ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 45

Чөлөөт цаг  | 2015 / 09 / 07

Греди Ханнагаас харц салгалгүй ширтлээ. Гаднаас нь харахад залуухан, улаа бутарсан эрүүл чийрэг, ухаалаг, зөөлөн сэтгэлтэй, хөгжилтэй, гайхалтай эмэгтэй. Гэвч өнгөрсөнд тэр жинхэнэ там шиг амьдралаас зугтаж, амь гарсан гэдгийг хэн ч таамаглахгүй.

Ханна Гредигийн албан тасалгааны цонхоор удаан ширтээд хэсэг чимээгүй зогсов.

Ханнад юу тохиолдсон бэ? - 45

Греди: Тэгээд яасан бэ, Ханна?

Ханна: Ээж хайруулын тавгийг миний гараас шүүрч аваад толгой дээрээ өргөн далайж, намайг цохих гэснээ болиод, баруун гараараа чихээ даран над уруу хашгичсан. “Байшингаас хурдхан гар, чиний судсаар зэрлэг аавын чинь цус гүйж байгаа. Яах аргагүй удамшсан байх нь, зэрлэг адгуус, хүн алчихлаа. Хүн ална гэдэг чинь байж боломгүй зүйл.” гээд л. Тийм зүйл хийж чадаж байгаа нь намайг ааваас огтхон ч ялгаагүй болгож байгаа хэрэг бөгөөд би хийсэн хэргийнхээ төлөө шоронд орж тэндээ хатах болно. “Хэн нэг нь түүнийг алаагүй бол тэр биднийг алах байлаа шүү дээ” гэхэд “Чамайг алахгүй байсан. Руф бид хоёрыг алах байсан байж магад. Энэ чинь өөрийгөө хамгаалах шалтгаан биш. Тэгээд ч хэн ч чамайг бидэнтэй хамт энд байсан гэж итгэхгүй. Чиний цус хатсан, биднийх шинээрээ байна. Тэгэхээр цагдаа нар чамайг түүнийг алах зорилгоор эргэн ирснийг чинь олоод мэдчих учраас одоо хурдхан эндээс зугтах хэрэгтэй. Энэ хэргийг би чиний өмнөөс үүрнэ” гэсэн. Ээж минь учраас энэ бүхнийг миний төлөө л хийж байгаа. Би түүнээс илүүг асууж үнэндээ зүрхлээгүй. Намайг эргэж харалгүй зугтаад дахиад хэзээ ч битгий ирээрэй гэсэн. Тэгээд л би түүний хэлснээр хийсэн.

Греди: Тэгээд л боллоо юу? Чи хэлэх гэснээ бүгдийг хэлэв үү?

Ханна: Бурхан минь Греди, би дөнгөж сая чамд төрсөн эцгээ алсан гэдгээ мэдүүллээ. Үүнээс илүү чи юу сонсох гэсэн юм бэ?

Греди бараг л мушилзчихсангүй. Тэгэхээр Карл Бенсоныг алсан хүн нь Ханна байж. Тэгэж л тэр гэрээс амьд мэнд үлдсэн байх нь. Тиймээ тэр дайчин эмэгтэй гэж бодоод ширээн дээрээсээ босож Ханнад ойртон очлоо. Гол нь түүнд хар дарсан зүүд ард хоцорсон, одоо би чиний дэргэд байна гэдгийг ойлгуулах гэсэн биеийн хэлэмж байв.

Греди: Эхлээд чамайг яагаад надад бууж өгч, үнэнээ хэлэхээр энд ирэх болсны учрыг асууж болох уу?

Ханна санаа алдаад: Анна. Гол нь Аннагаас болоод л тэр, учир нь би үлдсэн бүх амьдралынхаа турш түүнд худал хэлж амьдрахыг хүсээгүй. Түүнд хэлж байгаа бүхэн маань үнэн байх ёстой. Руф түүнд намайг зугтаж чадсан баатар гэж хэлсэн байна лээ. Гэвч миний бодлоор Руф намайг хөл дээрээ босчихоод өөрийнх нь төлөө ганц ч удаа иргэж ирээгүй хөгийн амьтан гэж боддог байсныг үгүйсгэхгүй. Бас ээж ... Анна намайг энэ гэрээс явах үед ээжийг ямар эмэгтэй байсан талаар огт мэдэхгүй. Аннагийн ярьдаг, хүмүүсийн ярьдаг миний ээж гэх эмэгтэйг би танихгүй. Намайг өсгөснөөсөө тэс өөрөөр Аннаг өсгөсөнд нь бурханд талархая.

Греди: Миний бодлоор ээж чинь аавын чинь нударганаас мултраад түүнтэй учрахаас өмнө ямар хүн байсан, яаж амьдрахыг хүсдэг байснаараа л амьдарсан нь тэр байх. Тийм ээ. Ээж чинь үнэхээр их өөрчлөгдсөн. Би сургуулиа төгсч ирээд түүнийг таниагүй шүү.

Ханна толгой дохиод хэсэг чимээгүй сууснаа: Ээжийг амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байх аргаа олж чадсанд нь их баяртай байна. Ядаж л амь гараад, илүү аз жаргалтай амьдрал бүтээх гэсэн хүсэл маань ижил байсан юм байна.

Ханнагийн нүүрний хувирал одоо л нэг юм уншиж тайлахад хялбархан болсонд Греди их баяртай байлаа.

“Хэрэв ээж Аннад зөв үлгэр дуурайл болох гэж өөрийгөө өөрчилж чадсан юм бол би ч бас тэгэх хэрэгтэй гэж шийдсэн юм” гэж хэлээд босож зогсон хоёр гарын бугуйгаа Гредигийн өмнө гавлуулахад бэлэн болгож зогсов.

Ханна: Аннад би ямар нэг чухал зүйл зааж сургаж чаддаггүй юмаа гэхэд ядаж л бүх үнэнээ илчлээд, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээж чадахаар хэмжээнд түүнд хайртай гэдгээ харуулахаар шийдсэн. Сайн эцэг, эх хүүхэддээ үүрэг хариуцлагын талаар зааж сургах ёстой тийм үү? Бас түүнийг харж хандана гэж надад амла, Люситэй хамт сайн өсгөөрэй. Ферм зарсны мөнгө болон миний хадгаламжийн мөнгө түүнд хэсэгтээ хангалттай байна байх. Надад амлаач, Греди?

Греди толгой сэрсэрлээ.

Ханна: Греди, гуйж байна.

Греди: Ханна, эхлээд суучих. Магадгүй чи яриад дууссан байх. Гэхдээ надад хэдэн асуулт байна.

Ханна “Өө за” гээд сандал уруу эргэн шигдэж суугаад “Уучлаарай би өмнө нь баривчлагдаж байгаагүй болохоор аль болох хурдлахыг хичээлээ л дээ. За тэгээд асуух юмаа асуу асуу.” гэв.

Одоо нэгэнт бүх зүйл ил болсон тул өмнөх асуудлын талаар ярихад Ханнад эвгүй байсангүй.

Греди: Чиний хийсэн зүйл чинь ээжийн чинь хэлснээр биш өөрөөр шийдэгдэх боломжтой талаар өмнө нь бодож үзсэн үү? Аргагүй хамгаалалт буюу өөрийгөө хамгаалахын тулд сэтгэл цочролдоо автан, гэнэтийн солиорол маягаар хийгддэг гэмт хэргийг энэ төрөлд хамааруулдаг юм.

Ханна: Эхэндээ үгүй ээ. Би эхлээд шууд л ээжийн хэлснээр болно гэж айсан. Харин саяхан л хэдэн жилийн өмнөөс сонин, сэтгүүл, зурагтаар үзсэн зүйлүүдээс болоод тийм байсан байж болох юм гэж бодох болсон. Гэхдээ л би айсан хэвээрээ байсан. Бүр хуульчид хэлж зөвлөгөө ав]я ч гэж бодож байсан шүү. Үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгалдаг гээд байдаг болохоор нь... Гэвч гэмт хэрэг үйлдсэн талаар олж мэдвэл бас албан үүргийнхээ дагуу мэдэгддэг байх гэж бодоод... тэгдэг үү?

Греди толгой дохив.

Ханна: Тэгсэн ч гэсэн тэд намайг өмгөөлж чадах л байсан байх л даа. Гэхдээ энэ мэдээллийг маш удаан хадгалж, нуун дарагдуулсан гэдгээрээ яадаг ч байсан шоронд орох л юм байна гэж бодсон.

Греди: Онол ёсоор бол тийм л дээ. Гэхдээ тийм биш ч байж болно.

Ханна хэсэг бодолхийлснээ: Би бас хийсэн хэргийнхээ төлөө гэмших ёстой байх л даа. Гэхдээ хамгийн гол нь би хэзээ ч үүнд гэмшиж, харамсаж байгаагүй. Аавыг алсан нь өөрийнхөө төлөө болон гэр бүлийнхээ төлөө хийсэн хамгийн сайн үйл минь байсан гэж болно. Одоо ганц л зүйлд харамсаж байгаа нь энэ бүхэн Анна, бид хоёрыг хамт чадахгүйд хүргэж байгаад л байна.

Греди энгэртээ гараа зөрүүлэн эвхэж зогсоод: Чиний ярьсан зүйлээс надад нэг зүйл ойлгомжгүй санагдаад байна.

Ханна: Юу тэр вэ?

Греди: Чи түүнийг хэдэн удаа цохисон талаараа ер дурьдсангүй.

Ханна: Хэдэн удаа...

Греди Ханнаг тэр үед хэдэн удаа цохисноо санахыг их л хичээж байгааг харж байлаа.

Ханна: Нэг удаа... Миний бодлоор нэг л удаа байх. Хайруулын таваг угаасаа маш хүнд байсан. Тэгээд ч би биеэ ч дийлэх тэнхэлгүй зодуулсан байсан. Ээж миний гараас шүүрч авахад би газраас арай л гэж хөндийрүүлэн барьж байснаа санаж байна. Би арын өрөөнөөс яаж байшинд орсноо, хэзээ хэрхэн түүнийг алахаар шийдсэнээ санадаггүй юм. Гэхдээ...

Греди: Ойлголоо. За тэгвэл надад нэг асуултанд хариулаад өгөөч. Чамайг гэрээсээ явахад, аавын чинь царай хүнд танигдахаар байсан уу?

Ханна: Юу?

Греди: Ханна хонгор минь, би чамд хэргийн газарт авсан зурагуудыг үзүүлмээргүй байна. Зүгээр л надад түүний царай танигдах хэмжээнд байсан эсэхийг хэлээд өгөөч.

Ханна толгойгоо аажуухан дохиод: Надад үзүүлээч?

Греди: Харахыг хүсэхгүй байгааг чинь би мэдэж байна аа.

Ханна: Гуйж байна.

Греди, Ханнагийн дэргэдээс холдмооргүй байсан ч эргэлзэнгүйгээр ширээ рүүгээ алхаад, хамгийн доод талын шүүгээнээс хавтас гаргаж ирэв. Ханнад харуулалгүй хэдэн зураг эргүүлж байснаа хамгийн нүд дальдчимааргүй гэсэн зургийг сонгон авч Ханна уруу дахин нэг харвал биеэ бэлтгэн сууж байгаа нь илт байвч Греди үзүүлэх эсэхдээ эргэлзсэн хэвээрээ л байв.

Греди: Чи үүнийг хараад хэрэггүй дээ. Би чамайг ганцхан цохисон гэдэгт итгэлтэй байна.

Ханна: Надад үзүүлээдэх.

Греди гараа ширээн дээгүүр сунган түүнд фото зургийг өглөө. Цусан далайд хэвтэх Карл Бенсоны цогцос. Түүний толгой байх ёстой хэсэгт улаан нөж бүхий мах л харагдлаа. Ханна зураг уруу тонгойн нэг харснаа харц дальдран нүдээ анилаа.

Греди зургийг буцаан авч ширээн дээр тавиад: Чи түүнийг зогсоосон Ханна. Гэхдээ ээж чинь түүнийг алсан.

Ханна нүдээ нээж нулимс дүүрэн нүдээр түүн рүү хараад: “Бурхан минь, тэгээд энэ бүх хугацаанд ээж намайг аавыгаа алсан гэж итгүүлэн амьдарч ирсэн гэж үү? Ээж намайг эрж хайж олж болох л байсан. Тэр намайг хаа нэгтээ амьд байгаа гэдгийг мэдэж байсан. Намайг гэртээ эргэж ирээсэй гэж хүсэхгүй байсан ч зүгээр л надад тэр үнэнийг хэлэх хэрэгтэй байсан шдээ” гээд мэгштэл уйллаа.

Ханнаг ингэж уйлахыг харах Гредид хэцүү байлаа. Дуу хураагуур асаалттай хэвээрээ гэдгийг Греди мэдэж байсан ч, тэр анхнаасаа дотор нь хуурцаг хийгээгүй юм. Үүнээс цааш сандал дээрээ элгээ эвхэн сууж, албархаг царайлж тэсэхгүй нь. Ханна дээр очоод энгэртээ чанга тэвэрлээ. Ханна уйлсаар л...: “Ээж яагаад намайг бас хайрлаж болоогүй юм бэ?”

Гредид хариу хэлэх үг байсангүй. Ханнагаас илүү энэ асуултын хариуг мэдэх хүн угаасаа байхгүй шүү дээ.

Хорин нэгдүгээр бүлэг

2007 оны 9 сарын 9 - ний өдөр

Ханнад,

Чамайг энэ захиаг унших үед би аль хэдийн энэ ертөнцөөс явсан байх болно. Энэ захиаг бичиж байх үедээ ч би чамаас уучлал гуйх, чамтай холбогдох зүрх зориг хүрдэг ч болоосой гэж залбирч бас найдаж сууна.

Энэ захиаг бичих гэж маш олон удаа эхлүүлсэн, тэр бүрт бүтэлгүйтсэн. Би бүх насаараа хулчгар амьдарч ирсэн. Үүнийгээ би хэний ч өмнө хүлээн зөвшөөрнө.

Чамайг тэр шөнө явуулсны дараа Карл шалан дээр хөдөлж, чимээ гарсан. Сэргэж босож ирээд болсон бүхэнд намайг буруутгах вий гэж маш их айсан болохоор хайруулын таваг барьж аваад дахиад толгой уруу нь цохисон юм. Гэвч би зогсож чадаагүй. Үргэлжлүүлэн цохисоор байсан. Хэсэг хугацааны дараа би ямар нэг хатуу зүйл биш зөөлөн зүйл цохиж байгаагаа мэдрээд больсон.

Би хийсэн зүйлдээ итгэж чадаагүй. Чөтгөр шулам шиг үйлдэл хийчихээд тэрэндээ огтхон ч гэмшихгүйгээр барахгүй харин бүр түүнийг үхсэнд сэтгэл амарсан шүү. Энэ талаар хэсэг хугацаанд гэгээн эцэг Паулд ч наминчилж чадаагүй. Учир нь надад гэмших сэтгэл төрөхгүй хэвээр л байсан юм. Гэхдээ л тэрийг хийгээгүй бол би Карлтай хамт үүрдийн тамд амьдарсан хэвээрээ байх болно гэдгээ мэдэж байсан. Тэгээд эцэстээ гэгээн эцэг Паул дээр очиж ярилцсан.

Тэр надад маш олон зүйл сургасан. Тэр намайг хэчнээн хайхрамжгүй эмэгтэй байсныг ухааруулсан. Би аймхай, тэнэг эмэгтэй байж. Энэ нь ямар их хор хөнөөлтэйг тэр надад олон жишээн дээр тайлбарлаж өгсөн. Машин жолоодохыг сурч сэтгэл зүйч эмч дээр очдог болсон. Би Руфийг бас аваачих гээд дийлээгүй. Руф бүх эрэгтэй хүмүүст дургүй байдаг. Карл бид хоёрын хооронд зогсож үргэлж тэмцэлддэг байсныг чинь би тухайн үед аавынхаа цусан дахь зэрлэгийг дуурайн өрсөлдөж буй гэж хүлээж авдаг байсан минь түмэн эндүүрэл байж. Чи зүгээр л намайг хамгаалах гэж хичээдэг тэнгэрийн элч байж шүү дээ гэдгийг сүүлд ойлгосон. Гэтэл чамайг хамгаалах ёстой хүн нь би байсан. Чамайг бас Руфийг. Одоо л би тэр бүхнийг ойлгож байна. Тэр шөнө ч бас чи биднийг хамгаалах гэж л хичээж байсан. Гэтэл би чамайг буруутган гэрээсээ яв гэж хөөсөн.

Би буруу зүйл хийсэн гэдгээ одоо л ухаарч байна. Хэдэн сарын өмнөөс би Карлийн догшин авир түүний цусанд биш харин хүмүүжлээс нь болсон байх гэж таамагласан. Миний таамгаар бол түүний аав л байх. Тэр олон сарын турш цагдаа нар чиний цогцсыг хайж байхад би чамайг амьд гэдгийг чинь мэдэж байсан ч дуугүй л байсан. Үнэндээ бол өөрийнхөө тэнэг алдааг хүлээн зөвшөөрөхөөс дэндүү ичсэндээ тэр л дээ. Тэдэнд хэлэхээс илүү чиний өмнө алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс маш их айсан.

Энэ захиаг бичиж байгаа учир нь ч миний хулчгар зан хэвээрээ байгаагийнх. Яагаад гэвэл би чамаас уучлал гуймаар байгаа ч, намайг уучилж чадахгүй бол яах вэ гэж бас айж байна. Чи уучилж чадахгүйд ч учир нь байгаа юм биш бурхан тэнгэр болон чамайг уучламгүй зүйлсийг өршөөж байхыг би зөндөө харсан ч гэсэн би гэдэг хүн уучлал, өршөөл эдлэх эрхгүй хүн юм.

Би гэм нүглээ Аннагаар цайруулах гэж хичээж ирлээ. Би түүнийг чамайг хайрладаг байсан хайраараа хайрлан өсгөсөн. Гэвч тэр хайраа чамд үзүүлэхээс дэндүү айдаг сул дорой байсанд уучлаарай. Зүрхэндээ намайг уучлах хүртэл чинь би бурхны оронд тайван суух эрхгүй гэдгээ мэдэж байна. Хэзээ нэг өдөр намайг уучилна гэж найдъя.

Чиний ээж.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл ЭНД бас ЭНД дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(330)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Khongoroo.   2015-09-11
Sain uu, Bi ug ni Davaa garigt durgui l dee, tegsen ch Hannataigaa uulzana geed bayartai bgaa. kkk

Зочин: зочин.   2015-09-08
баярлалаа, би удахгүй декритны амралтаа авна тэгэхлээрээ англи ном орчуулж уншъя гэж бодож байгаа. чадахнуу үгүй юу

Зочин: Khongoroo.   2015-09-07
Woooow, yostoi gyalalzuuljee. Bayarlalaa. Daraagiin 1 dehed dahin uulzana gedegtee itgeltei bna. Hairtai shu.

Зочин: Arti.   2015-09-07
Bayarlalaa, Goolingoo... Maash ih bayarlalaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com