ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шарах шүүгээнд болгосон шпагетти

Хоол хүнс  | 2015 / 09 / 11

Амт, үнэрийн хувьд үнэхээр сайхан байх учраас гэр бүлийн оройн зоогондоо хийхэд том багагүй бүгдэд нь таалагдах байх шүү. Хийх арга нь лазанятай төстэй. Гурилны оронд гоймон байна гэсэн үг юм.

Шарах шүүгээнд болгосон шпагетти

Мөн заавал жорон дээрх орцын дагуу хийх албагүй шүү. Жишээ нь чи мөөгөнд дургүй бол заавал хийх шаардлагагүй.

Орц:
1. 450гр өөрийн хүссэн нарийн гоймон эсвэл зориулалтын шпагеттины гоймон
2. 400гр машиндсан мах
3. 400 гр жижиглэж хэрчсэн цагаан мөөг
4. Дунд зэргийн хэмжээтэй сонгино
5. 2 хумс хэрчсэн сармис
6. Цайны халбаганы 1/4 улаан перец
7. 3 жижиг аяга өтгөн томатны сүмс
8. 1 бүтэн нэг тал аяга ус
9. Аяганы дөрөвний нэгээр хэрчиж бэлдсэн шинэхэн яншуй
10. 1 халбага оливийн тос. Хоол хийх саваа тослох учраас их байж болно.
11. 2 аяга үрүүлээр үрж бэлдсэн хайлдаг бяслаг
12. 2 ширхэг өндөг
13. 2-3 аяга хэрчиж бэлдсэн Mozzarella бяслаг
14. Хоолоо шарах шүүгээнд шарахдаа хийх шилэн сав

Дээрх орцонд байгаагаас гадна өөрийн хүссэн зүйлээ нэмж болно. Улаан лоолийн сүмсийг өөрийн хүссэнээр хийж болно шүү.

1. Хийх арга:
Гоймонгоо чанах усаа буцалгана. Усандаа давс хийгээрэй. Усаа буцлах хооронд хайруулын тавганд машиндсан махаа тарааж бэлдээд галаа дунд зэрэг дээр нь тавьж халаана. Махаа бөөгнөрүүлэлгүйгээр сайн тарааж модон хутгуураар хутгаж зөөлөн галаар удаан шараарай. Ингэж удаан шарснаар махны өөрийнх нь тос ялгарахад тусална. Махныхаа өнгийг борлоод иртэл нь хуурна. Болсон махаа хайруулын тавагнаасаа гаргаад тосыг нь цэвэрлээд дараагийн зүйлдээ бэлдэнэ.
2. Цэвэрлэсэн хайруулын тавгандаа хэрчиж бэлдсэн сонгино, мөөгөө хийнэ. Бага зэргийн хүчтэй галаар шарна. Сонгино мөөгөө болоод ирмэгц нь сармис, улаан перецээ нэмж хийгээд 1 минут орчим шарна.
3. Үүн дээрээ томатны сүмсээ нэмээд усаа хийнэ. Дээрээс нь нэмээд хуурсан махаа хийнэ. Хэсэг хуурсныхаа дараа хэрчиж бэлдсэн яншуйгаа нэмээрэй. Ингээд 10-15 минутын турш буцалгана.
4. Буцалж байх хооронд гоймонгийн ус буцалчихсан байх учраас гоймонгоо хийгээд 5-6 минут буцалгана. Гоймонгоо зөөлөн болтол нь буцалгаад болсон хойно нь хүйтэн усанд сойно. Сойсон гоймон дээрээ бяслаг, оливийн тос, 2 ширхэг өндгөө нэмж хийгээд сайтар холино.
5. Шарах шүүгээгээ 180 градус дээр тавиад халаана. Хоолоо хийх шилэн саваа оливийн тосоор тослоод бэлэн болсон сүмснээсээ нэг аягыг нь хийж тараагаарай. Гоймонгийнхоо талыг нь дээрээс нь давхарлаж тарааж тавина.
6. Үүн дээрээсээ нэмээд үлдсэн сүмсээ нэмж тараана. Дараа нь үрсэн бяслагаа мөн тарааж тавина. Дээрээс нь mozzarella бяслагныхаа талыг нэмж тавина. Дараа нь үлдсэн гоймонгоо давхарлаж тарааж тавиад үлдсэн бяслаг, сүмс, mozzarella бяслагаа тараан тавина. Мөнгөн цаасаар хучаад 40 минут шарах шүүгээндээ шарна. Шарж эхлэснээс хойш 20 минутын дараа мөнгө цаасаа аваад ил шарна. Нийт 40 минут шарж болгосны дараа гаргаж ирээд хэрчихээсээ өмнө 10 минут орчим амраагаарай. Ингээд л лазаня маягаар болгосон шпагетти бэлэн боллоо.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(615)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com