ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Холливудын хамгийн “хөгшин” гэрлэлтүүд

Одууд  | 2015 / 07 / 07

Холливуд гэхээрээ л хэд хэдэн удаа салсан, гэрлэлт нь хэдхэн сараас хэтэрдэггүй гэсэн түгээмэл ойлголт бий. Энэ ойлголт буруу гэдгийг өөрсдийн амьдралаар батлан харуулсан гэр бүлүүдийг танилцуулъя.

Холливудын хамгийн “хөгшин” гэрлэлтүүд
1. Kyra Sedgwick & Kevin Bacon
Хосууд зураг авалтын талбайд анх танилцсан бөгөөд 1988 онд хуримаа хийсэн билээ. Өдгөө 27 жилийн дараа хоёр хүүхдийн хамтаар аз жаргалтай амьдарсаар байгаа юм.
2. Sarah Jessica Parker & Matthew Broderick
Тэднийг анх болзож эхлэхэд хэвлэлийнхэн бүү хэл фэнүүд нь ч 17 жил хамтдаа амьдарна гэж төсөөлөөгүй гэдэг. Sarah-ын ах нь анх тэднийг танилцуулсан бөгөөд тэр ах нь ихэр охидынх нь загалмайлсан эцэг болсон юм.
3. Tom Hanks & Rita Wilson
Хуримлаад 27 жилийг ардаа үдсэн энэ сайхан хос олон хүнд хэцүү цагийг хамтдаа туулсан. Хэрвээ түүний хайрт нөхөр нь цаг үргэлж дэргэд нь байгаагүй бол хөхний хорт хавдраа тийм ч хурдан давж гарч чадахгүй л байсан болов уу хэмээн Rita дурсдаг.
4. Bono & Alison Hewson
Рок од гэхээрээ л үнэнч бус, цаг үеийн бүх сайхан бүсгүйчүүдтэй орооцолддог байх албагүй гэдгийг харуулсан Bono хайрт гэргийтэйгээ хуримаа хийгээд аль хэдийн 33 жилийг ардаа үджээ. Тэдний гэрлэлт хэрхэн бат бөхөөр энэ олон жилийг давж ирсэн тухай асуухад Bono: “Би гайхамшигтай эмэгтэйтэй гэрлэсэн. Түүнийгээ алдахгүйн тулд хажуунаас нь холдож, тавьж явуулахыг хүсээгүй учраас дээд зэргээр хичээдэг юм.” гэжээ.
5. Will Smith & Jada Pinkett Smith
Карьертаа бүх анхаарлаа төвлөрүүлж, түүнээсээ болоод анхны гэрлэлтээ аварч чадаагүй Will энэ удаад өмнөх алдаагаа давтахыг хүссэнгүй. Гэр бүлдээ бүхнээ зориулдаг тэдний хамтын амьдралын 17 жилийн ой удахгүй болох гэж байна.
6. Gwen Stefani & Gavin Rossdale
Хайртай бүсгүйгээ найздаа алдсан Gavin, хамтлагийнхаа гишүүнд хайртай болсныхоо төлөө шийтгэл амсаж мэдэхээр хүнд байдалд орсон Gwen нар танилцаж, нэг л мэдэхэд бие биедээ ухаангүй дурласан гэдэг. Анхнаасаа гүн гүнзгий, хариуцлагатай харилцаанаас зугатаж байсан гэдэг ч тэд аль хэдийн 14 жилийг ардаа үдэж, гурван хүүгийн эцэг эх болцгоожээ. Хамтдаа туулсан хүнд мөчүүд нь илүү их байсан учраас энэ олон жилийг салалтгүйгээр даван туулсан гэж Gwen дурссан байдаг.
7. Denzel Washington & Pauletta Washington
Дөрвөн хүүхдийн эцэг эх болж, 33 жилийг хамтдаа өнгөрүүлсэн энэ хосуудаас олон жилийн харилцааныхаа нууцаас дэлгээч гэхэд: “Бидэнд ямар ч нууц байхгүй. Олон л хосуудын адил хэрэлдэж муудалцаж, асуудалтай нүүр тулдаг байлаа. Харин тухайн асуудлаас огтхон ч зугатдаггүй байсан нь их эерэг нөлөө үзүүлсэн болов уу” гэжээ.
8. Hugh Jackman & Deborra Lee Furness
Анх тэднийг болзож эхлэхэд 13 насны зөрүүтэй учраас удахгүй дээ гэж хүн бүр таамаглаж байлаа. Гэсэн хэдий ч тэд өнөөдрийг хүртэл 19 жил хамтдаа байж чадсан юм.
9. Tina Fey & Jeff Richmond
Анх танилцсанаас хойш 20, хуримаа хийснээс хойш 14 дэх жилийн ойгоо тэмдэглэж буй авъяаслаг хосууд өдгөө хоёр охиныхоо хамт амьдардаг.
10. Jamie Lee Curtis & Christopher Guest
Өдгөөгөөс 34 жилийн өмнө Jamie Lee Curtis зурагтаар гарч байсан Christopher-ыг хараад “Би энэ залуутай гэрлэмээр байна” хэмээн дуу алдаж байжээ. Ингээд 3 жил 6 сарын дараа тэд танилцсан бөгөөд дахин 6 сарын дараа хуримаа хийсэн түүхтэй.
11. David Bowie & Iman
Дуучин David ирээдүйн гэргий Iman-тайгаа 1990 онд сохор болзоогоор анх танилцаж байсан гэдэг. Өнөөдрийг хүртэл 25 жил хамтдаа байж чадсан нууцынх нь талаар асуухад Iman: “Гэр бүл хэзээд эхний байранд. Бусад бүх зүйл дараа нь байх болно. Энэ л бидний баримталж ирсэн ганц дүрэм”
12. Kurt Russel & Goldie Hawn
Тэд анх болзож эхэлснээс хойш өдгөө 32 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд гэрлэх нь бүү хэл сүй ч тавьж байсангүй. Энэ хугацаанд Kurt Goldie-ын хүүхдүүд болох Kate Hudson, Olivier Hudson нарын төрсөн эцэг нь хэмээн андуурагдтал хамтдаа байдаг байлаа. Kurt-ээс амьдралынх нь хамгийн сайхан мөч хэзээ байсныг нь тодруулахад “Goldie надад чи миний хүүхдүүдийн хувьд төрсөн эцгээс нь илүү эцэг байж чадсан гэж хэлэхэд би маш их баярласан. Мөн Kate Hudson намайг анх аав гэж дуудахад ямар их баярлаж байсан гээч” гэж хариулжээ.
13. Pierce Brosnan & Keely Shaye Smith
Pierce өмнө нь нэг удаа гэрлэж байсан бөгөөд 17 жил ханилсан гэргий Cassandra нь өндгөвчний хорт хавдрын улмаас нас барсан юм. Pierce гэргий Cassandra-ынхаа дагавар хүүхдүүдийг үрчлэн авч өөрийн овгоо өгсөн бөгөөд ирээдүйн карьерт нь ихэд тусалсан гэдэг. Түүний өргөж авсан охин 2013 онд мөн л өндгөвчний хорт хавдраар нас барсан юм. 1994 онд тэрээр Keely Shaye Smith-тэй танилцсан бөгөөд 7 жилийн дараа хуримаа хийсэн билээ. Хосууд хоёр хүүтэй бөгөөд Keely төрсний дараах хүндрэлээс болоод өмнөх жингээсээ 3 дахин их жинтэй болсон ч Холливудын хамгийн халуухан залуу гэгдэж байсан Pierce өнөөдрийг хүртэл гэргийгээ орхиогүй гэдгээрээ олон хүний хүндлэлийг хүлээдэг.
14. David Beckham & Victoria Beckham
Тухайн цаг үеийн хамгийн халуухан хосууд гэгдэж байсан тэд өнөөдөр бат бэх, өнөр өтгөн гэр бүлийн үлгэр жишээ болжээ. Энэ жил хосууд хуримынхаа 16 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд дөрвөн хүүхдийн хамтаар амьдарч байгаа билээ. 16 жилийн өмнө бүхий л залуучуудын шүтээн байсан Victoria хөлбөмбөгийн шинэхэн од залууг олж харсан тэр өдрийг David дурсахдаа “Хамтлагийн үзэсгэлэнтэй 5 бүсгүйчүүдээс Posh л минийх болох ёстой гэж би өөртөө амлаж билээ” хэмээн дурсжээ.
15. Brad Pitt & Angelina Jolie
Тэд гэрлээд 1 л жил болж байгаа ч хайр дурлалын харилцаа үүсгэж, хамтран амьдраад 10 жил өнгөрчээ. 6 хүүхдийн эцэг эх ч болцгоож. Үлгэр жишээ сайхан хосууддаа улам их аз жаргалыг хүсье.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(795)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Oyuna.   2015-07-18
Hamgiin urt nastai gerlelt gevel taarmaar yum. Alivaa orchuulga hiihdee ugchilj bish utgachilj orchuulah yostoi. All right gedgiig bugd baruun tiish gej orchuuldag shig l yum hiij dee.

Зочин: bi.   2015-07-09
Garchigaa zassan bn. Sain bn. Olon niitiin medeellin heregsel iimerhu aldaa gargahgui bval zugeer

Зочин: Таны нэр.   2015-07-09
энэ хосууд чинь хоорондоо ямар төстэй царайтай юм бэ

Зочин: odkonoo.   2015-07-09
Hairlaj durlah neg hereg, hamtdaa ene amidraliig tuulah ni yasan ih hudulmur baidag yum bee gej l bodoj bas baga zereg emeej baina. Bi 26 nastai amidralaa ehleeleh geed l uchraa olohgui emeegeed ch baih shig yavna. Getel derged mini aav eej maani 28 jiliig hamtdaa tuulj, 5 huuhdiin aav eej bolj unuudur ch bie bienee negneesee holduulah durgui, zarim yed zaluuhan hosuud yum shig l tunirhaj suuhiig ni yana geech. Hair iim l munhiin bas zaluu baidag baih ni gej. Harin bi muruuduj baisan hunteigee bish ogt sanaand oroogui hundee durlachihaad eej aavdaa taniltsuulaad yavj baihiin, sonin shuu, Yun ter tsagaan moritoi hanhuu. Durlaliin shaltgaan ih sonin yum hartsand ni duu hooloind ni durlaad l. Za yamartai ch saihan hair gej baidag, hamtdaa l horvoog tuulah gej bie bieniihee garaas atgasan bolohoor yu ch bolson bai garaa tataj avalguigeer ulam shanga atgaad saihan uvuu emee bolnoo. Neg udaa naiz zaluugaaraa toglood UVGUUN gesen chini neeh huurhun ineesnee samgan mini gejuu, ZA ingeed buh hosuuddaa az jargal sain saihan buhniig husie, saihan hairiin tuuh ta bidnii derged l tsetsegleed baij baidag yum shuu,

Зочин: Shivree boroo.   2015-07-09
nairuulgiin aldaa garchjee. Ene oolgoltiig buruu gedgiig haruulsan hosuud ch geh yumuu ingej bichsen bol oilgomjtoi bje. Bi ch bas hurdan salsan hosuudiin zurag bhin bh gj bodloo

Зочин: zochin.   2015-07-08
Uuchlaarai, garchigtaiga medeelel n niitsehgui sanagdaj bn. Salsan niilsen udaan amidraagui humuusin tuhai ym bh gsn chini udaan amidarch bga hosuud ym bn shd. Ene oilgoltig ugui gdgig, hos bur tiim bish gdgig oorsdiin amidralaar haruulsan hosuud gdg ch ymu

Зочин: qqqqq.   2015-07-08
20-иос дээш жил хамт амьдарна гэдэг Холливудад бүү хэл энгийн амьдралд ч ховорхон зүйл болждээ. Гэр бүлийн үнэ цэнийг мэдэрдэг мундаг хүмүүс юм. Харин хамгийн сүүлийн гэр бүл надад тийм ч сайхан санагддаггүй ээ. Гэр бүлтэй байхдаа Анжитай унтсан гэж бодохоор Брэдийг хүндлэх сэтгэгдэл төрдөггүй юм

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com