ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Би бол домог

Чөлөөт цаг  | 2015 / 07 / 01

“Би бол домог” гэдэг киног үзэж байсан уу? Тэр кинотой огтхон ч хамааралгүй асуулга л даа. Гэхдээ би найзуудтайгаа тэр киног үзэж байгаад Уилл Смитийг усанд ороод нүцгэн зогсч байх үеэр нь их л эвгүй хоолойгоор “Юун том юм бэ?” гээд хэлчихсэнээс хойш би өөрөө жинхээ домог болсон доо.

Асуулга: Би бол домог

Уг нь бол би хажууд байсан найзынхаа барьчихсан байсан саван дотроос надад харуулсан аймар том нэг ширхэг поп корныг л хэлсэн ухаантай. Тэгтэл яг тийм үзэгдэл дээр тэгээд яг намайг их чимээг нь давж гарч орилох үеэр дуу нь намсч зэрэг зэрэг олон зүйл нь таарсан даа. Эргэн тойронд байсан бүх хүмүүс инээд алдаж хамт явж байсан арав гаруй найзууд маань намайг бүр ч их шоолж байсан. Тэрнээс хойш найзууд уулзах бүртээ л энэ явдлыг ярьж намайг бараг домог болтол залхалгүй ээлжлэн ярьдаг юм. Найз залуугаа танилцуулж байхад хүртэл тэр явдлын талаар нүдэнд үзэгдэж тархинд хоногштол ярьсан гээд бод доо! Хүн бүрт л яг ийм “Би бол домог” гэмээр найзууд, ангийнхан, гэр бүлийн бүх гишүүд цуглах үед дурсаж, өргөн хүрээтэй яриа болдог сонирхолтой түүх байдаг даа! Яг тэр талаарх л асуулга юм.

1. Яах гэж энэ ангид төрөв өө! 29 настай эрэгтэй А
Арван жилд ангиа сольж өөр бүлэг рүү шилжиж орсон юм. Тэр үед би шинэ орсон ангийнхаа хүүхдүүдээс хамаагүй жижиг биетэй болохоор эхний өдрөөс эхлээд л намайг өдөж, дээрэлхэх шинжтэй байдаг байсан. Нэг өдөр намайг нөгөө хэд чинь нийлж байгаад л шоглох гээд байхаар нь би бүр тэсэлгүй “Ёо, би яах гэж энэ ангид төрөв өө!” гээд хэлчихсэн юм. Уг нь “оров оо!” гэж хэлэх санаатай байсан юм. Тэр үеэс хойш өдийг хүртэл тэр ангийн дотно сайхан найзууд маань уулзах бүртээ л “Манай ангид төрсөн хүүхэд” гэж ирээд л шоолно. Харин би өөрийгөө хамгаалахдаа “Би тэр үед та нараас илүү ухаантай байсан байхгүй юу. Та нарыг би төрсөн ах дүү шигээ л санадаг байсан. Харин та нар яасан, тийм муухай зулай, зулайг чинь гишгэж төрсөн ахыгаа шоглоод л” гэж хэлдэг юм. Байнга уулздаг хэрнээ л энэ тухай ярихаасаа өнөө хэд чинь залхана гэж байхгүй шүү дээ!

2. Хөлөөрөө гулгадаггүй мэргэжлийн гулгагч 31 настай эмэгтэй М
Анх удаа мөсөн гулгуур дээр гулгахаар болж найз хүүхнүүдтэйгээ хамт явсан юм. Нөгөө хурц иртэй, хүнд гутлаа өмсөөд л нэг нэгээр нь хөөлөө зөөж өмдөндөө баасан хүн шиг л алхаж байтал манай хүүхнүүд чинь хажуугаар салхи татуулаад л гулгаж гарсан. Миний атаархах сэтгэл оволзож ирээд л би тэднийг дуурайгаад урагшаагаа жийчихсэн. Тэгсэн өмнө нь ямар ч туршлага байхгүй хүн чинь хазгай гишгэж газарт унаад тэр том мөсөн талбайн цаад зах хүртэл бөгсөөрөө гулгасаар байгаад барианд хүрсэн юм. Манай хэд чинь элгээ хөштөл инээлдэж “Манай Мөөгий чинь хөлөөрөө гулгадаггүй бөгсөөрөө гулгадаг мэргэжлийн хүн юм байна!” гэж ирээд л шоолж гарсан. Харин тэр явдлаас хойш дахиж тэр гулгадаг газраар би шагайгаа ч үгүй. Харин найзууд маань орох тоолондоо надруу залгаж “Хөлөөрөө гулгадаггүй мэргэжлийн гулгагчаа хэзээ ирэх вэ?” гээд л асуудаг юм. Ёстой ядаргаатай! Тэгээд тэрийгээ уулзах тоолондоо чанга чанга хөхрөлдөж ирээд л ярьдаг. Би ч бүр сүүлдээ дөжрөөд тоохоо байсан байна билээ.

3. Онгоц л нисээд өнгөрлөө 42 настай эрэгтэй Б
Ажилчидтайгаа зугаалж явлаа. Хоёр жилийн өмнө байсан санагдана. Бөөнөөрөө үдийн цайндаа ороод л сууж байтал би бүр тэсэхгүй унгах гээд болдоггүй. Амьхандаа хамаг юмаа чангалаад л тэсэх санаатай байсан чинь нөгөө чангалсан бөгсний завсраар л онгоц хөөрч байгаа юм шиг л их чимээ гараад явчихлаа. Миний ч нүүр улайгаад хүмүүс одоо юу гэдэг бол гээд л халбагаа чанга атгаад л сууж байтал хажууд байсан нярав хүүхэн. Энэ одоо юун айхтар чимээ вэ? гэж шоолонгуй асуухаар нь ичсэн хүн, хүн ална гэгчээр би тоосон шинжгүй “Онгоц л нисээд өнгөрлөө!” гэж орхисон. Ажилчид бүгд л ширээ балбаж инээлдээд л “Баагий ахын хувийн онгоц л манай хоолны зааланд буух шиг боллоо!” гээд л шоолж гарлаа. Хэрэг хийсэн биш, хийгээ л гаргасан шүү дээ! Одоо манай залуу ажилчид надтай хамт хоолонд орохдоо “Та тэгээд битий онгоц хөөргөөд байгаарай!” гэдэг юм. Намайг байхгүй байхад хүртэл хүн амьтан унгахаар “За тэр Баагий ахтай хамт онгоц хөөргөөд байгаа хүн больж үзээрэй!” гэж ярьдаг гэсэн. Ингэж л жинхэнэ домог болсон хүн дээ би.

4. Хэн бэ?
Терминатор Төөгий байна! 26 настай эрэгтэй Т

Арван жилд нийлдэг хэдэн найзууд маань нойр ихтэй. Өглөө болгон л хичээл дээр манай хэдээс би л ангид сууж байдаг. Тэгээд багш нэг өдөр намайг дуудаад найзуудаа сэрээж, өглөө хичээлд нь суулгаж бай гэсэн даалгавар өгсөн юм. Би 8 цагт хичээл орохоос өмнө 6 цаг гэж босоод нөгөө гурван найзынхаа гэрээр орж сэрээж байгаад хувцаслаж дуусах хүртэл нь хүлээгээд авч гардаг байсан юм. Уг нь тэдэнд их буян үйлдсэн хүн чинь би шүү дээ! Харин тэнэгүүд чинь одоо намайг шоолоод байдаг юм. Өглөө хаалга тогшихоор нь босч ирээд л хаалганыхаа урд очоод
- Хэн бэ? гэж асуухаар
- Терминатор Төөгий байна! гэж хариулдаг байсан хэнээтэй гар гэж ирээд л шоолно. Яг үнэндээ бол би “Хэн бэ?” гэж асуух үед нь “Тэнэгээ Төөгий байна.” гэж хариулдаг байсан юм.

Чи ч бас бидэнтэй чиний тухай домог болон яригдаж ирсэн түүхээсээ хуваалцаарай!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(641)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Oyuna.   2015-07-02
Yoyo . Eleg Hushchihluu. Oird ingej ineesengui. Bi uul ni ih payantai hun,yag odoo yu ch sanaand ordoggui ee

Зочин: zochin.   2015-07-01
oyutan manai nz lektsen deer hoiguur suuchaad heden ohiduudiin chihiig harandaagaar tsoolj ogch bsn yum. angid chimeegui bsn chini Huue e Huue geel ayarhan hernee olon hunii anhaaral tathaar 2,3 udaa duudhaar ni yasan be gesen chini TSOOLUULAH U gej asuuhaar ni TSOOLUULAY, HER OVDOH BOL geed helsen chini angiar neg ineedem. bagsh hurtel shoolood. onigoo jinkene domog bolj bj bilee.

Зочин: Заяа.   2015-07-01
Би 3-тай байхдаа тоо сурчихсан, өөрөө утасны дугаар хийгээд залгадаг болчихсон байсан үе л дээ. Манай ээжийн эгчийнх гэртээ утастай, тийшээ нь өдөрт зоолттой нэг залгана. "Байна уу, сайн байна уу? Лхавга эгч байна уу? -Байхгүй ээ, ажлаасаа ирээгүй байна. -Аан заа, та ирэхээр нь Хамаатных нь Заяа залгасаан гээд хэлчихээрэй." өдөр бүр ийм байдал давтагддаг байсан болохоор би ээжийн талын ах дүү нарт одоог хүртэл ХАМААТАН гэдэг нэртэй. Хүргэн бэрүүд нь хүртэл манай ХАМААТНААР юу байна даа, цагаан сар боллоо ХАМААТАНДАА бэлгийг нь өгөхгүй бол болохгүй, одоо ХАМААТАН хэзээ хүнтэй суух гэж байна. ээжийн эгчтэй юугаа ч ярих гэж байсын бүү мэд. Гэхдээ би ХАМААТАН нэрэндээ дуртай л даа хахах.

Зочин: zulzaga.   2015-07-01
manai ajliin hun uruund netiin utas oruulj uguhgui udaad bsan yum. heden ch udur ungurluu. ug ni bol tsonhnii hureend nuh gargaad l oruulchih ajil bhgui yu. neg taarhaar ni yo chi neeree, tsoolood ugchihulduu geed helchixsen chine bhgui, taarah bolgondoo tsooluulah uu geed8 yadargaatai. ug ni uuriinh ni buruu bhgui yu. heheheh

Зочин: Таны нэр.   2015-07-01
duu maani 3 nastai bsiin lager deer hooloo ideh geed toirood suujiisn jin duugiin maani garan deer nisdeg shorgoolj ireed suuchihwaa duu maani harjiisnaa nisdeg shorgoolj bnsht oo dalawchtai ym bna geel bugd nirh hiitel ineesen odoo hurtel shoolj ineene

Зочин: ,,,.   2015-07-01
Манай ангийн залуу их өндөр, гар хөл нь гэж шон шиг л урт нөхөр байдын. Бид 2 нэг өдөр өөд өөдөөсөө хараад сууж байтал хөл нь миний хөлөнд хэд хэд хүрээд авлаа. Тэвчиж тэвчиж мангар чангаар "Ёоо чиний юм болгон чинь урт юмаа" гэж хэлээд үнэхээр аймшигтай эвгүй байдалд орсон доо... Нас биеэнд хүрсэн хүмүүс "юм" "урт" гэсэн 2 үгийг зүгээр орхив л гэж дээ..... Мэдээж уулзалт болгон дээр дурсаастай....

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com