ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сахиусан тэнгэрүүд шиг биетэй болцгооё

Гоо сайхан  | 2015 / 05 / 26

Бүх л биеийн хэсэг нь ямар ч хаалтгүй шахам олны нүдэн дээр ил байдаг доорх загвар өмсөгчид галбиртаа хэрхэн санаа тавьдаг вэ? Жишээ болгон Adriana Lima, Candice Swanepoel, Alessandra Ambrosio, Doutzen Kroes нарын өгзөг, хөл, хэвлийн булчин болон бүтэн биеийн дасгалаа хэрхэн хийдэг тухай харуулсан видео хичээлийг хүргэж байна.

Сахиусан тэнгэрүүд шиг биетэй болцгооё

Сахиусан тэнгэрүүд тус бүртээ өөрт таалагдсан спортыг сонирхож хичээллэдэг ч давхар боксын спортын бэлтгэлд бүгд хамрагддаг. Биеийн галбир, булчингийн зөв хэлбэрийг нь харж байгаад доорх сахиусан тэнгэрүүдийг бид онцлон сонгосон юм. Мөн Монголдоо боксын спортоор хичээллэн эрүүлээр жингээ хасч, чийрэгжиж байгаа нэгэн бүсгүйн ярилцлагыг хамтад нь хүргэж байна.

Бүтэн биеийн дасгал

Adriana Lima
2012 онд бага охиноо төрүүлээд 8 долоо хоногийн дараа Victoria Secret-ийн жилийн эцсийн шоунд алхах биеийг Adriana-д бий болгосон спорт бол бокс юм. Adriana-ын дасгал 3 минутын турш дээсдэж биеэ халааснаар эхэлдэг. Бичлэгийн дагуу бүтэн биеийн дасгалаа дуурайгаад хийгээрэй.

Candice Swanepoel
Харин Candice-д баллетын хичээл илүү таалагддаг. Учир нь загвар өмсөгч болохоосоо өмнө тэрээр баллетын бүжигчин болохоор бэлтгэгдэж байсан аж. Иогын зориулалтын гудсан дээр хэвтээд эхний дасгалаа хийнэ. Энэ дасгал нь хэвлийн хөндийн булчинг чангаруулж, хөгжүүлэх дасгал юм.

Alessandra Ambrosio
Ale-ийн хувьд боксоор хичээллэдэг ч ямар нэгэн төрөлд захирагдахгүйгээр биеийн ерөнхий дасгалуудыг илүүд үздэг. Түүний хичээл ихэвчлэн сунгалтын дасгалаар эхэлдэг байна.

Биеийн аль нэг хэсэгт онцгойлон зориулсан дасгал

Хөл – Doutzen Kroes
Хөлний дасгал дороо гүйх бие халаалтаас эхэлнэ. Гүйх явцдаа өвдгөө аль болох өндөрт өргөхийг хичээгээрэй. Харин дараа нь шилбээ нарийсгаад...

Гар – Doutzen Kroes
Мөн л бие халаалтаар эхэлнэ. Гэхдээ энэ удаагийн дасгал гаранд зориулагдсан учраас гараа дээш нь өргөх нэмэлт дасгалтайгаар хийгдэнэ. Гарын дасгалаа тогтмол хийвэл булчин хэсэг томорч, таргалахгүй. Мөргүй даашинз өмссөн ч гэлээ огт санаа зовох хэрэггүй болно.

Өгзөг – Candice Swanepoel
Бие халаалтын дасгалыг хийхдээ нуруугаа цэх байлгаж, биеийн зөв байрлалаа алдахгүй байх нь чухал шүү.

Хэвлийн булчин – Adriana Lima
Ээжүүдийн хувьд хэвлийн дасгал тун чухал. Төрснийхөө дараа хэвлийгээ өмнөх төрхөнд нь оруулахын тулд Adriana Lima ямар ямар дасгалууд хийж байсан бол...

Хэрвээ бичлэгийг бүрэн үзсэн бол дасгалуудыг танилцуулахаар гарч ирсэн нэг нүдэндээ хаалт хийсэн хүн бол сахиусан тэнгэрүүдийн хувийн боксын дасгалжуулагч Michael Olajide Jr юм. Түүний зүгээс бүсгүйчүүдэд зөвлөсөн зарим нэг зөвлөгөөг сийрүүлье.

- Боксын тамирчдыг сайн ажиглавал хэзээ ч том шилбэ, сул булчинтай байдаггүй. Тиймээс бокс эмэгтэй хүнд маш тохиромжтой.
- Дасгал хийхдээ сонсох дуу хүнд маш их нөлөөлдөг. Жишээлбэл Adriana дасгал хийх үедээ электрик, транс талдаа дуу сонсдог. Харин Doutzen-ий нөхөр нь алдартай DJ учраас эхнэртээ зориулан эрч хүчтэй дууны жагсаалт гаргаж өгсөн.
- Өөрийнхөө зан чанарын эсрэг дасгал хийвэл илүү тохиромжтой санагддаг. Хэрвээ чи маш их эрч хүчтэй, зүгээр суух дургүй нэгэн бол баллетаар хичээллэж, тогтвортой байж сур. Харин чи өөртөө итгэх итгэл султай, даруухан, хөдөлгөөн багатай бол боксыг сонго.
- 7 хоногийн 6 өдөр заавал ямар нэгэн дасгал хийж бай.
- Эхлэхдээ боломжтой бол хувийн дасгалжуулагч хөлсөл. Дараа нь дасгал, хөдөлгөөний талаар тодорхой мэдлэгтэй болчихвол дасгалжуулагчтай үргэлжлүүлэх албагүй шүү дээ.
- Хэн нэгэнтэй хамт хий. Олуулаа хийх шаардлагагүй. Харин хоёулаа хийвэл үр дүнтэй. Нэгэндээ зөвлөх, заах, туршлагаа хуваалцах, юм ярилцах зуураа дасгал хийвэл дасгалын хүнд хэцүүг анзаарахгүй сатаарахад тусалдаг. Мөн дасгалаа хэрхэн хийж байгаагаа хянахад ч тустай.
- 14 хоног тутмын нэг өдөр хүний биед бага ч атугай сөрөг нөлөө үзүүлдэг бүх хүнсний бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүйгээр өнжиж занш.
- Хамгийн сүүлд хамгийн чухал нэгэн зөвлөгөөг хүргэе. Дээсний мастер бол. Энэ бол хамгийн амархан, хамгийн нөлөөтэй, хамгийн үр дүнтэй дасгал юм шүү. Нэгээр, хоёроор, хурдан, удаан гэх мэт олон төрлөөр үсэрч сураарай.

Michael Olajide Jr-ийн зөвлөснөөр зөвхөн чамд анхаарлаа хандуулах боксын багш, дасгалжуулагч хайж байгаа бол яг ийм үйлчилгээтэй нэгэн төвийг санал болгоё. Харин та нарт маань илүү хэрэгтэй болов уу гэж бодсоны үндсэн дээр аль хэдийнэ өөрийн бие дээр туршаад үзчихсэн, илүүдэл жингээ эрүүлээр хасч, хүссэн үр дүндээ хүрч яваа нэгэн бүсгүйн ярилцлагыг, батлах зургийн хамт нийтлэе гэж бодлоо.

“Индира” эмэгтэйчүүдийн халуун йог, боксын VIP бэлтгэлийн төвд хичээллэгч бүсгүй C.Б –ийн яриаг хүлээн авна уу!

1. - Индира төвийн йог, бокс аль хичээлд нь явсан бэ?
С.Б: Эхлээд нийтдээ 10 удаагийн бокс, 2 удаагийн йогийн хичээлд явсан.
- Хэр хугацаанд яваад ямар үр дүнтэй байв?
С.Б: 12 сарын 27-ноос эхлээд 12 хоногийн хугацаатай яваад 97кг-аас 90,5кг хүртэл жин хассан. Үүний дараа жаахан амарч байгаад 3 сарын 1-нээс дахин явж эхлээд 3 сарын 15 гэхэд 84 кг болсон. Энэ хугацаанд нийт 12 кг хасч чадсан. Нийтдээ 24 удаагийн хичээлд явсан гэсэн үг.
- Жин хасахаас гадна биед чинь ямархуу өөрчлөлт орсныг анзаарсан уу?
С.Б: Бүсэлхий, гар хөл, гуя гэх мэт хэсгээрээ ерөнхийдөө турсан. Булчин ч бас чангарсан шүү. Өмнө нь биологийн насаа үзэхэд 81 гарч байсан чинь сая үзэхэд 45 болсон байсан. Биеийн бусад үзүүлэлт индекс ч сайжирсан. Илүү эрч хүчтэй, хурдан хөдөлгөөнтэй ч болж, өмнө нь өмсч байсан хувцаснууд бүгд томддог болчихсон. Өмнө нь жаахан яваад л амьсгаадаж, хүмүүс ч надтай харьцах харилцаа нь өөрчлөгдөөд байгаа юм шиг санагддаг байсан. Бас би төвөөрөө таргалалттай буюу хөлөөрөө гайгүй ч хэвлий хэсгээрээ тарган болохоор хүмүүс автобусанд жирэмсэн хүн гэж бодоод суудал хүртэл тавьж өгдөг байсан. Одоо ашгүй хэн ч суудал тавьж өгөхгүй байгаа болохоор жирэмсэн харагдахаа больсон гэж бодож байгаа шүү. Бас илүү өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болж чадсан.
- Өмнө нь ямар нэг спортоор хичээллэж байсан уу?
С.Б: Шатрын спортоор л хичээллэж байсан хэхэ.
- Хүмүүс шантарч байгаа нь их ажиглагддаг. Тийм үед яаж өөрийгөө хурцалдаг вэ?
С.Б: Өмнө нь огт спортоор хичээллэж байгаагүй болохоор эхний 3 хоногт их ядарсан. Гэхдээ дасгалжуулагч маань ачааллыг яг зөв хуваарилж өгөөд байсан болохоор ядрах нь аажмаар гайгүй болоод, тэгж их шантраагүй. Өөрийнхөө цаг зав, мөнгөө зарцуулж байгаа болохоор өөрөө бас хичээх хэрэгтэй шүү дээ. Бүхэл бүтэн 24 цагаас ганцхан цагийг өөртөө зориулж байгаа гэдгээ ойлгоод маш үр дүнтэй хийх ёстой гэсэн бодол намайг шантраагаагүй байх.
- Боксоор анх удаа хичээлэхээр шийдсэн хүмүүст юуг анхаараарай гэж хэлмээр байна вэ?
С.Б: 1. Дасгалжуулагчийнхаа үгэнд сайн ороод битгий шантраарай.
2. Гараа яг зөв барьж байгаа эсэхээ сайн асууж лавлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бугуйгаа жаахан эвгүй болгох гээд байдаг.
3. Дасгал хийж байгаа үедээ бас дасгал хийснээс хойш 30мин-60минутын хооронд ус битгий уугаарай. Бүр ам цангаад тэсэхгүй юм шиг байсан ч тэвчих хэрэгтэй. Арайхийж урсгасан 1 цагийн хөлсөө ус уугаад буцаагаад нөхчихөөд байдаг юм билээ. Тиймээс ядаж 30 минут тэсэх хэрэгтэй шүү.
Ер нь “Индира” төв надад итгэл найдвар бэлэглэсэн гэж хэлэхэд болно. Би багын их бондгор, унаган махтай хүүхэд байсан. Огт жин хасалгүй явсаар бүр 115 кг жинтэй болсон байсан л даа. Тэгээд туранхай байж үзээгүй болохоор өөрийгөө турж чадна гэж төсөөлдөг ч үгүй байлаа. Тэгсэн өнгөрсөн 12 сард манай эгч намайг бараг чирч байж “Индира” төвд авчраад хичээллүүлсэн дээ. Тэгээд 12 кг хасч чадсандаа маш их баярласан. Одоо зун гэхэд өөрийнхөө байх ёстой жинд очно гэсэн зорилго тавьчихсан байгаа. Зорилгодоо хүрнэ гэдэгт ч итгэлтэй байгаа шүү.
- Баярлалаа. Заавал хүссэн үр дүндээ хүрээрэй.
С.Б: Баярлалаа
“Индира” эмэгтэйчүүдийн халуун йог, боксын VIP бэлтгэлийн төв
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/indiracentermongolia
Байршил: Энхтайвны гүүрний доор, Наран Плазагийн баруун талд Шинэ төгөл хотхонд
Холбогдох утас: 99788159
2.
3.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, “Индира” төв хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(682)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Baby.   2015-05-29
Dasgalaa hiigeed 2 honoj bn onoodor 3dh n Candice.iin balletiig bl chadahgu yum bnaaa busdiig n bol hj bga bieiin buh sharhhhhh gj duugaraad l saihan bnaa kkkk

Зочин: saruul.   2015-05-27
Indira d yavj uzsen, uneheer ur duntei yum baina lee. Busad gazruudiig bodhod bagsh, emch nar ni ih tulj ajilladag bas hooloo sain zohitsuulj chadval turah asuudalgui gedeg n batlagdsan shuu kkk, tanai tuvd amjilt husey!

Зочин: Be27zk.   2015-05-26
Гоё мэдээлэл байна шүү :)

Зочин: Baby.   2015-05-26
computeriinhaa ard ideed suuj bgada sanaa zowtol unshlaa shd kkkk end tednehiin towd yawj chadahgu ch buh dasgaluudiig n dagaad hiineee bayarlaa minii goolingoo <3

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com