгахад болно. Мөн буцалгаж байх хугацаандаа бэлдсэн жимснээсээ хийгээрэй. Гаргаад таваглаж дууссаныхаа дараа жимснээсээ нэмж дээр нь тавиад мөн цөцгийгөө асгаж өгнө.
4. Ингээд л амтат сайхан бөмбөлөг маань бэлэн боллоо.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(447)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2015-10-21
KÖTTBULLAR,JÄTTE GOTT

Зочин: boogii.   2015-09-28
bumbug geegui ni ih yumoo -:)))))

Зочин: зочин.   2015-09-21
meatball гэж орчуулахдаа шууд л үгчлээд орчуулах нь зөв юм уу. Манайхан бөөрөнхий мах гээд сурсан юм сан

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com