ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Намайг яаж тохижуулсныг хар даа...

Гэртээ  | 2015 / 05 / 14

Гэрээ тохижуулахаар хадгалсан гадны зурагнуудаа түр хойш нь тавиарай. Манайхан ч бас гэрийнхээ дотоод засалд их анхаардаг болж. “Гэр Аймар Гоё” сарыг тохиолдуулан гэрээ эсвэл өрөөгөө санаа авмаар гоёор тохижуулж янзалсан 5 эзэгтэй, эздийг энэ удаагийн Асуулгадаа оролцууллаа.

Асуулга: Намайг яаж тохижуулсныг хар даа...
1. @Injee Enji
Хаанахаар хийлгүүлсэн:
Таньдаг урын гартай ахаараа
Нийт зардал: 380’000 ₮
Зарцуулагдсан хугацаа: 2 өдөр
Яагаад ийм загвар хийлгэхээр сонгосон бэ?
Өөрөө дизайнд сонирхолтой тэр чиглэлээр ажилладаг болохоор өрөөгөө ч бас загварлаг хэв маяг, мэдрэмжтэйгээр тохижуулахыг хүссэн. Өөр нэг шалтгаан гэвэл, гутал цүнхээ хийх газар олдохгүй, үрчийгээд чихэлдээд хэцүү байсан юм л даа. Эмэгтэй хүн ер нь байгаа орчиндоо их мэдрэммтгий тэрийгээ дагаад өөртөө сэтгэл хангалуун байдалд нь ч бас нөлөөлдөг гэж боддог юм.
Төстэй загвар хийлгэх хүмүүст зөвлөхөд:
-Гадуур энгийн толь багадаа л 100 мянган төгрөг гэдэг юм билээ. Тиймээс хувийн онцлогоо гаргаж, зардлаа хямд төсөр шийдье гэвэл хүнээр хийлгүүлсэн нь дээр. Хийсэн хүнийхээ зардлыг хасаад толь нь 150 мянга, тавиур 230 мянгад гарсан. -Тавиур, толь хоёроо бүрэх хуулгаа авахдаа маш сайн наалддаг төрлийг сонгох хэрэгтэй. Үгүй бол амархан хуурахаар санагдсан. 100 Айлын Jobi төвд хуулганы сонголт өргөн байдаг.
-Ийм толь хийлгэхэд компрессорын машин хэрэг болно. Их үнэтэй байдаг учир анхнаасаа өөртөө тийм машинтай хүнийг олж хийлгүүлсэн нь зүгээр шүү. Амжилт бүсгүйчүүд ээ!
2. @Төгөл Хус хотхон
Хаанахаар хийлгүүлсэн бэ:
New Hazard International ХХК
Нийт зардал: Тавилгатайгаа нийлээд 19-20 сая төгрөгний зардал гарсан.
Зарцуулагдсан хугацаа: 15 хоногт хийнэ хэмээн төлөвлөсөн ч 27 хоног болсон.
Яагаад ийм загвар хийлгэхээр сонгосон бэ? Гэрээ илүү орчин үеийн, өнгөлөг, гэгээлэг загвартай болгохыг хүссэн юм.
Төстэй загвар хийлгэх хүмүүст зөвлөхөд: Тавилга, ханын өнгө хоёроо зохицуулах нь маш чухал санагдсан. Энэ хоёр нэг нэгэндээ уусах маягтай байвал илүү гоё харагдана.
Үүнийг хийсэн компанитай холбогдъё гэвэл: https://www.facebook.com/newhazardinternational
3. @ Burte Ujin
Хаанахаар хийлгүүлсэн:
Энэ Wall decal-ыг Amazon.com-оос захиалж авчруулсан
Нийт зардал: 5 $
Зарцуулагдсан хугацаа: 30 минут
Яагаад ийм загвар хийлгэхээр сонгосон бэ? Багаасаа Мэрилин Монрогийн шүтэн бишрэгч байсан учраас өөрийн шүтээнийхээ зургаар өрөөгөө чимэхийг хүссэн. Мөн түүний хэлсэн энэ үг надад их таалагддаг.
Төстэй загвар хийлгэх хүмүүст зөвлөхөд: Youtube-ээс “How to apply wall decal” гээд хайлт хийвэл маш ойлгомжтой зааврууд гарч ирнэ. Бэрхшээлтэй зүйл байхгүй, ер нь маш амархан мөртлөө чамин шүү.
4. @Bilguunmanlai Javzandulam
Хаанахаар хийлгүүлсэн:
Тагтны модон доторлогоотой тохижилтоо өөрөө хийсэн.
Нийт зардал: 1 сая 400 мянга
Зарцуулагдсан хугацаа: 4 өдөр
Төстэй загвар хийлгэх хүмүүст зөвлөхөд: Хэт нарийхан тагтыг ингэж тохижуулахад тохиромжгүй. Учир нь доторлоход аль аль талаасаа 7 см хасагддаг.
5. @107.5-тай байр
Хаанахаар хийлгүүлсэн бэ:
WorkMaster ХХК
Нийт зардал: 2013 онд хийлгүүлэхэд 5 сая орчим төгрөгний зардал гарсан.
Зарцуулагдсан хугацаа: Ойролцоогоор 2 долоо хоног.
Яагаад ийм загвар хийлгэхээр сонгосон бэ? Бид хот газар амьдардаг болохоор хүүхдүүд маань нүүдэлчний соёлыг төдийлөн мэдэхгүй өсөх сул талтай. Бидний ёс заншил, өв уламжлал болсон нүүдэлчний соёл, хэв маягийг хүүхдүүддээ илүү ойроос таниулан мэдүүлэх зорилгоор ийм загварыг сонгосон юм.
Төстэй загвар хийлгэх хүмүүст зөвлөхөд Зөвхөн загвараа сонгох нь хангалтгүй шүү. Загвараас гадна өнгөний зохицолдолгоо, гэрлийн тусгал, тавилгын байршил зэрэг маш олон зүйлийг нарийн тооцоолж байсан нүдэндээ харсан хэв маягаа бүтээж чадах учраас аль болох мэргэжлийн компанид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.
Үүнийг хийсэн компанитай холбогдъё гэвэл: https://www.facebook.com/WorkMasterMongolia
6. Эзэнтэй нь холбогдож чадаагүй ч, монголд хийсэн / хийлгэсэн ийм гоё загварууд бас байна аа.
@Interex
Холбогдох: https://www.facebook.com/Interexgroup/
7. @Tsam Interior
Холбогдох: https://www.facebook.com/tsam.interior
Чи гэрээ маш гоё тохижуулсан, үүнийхээ талаар бусадтай хуваалцахыг хүсч байгаа юм биш биз? Тэгвэл goolingoo@gmail.com хаягаар холбогдоорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(752)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: eene.   2015-05-19
inspireU ih taalagdsan shuu busguichuudee ta buhnii hussen ongo zagvar shiidleer chin setgeleseee hiij ogni gedegt itgeltei bn holbogdoh: https://m.facebook.com/profile.php?id=1516953185235581

Зочин: b.   2015-05-19
goyiin bee

Зочин: me.   2015-05-16
wow ter mongol geriig orchin ueiin hew mayagt oruulchihsan yum shig uni toono ntr oruulj hiisen estoi goy haragdaj bn tasarhai! Speechless...

Зочин: mania.   2015-05-15
@ariunchimeg gd instagramtai maskiin jujigchin egch bas oroogoo nohorteigee goy tohijuulsan baina lee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com