ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Харшлын шинж тэмдгийг багасгах 5 байгалийн арга

Эрүүл мэнд  | 2015 / 08 / 07

Харшлыг бүрэн эмчилнэ гэдэг маш эргэлзээтэй асуудал. Гэхдээ бид ядаж л шинж тэмдгийг нь багасгах аргуудыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Нойр хүргэж, толгой дүүргэдэг харшлын эм уухаас гадна дараах байгалийн аргуудыг туршиж үзээрэй.

Харшлын шинж тэмдгийг багасгах 5 байгалийн арга
1. Алимны цуу
Алимны цуу бол харшлын шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, салстын (нусны) үйлдвэржилтийг бууруулдаг учраас харшил хөдөлсөн үед хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтнүүдэд эерэг нөлөө үзүүлж жингээ хасахад тусалдаг болохоор туршаад үзэхэд үнэхээр гэмгүй эд байгаа биз?
Яаж хэрэглэх вэ: 1 цайны халбага цэвэр алимны цууг 1 аяга усанд найруулаад өдөрт 3 тасалж ууна. Алимны цуу нь Далай ээж зах болон томоохон сүлжээ супермаркетуудад худалдаалагддаг.
2. Халгайтай цай
Хатгадаг л болохоос халгайнд хэрэггүй юм гэж алга. Халгайн навч нь биеийн харшил хөдөлгөгч гол хүчин зүйл болох хистамин үйлвдэрлэх чадамжийг бууруулдаг. Мөн цусны даралт бууруулах, үе мөчний үрэвсэлд халгайг өргөнөөр ашигладаг. Халгайг гааны навчтай хольж хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг бууруулахад илүү үр дүнтэй.
Яаж хэрэглэх вэ: Буцалж буй 250 мл ус тутамд 1 цайны халбага гаа, 1 цайны халбага халгай (хатаамал эсвэл шинэхнээрээ) хийгээд 10-15 минут хандлаад ууна.
3. Пробиотик
Харшил бол тэнцвэр нь алдагдаж хэт мэдрэг болсон дархлааны илрэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар гэдсэнд ашигтай бактериуд нь их байвал дархлаанд сайнаар нөлөөлж харшлын шинж тэмдгийг бууруулж байгаа нь тогтоогджээ. Цаашилбал, жирэмсэн эхийн гэдсэн дэх ашигтай бичил биетүүд ургийн амьдралынхаа туршид харшилтай болох магадлалд хүртэл нөлөөлдөг аж.
Яаж хэрэглэх вэ: Пробиотикоор баяжуулсан тараг, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх
4. Улаан сонгинотой ус
Сонгинод quercetin хэмээх усанд уусамтгай бодис агуулагддаг бөгөөд энэ нь биеийн хистамины үйлдвэржилтийг бууруулж, харшлын шинж тэмдгийг намдаадаг байна. Quercetin нь мөн үрэвслийг бууруулах, амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй.
Яаж хэрэглэх вэ: 1 улаан сонгиныг нарийхан хэрчээд 4 аяга усанд хийж 8-12 цагийн турш хандалсныхаа дараа өдөрт 1-2 удаа тасалж ууна. Хандалсан усыг хөргөгчинд хадгалвал 4 хоногийн турш үйлчилгээ нь алдагдахгүй.
5. Харшлаа аль болох хөдөлгөхгүй байя гэвэл (зөвхөн ургамлын тоосонцрын харшилтай бол):
-Ургамлын тоосыг биедээ өдөржин наахыг хүсэхгүй л байвал хувцсаа гадаа өлгөж хатаах хэрэггүй.
-Цонхоо дэлгэж онгойлгох хэрэггүй.
-Орой бүр шүршүүрт орох юм уу бүх биеэ усаар шүршиж угаагаарай. Ингэснээр өдрийн туршид бие, үсэнд чинь наалдсан ургамлын тоосонцорыг унагааж чадна. Мөн ор хөнжлийн даавуундаа наахаас сэргийлнэ гэсэн үг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охинх
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(462)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-08-08
deerees n nemj helehed anh udaa ene jil bi harshliin em heregleegui. 1 doloo honognudnii dusaaguur l hereglesen bh.

Зочин: Таны нэр.   2015-08-08
urgamliin harshlaasaa (6-7 jil hund helberiin suuldee hundreed amia horlohod ih oirtson bsan) herhen amarhan salsnaa helye. 3 jiliin omno neg buh yumnii harshiltai europe emegtei mask zuuj bsniig sanaad zugeer engiin tsagaan mask joohon norgood mushgiad (urgamliin toosontsor usand nam boldog) harshil hodloh tsag dohohoor buten 3 sar zuuj ongorooson. Uugeer darhlaanii systemiin automatic aldagdsan bj bolno. jil bolgonii tsagiin huvaariin daguu ehleh gesen bolovch mask zuugeed aisgalahgui bolohoor hemnel n aldagdsan gesen ug. Mon ter jiliinhee 8 saraas margharine-tei talh zogiin baltai ogloonii tsaind zaaval iddeg bolson. Uchir n bi ooh tos iddeggui hun getel neg gazar ooh tos iddeggui humuus harshild amarhan ortdog gej unshaad bi shuud ooh tos ergeed hereglej ehelsen. Zogiin bal n bol ugtaa urgamliin toosontsor gesen ug. tegeheer bi odor bolgon todrhoi hemjeegeer avch biye dasgaj bna gesen ug. allergy hodloogui bh uyedee.

Зочин: Таны нэр.   2015-08-07
uneheeeeeer ih bayrla ene buhnig haanaas yaj olj avsnig medehgui ch huvaaltsaj bgad uneheeeer ih bayrla yooo harshil zuer l aljina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com