ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арав дээр нэмэх нь нэг алхам

Чөлөөт цаг  | 2015 / 09 / 06

Амьдрах гэдэг үг чамд минь ямар бодол төрүүлдэг вэ? Өмнө нь энэ үгийг сонсохоор л толгойд хар бараан, хүнд хэцүү, дарамттай гэмээр мэдрэмж төрдөг байлаа. Магадгүй гэрийн эзэгтэйн хүнд болоод хариуцлагатай үүрэг, ажил албанд минь тохиолддог бартаа саадууд намайг ингэж айхтар ядрааж байсан биз ээ.

Арав дээр нэмэх нь нэг алхам

“Өөрийнхөө зовлон жаргал, алдаа оноо, саад тотгорт дарагдаж арван алхамынхаа эргэн тойрноос цааш нүдгүй болох үед л хүн зовж эхэлдэг” гэсэн Хятадын эртний сургааль үг байдаг. Магад энэ үгийг л би биеэрээ мэдэрч байсан байх.

Яах аргагүй амьдрал минь арван алхам дээрээ л гацчихсан юм. Гэрээсээ ажил хүртэл яарч, ажлаасаа гэр хүртэл гүйж, зав гарвал найзуудтайгаа эсвэл гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөсөөр өөрийнхөө гараар бүтээсэн торон хашаан дотроо тойрон эргэлдээд л байдаг. Хэн ч намайг ийм хашаан дотор оруулж хориогүй. Гагцхүү өөрөө л тэр хашааг өөрийн гараар бүтээчихээд хүн нэмэхгүй хасахгүй гэдэг дүрэмтэй амьдраад байсан.

Өглөө бүр гэрээсээ гараад өнөө л нэг замаараа арав алхаад нийтийн тээвэрт сууж өдөр ч мөн арав алхах аядаад л такси хөлөглөж гэртээ буусаар нэг л мэдэхэд хорь гаруй жилийг ардаа үдчихсэн сууж байна гэж бодохоор л харамсах сэтгэл төрөх юм. Мэдээж гэр бүл, ажил, хамт олон, найз нөхөд минь надад юу юунаас ч илүү үнэтэй. Тэднийгээ үл тоож байгаа хэрэг огтхон ч биш. Гагцхүү өдий олон жил арваас илүү алхаж чадаагүй өөртөө л харамсаж буй хэрэг. Ингээд саяхнаас миний бие өөртөө хатуу сануулга өгч үргэлж нэг илүү алхаж байх тушаал гаргасан юм.

Арав дээр нэмэх нь нэг алхам

Амралтын өдрүүдэд гэрээ цэвэрлэж өнгөрөөдөг урт цагаасаа жаахныг хасаад өөртөө зориулж өмнө нь огтхон ч оролдож байгаагүй спортын нэг төрлөөр хичээллэж эхэллээ. Энэ бол өдөр бүр гэрийнхээ мухарт бүгдэг надад гэрээсээ гараад арваас илүү алхах боломж олгосон нэг том шалтгаан.

Хоолны зааланд хүүхнүүдтэй ам халж суудаг нэг цагийг өөртөө зориулж залуу насандаа сурахыг хүсдэг байсан цахилгаан даралтат хөгжмөөр хичээллэхээр бүртүүлэв. Бас энэ нь ажлынхаа ойр байдаг дэлгүүрээс цааш холдох дургүй намайг илүү газар руу алхуулдаг болсон бас нэг шалтгаан.

Орой бүр зурагт үзэж суусаар шөнө нь орондоо ордог хэрэггүй шахуу болсон цагуудаа нийлүүлж, хүүхэд байхдаа сонирхлоороо сурсан Хятад хэлээ үргэлжлүүлдэг боллоо. Бас орой бүр унших дуртай хуучин Орос үлгэрээ хүүхдүүддээ зориулан чанга тодоор уншиж гэр бүлдээ ч өөртөө ч нэг алхам илүү ойртсон.

Би амьдралд үргэлж арван алхам хийсээр байгаад дэндүү хойно хоцорчихож. Гэтэл миний хийж чадах зүйл хэдэн зуун мянгаараа намайг хүлээсээр л байна. Хэрвээ би л өөрөө зориглож нэг алхам илүү алхахгүй юм бол хэзээ ч хүсч мөрөөддөг шигээ жаргалтай амьдралыг бүтээж чадахгүй. Өнөөдөр нэг л алхам илүү алхаж чадвал ахиад хорин жилийн дараа би хэдэн мянган алхмаар түрүүнд байх болно. Тэгээд өнөөдөр маргаашийн аар саар бяцхан зовлонд бүдрэхгүй илүү холын хараатай илүү олон арга барилтай, туршлагатай гэрийн эзэгтэй, ажилчин бүсгүй байх нь.

Би хорин жилийн турш өглөө бүр явдаг замаараа арван алхам урагшилдаг ч эргээд л арван алхамаараа буцаж алхсаар гэрийнхээ хаалгаар ордог байлаа. Харин одоо бол гэрээсээ гараад ч арав дээр нэмэх нь нэг илүү алхаж буцахдаа ч арав дээр нэмэх нь нэг илүү алхсаар харьдаг болсон. Магадгүй илүү хөдөлгөөн бас илүү нэг алхам амьдралд илүү их аз жаргалыг авч ирдэг байх.

Ухаалаг Гоолигоо бүсгүй минь чи ч мөн адил ирэх долоо хоногоос эхлэн өдөр бүрийн арав алхам дээрээ заавал нэг алхам нэмж өөрийгөө ямар хэрэгтэй, чухал, мундаг хүн болохыг өөртөө бас эргэн тойрондоо мэдрүүлээрэй. Чамдаа амжилт хүсье. Харин ямар шинэ алхам нэмсэн болохоо хариу заавал мэдэгдэж сэтгэгдэл үлдээгээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(764)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: goolingoochuudiin neg.   2015-09-07
neeree yumaa

Зочин: Zochin.   2015-09-07
Bayrllaa saihan nitlel bna.

Зочин: Seli.   2015-09-07
Goolingoogiin niitlel yag minii nuhtsol baidliig medsen ym shig l yag heregtei medeelluud bdg, haayadaa ene admin ni nadtai ih tustei amidraltai hun ym bhdaa gd l gaihdag shuu, bi yag bodoj bodoj uchigdroos neg alham iluu hiij ehelsen, unuudroos 2 ch alham iluu hiij idevhitei amidrah bolnoo, minii hairan zaluu nas min gej suuld ni bodoj unguruhguin tuld

Зочин: Mmm.   2015-09-06
Amazing! http://www.getcocgem.com/ - I got free Clash of Clans gems here! Get yous too in less than two minutes!! Everybody is already using free gems from here.(HCE478iqsU)

Зочин: anu.   2015-09-06
Bayarlaa Goolingoo uneheer busdaas bolon uchigdrin uuruusuu 1alham iluu hiih uram zorig ugluu.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com