Хэрвээ анзаарч байсан бол аль хэдийнэ алдар нэрээ дэлхий даяар түгээчихсэн гадны томоохон жүжигчид клипэнд төдийлөн тоглоод байдаггүй. Харин доорх клипүүд тэднийг “өөртөө багтааж” чадсан юм. Алдартай жүжигчдийг дууны клипнээс харах ямар бол?
Натали Портман
Натали өөрийн бүжиглэх авъяасыг харуулан Болливуд стилийн нэгэн клипэнд тоглож байжээ. Үнэхээр түүнийг энэ дунд байна гэж төсөөлхөөргүй сонирхолтой уран бүтээл шүү.
Анжелина Жоли
Залуухан жүжигчин байсан Анжелина гэрээсээ зугатаж буй өсвөр насны охины дүр бүтээж байлаа.
Жонни Дэпп
“Хайчин гарт Эдвард” кинонд тоглоод удаагүй байхдаа Жонни рок од болохыг хүсдэг нэгэн залуугийн дүрийг энэхүү клипэнд бүтээсэн юм.
Кристен Стевард, Энн Хэтэуэй, Бри Ларсон хамтдаа
Алдартай гурван жүжигчин бүсгүй хэдий өөрсдөө дуулж, өөрсдөө хөгжим тоглоогүй ч хамтлаг байсан бол багагүй нэр хүндтэй байх байсан болов уу.
Иан Макеллен
“Бөгжний эзэн”, “Хоббит” киноны гол дүрийн жүжигчин клип байлаа гээд хөнгөн хуумгай хандсангүй. Хэрвээ богино хэмжээний кино байсан бол шагнал хүртэхээр сайн жүжиглэсэн байна шүү.
Шарлиз Терон
Тоглосон кино бүрээрээ гайхмаар сэтгэгдэл үлдээж чаддаг Шарлиз энэ клипэн дээр ч гонсойлгосонгүй.
Том Хэнкс
Ийм клипэнд тоглоно гэж төсөөлж ч байсангүй. Түүнийг тоглуулахаар сонгосон найруулагч үнэхээр зөв зүйл хийжээ. Карли Рэй Жепсэн-ий дууг ингэж сайн ам барих хүн Том -оос өөр байхгүй л болов уу.
Мила Кунис
2000 он буюу дөнгөж өсвөр насны охин байхдаа Мила алдарт Aerosmith хамтлагийн “Jaded” дууных нь клипэнд тоглож байлаа.
Брюс Уйллис
Адал явдалт, тулаант киноны од хэрвээ клипэнд тоглох урилга ирвэл Gorillaz-г л сонгох нь аргагүй биз ээ.
Скарлет Йохансон
“The Avengers”-ийн цор ганц бүсгүйг Жастин Тимберлэйк – ийн “What goes around comes around” дуунаас клипэнд тогловол ямар харагдахыг нь бид харчихсан. Харин Боб Дилан-ы клипэнд 60-аад оны гэрийн эзэгтэйн дүрийг бүтээсэн байгаа нь илүү сонирхолтой байх гэж бодлоо.
Эндрю Гарфилд
“Spider Man”-ы маань тоглосон клип нийгмийн цөөнхүүдийн дунд их алдартай. Учир нь тэрээр трансжендэр залуугийн дүрийг бүтээсэн юм.
Бэн Аффлек
Бэн “Jenny From The Block” дууны клипэнд JLO-ийн найз залуугийн дүрийг бүтээж байсан юм. Тухайн үед бодит амьдрал дээр найз залуу нь байсан учраас энэ дүрийг бүтээх нэг их хэцүү байгаагүй байх.
Эва Мэндэс
Алдарт “Hitch” кинонд хамтран тоглохоосоо өмнө Eva 1997 онд Уилл Смит-ийн дууных нь клипэнд тоглож байлаа. За бүгдээрээ бүжиглээд...
Женнифер Лов Хэвитт
Женнифер 2001 онд Энрикэ Иглесиас-ын хамгийн алдартай хит дуунуудын нэг болох “Hero” дууны клипэнд тоглож сая сая бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж байлаа.
Меган Фокс
Эминэм, Рианна хоёр хамтарч дуулсан гэдэг нь хангалттай олны анхаарлыг татаж байхад Меган Фокс хүртэл тоглосон гэхээр “Love The Way You Lie” дууны клипийг үзэхгүй байж чадна гэж үү?
Руберт Гринт
“The Harry Potter”-ын од Эд Шийран-ы “Lego House” дууны клипэнд тоглодог. Хоёулаа улбар үстэй Англи залуучууд болоод ч тэр үү хааяа их төстэй харагддаг гэдэгтэй санал нийлэх үү?
Роберт Доуни Жуниор
“Iron Man” маань алдарт дуучин Элтон Жон-ы “I Want Love” дууны клипэнд тоглодог. Харцыг нь хар л даа!
Сэтгэгдэл (3) | Хэвлэх | Үзсэн тоо: 9721 | | | |
Өмнөх мэдээлэл Maison Bohemique-Demi couture SS 2015 |
Дараах мэдээлэл Жирэмслэхээр төлөвлөөд буй эмэгтэйчүүдийн заавал хийх 6 зүйл |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
https://www.youtube.com/watch?v=f4dzzv81X9w ene bas ih goy. Natalie Portman, Johnny Depp 2 Paul Mccartney-n clipend