ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Одри Хепбурний эрүүл амьдрах 5 зуршил

Одууд  | 2015 / 06 / 25

Саяхан Одри Хепбурны бага хүү Лука Дотти Yahoo! Health – ийн уншигчидтай ээжийнхээ эрүүл амьдралын энгийн дүрмүүдийн тухай хуваалцжээ. Тэдгээр дундаас онцлох хэсгүүдийг нь түүн доор нийтэллээ.

Одри Хепбурний эрүүл амьдрах 5 зуршил
1. Ус маш ихээр уу: “Ээж маань бусад хүмүүст үнэхээр өндөр шаардлага тавьдаг байсан. Ус сайн уу, тэг ингэ гээд л... Тэр өөрөө маш их ус ууж, ногоо иднэ. Биднийг ч тийм байхыг хүсдэг байсан. Энэ л түүний биднийг хүмүүжүүлсэн арга хэлбэр юм даа.”
2. Махыг хямгадаж ид: “Ээж маань мах иддэг байсан шүү. Гэхдээ маш багаар буюу идэж байгаа хоолных нь 80% нь ногоо болон жимс байдаг байсан юм.”
3. Хөгшрөхөөс битгий ай: “Тэр өөрийнхөө амьдралд эрүүл ухаанаар хандаж, ямар ч зүйлд барагтай л бол санаа зовдоггүй байсан. Хөгширнө гэдгээс хэзээ ч айж байгаагүй. Мэдээж арьсны үрчлээ, цагаан үснийхээ талаар гомдоллохгүй байна гэж үгүй л дээ. Гэхдээ л амьдралдаа сэтгэл хангалуун байж хөгширсөндөө гутардаггүй байсан шүү.”
4. Төмсийг гол хүнсээ болго: “Ээжийн хоолны тавагны нэлээд хэсгийг төмс эзэлдэг байсан. Хооллох хэв маягт нь төмс нэлээд том байр суурь эзэлдэг байсан гэх үү дээ...”
5. Энгийн зүйлсэд ч талархаж сур: “Харагддаг байснаасаа ч илүү эерэг сэтгэлгээтэй хүн байсан шүү. Ихэнх зүйлсэд жаахан охин шиг л ханддаг. Ямар нэг шинэ зүйл олж нээх буюу шинэ дэлгүүр, хоолны жор юу ч байсан мэдэж авангуутаа заавал туршиж үзэж байж санаа нь амарна. Жаахан охин шиг үргэлж л инээж явна. Эргээд бодоход ээж маань амьдралынхаа өдөр бүрийг жинхнээсээ амьдарч өнгөрүүлсэн дээ.”
6. Алгана загасны папиллоте хийх Одригийн жор:
Орц 4 хүнийх:
Үрлэн улаан лооль – 20ш (4 хуваан зүсч бэлдэнэ)
Улаан сонгино – ½ (жижиглэж хэрчсэн)
Төмс – 4ш (Чанаж болгоод хальсыг нь авч дугуй хэлбэртэй болгож зүснэ)
Ганга – 8ш
Алгана загасны ясгүй мах – 4ш
Яншуй, базилын навч, давс, перец зэргийг өөрийн амталгаагаар нэмээрэй.
Тугалган цаас – 8 хуудас

Хийх арга:
Шарх шүүгээгээ 210 градуст халааж бэлтгэнэ. Үрлэн улаан лооль, улаан сонгино, яншуй, базил зэргээ хольж хутгана. 4 хуудас тугалган цаасаа дэлгэж тавиад дээр нь зүссэн төмс болон гангаа байрлуулна. Дээр нь алгана загасаа тавьж давс перец болон өмнө бэлдсэн улаан лоолинй холимогоороо амтална. Ингээд 4 ширхэг алгана загас амтлагдаж бэлэн болох ба дээрээс нь үлдсэн хуудас тугалган цаасаараа таглах маягаар боож өгнө. Нэг ч амтлагч гарч, бутрахгүй болгон бооход анхаараарай. Гэхдээ загас маань тугалган цаасанд наалдахгүй байх хэрэгтэй шүү.
Өмнө халаасан шарах шүүгээндээ хийж ойролцоогоор 20 минут байлгана. Хүмүүст таваглаж өгөхийн өмнөхөн дээрх цаасыг нь болгоомжтой аваарай.
7.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(402)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: lily.   2015-06-29
хөөрхөн хүүхэн гэхдээ арай л туранхай байна. Мерилин Монрогийн урд гарах сайхан хүүхэн одоо хүртэл төрөөгүй л байна.

Зочин: Таны нэр.   2015-06-29
64-tei gehed minii emeegees ogshin haragdaj bna. eruul hoolloh zarchmaa bariad bariad ooroo saihan uyeiinhen shigee bol haragdahgui bna. europe-iin 64 tei hun mash zaluu manaihnaas zaluu haragdana. Tuunees zaluudaa bol hoorhon bj.

Зочин: Zochin.   2015-06-27
Kss Audrey-g muuhai gedeg hun delhiid 1 baidag l yum bna. Mongoloos ingej heleh hun garah yumdaa

Зочин: Sara.   2015-06-26
Shuluun gedesnii hort havdraar nas barsan. Alivaa zuild uchirtai handah heregtei. Heregteig n avaad, heregguig n hayah.Us mash ih uuh, toms ideh gedeg n tiim ch sain zuil bish ee.

Зочин: zaya.   2015-06-26
мухар олгойн хавдараар нас баржээ.... хэт эрүүл хооллох бас дэмий. 50/50 л байх хэрэгтэй

Зочин: Lilly .   2015-06-26
Muuhai gesen hun magadgui Chi tuunii togloson kinog uzeh heregtei bh. Iim turanhai baisan ni ballet r hicheelldeg bsnaas gadna delhiin 2r dainii uyd ulsgulund nervegdej bsantai holbootoi. Yahin argagui gaihaltai namtartai hun. Harin Marylin Monroe gn namtartai haritsuulahad.

Зочин: Lilly .   2015-06-26
Muuhai gesen hun magadgui Chi tuunii togloson kinog uzeh heregtei bh. Iim turanhai baisan ni ballet r hicheelldeg bsnaas gadna delhiin 2r dainii uyd ulsgulund nervegdej bsantai holbootoi. Yahin argagui gaihaltai namtartai hun. Harin Marylin Monroe gn namtartai haritsuulahad.

Зочин: Donna.   2015-06-26
Oo xodoodnii xawdaraar uxsen ym bol oligtoi zuwluguu ch bish l bn da.

Зочин: soko.   2015-06-26
Yu ni muuhai huuhen gej yostoi goy huuhen chamaas hamaagui deer tsaraitai gej muriitsuhud ch belen bna.

Зочин: Таны нэр.   2015-06-26
ёстой муухай хүүхэн. хатаасан борц шиг ямар ч шим шүлтгүй, эрэгтэй хүн шиг бүдүүн өргөн богинохон хөмсөгтэй, сонин морь шиг толгойтой. байнга хүчээр хуурамч инээмсэглэдэг. тэр нь хүмүүст таалагдах гэж хэт хичээж байгаа юм шиг харагдуулдаг. хажууд нь мэрилин монро бол жинхэнэ сайхан эмэгтэй

Зочин: Lilly .   2015-06-25
Gaihaltai emegtei haramsaltai ni hodoodnii hort havdraar nas barsan gej unshsan ium bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com