ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Цэцэг”-ийг зөв арчлан ургуулах нь

Гэр бүл  | 2015 / 05 / 28

Хүүхэд бол цэцэг юм. Хэдий эрүүл биетэй, мундаг сурлагатай, ааш зан сайтай, дуулгавартай байвч ургамалд ус нар дутах үед хагдарч унадаг шиг хайр болоод халуун дулаан үгс үгүй бол хүүхэд хурдан өөрчлөгддөг. Бүр эсрэгээрээ, хамгийн муу муухай бүхнийг сэдэж буруу зүйлд амархан уруу татагддаг, ааш зан тааруу, сурлага муутай хүүхэд ус чийг, илч гэрэл нь таарах үед цэцэг маш хурдан сэргэж дэлбээгээ нээдэгтэй адил өөрт нь хэрэгтэй байгаа хайр халамжийг олох үед хамгийн сайн хүүхэд ч болж болдог. Хамгийн гол нь зүрхэнд нь хүрч сэтгэлд нь орсон ямар нэг үг, хандлагын хариуд л хүүхэд хамгийн сайн хүн эсвэл хамгийн муу хүн болох эсэх нь шийдэгдэнэ. Гэртээ өнгөлөг сайхан цэцэг тарих уу эсвэл харшил өдөөгч шарилжаар дүүргэх үү, ээж нар аа?

“Цэцэг”-ийг зөв арчлан ургуулах нь

Гэхдээ хүүхдэд буруу эсвэл зөв гэж үгүй. Тэдэнд халуун дулаан энгэрээ дэлгэж чанга тэврэн, хамгийн их сонсохыг хүсдэг тэр үгийг нь харамлалгүй хэлдэг байх ёстой ээж аав хэмээгддэг цэцэгчдэд зөв болоод буруу бий. Учир нь ургамал өөрийнхөө чадлын хэрээр л урган төлжиж, орчиндоо дасан зохицож, цэцэг болохын төлөө хамгийн бага үр байхаасаа эхлээд л тэмцэж яваа. Хэрвээ ийм үед нь цэцэгчин туслаж чадахгүй л бол нэг ширүүн шуурганд хамаг хүчээ бараад хамгийн хөөрхөн цэцэг чинь хамхуул болоод одчихож мэдэх юм шүү, ээж аавууд аа!

Өмөөрөх нь ...

“Цэцгээ хамгаалах гээд хөрснөөс нь таслаж болохгүй! Бүх цэцэг хамтдаа газарт ургана.”
Зарим эцэг эхчүүд хүүхдээ өмөөрөх нь тэднийг хайрлаж байгаагийн илрэл гэж боддог. Гэхдээ энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй мөртлөө омголон хөөрүү, хариуцлага хүлээх дургүй, бусадтай харилцаж чаддаггүй нэгэн болгодог. Хүүхдийн буруу эсвэл зөв байхаас хамааралгүй аль болох өмнөөс нь бүү харилцаа үүсгэ. Харин ч түүнийг тэр асуудалд өөрөө хэрхэн шийдвэр гаргаж, харилцаж буй хүндээ ямар хандлага үзүүлж байгааг нь сайн ажигла. Тэгээд дараа нь ганцаарчилж уулзахдаа өөрийнхөө зөвлөгөөг хүүхэддээ өгөх хэрэгтэй. Гэхдээ “Чи ингэж хэлэх хэрэгтэй ш дээ! Дараа тэгээрэй, тэг мэдэв үү!” гэх мэт бусдын ятгалганд хурдан ордог болгох хандлагыг хүүхдэд суулгаж болохгүй. Харин хүүхдээсээ “Миний хүү юу гэж бодож байна? Миний хүүгийн бодол нэг талаараа зөв. Гэхдээ ээж нь ингэж бодлоо ...” гэх мэт санал бодлоо хуваалцах эн тэнцүү найзын хувиар түүнтэй харилцаарай.

Ойлгох нь ...

“Цэцэг бүр адилгүй. Зарим нь том, улаан, үнэртэй бол зарим нь жижиг, навчгүй, үнэргүй...”
Яагаад бусад хүүхдүүд ийм байхад чи ийм байгаа юм бэ? Би чиний насан дээр чамаас хэд дахин мундаг байлаа! Тэрний хүүхэд ийм байхад манай хүүхэд гэж байж байгаа нь энэ. Чаддаг юм гэж юу ч байхгүй! Хүүхэд бүр адилхан биш. Нэг үйлдвэрт цутгаж гаргасан дуураймал хүүхэлдэйнүүд биш шүү дээ! Аавын хүү гэхээр л аав шигээ сайхан дуулдаг, ээжийн охин болохоор үе мөчгүй мэт уран нугардаг байх ёстой гэж үү? Тэгээд бүр харь холын хэн нэгэн ээж аавын ургуулсан цэцэгтэй адилтгаж үзэж болохгүй! Алимны үр тарьчихаад лийр ургасангүй гэж аашлах нь ухаантай хүний үйлдэл биш. Хүүхэд яг л өөрөө орчин тойрноо мэдэрч хаана яаж ургах аргаа нөхцөл байдлаасаа шалтгаалан сонгодог цэцэг юм. Тиймийн учир хүүхдээ эхлээд ойлгох хэрэгтэй. Ямар орчин тойрон найз нөхдийн хүрээлэл, гэр бүлийн харилцаан дунд байгааг нь олж харж хийж байгаа сонголт бүрийг нь ойлгох гэж оролд. Цэцэгчин хүн цэцгээ дээшээ соёолж бус газраар мөлхөж ургах үед нь миний бодсоноор болсонгүй учраас тасална гэдэггүй шүү дээ! Өөрийн хүчээр байгалын шалгарлыг давж эцэст нь яг ямар цэцэг болж хувирахыг харахын төлөө уйгагүй усалж бордсоор байх хэрэгтэй. Хэзээ нэг өдөр цэцэг яг л цэцэгчнийхээ хүслийг сонссон мэт сайхан болж ургах болно.

Хамтрах нь ...

“Цэцэг өөрийн хүчээр болон цэцэгчний хүчин чармайлтаар улам илүү сайхан ургана.”
Мэдээж хүүхэд бие даасан хүн болохын тулд өөрийн хүчээр нийгмийн шалгарлыг давж гарах хэрэгтэй. Гэхдээ байгаль нийгэм хоёр аль аль нь хатуу. Бид заримдаа нийгмийн амьдралыг томчуудын ертөнц ч гэж өргөмжилдөг. Үнэндээ бол хүмүүс өөрсдөө л нийгэм хэмээх зүйлийг улам хүнд хүчир адармаатай болгоод байдаг! Гэхдээ л эрүүл болон эрүүл бус сэтгэлзүй холилдсон энэ нийгмийн шалгарлаас багахан ч гэсэн хүүхдээ хамгаалж хайрлаж байх хэрэгтэй. Хэт халуун нартай өдрүүдэд цэцэгчин л цэцэгтээ ус өгөхгүй бол хатаж үхнэ шүү дээ. Тиймээс хүнд хэцүү үед өөрөө бүгдийг даваад гарах хатан зориг мөн тэр бүх зүйлийг давж гарах сэтгэлийн тэнхээг өгөх эцэг эхийн сургамж болон сэтгэлийн үгс яг л гэрэл чийг мэт хүүхдэд амь амьдрал, хүч тэнхээ өгөх болно. Хүүхэдтэйгээ хамт бүх саад бэрхшээлтэй болон аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүл. Хэзээ нэг өдөр өндөр сайхан болж соёолох үедээ цэцэгчин өөрт нь амьдрал бэлэглэж байсныг цэцэг ойлгох болно.

Тэвчих нь ...

“Цэцгийг өндийн ургаж дархлаа суух хүртэл нь тэвчээртэй арчлах хэрэгтэй.”
Хүүхдийг шүүмжлэх тусам улам л зөрүүд, уур омог ихтэй болдог. Яагаад эцэг эхчүүд хүүхдээ шүүмжилдэг вэ? Учир нь тэд том хүн шиг өв тэгш хүмүүжил, ирээдүйд амьдралаа авч явах ухаалаг бие хүнийг бүтээхийн тулд л зөвлөж зааварлахыг хүсдэг. Гэхдээ энэ нь хүссэн шиг амжилт олох нь тун ховор. Зарим хүүхэд бусдын хэлэх заавар зөвлөгөөг авч ирээдүйд алдаа гаргахаасаа өмнө ухаан суудаг бол зарим нь заавал өөрөө алдаж үзэж байж ойлгодог. Дээрх үйлдлээрээ цэг эхчүүд хүүхдээ хэт яаруулж, өндөр шаардлага тавин хүссэн хэмжээнд нь хүрэхгүй бол асар их сэтгэлийн дарамтанд оруулдаг. Заавал ийм л хүн болох ёстой гэж захирангуй хандах эцэг эхийн дарамт шахалт хүүхдийг мөрөөдөлгүй, тэмцэлгүй бас гутранга үзэлтэй хүн болгох нь элбэг. Тиймээс аль болох хүүхдээ тэвчээртэй сонс, хар, ажигла. Харин цаг нь болж өөрөө таны үгийг сонсохоор хэмжээнд бэлтгэгдсэн тэр л үед жинхэнэ уушигаа уудлан байж заавар зөвлөгөөгөө өгөөрэй.

Орхих нь ...

“Ус бордоо нь ихэдвэл цэцэг ялзарч мууддаг.”
Хэмжээг нь хамгийн сайн тааруулж чадсан цэцэгчин л өндөр сайхан цэцгийн хүлэмжтэй болно. “Ургамал том болж ургах тусмаа байгалын шалгаралд зөнгөөрөө нэгдэхийг хүсдэг юм” гэж “Ургахуйн нууц” номонд ургамал судлаач дурдсан байсан. Хүүхдээ хэтэрхий их анхаарч цагдан, араас нь гүйж, бүх л зүйлийг өмнөөс нь зохицуулж өгсөөр хорин нас хүргэнэ гэдэг бол амьдрал хэмээх сургуульд хэтэрхий орой бас дээр нь бэлтгэлгүй оруулж байгаа хэрэг юм. Аль болох л эртнээс бүх зүйлийг өөрөөр нь хийлгэж өөрөө хариуцлага хүлээж чаддаг хүн болго. Нэг ёсондоо эцэг эхчүүд хүүхдээ “орхиж” сурах нь заримдаа цагаа олсон хамгийн зөв шийдвэр байдаг. Тиймээс амьдралд өөрөө эртхэн алхаад орсон хүүхэд хэзээ нэгэн өдөр будэрч уналаа ч хөнгөхөн босоод ирнэ. Учир нь тэр угаасаа бүх л зүйлийн тулхүүр өөрөө гэдгийг хэнээс ч илүү сайн мэдэж байгаа.

“Хамгийн сайхан цэцэг тарьдаг хүнийг ЭЭЖ ААВ гэдэг.” Ө.Хулан 5 настай

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(794)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-06-19
Таалагдлаа. Баярлалаа.

Зочин: rose.   2015-05-30
mash heregtei zuwluguu bna. Bayarlalaa goolingoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com