ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмслэхээр төлөвлөөд буй эмэгтэйчүүдийн заавал хийх 6 зүйл

Эрүүл мэнд  | 2015 / 05 / 28

Карьерын хувьд асуудалгүй боллоо, эдийн засгийн хувьд ч тогтворжлоо. Ингээд зөв цагийг удаан хүлээсний эцэст та хоёр одоо л “Хоёулаа хүүхэдтэй болъё” гэсэн аз жаргалын зөвшилцөлд хамтдаа хүрч чадлаа. Гэхдээ тэглээ гээд бүх зүйл шийдэгдэхгүй. Шууд “оролдож” эхлэхээсээ өмнө түр азнаад, дараах зүйлсийг хэрэгжүүлж, хэдэн сарын турш бэлтгэлээ сайтар базаан, бүхнийг жин тан болгочихоод жирэмсэн болоорой. Эрүүл эхээс л эрүүл саруул хүүхэд мэндэлнэ.

Жирэмслэхээр төлөвлөөд буй эмэгтэйчүүдийн заавал хийх 6 зүйл
1. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх
Хамгийн түрүүнд ЭХО-д харуулж савны байрлал болон бусад эрхтнүүдээ шалгуулах хэрэгтэй. Дараа нь дотуур үзлэг хийлгэж үтрээ болон умайн хүзүүнийхээ хэвийн байдлыг харуулаарай. Эрүүл умайн хүзүү жигд цайвар ягаан өнгөтэй, цэвэрхэн байдаг бөгөөд эмгэг(шарх, улайлт, хавдар)явагдсан бол үр тогтон хөгжихөд хүндрэлтэй учраас заавал үзүүлэх шаардлагатай. Нянгийн буюу мазокын шинжилгээ, эсийн буюу PAP-ын шинжилгээ, TORCH-ийн халдварын шинжилгээ зэргийг мартуузай. Ингэснээр үр тогтох болон хэвийн тээлтэнд саад учруулж мэдэх халдвар байгаа эсэхийг мэдэж авна. Түүнчлэн хэрвээ чи диабет, чихрийн шижин, багтраа, даралт ихсэх зэрэг тусгай дэглэм шаарддаг ямар нэг өвчтэй бол өөрийн эмчтэй зөвлөлдөж, биеийн байдалдаа тохируулан жирэмслэлтэндээ бэлдээрэй.
2. Хэвийн жинтэй болох
Хэвийн жинтэй биед үр тогтоход илүү хялбар байдаг. Биеийн жингийн индекс (BMI) нь хэвийнээс бага эсвэл их бол жирэмслэхэд хүндрэлтэй байх магадлалтай. Мөн хэвийн жинтэй эхийн жирэмсний тээлтийн явц ч хүндрэлгүй болж өнгөрдөг. Илүүдэл жинтэй эмэгтэй төрөхөд хэцүү байдаг бол, биеийн масс багатай эмэгтэйгээс дутуу жинтэй хүүхэд төрөх эрсдэл бий. Биеийн жингийн индексээ энэ http://www.nhlbi.nih.gov/health/educational/lose_wt/BMI/bmi-m.htm холбоосоор орж шалгаарай.
Хариуны тайлбар:
Дутуу жинтэй = <18.5
Хэвийн жинтэй = 18.5–24.9
Илүүдэл жинтэй = 25–29.9
Хэт таргалалттай = 30 болон түүнээс дээш
3. Яг одооноос л фолийн хүчил болон Иод агуулсан бэлдмэл ууж эхлэх
Фолийн хүчлийг жирэмсэн болсныхоо дараа ууна гэж хүлээх хэрэггүй. Жирэмсэн болох оролдлого эхлэхээс дор хаяж 1 сарын өмнөөс эхлээд, жирэмсний эхний гурван сарын туршид өдөрт 800мкг фолийн хүчил авснаар ургийн гажгийн эрсдлийг 70 хувь хүртэл бууруулна. Мөн эрт үеийн зулбалт, дутуу төрөлт зэрэг тээлтийн явцад учрах хүндрэлүүдээс ч урьдчилан сэргийлэхэд тустай. Яаж вэ гэж үү? Фолийн хүчил нь жирэмсний дөнгөж эхний хоногуудад явагддаг үр тогтсон өндгөн эсийн хуваагдал, амин хүчлийн нийлэгжитэнд оролцдог. Мөн мэдрэл, нуруу нугасны хөгжилд чухал үүрэгтэй оролцдог. Гэтэл энэ үед бүсгүйчүүд маань жирэмсэн болсон эсэхээ ч мэдээгүй явж байдаг шүү дээ. Аль хэдийнээ эсийн хуваагдал явагдаж ураг тань цаашид өсөх хөгжих шатандаа орчихсон гэсэн үг. Тиймээс л хөөрхөн үр нь та хоёрт ирэхээс ч өмнө үүнд бэлдэж, хангалттай их фолийн хүчил бүхий биетэйгээр “аз жаргал”-аа угтаж авах ёстой юм.
Бүсгүйчүүдээ Иоджуулсан давс хоол хүнсэндээ хэрэглэж байгаа биздээ!
Ургийн эрт хугацааны хөгжилд маш чухал ач холбогдол бүхий өөр нэгэн элемент бол Иод. Жирэмсэн үед йодын зарцуулалт нэмэгддэг тул хоногт ойролцоогоор 150-200 мкг иод хэрэглэх шаардлагатай буюу нэмэлтээр Иод агуулсан бэлдмэл хэрэглэх хэрэгтэй болох нь.
Иод нь ургийн мэдрэл болон ясны тогтолцоонд асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Йодын дутагдалын улмаас ургийн бамбайн үйл ажиллагаа алдагдах, мэдрэлийн системд доголдол үүсч оюуны хомсдолтой болоход ч хүргэдэг.
Жирэмсэн үед хэрэглэх олон төрлийн амин дэмүүд эмийн сангуудаар байдаг. Бидний олж мэдсэнээр дээрх Фолийн хүчил болон Иодыг хамт агуулсан мөн цусны улаан эсийн хэвийн үүсэлтийг дэмждэг, эсийн хуваагдалд фолийн хүчилтэй хамт оролцдог B6, B12, Пантотены хүчил зэрэг витаминууд агуулагддаг бэлдмэл бол Германы “Денк Пренатал” бүтээгдэхүүн юм байна. Энэхүү бүтээгдэхүүнийг Монос, АзиФарм, Монгол Эм Импекс гээд хот, хөдөөгийн бүх эмийн сангуудаас чи худалдан авч болно шүү.
4. Алкоголь, тамхины хэрэглээгээ хорих
Хэрвээ чи үе үе “уучихдаг”, хааяа хааяа “татчихдаг” бол үүнийгээ яг одоо л “огт үгүй” болгож өөрчлөх хэрэгтэй. Муу зуршлууд нь зулбалт, дутуу төрөлт, дутуу жинтэй хүүхэд төрүүлэх, ургийн хөгжлийн гажиг үүсэх эрсдлийг хэд дахин нэмэгдүүлдэг. Хэдий бэлгийн харьцаанд орох буюу хүүхэд анх бүрэлдэх үед хэрэглээгүй байж болох ч, өмнөх бүх хэрэглээний сөрөг нөлөө биед чинь үлдчихсэн байдаг гэдгийг санаарай. Мөн тамхи нь чиний жирэмслэх чадварыг бууруулж харин хайртын чинь спермийн тоог багасгадаг юм шүү.
5. Хэвлийн болон нурууны булчингаа хөгжүүл
Жирэмсэн үедээ нурууны суулттай эсвэл нурууны мэдрэл дарагдах өвчтэй болсон эмэгтэйчүүд ямар олон байдаг гэж санана? Жирэмсэн үед нуруунд ирэх ачаалал огцом нэмэгддэг. Тиймээс ч нурууны болон их биеийн булчин муутай бүсгүйчүүдэд гэнэтийн ачаалал нь насан туршийн асуудал болох нь бий. Хүүхдээ 9 сарын турш тээх хангалттай чадалтай болгохын тулд орой бүр нурууны болон хэвлийн дасгалыг хийж байгаарай. Яг одоо л тохиромжтой цаг нь, учир нь нэгэнт жирэмсэн болчихвол янз бүрийн хөдөлгөөн хоригдох болно. Их бие нь булчин сайтай байвал үе мөчний өвчнөөс сэргийлэхээс гадна төрөлтийг хөнгөвчлөхөд ч тустай гэдэг нь батлагдсан шүү. Тиймээс нурууны дасгал, бас ахин нурууны дасгал!
6. Шүдний эмчид үзүүлэх
Ялангуяа шүдний эмчийн “бараа” хараагүй удаж байгаа бол... Жирэмсний үеийн гормоны өөрчлөлтүүд буйлны өвчлөлтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг. Эстроген, прогестероны хэмжээ ихэссэнээр амны хөндийн бактерид үзүүлэх хариу урвалыг өөрчилснөөр шүдээ угаах төдийд л буйлнаас цус гарах юм уу хорсдог болж мэднэ. Харин урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчихвал буйлны өвчтэй болох эрсдэл буурна.
Пицца, шарсан тахиа, кофегоо больж эрүүлээр хооллодог болох, сэтгэл санаагаа тайван жаргалтай байдлаар хадгалах, халдварт өвчний эрсдлээс өөрийгөө ангид байлгах зэрэг энгийн зүйлсийг бичилгүй орхилоо. Чи жирэмслэхдээ бэлэн үү?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, ДенкФарм хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(934)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: undak.   2016-08-04
bi eroosoo yaj ch hicheegeed huuhedtei bolohgui yum yagaad yum bol,

Зочин: uyanga.   2015-06-24
jiremsn ued sadiin temdgin suulin uer irdeg shavhruu nuj shig zuil irdeg sar burt??

Зочин: uyanga.   2015-06-24
jiremsn ued sadiin temdgin suulin uer irdeg shavhruu nuj shig zuil irdeg sar burt??

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com