ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Заяаны ханьтайгаа учирсны чинь 10 баталгаа

Хайр & секс  | 2015 / 05 / 25

Аливаа шийдвэрт хүрэхдээ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ аль болох хойш тавих хэрэгтэй ч энэ тохиолдолд харин ч дээрх хоёроо урдаа гаргаж тавиад сайн ажиглах нь зүйтэй. Нэгэн биенийхээ нөгөө талтай учирсан тохиолдолд сэтгэл, мэдрэмжээ л дагах нь зөв байдаг.

Заяаны ханьтайгаа учирсны чинь 10 баталгаа

Хэдий бүх талаараа өөгүй залуу чиний урд байгаа ч “Энэ л яг мөн юм байна” гэсэн мэдрэмж төрөхгүй мөн доор өгүүлэх сэтгэл хөдлөлүүд чамд мэдрэгдэхгүй байвал харилцааныхаа тухай ахин бодож үзэх хэрэгтэй гэдгийг Гоолингоо нь итгэлтэй бас зоригтойгоор хэлж байна.

Үнэн нь гэвэл цор ганц тэр залуу чамд тодорхой хэдэн мэдрэмжийг төрүүлнэ. Яг ямар вэ гэвэл:

1. Нисэх гэж байгаа мэт аз жаргал
Гоё бэлэг аваад, ажлын амжилтаараа бахархаад төрдөг тэр аз жаргал биш шүү. Чин зүрхнээс чинь ундрах аз жаргалыг хэлж байна. Өдөр бүр чи өөрийгөө аз жаргалтайгаар мэдэрнэ. Магадгүй тэр чамайг гомдоох зүйл хэлсэн ч чамд тэр нь таалагдана. Чи баярлана.

2. Амьдарч байгаадаа, түүнтэй учирсандаа гээд бүх зүйлд баярлалаа
Өмнө нь анзаардаг ч үгүй байсан жижиг сажиг зүйлст ч чи талархана. Ертөнц дээр хүн хэмээн дуудуулж байгаадаа, гэр бүл, ажил хөдөлмөр бүх зүйлд талархах сэтгэл чинь нэг нэгээрээ хөвөрсөөр байх болно. Тэгээд өөрийн эрхгүй энэ мэдрэмжийнхээ тухай жижигхэн ч болов зүйл бичээд бусдад уншуулмаар санагдана.

3. Өөрийнхөөрөө байхаас би огт санаа зовохгүй байна
Түүний дэргэд будаггүй, хавдсан нүүртэй сэрэхээсээ, нэг хумс нь мурийчихсэн хөлийнхөө хурууг харуулахаас, өсвөр насны тэмдэглэлийн дэвтрээ уншуулахаас чи огтхон ч санаа зовохгүй. Инээж байгаад л иймэрхүү зүйлсийг хийчихнэ. Эсвэл бүр албаар жинхэнэ өөрийгөө харуулмаар, гайхуулмаар санагдана.

4. Бүх аюулаас хамгаалагдсан мэт...
Хэн ч, юу ч чамд аюул учруулж чадахгүй мэт санагдаж түүнийхээ тэвэрт жаахан охин шиг эвхрэхдээ чи жаргалтай. Газар хөдөлсөн ч, уул нурсан ч тэр чамайг өргөөд л аваад явчихна гэдэгт огт эргэлзэхгүй. Хэдий тэр чамаас бага жинтэй байсан ч гэсэн ялгаагүй.

5. Итгэл найдвар огт тасрахгүй
Тэр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй. Хэцүү зүйл тохиолдвол дуртайяа мөрөө чамд зээлдүүлнэ. Нулимсыг чинь арчиж, үсийг нь зөөлөн хойшлуулаад чамайг хамгийн мундаг бүсгүй гэдгийг хэлж өгнө. Тэрхэн үед нь чи №8 дахь мэдрэмжийг сэтгэлдээ дүүртэл мэдэрнэ.

6. Урьд өмнөхөөсөө зоригтой, өөртөө итгэлтэй болно
Ямар ч хэцүү ажил байсан хийж чадах юм шиг, ямар ч бэрхшээлийг даваад гарч чадах итгэл төрж, эр чадлаа чи дотроо багтааж ядна. Учир нь чиний дэргэд дэлхийн хамгийн мундаг залуу байгаа. Тэр бүх зүйл дээр чамайг дэмжиж тусална гэдгийг чи мэднэ. Төрөлтөөс айдаг эмэгтэй хүртэл хайртай хүнийхээ үрийг дуртайяа тээдэг. Бас тиймээс л аав ээжүүд маань бүхнийг 0 – ээс эхлэх зоригтой байсан биз ээ.

7. “Би арай хайр дурлалын салбар дахь Эйнштэйн болчих юм биш биз!”
Тэр бүхлээрээ бас түүний амьдрал чамтай харьцах харьцаатай нь хамт сонирхлыг чинь маш ихээр татна. Чи түүний “хөөрхөн” зан ааш бүрийг нээгээд, нээгээд хэзээ ч дуусахгүй мэт санагдана. Багынх нь зургийг хараад дүүгээ харсан мэт (тэрнээс илүү ч байж магадгүй) хайр чинь хүрнэ. Тэгээд энэ үедээ юу хийдэг, яаж тоголдог байсан бол гэж сонирхоно. Сурагч байхдаа, оюутан байхдаа ямар охинд дурлаж байсан бол ч гэж бодно. Түүнийг нь олж мэдчихээд үнэхээр хөөрхөн юм байна даа гэж хайртынхаа нүдээр тэр эмэгтэйг харна. Хардах сэтгэл төрнө гэж бодож байна уу? Бараг л үгүй шүү. Чи түүний цор ганц бүсгүй нь гэдгээ сайн мэдэх болохоор ийм зүйлд огт санаа зовохгүй.

8. “Би ч азтай эмэгтэй шүү”
Өдөр бүр, мөч бүр чи дээрх үгийг өөртөө хэлнэ, сэтгэлдээ мэдэрнэ. Тэр чамайг энэ дэлхий дээрх цор ганц төгс хайрлагдаж байгаа эмэгтэй болгож чадна. Түүний чамайг гэх сэтгэлийг нь бас ямар мундаг чадвартайг нь чи зүгээр л биширч хүндлэнэ. Яаж ийм гайхалтай хүн байдаг байна аа? гэж бодонгоо нүдэнд чинь аз жаргалын нулимс цийлэгнэнэ.

9. Улам л санаа зовомтгой болно
Гэхдээ зөвхөн тэр залуугийн тал дээр шүү. Түүнд чи дэндүү хайртай болохоор утас нь унтарсан, гар нь шалбарсан, 00 өрөө ороод жирийн үеийнхээс нэг минутаар удах төдийд л санаа чинь зовно. Хайрт минь зүгээр байгаа, ямар нэг зүйл тохиолдчихоогүй байгаа гээд л бодож гарна. Гэхдээ чи үүндээ хэзээ ч стресстэхгүй. Учир нь тэр сэтгэлийг чинь буцаагаад 200% эдгээчихнэ.

10. Чамайг гайхалтайгаар гуниглуулна
Тэр чиний амьдралыг баяр баясал, аз жаргалаар дүүргэхийг хүсч байгаа. Тэр өөрийнхөө бүх чадал, чадварыг тэр бүү хэл өөрийгөө бүхлээр нь чиний сайн сайхны төлөө зориулахад бэлэн. Гэвч мөнх нас гэж энэ хорвоо дээр үгүй болохоор та хоёр нэг л өдөр хагацана гэдэг ойлгомжтой. Энэ ганц бодол л чамайг үхэх гэж байгаа мэт гуниглуулж чадна. Гэхдээ л гуниглах бүрт чинь тэр чиний сэтгэлийг №2 дахь мэдрэмжээр дүүргэчихнэ.

Эдгээр чинь л нөгөө аав ээжүүдийн маань тайлбарлаж чаддаггүй мэдрэмжүүд шүү дээ. Харин цор ганц нэгнээ олчихсон чиний хувьд дээрхээс өөр ямар мэдрэмж төрж байсан бэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(796)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: asdf.   2015-10-31
Аливаа зүйлс үргэлж хоёр талтай. Мэдлэг хүртэл онолын ба практик гэж бий. Гол нь дан аль нэгээр яваад байж болохгүй. Энд бол дан гэгээлэг романтик талаас нь гоё харагдуулахаар бичсэн бололтой. Анна Каринена романы эхлэлийн үг юу гэж эхлэдэг билээ? Хоёрхон төрлийн гэр бүл байдаг ... :p

Зочин: kkk.   2015-07-25
Gxde bi yuj oilgohgv bn jinxen zayanii xani ymar baidgiig oilgohkv bn im mdremj awsanc oorchlolt alga xesegxen az jargalaar dvvren bgaal ergeel uitgar gunigaar dvvren bn ter xvn bolchood bn ter xairtai xvn min bvx yumaa nuugaad xetsv bn bvr uurlahaara namaig xaraj zvxeed gai gaar min duuddag bolson bi yaah yostoin boloo nadad zowlogoo ogch tus bolooj egch nar min bi vnxeer yaah uchraa olohgv bn ter chigte xayii gxeer xaramsax setgel toroh yum shig sanagdaad bn zowlogoo ogorei ene onisogo shig setgeld min tailah tvlhvvr vgiig nadad xeled ogooch guiy

Зочин: kkk.   2015-06-09
zaaval iim medremj medreh albagui shude, medersen ch jahn nuuj bhgu bol het mederch bgaga zaluda medegdwel bas holdoh undes ch bolj bolno shde. zayani hani gehere l zaaval iim bh albaguie saadtai berhsheeltei zuil blgui l yahude yu gej l munhiin iim aimar gal haluun bn gej yu bhav.

Зочин: zulaa.   2015-06-03
yag ingej mederch bsn ch ter minii hani baitugai hagas jiliin nz zaluu bsn haramsaltai, teher odo yaaj hania olno doo...:(

Зочин: Onda.   2015-05-31
tuuniigee bodoj ineej, bichsen sms-g ni dahin dahin unshij, dugaariig ni harj bayrlaj duriig ni harj tengert hooroh met bolj bna. bi tuund hairtai bolsonoosoo ehleed jinhene hair gej yu bdagiig mederch bna. bi denduu az jargaltai bna. chamdaa hairtai shuu.

Зочин: Уучка .   2015-05-31
ene goy medremjuudiig medermeer l bhiin ugni daanch husseneer bolohgui ym daa gj

Зочин: Цэцэг.   2015-05-28
гоолингоодоо баярлалаа.Би заяаны ханьтайгаа учирсан.Гэхдээ маш их зовлон,тэвчээр шаардагдсан энэ бүгдийг уучлал өршөөл хайраар даван туулсан одоо л энэ мэдрэмжүүдийг мэдэрч аз жаргалаар дүүрэн амьдрах гэж бна даа.Бүсгүйчүүд минь тэвчээртэй ухаантай байж ирээдүйдээ аз жаргалтай хайраар дүүрэн амьдраарай.

Зочин: Hun.   2015-05-28
Ene deerhi buh l zuils nadad bgd udaj bn,tiims zayani hanitaiga uchrd shn l bgm bn. Tuundee ulam l hrt bolj.2byathan huugee tom shn hriinha tulu bi hicheeh bln o. Bayrlalaa goolingoo

Зочин: Oyunmaa.   2015-05-27
Ene site zarimdaa huuhnuudiig yund ch yum turhiraad bgaa yum shig sanagddag shuu. Ger buld chin yanz buriin l asuudal bdag yum bgaa biz dee. Ene deerh shig shinj bhgui bol zayanii hanitaigaa uchirsangui gej oilgoh ni ee? Ene deerh 10 shinj gedeg ni tiuliin unen gedegtei adil hezee ch baidaggui zuil baina shuu dee. Huuhnuudee iimerhuu tarhi ugaaltand bitgii avtaarai.

Зочин: ugi.   2015-05-27
Herew yag iim medremjvvd tursun bol ene hvntei gerleh n zuw. Amidrald olon zvil tohioldono ene hvn chamaig uurt n yamar chuhal emegtei bolohiig, chinii tuluu hezeed bvhniig hiij chadahiig chi udur udruur medreh bno. Minii nuhur mungu ih olj nadad durtai zviliig mine duraar awch ugch chaddaggvi. Gehdee bi nuhriiguu minii tuluu hvvhdiinhee tuluu ger bvliinhee tuluu ajillaj, hicheej bgaag n jijigheen zvilees ch mederch setgel hudluj nulmis unagaj bdag. Chamaig anhnaasaa yag ingej hairlasan hvn chinii tuluu uursdiinhuu hair, ger bvlii tuluu vrgelj hicheej, ed munguur vnelegdehii argagvi tiim ih setgeliig vrgelj gargaj bdag. Bi vyiinhee bvsgvichvvd dund uulzaad suuj bhad ted ih gangan, dandaa i phone 6 ntr geel shine garsan bvhniig edelj heregleed bdagt n baga zereg ataarhaad l ungurdug gehdee ted vrgelj chi sain hanitai hamgiin aztai bvsgvi gdg.

Зочин: Battsengel.   2015-05-27
uneher goy shvv? oor olon goy yum bgaa bizdee? ygch yum goy bnoo? fbookiin shine huudas gargachee goyshdee? uneher goy

Зочин: Battsengel.   2015-05-27
uneher goy shvv? oor olon goy yum bgaa bizdee? ygch yum goy bnoo? fbookiin shine huudas gargachee goyshdee? uneher goy

Зочин: live.   2015-05-26
Uruusgul oilgolt.hen hende durlasan tuhain veiin setgel huurlvvd...

Зочин: Zochin.   2015-05-26
Yanaa noold unchaagui bgaadaa geed sanaa zovoh yumuu

Зочин: EEGII.   2015-05-26
Yag iim medremj bvgd bsn. gevch zayaniih ni bish bsan da

Зочин: bilge.   2015-05-26
Bas zayanii hani geel iim bna gj bhgui l de bi uchirsan gehdee 00 orohod ni hurtel sanaa zovdguilde. Heterhii ih hetruulegtei yum shigee. Emegteichuud yag iim bailgah geed l zayanii hanua alddag baih.

Зочин: zochin.   2015-05-26
zayaanii haniud adilkhan baidag gsn

Зочин: zochin.   2015-05-26
cellulite yaj arilgah ve goolingoo medeelel ogooch

Зочин: tergel.   2015-05-26
Би түүнийг танихгүй, мэдэхгүй. нэг л өдөр амьдралд ороод ирсэн. жил гаран хугацаанд надад л хайртай гэж мсж бичэж залгадаг байсан ч би нүүр өгөөгүй. надад дээрхи мэдрэмжээс аль нь ч төрж байгаагүй. хүнийхээ хувьд их сайн хүн. одоо заримдаа заяаны ханиа өөрөөсөө холдуулаад алдчихсан байх вий гэхээс айх юм.. Мэдэхгүй ээ :) хэрвээ зөв цагтаа зөв хүн ирвэл түлхээд ч холдуулж чадахгүй байх гэж боддогымаа

Зочин: sds.   2015-05-26
uchirsan :) gehdee uuruusuu bolj aldaj bgadaa haramsaad barahgui n

Зочин: tuya.   2015-05-26
Uneheer goy ymaa, jinhene hair zayaniihaa hanitaigaa hurdan uchraasai kkk

Зочин: misheel.   2015-05-26
tiim shuu nisej baigam shig l udur bur jargaltaai bdg bje, yag l bur bugdiign tiim tiim geedl check hiigel unshaad baila kk. neg l nemelt zuiln jaahn haramlah hardah setgel turdug baisim bna. udur buhen tuuniige harah gej hamt baih gej yamr ih dogdoldog tuundee erhleh geed yaj erhleh uchraach olohgui ,, huurhun bjee bi

Зочин: emma.   2015-05-26
yg ingedeg shuu geeel ineegeel unshaal bailaaa :D tiimee ter mini minii zayanii hani yg mun

Зочин: Таны нэр.   2015-05-26
utgagui yum saraachaad. hereg bolgoj unshsan chini. humuus helehdee ihenhdee ene hun gesen medremj l tordog gej yaridag. tuunees naad durdsan yumnuudiig chini neg n ch durdaj bgaagui. Ingej bodsonuud bol iluu tolgoigooroo yum uu ayulgui bdlaa harj shiidver gargaj gerlej bna gesen ug.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com