ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм: Хувцас загварын оддын нөхөрлөл

Одууд  | 2015 / 06 / 10

Kendall Jenner, Cara Delevingne хоёрын шинэхэн нөхөрлөлөөс авахуулаад 90-ээд оны супер одод Kate, Naomi хоёрын бат бөх холбоо хүртэл...

Инстаграм: Хувцас загварын оддын нөхөрлөл
Хувцас загварын оддын нөхөрлөл сүүлийн үед их л сонирхолтой харагдах болж. Энэ магадгүй солшиал ертөнцөд ил байгаагаас шалтгаалж байгаа байх. Өмнө ч тэд найзалж нөхөрлөдөг байсан нь ойлгомжтой. Гэхдээ яг хэн нь хэнтэй гэдэг нь олны нүдэнд ил харагддаггүй байснаас л одоо сонирхолтой санагдахад хүргээд байгаа хэрэг.
1. Kate Moss болон Naomi Campbell
Тэдний нөхөрлөл төгсөшгүйгээс гадна анхаарлын төвд байсаар л байх юм аа. Хамтдаа завин дээр амарч байхдаа энэ зургийг авахуулжээ.
Зургийг: @iamnaomicampbell
2. Lady Gaga болон Donatella Versace
Өөрсдийн нөхөрлөлийг шинэ түвшинд авчирч гадаад төрхөөрөө ижилсэхээр шийдсэн бололтой. Donatella Gaga-г Versace- ийн сурталчилгаанд тоглуулсны дараахан дуучин маань шинэ цомогтоо “Donatella” нэртэй дууг оруулсан билээ.
Зургийг: @derekblasberg
3. Carine Roitfeld болон Tom Ford
Бүх Harper’s Bazaar сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Carine Roitfeld болон загвар зохион бүтээгч Tom Ford нарын нөхөрлөл өнгөрсөн жилээс илүү хүчирхэгжиж эхэлсэн.
Зургийг: @tomford
4. Rihanna, Cara Delevingne болон Joan Smalls нар
Дуучин Rihanna Chanel- ийн загварын шоуны тайз болох супермаркет дотор загвар өмсөгч Cara Delevingne болон Joan Smalls нартай энэ зургийг авахуулжээ.
Зургийг: @joansmalls
5. Taylor Swift, Karlie Kloss хоёр
Хаа сайгүй бүр сэтгүүлийн нүүрэн дээр хүртэл тэдний хамтдаа авахуулсан зураг дүүрэн байсан. Загварын тайзан дээр хамт хөтлөлцөөд алхах боломж хэр олон найз бүсгүйчүүдэд олддог бол?
Зургийг: @taylorswift
6. Rosie Huntingdon-Whitely, Karlie Kloss болон Joan Smalls нар
Harper’s Bazaar –ын Derek Blasberg – ийн инстаграмыг дагавал супер моделиудын тайзны ар дахь сонирхолтой зургуудыг цаг алдалгүй үзэх боломжтой шүү.
Зургийг: @derekblasberg
7. Cara, Kate хоёр
“Хувцас загварын ит-охид одоо л нэг юм хүчээ нэгтгэжээ” гэж тухайн үед нэлээд шуугисан.
Зургийг: @caradelevingne
8. Stella- ийн охид
Улаан хивсний ёслолд оролцохдоо “од” найзуудаа өөрийнхөө бүтээлээр хувцасласан Stella McCartney...
Зургийг: @stellamccartney
9. Jeremy Scott, Miley Cyrus нар
Jeremy Scott – ын гаргасан барби хүүхэлдэйн загварууд, Miley- ийн шинэ хэв маягтай арай дөхөж очихуйц нь байсан байх.
Зургийг: @mileycyrus
10. Cara Delevingne болон Karl Lagerfeld
Karl-ын хувьд энэ жил урдаа барих загвар өмсөгч нь Cara байсан. 2 сард болсон Fendi – н загварын шоунаа дараа авахуулсан зураг.
Зургийг: @caradelevingne
11. Olivier – ын охид
Balmain Paris загварын ордны урлаач Olivier Rousteing –ы хувьд Кардашианы гэр бүлийн үзэсгэлэнт бүсгүйчүүд л өөрийнх нь загваруудыг идэрхийлж чадна гэж бодсон бололтой.
Зургийг: @olivierrousteing
12. Taylor болон түүний сахиусан тэнгэрүүд
2 дахь жилдээ “Victoria’s Secret” –н загварын шоуны тайзан дээр дуулсан бүсгүй маань сахиусан тэнгэрүүдтэй нь аль хэдийнэ дотносоод амжчихсан.
Зургийг: @victoriassecret
13. Diane Kruger, Jason Wu хоёр
Jason Wu бол загварлаг оддоор хүрээлүүлсэн загвар зохион бүтээгчдийн нэг. Түүний авьяас чадвартай хэн маргаж чадах билээ.
Зургийг: @jasonwu
14. Prabal Gurung, Sarah Jessica Parker нар
Sarah Jessica Parker олон мундаг загвар зохион бүтээгчидтэй найз нөхдийн холбоотой байдаг. Түүний нэг нь Prabal Gurung.
Зургийг: @sarahjessicaparker
15. Cara Delevingne, Karlie Kloss нар
Хүчирхэг загвар өмсөгчдийн нөхөрлөлөөс илүү зүйл байхгүй гэдгийг ахин баталсан нь.
Зургийг: @caradelevingne
16. Tom Ford and Rachel Zoe
Rachel Zoe Tom Ford –ын томоохон шүтэн бишрэгч бөгөөд сайн найз нь байсаар ирсэн.
Зургийг: @rachelzoe
17. Naomi Campbell болон Rihanna
Муу охин Riri, Naomi хоёр өөрсдийн бат нөхөрлөлийг “British Fashion Awards” – ын үеэр ингэж харуулсан. Naomi ч үргэлж залуугаараа юм даа.
Зургийг: @iamnaomicampbell
18. “The Yonce” охид
Хатан хаан Bey болон түүний журмын нөхөд Joan Smalls, Jourdan Dunn болон Chanel Iman нар энэ зураг болон Beyonce – ийн дууны клип дээр нэгдсэн.
Зургийг: @joansmalls
19. Jourdan Dunn, Stella McCartney болон Cara Delevingne нар
Загварын ертөнцийнхний нөхөрлөл үргэлжилсээр...
Зургийг: @stellamccartney
20. Miuccia Prada болон Marc Jacobs нар
Marc Jacobs Miuccia Prada –ийн сүүлийн цуглуулгад баяр хүргэн энэхүү зургийг инстаграмдаа нийтэлжээ.
Зургийг: @marcjacobsintl
21. Riccardo- ийн бүлгийнхэн
Riccardo Tisci, Kim Kardashian, Stephen Gan, Karl Lagerfeld, Carine Roitfeld болон Ciara нар — өнөөгийн хувцас загварын ертөнцөд тэргүүлэгчид.
Зургийг: @riccardotisci
22. Coco Rocha, Zac Posen хоёр
Coco Rocha, Zac Posen хоёрын удаан хугацааны нөхөрлөл сүүлийн үед тэдний инстаграмаар дамжиж шүтэн бишрэгчдэд нь мэдэгддэг болжээ.
Photo: @cocorocha
23. Kelly Sawyer and Jessica Alba
Зөвхөн өөрсдөд нь зориулж урласан Edie Parker-ын клачаар гангарсан Kelly Sawyer, Jessica Alba хоёр.
Photo: @jessicaalba
24. Kendall Jenner болон Cara Delevingne хоёр
Өнгөрсөн жил л гараагаа тавьсан хэрнээ олны анхаарлын төвд байсан Kendall Jenner, Cara Delevingne нарын нөхөрлөл. Хэлловиний баяраар ижилссэн байгаа нь.
Photo: @kendalljenner
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(433)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: deegii.   2016-01-20
Cara Delevingne everywhere.. haha

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com