ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 33

Чөлөөт цаг  | 2015 / 05 / 26

Өөр сонголт алга. Ханна зориглоод хаалга уруу дөхлөө. Гэхдээ нэг хөлөө шатаар буцаж өгсөхөд бэлдэн шатан дээр гишгэсэн хэвээрээ зогсоод, дараа нь юу хийхээ бодож эргэлзэн зогстол хаалга дахин хүчтэй саван хаагдлаа. Гарсан дуу чимээ нь маш чанга байсан тул буун дуу шиг л сонсдов.

Ханнад юу тохиолдсон бэ? - 33

Ханна цочирдсондоо тэнцвэрээ алдан шатан дээр халтиран унахдаа шатны бариулаас зуурч амжсан боловч дагзаараа хана мөргөчихөв. Зүрх нь амаар нь гарах нь уу гэмээр хүчтэй цохилж байсан тул гараа цээжин дээрээ тавиад, өөрийгөө хүчлэн гүнзгий амьсгаа авч “За тийм бол хаалттай л байлгацгаая” гэж дотроо хэлээд, шатны бариулаас зуурсан хэвээрээ буцаж өгслөө. Гарт нь нэгэн хонхорхой баригдав. Тэр кодыг нь одоо хүртэл санаж байна гээч. Тэр дороо газар суун, хурууныхаа өндгөөр тэр хэсгийг дахин тэмтэрч үзээд инээмсэглэв. Чухам яагаад инээснээ ч өөрөө ойлгосонгүй. Халтар бас тоостойн улмаас харагдахгүй шахуу байсан ч тэр кодыг санаж байлаа. Бүр маш сайн санаж байна.

Ээж: “Чи үнэхээр үнэн ярьж байгаа биз?” гэж асуухдаа ээжийн царай хувхай цайж, нүд нь том болоод гал тогооны өрөөнөөс өнгийлөө. Аав нь Ханнаг хонгилд орхисон байсан юм. Ээжийн зүүн хацар дээр шинэхэн улайсан мөр харагдах бөгөөд саяхан хүчтэй алгадуулсан болох нь илэрхий байв. Руф булангийн сандал дээр өвдгөө цээжиндээ татаж, гараараа өвдгөө хүчтэй тэврэн суужээ. Хөндлөнгөөс харвал Руф өөрийгөө эвхэн, аль болох жижигхэн болохыг хичээж байх шиг харагдана. Хэнд ч харагдахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэр өдөр юу болсныг эргүүлэн санах төдийд зүрх нь харанхуй ангал уруу живж, судсаар нь хүйтэн цус гүйх шиг таагүй мэдрэмж Ханнад төрлөө. Аав нь Веймсээс охин нь Гредиг үнсэж байхыг харсан тухай сонсчээ.

Ээж: Энэ бүхэн үнэн үү? Чи Стидмений хүүг үнссэн юмуу?

Ханна: Юу?

Ингэж асуухдаа тэр аав нь чухам юу хэлснийг ойлгоогүйдээ биш харин тэд үргэлж болгоомжтой байдаг байсан тул хэн нэг хүн тэднийг харах боломж бараг үгүй шахам байсан юм. Бие биенээ үргэлж хулгайгаар үнсэнэ, хуруунуудаа нууцхан шүргэлдүүлнэ, ихэвчилэн хоорондоо харцаараа ярилцана. Тэд бараг л нүдээрээ ярилцах урлагийн мэргэжилтнүүд болсон гэхэд болно. Бас хамт харагдах вий гэж айхдаа гэртээ харихдаа үргэлж автобусаар явдаг байсан.

Тэгтлээ их хичээсээр байхад ингэх байсан юм бол одоо тэр зүтгэл бүхэнд харамсаж байна. Эцэстээ ингээд л баригдах байсан юм бол боломж гарах бүрт түүнийг үнсэж, гарыг нь өдөр шөнөгүй атгаж, сэтгэл дэх бүхнээ ямар нэг айдас, эргэлзээгүйгээр бүгдийг нь уудлаад ярьдаг байж. Ханна үнэхээр Гредид хайртай байсан.

Тэр тэнэг байж, тэдний нууц хэзээ задрах нь зөвхөн цаг хугацааны асуудал гэдгийг эртхэн ойлгох хэрэгтэй байсан юм. Анх Греди түүнийг хүргэж өгөх санал тавьснаас хойш даруй 18 сар өнгөрч, азаа хэтэрхий удаан сорьжээ.

Ханна нөгөө хацар дээр нь ээж нь дахин алгадахад хөл дээрээ арай ядан тогтож байлаа.

Ээж: Надад битгий худлаа яриад бай, энэ бүхэн үнэн үү? Чи түүнийг үнэхээр үнсэж байсан юм уу?

Ханна: Тиймээ хатагтай.

Ээж: Тэгээд та хоёр... тэр чамайг өөр яасан?

Яг үнэндээ хоёр биедээ маш ихээр татагдан, чанга тэврэлдэх, үнсэлтээс илүү бие биедээ ойртох ч гэх мэт мэдрэмжүүд байсаан... Гэхдээ тэр бүхэн зөвхөн тэр хоёрын хооронд үлдэг.

Ханна: Үгүй ээ хатагтай, өөр юу ч болоогүй. Бид гар гараасаа хөтлөлцдөг, хааяа үнсэлцдэг тэгээд ихэвчлэн зүгээр л ярилцдаг.

Ээж: Яг биз? Үнэхээр өөр юу ч байхгүй юу?

Ханна: Өөр юу ч болоогүй.

Ээж: Аав чинь чамайг эмчид аваачаад л шалгуулчихна. Чи худлаа яривал баригдана гэдгээ мэдэж байгаа биз!

Ханна: Үнэхээр юу ч болоогүй.

Ээж нь гүн санаа алдаж, итгэсэн гэхээсээ илүү итгэхийг хүссэн болохоороо ч тэр үү, түүнд алхам ойртож, мөрөн дээр нь гараа зөөлөн тавиад, хацарнаас нь нүүрийг нь эгцлэн өргөж, өөр рүүгээ харуулаад, санаа зовнил дүүрэн нүдээр ширтэж, чичирхийлсэн гараараа нүүр рүү нь орсон хэсэг үсийг хойш нь болгоод: Аав чинь тэр хүүг олж уулзахаар явсан. Одоохондоо түүнд ямар нэг муу зүйл хийж чадахгүй байх. Гэхдээ түүнийг ааваасаа аль болох хол бай гэж хэлээрэй.

Ханна, Руф уруу харлаа, нөгөө л буландаа сууж байна.

Ээж: Гэхдээ юуны өмнө аав чинь гэртээ орж ирэнгүүтээ чамайг олж харахгүй байвал дээр байх. Та хоёрын аль алинийг нь. Руф өрөө рүүгээ яв. Намайг хэлтэл өрөөнөөсөө битгий гарч ирээрэй. Май хавчуургатай талх аваад яв. Харин чи... чамайг хоолгүй дахиад нэг хонуулах гээд хонгилд оруулчихсан гэж хэлье. Бас тэр хүүтэй дахиад хэзээ ч уулзахгүй гэж ам өчгөө өгсөн гэж хэлье. Чи надад түүнтэй ахиж уулзахгүй гэж амла?

Хэрэв Ханнагаас болж Гредид ямар нэг муу зүйл болох эрсдэлтэй бол шийдвэр гаргах амархан. Тэр толгой дохив.

Ээж нь хөргөгч онгойлгон хэсэг алим авч гарт нь атгуулаад, амандаа “Чи яаж тийм тэнэг зүйл хийж чадав аа” хэмээн толгой сэгсрэн бувтнаад, гараараа гарах хаалганы зүг дохив. Өөр хэлэх үг ч олдсонгүй бололтой. Одоо бүх зүйл бурхны, Карл Бенсоны гарт...

Бурхан хэрхэн шийдэх талаар ямар нэг төсөөлөл огт байхгүй байгаа ч аавынхаа асуудлыг хэрхэн шийддэгийг тэр хэнээс ч илүү мэднэ.

Юу гэхээр, аав нь түүнийг ална... Үгүйдээ гэхэд, хууль цагдаа болохооргүйгээр өнгөрч болох хэмжээний хэрнээ амь насанд тун ойрхон зүйл хийнэ. Энэ бүхнийг бодох тусам Ханнад шийдвэр гаргахад амархан байлаа. Одоо л шийдэх хэрэгтэй. Хонгилын өрөөнд орж суугаад, араасаа хаалга хаалгана гэдэг бол хавханд өөрөө ороод сууж байгаа хулганаас өөрцгүй зүйл санагдаж байсан ч ээжийнхээ үгийг дагаад оров. Дараа нь хаалганд нь дөхөн сууж хувь заяа нь хэрхэн шийдэгдэхийг хүлээлээ. Гарт байгаа алимаараа хэсэг тоглов, хэт санаа зовсноосоо болоод ходоод нь алим хүлээж авахад бэлэн биш байлаа. Хэрэв энэ шөнө амьд үлддэг л юм бол өглөө идэх байх. Эсвэл амралтын өдрүүдийг дуустал энд хоригдохоор болвол маргааш оройн хоолонд идсэн нь дээр. Өнөө шөнө л амьд гардаг юм бол зугтах юм шүү. Шийдсэн, сэтгэлээ онгойтол зоргоороо ганцаараа уйлах юмсан. Гэвч нулимс ч гарахгүй юм. Аль хэдийн дотроо үхсэн мэт мэдрэгдэнэ. Яаж ийгээд зугтаж чадвал Греди дээр очно, тэгээд хамтдаа зугтана. Амьд гарах боломж олдоод, амжилттай зугтаж чадвал энэ газарт хэзээ ч эргэж ирэхгүй юм шүү. Хэзээ ч. Ээжтэй ч уулзах гэж, Руфийн төлөө ч ирэхгүй. Хэний ч төлөө, ямар ч шалтгаан гарлаа гэсэн ирэхгүй. Хэрэв амьд гарвал...

Энэ бодолдоо зориг орон шийдэмгий босоод яаралтай үед хэрэглэхээр хадгалсан байсан лаа, шүдэнзээ хонгилын өрөөний ард хэсгээс авч лаагаа асаалаа. Гадаа харанхуй болсон эсэх нь сайн мэдэгдэхгүй байв. Хонгилын өрөөний жижигхэн цонхнуудыг тагласан тул мэдэх боломжгүй. Хайж байсан зүйлээ олоод эргэн шатаар өгсөж, хаалга уруу дөхөн суулаа. Дараагийн хэдэн хормыг чив чимээгүй суунгаа, юу ч бодолгүй ганцхан зүйлд анхаарлаа хандуулан өнгөрөөв. Хонгилын өрөөний хамгийн дээд талын шатан дээр хурц үзүүртэй төмрөөр нэрээ сийлж эхэлжээ. Хэрэв энэ шөнө ингээд үхчихвэл намайг хэзээ нэгэн цагт оршин байсан гэдгийг батлах зүйл зөвхөн энэ л үлдэж мэдэх юм. Мэдээж энэ ямар нэгэн урлагийн бүтээл, хөшөө биш ч гэсэн Ханнагийн хувьд чухал зүйл байлаа. Гэхдээ миний амьдрал ингээд дуусчихвал үнэхээр харамсалтай юм. Би ийм амьдрал хүсээгүй, үүнээс илүүгээр амьдрах эрхтэй гэж бодсон юмсан. За яадаг ч байсан, энэ богинохон хугацаанд ч болов тэр амьдарч байсан нь үнэн. Хэсэгхэн хугацаанд... богинохон амьдрал, жинхэнэ хайр гэж юу болохыг хангалттай мэдэрч амжихад дэндүү богино. Аав ээжийн хайр гэж юу байдгыг мэдэрсэнгүй. Греди л түүнд хүнд итгэх итгэл, хайр гэж юу байдаг талаар анхны ойлголт өгсөн. Хэрэв би үгүй болчихвол Греди хэзээ нэгэн цагт үүнийг олж хараад намайг дурсах байх. Түүнд хайртай байсныг минь санах байх гэж бодлоо.

Аав нь ирэхгүй удах тусам, байдал улам бишдэж байгаад итгэлтэй болж байлаа. Ирэхгүй удаад байна гэдэг нь уушийн газарт нөгөө хов хүргэгч Веймстэй ууж суугаа гэсэн үг. Хамт суугаа хүн нь намайг хатуухан шийтгэх ёстой гэдэг бодлыг нь улам бататган байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Араатан авирыг нь гал өрдөн бадрааж байгаа нь гарцаагүй. Энэ бүхнийг бодонгоо нэрээ сийлэх ажлаа үргэлжлүүлсээр байлаа. Нэрнийхээ хоёр дахь Н үсгийг сийлж байтал аавынх нь ачааны машины дуу гадаанаас сонсогдлоо. Гэрийн хаалга саван нээгдэх дуулдаж, араас нь цонх хагарах чимээ гарлаа...

Лаагаа унтрааж, шүдэнз, алимныхаа хамт цааш нь нуув.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл энд бас энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(979)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Maggi.   2015-05-26
Thanks.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com