ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шар манжингийн амтат салат

Хоол хүнс  | 2015 / 08 / 28

Өмнө нь манжингаар салат хийх тухай бодож байв уу? Кальци ихээр агуулдаг, А витаминаар баялаг манжинг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл ясны сийрэгжилт болон яс муруйх, шүдний буйл үрэвсэх, ходоодны хүчил ихсэх, ханиад, хатгаа авах, цаашлаад чихрийн шижин өвчинөөс сэргийлэх ашиг тустай. Махыг дангаар нь чанах болон мах оролцсон хоол хийхдээ манжинг оролцуулж байвал амттай бөгөөд биед хэрэгтэй.

Шар манжингийн амтат салат

Харин шар манжингийн салатыг хийхэд тун амархан. Зуны сүүлийн дулаан өдрүүдийг алдалгүй аялж зугаалахаар төлөвлөсөн бол энэ салатыг бэлдээд явахад төрөл бүрийн хоолтой хамт идэхэд тохиромжтой.

1. Чамд хэрэг болох зүйлс:
3-4ш шар манжин
3-4ш улаан лооль /хэмжээнээсээ хамаарна/
1-2ш Авокадо
1ш улаан сонгино
Усан үзмийн цуу эсвэл цагаан цуу
Оливийн тос
Давсласан сармис
Салатны навч
Хар пeрец
2. Манжингаа угаагаад дээд болон доод талыг нь хэрчиж авна. Арилгалгүйгээр хальстай нь саванд хийгээд зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Манжингийнхаа том жижиг хэмжээнээс хамаараад 1 цаг хүртэл хугацаанд буцалгаж болно. Өмнөх орой нь буцалгаж тавиад хальсыг нь арилгалгүйгээр хөргөгчинд хийгээд хадгалчихвал маргааш өглөө нь хөрчихсөн мөн хальс нь амархан хуулраад арилгахад амар байх болно.
Үүний дараа улаан сонгиноо арилгаад урт нарийхан хэрчинэ. Зурган дээр би сонгинийхоо талыг нь хэрэглэсэн байгаа. Дараа нь шар манжин, улаан лооль, авокадогоо /авокадо жимсийг томоохон супермаркетууд, Барс болон Далай ээж захаас авах боломжтой/ зураган дээр харагдаж байгаатай адил хэрчинэ. Улаан сонгино хэтэрхий аагтай байвал хэрчсэнийхээ дараа цагаан цуутай усанд бага зэрэг дэвтээж үнэр болон амтыг нь зөөлрүүлээрэй. Өмнөх орой нь манжингаа бэлдэж тавихдаа хамт бэлдээд тавьчихаж бас болно.
3. Бүх зүйлсээ нэг тавганд хольж хийгээд салатны жижиг навчаа нэмнэ. Оливийн тос, цагаан цуугаа нэмж дусаагаад хар нунтаг перец болон давстай сармисаа нэмээд амтлаад үзээрэй. Ингээд бэлдсэнийхээ дараа шууд идэж болно эсвэл хөргөчинд хийж хадгалаад дараа нь хэрэглэсэн ч болно.
4. Нэмж хэлэхэд би хүмүүст өгөхдөө бага зэрэг бяслагаар чимэглээд өгчихдөг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Anira
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(497)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-08-30
kale geed burjgar baitsaa mongold haana zarj bga bol

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com