ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн өчил: Охинтой болох үед надад ийм мэдрэмж төрсөн

Гэр бүл  | 2015 / 06 / 25

Өмнө нь бид шинэхэн аавуудын мэдрэмжээс буюу тэдний амьдралын хамгийн чухал бас хэзээ ч мартагдашгүй тийм сайхан дурсамжаас нь хуваалцаж байсан. Харин энэ удаа тус асуулгын хоёр дугаар хэсгийг дахин хүргэж байна. Гэхдээ энэ удаагийн асуулга арай өөр. Юу нь өөр вэ гэж үү? Хамгийн анх бяцхан гүнжтэй болсноо мэдэх тэр мөч буюу энхрий болоод эмзэг ариухан охин үрээ анх гартаа тэврэх үед мундаг аавуудад маань яг юу мэдрэгдэж байсан талаар асуусан юм. Хүү төрөх үед аавуудад эр зориг, хүч, бяр амтагдаж байсан бол охиноо тэврэх үед өөрийн мэдэлгүй л нартай зуны налгар өдөр далайн урсгал тогтуун болдог шиг л их тайвшралыг мэдэрдэг гэсэн. Сонин юм шүү!

Эрчүүдийн өчил: Охинтой болох үед надад ийм мэдрэмж төрсөн

1. Балар эртний зэрлэг хүн шиг миний эв дүйгүй гэж
Яг томилолтоосоо ирээд л эхнэр рүү залгасан чинь өөдөөс төрж байна төрөх дээр ир гэсэн. Би сандарчихсан. Бөөн цүнх чемодан чирээд л өөрөө төрөх гэж байгаа юм шиг л эмнэлэг рүү “Алив, холдооч төрлөө, төрлөө” гээд орилж гүйж орсноо сайн санадаг юм. Яг л амжиж очсон. Бүр бяцхан үрээ гар дээрээ өргөх завшаан таарсан. Тэгээд бүр тэр нь охин байсан юм. Би чинь сандарчихсан тэгээд дээр нь эхнэрийнхээ их л тавгүй байгааг хараад чичирч байтал эмч охиныг маань гар дээр тавьсан. Охиноо тэврэх гэж бөөн юм болсон. Сүүлдээ эмч “За, за одоо болно!” гээд уурлаад эхнэрийн энгэр дээр хэвтүүлсэн чинь ямар хөөрхөн харагдсан гээч. Би дуугарч ч чадалгүй хараад л зогсоод байсан. Миний балар эртний хүн шиг муухай эв дүйгүй хачин гарт бариулснаас ээжийнхээ дэргэд байх нь хамаагүй тухтай байх шиг байсан. Охин гэж бодохоор л хүрч ядаад, үнсэж ч чадахгүй нэг тийм багахан айдастай мэдрэмж төрдөг юм билээ. Дараа нь хүүгээ төрөхөд бол сүржигнээд л онгироод л байсан юун тэр айх. Харин ч нэг хаданд цав суутал инээж, орилж байгаа юм чинь.

2. Яг л ээж шигээ инээсэн
Охин гэж дуулаад л нүднээс ягаан өнгийн юм салахаа байчихсан. Дэлгүүр ороод гарахад л ягаан өнгөтөй том алчуур хүртэл нүдэнд тусч байгаа юм чинь. Эхнэр маань бол шууд л гартаа таарсан ягаан юмаа цуглуулаад гүйгээд байсан. Би яагаад ч юм дотроо хүү төрөөсэй гэсэн багахан горьдлоготой байсан юм. Тэгээд төрөхийн орон дээр эхнэрээ төрж байхыг хараад л охин хүү хэнд хамаатай юм эхнэр минь эрүүл энх давж гарч байвал боллоо, бурхан минь л гэж бодож байсан. Яг төрөх үед нь хараад зогсч байхдаа би өөрийгөө асар их зэмлэж, дотроо өөрийгөө бараг л зодвол таарсан тэнэг өчүүхэн бодолтой амьтан юм даа гэж хараасан. Тийм энхрий бяцхан бас хүчирхэг, чанга дуутай гүнж минь амьдрах гэж өөрийнхөө хамаг чадлаар тэмцэж байсан. Би тэр үед л охин хүүхэд ямар хүчтэй тэвчээртэй болохыг ойлгосон юм. Төрөөд нэг чанга орилж, уйлж гомдлоо тайлчихаад ээжийнхээ энгэрт их л санаа амар тайван хэвтэж байсансан. Би ойртож очоод бяцхан гараас нь барих гэж хичээх үед яг л ээж шигээ завьжаараа инээж билээ. Би эхнэрийнхээ тэр инээмсэглэлд л ухаангүй дурлаж байсан юм шүү дээ.

3. Дулаахан даа дулаахан. Бүр дэндүү дулаахан ...
Ах нь одоо таван охин нэг хүүтэй. “Үртэй хүн баян” гэдэг чинь их үнэн үг шүү. Ааг омог нь багтаж ядсан залуу насандаа би зодоон нүдээн бүрт л хутгалдаж явдаг, хүнийг хайрлаж мэддэггүй нэг ёсондоо маш муу хүн байлаа. Хар багаасаа ээжийгээ алдсан намайг аавын хатуу гар ах нарын хашир ухаан хүмүүжүүлсэн болоод ч тийм хүн болсон байх. Нэг хүү төрж түүнийгээ эхнэр бид хоёр нүднийхээ цөцгий шиг л хардаг байлаа. Гэхдээ гэр орон, аж байдал маань цаанаа л нэг хүйтэн, зэвэргэн айдастай. Их л хэрүүл, уур уцаартай байсан санагддаг юм. Харин анхны охин үр минь төрөөд бүх зүйл өөрчлөгдсөн. Охиндоо би Гэрэлтуяа гэж нэр хайрласан нь их учиртай. Миний охидууд чинь төрөх бүртээ л гэр орондоо гэрэл цацруулж ирдэг. Дулаахан даа дулаахан. Энгэртээ тэврээд хамартаа багахан наагаад авахад үнэр нь хүртэл дулаахан байдаг юм. Бүр дэндүү дулаахан. Хүү маань 7 настай байсан мөртлөө охин дүүгээ хараад л инээд алдан, тэвэрч үнсээд л байж билээ. Анхны охин маань булган сүүлтэй байж дахиад хойноосоо 4 охин дүү дагуулсан юм. Манайх гэдэг айл их тайван болж том хүү маань ч их зөөлөн зан ааштай болсон. Охидууд чинь их хөөрхөн шүү дээ! Одоо бол хүү бид хоёр таван охиндоо өрлөг ижий шиг нь л байдаг юм. Саяхан том хүү маань бага охин дүүгээ “Чи одоо эмэгтэй хүүхэд байж үсээ сүлж. Муухай задгай тавиад арзайлгаад байх юм!” гэж загнаж байсан шүү.

4. Эмзэг дэлбээ шиг зан чанар ил гарсан даа!
Хоёр ихэр хүүгээ төрөх үед анхнаасаа мэдэж байсан болохоор би гэдэг хүн сэтгэлээ чангалж эр хүн шиг, эцэг хүн шиг буурь заасан. Би чинь анх 28 насандаа аав болсон юм. Тэр үед омголон ч байж, тэнэг ч байж, төрөхийн тасагт сүржигнээд л үсчээд байгаа нөхдүүдийг хараад өөртөө буурь суурьтай байхыг захиад л, их хөгжилтэй. Тэгээд яг хоёр хүүгээ төрөх үед бол тэсэлгүй дуу алдаж, өөрөөрөө бахархаж, хүн болгонд гайхуулаад л байсан. Тэр үеэс хойш эхнэр бид хоёр бараг арван хоёр жил дахиж хүүхэдтэй болох гээд чадаагүй юм. Эхнэр маань ч их эмнэлэгт хэвтдэг байлаа. Эхнэрийн 36 насан дээр харин миний 40 нас хүрч байх яг тэр бялуу үлээж хүслээ шивнэх агшинд би дахин аав болох аз жаргалын мэдээг дуулсан даа. Эхнэр маань чихэнд “Хүүхэд хүсч болохгүй шүү, өөр зүйл хүсээрээ” гээд л инээгээд байсан. Тэгээд орой нь хэлэх үед магнайгаа хагартал баярлаж байлаа. Яагаад ч юм миний дотор ахиад хүү төрөх байх гэсэн бодол л эргэлдэж байсан. Эмч хүртэл хүү гэж хэлсэн болохоор 9 сар хүлээж байхдаа эхнэрийнхээ гэдсэн дээр чихээ наагаад л “Миний отгон хүү ...” гээд л их нялуурна. Тэгсэн чинь яг төрөх өдөр эмч маань “Охин бололтой!” гэж хазгай мурий хальт хэлэхийг сонсоод би гэдэг хүн уралдаанд сойсон даага шиг л дэвхцэж гарсан. Тэгээд хамгийн муухай зүйл нь охинтой болох гэж байгаагаа өөр хэнд ч хэлмээргүй санагдаад бүр аав ээждээ хүртэл хэлэх дургүй байсан гээд бод доо. Өмнө нь бол эрлэгийн элчид хүртэл аав болсоноо дуулгах нь холгүй байсан хүн чинь охин төрнө гэж дуулаад төрөөгүй байхад нь л хямгадаад эхэлж байгаа нь тэр. Удалгүй би 2кг 800-хан гр улаан нялзрай бяцхан охиноо гартаа барьж, энгэртээ наагаад тэвэрч билээ. Уйлаад л , инээгээд л, харамлаад л, хачин хачин юм их болсон. Миний эмзэг дэлбээ шиг зан чанар ил гарсан даа! Өнөө хайр хүрэм, аз жаргалтай, сэтгэл хөдөлгөм гэдэг үгнүүд чинь тийм үеийг зүйрлэж хэлэхэд үнэхээр хүчгүй сул. Ямар ч байсан тэс өөр мэдрэмж төрдөг юм билээ. Охин хүүхдийг бол бүр төрөхөөс нь эхлээд л нандигнаад, харамлаад бүр нэг олны гар нүднээс хол байлгах гээд эхэлдэг санагдсан. Тэгээд ч дөчин насан дээр минь ирсэн отгон охин болоод ч тэр юм уу, аавынхаа ганц амь нь байдаг юм. Охин хүүхэд чинь их өөр шүү дээ! Миний мэдэх ертөнцөөс тэс өөр ертөнц, өөр мэдрэмж, бүр харц нь хүртэл өөр байдаг юм билээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(441)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Jjjjjj.   2016-07-06
Yamar huurhun yumbeee bur umnuus ni bayrlaad l dogdlood l yg l hamt mederch bgm shig xxxe sain aawuud yumaaa uur eh hun bolhiig ih l muruuduj yvdag bolohoor teselgui uilchilihlaa goolingoo bayrlalaaa asuulga buriig chini shimten unshdag shuu

Зочин: gvnjee.   2015-09-30
ymar hoorhon ym be omnoos ni bvr dogdlood uilla sh dee bayrlsandaa

Зочин: nevr.   2015-07-04
oohhhh ysn ch goi yumbdeee bur omnoos n dogdolchihloo bna =D

Зочин: Jjjjjjj.   2015-07-01
Yasan ch goy yumbdee unshaj baihdaa l misheegeed l dogdlood baina shuudeee :) uchil bolgoniig chini udur bolgon huleen baij unshidag shuu goolingoodoo mash ih bayrlalaaa iim saihan medremj belegledegt :)

Зочин: Таны нэр.   2015-06-28
bi chine ovoogiin ohin shuu de. ovoog hodoonoos irtel ni garahgui eejiigee zovooson gsn. Ovoo mini nadaar goyood l haa saigui daguulj yvdag bla joohon bhad. Odoo harin bi ovoogooroo gangaraad l goy huvtsasii ni omsuuleed l demii tenej ogno do

Зочин: зочин.   2015-06-27
Энэ хүмүүсийн бичсэнийг уншаад уяраад бүр зөндөө уйлчихлаа. Манайх 2 хүүтэй байж байгаад сүүлд олон жилийн дараа охинтой болсон. Үнэндээ ямар ч сайхан үгийг хэлээд ч багадхаар сайхан шүү . Бидэнд инээд хөөр аз жаргал баяр баясгалан халуун дулаан байдал ер нь бүх л эерэг энергийг цаг мөч бүрт мэдрүүлж байдаг юм. Гоёооо гоё . Амьдралыг чухам л утгаар нь бидэнд ойлгуулж мэдрүүлж явна даа

Зочин: БАЧКА .   2015-06-26
Анх хүүхэдтэй болсон гэдгээ сонсоод их цочирдож үг ч хэлж чадахгүй шууд л нулимс өөрийн эрхгүй урсаж билээ. Утасны цаанаас ханийгаа яасан бэ? юм хэлэхгүй юм уу гэхэд нь цээжиндээ багтахгүй хүчтэй цохиолох зүрхээ барьж ядан арайхийж баярлалаа гэж хэлж билээ. Дараа нь 4 сартай болоход нь хамт явж эход харуулсан тэр үед зүрх нь цохилохыг сонсоод бас эмчийг охин гэж хэлэхэд нь хичнээн их баярласан гээч ханийгаа хэвтэж байхад нь тэврээд л авмаар байсан. Амьдралын үүрэг хариуцлага ирсэн гэж бодохоор цаанаа л нэг гоё бүхнийг хийх урам зориг эрч хүч ордог юм билээ. Та хоёртоо хайртай шүү

Зочин: jek.   2015-06-26
manai hvn anh ohinoo tewreel shokond orson gseen. bvr 1. 2sar shoknoosoo garch chadkv ingeel bi aav bolchihloo geel bvr bayrlaal udur bolgon ajlaa taraal ohinluugaa gvideg bsan gsenn neeree bodohnoo dandaa l amisgaadtsan orj irdeg baijee

Зочин: aawiin medremj.   2015-06-26
Xvn er n aaw bolox ter medremj yamar neg zviltei zvirleshgvi bdgiin bile.tuxain ued ix dodgir zogsoj bsan sanagdaj bn.ineed hureel aix zeregtseel amidral arai uuruur bodogdood l.odo yax bile margash yax bile gesen zvil yu sanagdaxgui.gantsxan oxin vr min bodogdood :p

Зочин: eku.   2015-06-26
ymar huurhun yum be? bi odoogoor huntei suugaagui, huuhedgui l dee. gehdee ene niitleliig unshsan chni uneheer huurhun ter medremjiig medrehiig ihed huslee. er ni ugluu ajildaa irenguutee l computeree asaaj, goolingoo-r yu bn geel sonin saihan uzdeg shuu. bayarlalaa Goolingoo.

Зочин: Таны нэр.   2015-06-25
Би төрөхдөө аавыга их л хүлээсэн гэсэн аав хөдөө явцан байхад би төрөх гээд яг л аавыга ирэхэд би төрсөн гэсэн :D аав минь намайг төрөхөд туфльтай болсоон гэж ярьдаг бсан гэсэн ххэ сонсохоор л эгдүүтэй санагдаад байдаг юм ^^

Зочин: Ulzii.   2015-06-25
Saihan niitlel bainaa , hani mani bas anh ohintoi bolloo gedgiig sonsood ajilaasaa emnelegruu garahdaa ineegeel ergen toirnoo ogt harj chadahgui chigeeree l ineegeed yavaad baisan gesen,gaihaltai much!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com